Underground (1995) . 1941 оны 4-р сарын 6ны өглөө эрт Югославын хаант улсын нийслэл Белград хотод Blacky болон Marko хоёр шал согтуу гэр өөдөө явж байна. Тэдний зальтай, завхай, танхай гэж тамтаггүй. Тэдэнтэй Marko-ын дүү, үргэлж сармагчин дагуулж явах Ivan замд нь мэндчилэх бөгөөд Marko Blacky-ын жирэмсэн эхнэр Vera-д Blacky-г коммунист намд элсүүлсэн гэдгийг хэлснээр кино маань эхэлнэ. Маргааш өглөө нь, Vera нөхрийгөө жүжигчин хүүхэнтэй явалддаг хэмээн гомдоллон байхад Германы бөмбөгдөгч онгоцнууд Белградыг сүйд майд хийнэ. Blacky хотоо аврахыг хүсэхэд, Ivan амьтны хүрээлэнгээ сүйтгүүлсэндээ цөхөрч байхад Югославын хааны арми Германы нацистуудын танкны дугуйнд бяц үсэрнэ. Blacky Marko хоёр хэсэг нөхдийн хамт коммунист идэвхтэн болж нацистуудын эсрэг нууц ажиллагаа явуулж эхэлдэг. Энэ үед бид Blacky-ын нууц амраг, үндэсний театрын алдартай бөгөөд үзэсгэлэнтэй жүжигчин Natalija-тай танилцаж, тэдний үе үе тохиох болзооны гэрч болохын дээр Natalija-г Нацистын офицер Franz эргүүлж байхын гэрч болно. Marko Blacky хоёр хүмүүсийн хамт галт тэрэг дүүрэн зэвсэг хулгайлж, улмаар нацистуудын гол дайснаар нэрлэгдэнэ. Marko өвөөгийнхөө байшингийн доор байрлах хонгилд зэвсэгүүдээ нууна. Blacky нөхрөөсөө салж одоход Marko найзынхаа эхнэрийг болоод Ivan зэрэг бусад хүмүүсийг аваад хонгилд орж нуугдана. Хонгилд орсон даруй Vera төрж, Jovan гэж нэр өгөөрэй гэчихээд өөрөө төрөхийн хүндрэлээр нас барчихна. 1944 он болжээ. Blacky хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр хотод ирээд коммунистуудын цуглаан дээр очно. Blacky Marko хоёр театрт явж ороод Franz-г буудчихаад Natalija-г хулгайлан авч одно. Blacky Natalija-ын хүслийн үл харгалзан хүүхэнтэй хүчээр хуримлахаар зэхнэ. Хуримын найр ид өрнөж байтал үхсэн байх ёстой Franz гэнэт цэргүүдийн хамт гарч ирэн тэднийг бүсэлнэ. Franz Natalija-г буцаагаад өөрийн болгоно, харин Blacky-г Германчууд баривчлаад тогонд цохиулж тамлан зовооно.
Энэ зуур зугтаж амжсан Marko Franz-г сэмхэн мөшгиж явсаар боож алах агаад Natalija-г оргуулаад зогсохгүй дөнгөж амьтай голтой байгаа Blacky-г ч аварч чадна. 1944 оны улаан өндөгний баяр. Blacky комад, харин Marko Natalija хоёр хосууд болжээ. 10-р сар гэхэд Улаан арми Югославын партизануудийн хамтаар Белградад нэвтрэн орсон байна. Marko Үндэсний театрын тагтан дээрээс цогтой үг хэлж байх бөгөөд тэрээр одоо Josip Broz Tito-ын хүндэт нөхөр болжээ. 1961 он. Marko Tito-ын зөвлөх, хамтрагч болсон байна. Бие махбодийн хувьд эдгэсэн Blacky нөхдийн хамт дайн одоо ч үргэлжилсээр байгаа гэдэгт итгэн хонгил дотроо нуугдсаар байх ба зальт Marko тэдэнд цаг үргэлж дайн үргэлжилж байгаа, бид ялахын тулд зэвсэг хийх хэрэгтэй гэж суртал ухуулга хийж, улмаар тэдний хөлсийг үнэгүй мөлжиж, харин үр ашгийг нь өөртөө бас Natalija-даа авсаар байлаа. Marko газар дор тийнхүү сурталчлах бол газар дээр Blacky-г амиа өгсөн үндэстний баатар болгон алдаршуулж, энэ далимаар өөрөө бүр ч их алдаршин байлаа. Үүний нотолгоо нь гэвэл Marko өөрийнхөө дурсамжаас сэдэвлэсэн "цагаан морин дээр хавар ирдэг" туульсын кино хүртэл хийж байлаа. Энэ үед Blacky-ын хүү Jovan 20 хүрч, хонгилд хамт өссөн Jelena гэгч хүүхэнтэй хуримлана. Marko Natalija хоёр мэдээжээр хуриманд уригджээ. Ivan-ын сармагчин тэдний олон жил хийсэн танк дотор ороод буу алдсанаар маш том нүх хонгилд гарна. Нүхээр Blacky Jovan хоёр явсаар арван жилийн дараа анх удаа газар дээр буюу бодит байдалтай нүүр тулна. Ядаж байхад аав хүү хоёр яг "цагаан морин дээр хавар ирдэг" киноны зураг авалтын үетэй таараад дайн үргэлжилж байна гэж итгэсээр Нацистын хувцастай жүжигчдийг алж орхино. Тэднийг цэргийнхэн хөөх ба үүнээс болж Jovan живж үхэж харин Blacky зугтааж чадна.1992 он буюу Югославын дайн ид өрнөж байлаа. Marko зэвсгийн наймаачин болсон байна, түүнийг Ivan хайх ба олон жил худал хэлж байсных нь хариуг өгөхийг хүснэ. Эцсийн эцэст Ivan ахыгаа олно, Marko тэргэнцэртэй болсон байна, Ivan ахыгаа зодож алчихаад өөрөө амиа хорлочихно. Хайртыгаа үхэж байхад Natalija ирж, тэднийг цэргийнхэн баривчлаад даргынхаа тушаалаар шатааж ална. Дарга нь Blacky байх бөгөөд одоо тэр Сербийн эх орончдын дарга болсон байх ба хүүгээ амьд гэдэгт итгэсээр байна.
Сербийн
кино урлаач, жүжигчин бас дуучин Emir Kusturica-ын Dusan Kovacevic-тэй хамтран
зохиолыг нь бичсэн комдеи драм. Уг эмгэнэлт бас бүдүүлэг хошигнолт бүтээлийг
кино урлагийн нандин эрдэнэд тооцох болсон бөгөөд ёс суртахууны сониучирхал,
улс төрийн зохиомол хүүрнэлээр бүтээгдсэн эл киног биднийг улс төрийн машин
устгаж буйд харууссан хандлагатай гэж үздэг. Kusturica-ын энэхүү бидний өөрөө
өөрсдийгөө устгаж буй тухай ёгт үлгэрийг TSPDT бүх цаг үеийн хамгийн шилдэг
мянган киноны 294-р байрт жагсаж байгаа бөгөөд Kusturica-д Канны кино наадмын
дээд шагналыг хоёрдахь удаагаа авчирсан буюу тэрээр анх 1985 онд When Father
Was Away on Business киногоороо дэлхийн шилдэг кино бүтээгч болж байв. Дэлхийн
хоёрдугаар дайнаас Югославын дайн хүртэлх Югославын түүхийг хоёр найзын
амьдралаар харуулсан уг киноны анхны үргэлжлэх хугацаа 320 минут байсан боловч
продессеруудын шахалтаар 163 минут болтол хасчээ. Сайхь бүтээлийг Англи хэлтэй
шүүмжлэгчид төдийлөн үнээлээгүй ч эерэгээр хүлээж авсан. Найз нөхөрлөлөөр
дамжуулан коммунист зүүн Европын дотроос нь харахыг санал болгосон сэтгэл
хөдлөм, ядраахуйц туульсын кино гэж байв. Зарим судлаачид энэ кино хэрцгий,
ухаалаг бөгөөд сэтгэл хөдлөлийг сайн удирддаг бүтээл гээд тарчлаасан, шударга
бус, шуугиантай, хэт абсурд бараан
хошигнол гэж дүгнэж байв. Мөн хэрэв
Federico Fellini дайны сэдэвтэй кино хийсэн бол тэр нь Underground байх байсан
болов уу гэж үзэгсэд ч байлаа. 2008 онд Словенийн философич Славой Жижек уг
киноны талаар "Underground бол миний амьдралдаа үзсэн хамгийн аймшигтай
киноны нэг байлаа. Kusturica-ын киноноос та ямар Югославыг харна вэ? Хүмүүс нь
цаг үргэлж архидсан, завхайрсан, дайтсан буюу нэг төрлийн мөнхийн садар самуун
нийгэм байдаг" хэмээжээ. Ихэнх судлаачид уг киног "Сербийн пропаганда" гэж нэрлэж байв. Kusturica уг киноныхоо үндсэн санааг P. K. Dick-ын
1964 онд хэвлэгдсэн "The Penultimate Truth" романаас авчээ.
Comments
Post a Comment