Андройдууд хонь зүүдэлдэг болов уу?

 

 


Blade Runner (1982). Энэхүү бүтээл нь фатализмын хүүрнэл эсхүл орчин үеийн хот суурин газрыг сэтгэлд хадтал дүрсэлсэн буюу бороо цутгасан, зар сурталчилгаагаар хавдарласан бөгөөд мананд бүрхэгдсэн олон соёлт техно-хаягдлын тамын нүхийг харуулсанаараа орчин үеийн шинжлэх ухааны уран зөгнөлт жанрын "ээж" кино болж,  философийн олон төрлийн асуудлыг дэвшүүлснээрээ өдгөө ч анхаарал татахуйц, маргаан өрнүүлэхүйц бүтээл хэвээрээ байна. Английн кино найруулагч Ridley Scott-ын үндсэн хэв маягийг харуулсан эл кино түүний хамгийн оргил ажил юм. Кино зохиолыг Philip K. Dick-ын 1968 онд хэвлэгдсэн Do Androids Dream of Electric Sheep? гэдэг романаас сэдэвлэн хөрвүүлсэн ба гол дүрүүдэд; Harrison Ford, Rutger Hauer, Sean Young гэсэн жүжигчид тоглосон. Киноны үйл явдал 2019 оны Лос Анжелес хотын дистопин ирээдүйд өрнөнө; эрх мэдэлтэй, хүчирхэг Tyrell корпораци био инженерчлэгдсэн хуулбар (робот) хүмүүсийг сансрын колониуддаа ажиллуулахаар явуулах боловч Roy Batty гэгч хуулбарлагчаар ахлуулсан бүлэг хуулбарууд оргож, буцаад дэлхий руу явах бөгөөд итгэл найдвараа алдсан цагдаа Rick Deckard оргодлуудыг барихыг дурамжхан зөвшөөрнө. Dick-ын роман холливуудын анхаарлыг татаж, улмаар түүний зохиолоос сэдэвлэн Total Recall (1990), Minority Report (2002) зэрэг их хэмжээний төсөвтэй шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд хийгдсэн байдаг.
 Blade Runner нээлтээ хийсэн даруй шүүмжлэгчдийг хоёр талцуулсан ч аажмаар култ статус-тай болж, дараа дараагийн шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудад үлэмж нөлөөлснөөс гадна ТВ-ын цуврал, видео тоглоом, аниме зэрэг урлаг, соёлд хүчтэй нөлөөлөх болжээ. Ирээдүйг мөхөж буйгаар дүрсэлсэн киноны дизайны продакшныг өдгөө ч шагшин магтаж, нео-нуар кино жанрын тэргүүлэх жишээ болгодог агаад бүх цаг үеийн хамгийн шилдэг шинжлэх ухааны уран зөгнөлт киноны нэг гэж бүрэн хүлээн зөвшөөрөгддөг бол TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 38-р байрт эрэмбэлээд байна. 

Philip K. Dick-ын Do Androids Dream of Electric Sheep? Роман 1968 онд хэвлэгдсэний дараа кинонд хөрвүүлэхээр яригдаж эхэлжээ. Martin Scorsese уг романыг кино болгохыг сонирхож байсан ч сонгон авч ажил хэрэг болгоогүй байдаг аж. 1970аад оны эхээр продюсер Herb Jaffe романыг кино зохиол болгохоор болсон ба харин Dick-д Herb-ын хүү болох Robert-ын бичсэн кино зохиол огт таалагдсангүй. Өөрийнх нь бичсэн кино зохиолыг аймшигтай муу гэсэнд гайхсан Robert Dick-тэй төслийн талаар ярихаар Santa Ana-ын нисэх онгоцны буудал дээр очиход нь Dick шууд явж очоод "би чамайг яг энд хэмх зодох уу, эсхүл гэртээ аваачиж байгаад балбах уу?" Гэж хэлсэн байдаг аж. Ингээд 1977 онд Hampton Fancher кино зохиол болгохоор болов. Продюсер Michael Deeley Fancher-ын нооргийг их сонирхож, найруулагчаар нь Ridley Scott-г тавихаар ятгаж эхэлжээ. Scott эхлээд уг төслөөс татгалзаж байсан боловч Dune бүтээлийн удаан продакшны ажлаас болоод мөн саяхан нас барсан ахынхаа үхлийг мартахын тулд хурдан хэмнэлтэй гэж үзэн уг төсөлд гарын үсэг зуржээ. Fancher-ын зохиол байгаль орчны асуудалд илүүтэй төвлөрсөн, романд зонхилсон болон Scott-ын хүсэж байсан шашин ба хүмүүний асуудалд бага хандсан байлаа.

 Alan E. Nourse-ын 1974 оны The Bladerunner нэртэй романыг кино зохиолд тохируулан бичсэн William S. Burroughs-ын бичвэрийг Fancher олсон ба Scott сайхь нэрийг таашааснаар Deeley Bladerunner нэрийг ашиглах эрхийг олж авчээ. David Peoples-г хөлслөөд кино зохиолыг дахин бичсэн бөгөөд 1980 онд Fancher төслийг орхисон ч хожим төсөлд дахин буцаж ирэн хувь нэмрээ оруулсан байна. Dick холливуудад итгэдэггүй байв, мөн кино бүтээх явц эхэлсэн талаар хэн ч түүнд хэлээгүй нь анхаарлыг татах болов. Fancher-ын эхэн үеийн зохиолын хувилбарыг Dick шүүмжилсний дараа студид түүн рүү Peoples-ын дахин бичсэн зохиолыг илгээжээ. Кино нээлтээ хийхийн өмнөхөн нас барсан, түүнд дахин бичсэн зохиол болон 20 минутыг тусгай эффэкттэй туршилтын үзвэр таалагдсан байдаг бөгөөд холливуудыг шүүмжилдэг байсан Dick-д Scott-ын бүтээсэн ертөнц өөрийнх нь төсөөлж байсантай адилхан байсанд талархаж, Scott-г үнэлсэн байдаг. "Би Douglas Trumbull-ын тусгай эффэкттэй хэсгийг үзээд тэр дороо л энэ бол миний дотоод ертөнц мөн болохыг ойлгосон, тэд төгс буулгаж чадсан байсан. Би кино зохиолыг уншиж дуусаад романаа барьж аваад харлаа. Киног үзсэн хүн романд дурлах болно, романыг уншсан хүн кинонд дурлах болно, энэ хоёр бүтээл бие биенээ хүчирхэгжүүлнэ" хэмээх Dick хэлсэн буй. Уг киног Dick-д зориулсан болно. 1992 онд,  Harrison Ford "Blade Runner" миний дуртай киноны тоонд ордоггүй гээд би Scott-той асуудалтай байсан гэж хэлжээ.

 Ford-ын хэлснээр тэдний харилцааны гол асуудал нь кинонд дахин дуу оруулах явдал байв (voiceover). "Бид зураг авалтаа эхлэхэд бидний тохиролцсон киноны хувилбар нь хүүрнэсэн дуу оруулагч үгүйгээр хийгдэх хувилбар байсан. Энэ бол жинхэнэ хар дарсан зүүд байсан. Би киног ямар ч хүүрнэгч үгүйгээр болчихно гэж бодож байсан. Гэтэл одоо би энэ хүүрнэгчийг дахин бүтээх гэж гацчихлаа" хэмээн Ford 1992 онд гарсан найруулагчийн цомхотгол буюу кинонд зарим нэг өөрчлөлт хийсэн, үүнд Deckard-ын дуу хоолойг дахин хийсэн хувилбарын талаар өгүүлжээ. 2006 онд, Scott-оос таны хувьд  хамтран ажиллахад хамгийн хэцүү жүжигчин хэн бэ гэж асуухад тэрээр "энэ бол Ford байх ёстой, одоо бидний харилцаа сайжирсан учраас тэр намайг уучилна. Тэр дэндүү их юм мэддэг, энэ бол асуудал. Бидний хамтран ажилласан кино бол миний анхны кино байсан, би чинь шинэков байлаа шүүдээ" гэж хариулж байжээ. 2000 онд, Ford Scott-ын талаар "би түүний бүтээлийг биширдэг, тэр үед бид сайн кино хийсэн, үүнийг би даван туулсан" хэмээгээд цааш нь "Blade Runner бүтээлийг үзэх болгонд надад зураг авсан 50 бороотой шөнө биш харин дуу оруулах хараад идсэн ажил л санаанд ордог" гэжээ. Жүжигчдийг сонгон авахад хамгийн их асуудал дагуулсан нь Deckard-ын дүрийн сонгон шалгуурлалт байлаа. Fancher Deckard-ын дүрийн бичихдээ дотроо Robert Mitchum-г төсөөлж, түүнд зориулж бичжээ. 

Харин найруулагч Scott болон продюсерууд Dustin Hoffman-г тоглуулахаар ярилцаад байсан ч Hoffman гэнэт санал зөрлөө гээд дүрээс татгалзсан байдаг. Harrison Ford-г сонгох олон шалтгаан байв: Ford тухайн үед Star Wars тоглочихсон, Steven Spielberg-ын Raiders of the Lost Ark кинонд тоглож дуусаад байсан ид мандалтын үедээ явсан агаад мөн түүнд төсөл таалагдсан учир Deckard-ын дүрд тоглохоор болжээ. Сонирхуулахад, Deckard-ын дүрд Al Pacino, Jack Nicholson, Paul Newman нарын нэрс яригдаж байжээ. Харин Roy Batty-ын дүрд Rutger Hauer-г сонгоход бэрхшээл байсангүй. Хуулбаруудын харгис ахлагчийг Scott сонгохдоо Hauer-тай огт уулзаагүй ба Scott түүнийг найруулагч Paul Verhoeven-ын киноноос олж хараад төсөөлж байсан хүн нь мөн болохыг мэджээ. Dick ч түүний тоглолтыг "хүйтэн,  өө сэвгүй, төгс Batty" гэж магтсан байдаг. Hauer дүрийнхээ "tears in rain" гэх хүүрнэлийн хэсгийг өөрөө дахин шинээр бичсэн байдаг бөгөөд 2001 онд өгсөн ярилцлагадаа "Blade Runner бол миний хамгийн хайртай кино, энэ кинонд ямар ч тайлбар хэрэггүй, энэ бол зүгээр л хамгийн шилдэг нь. Үүнтэй адил кино хаана ч байхгүй. Дэлхий ертөнцийн бодлыг өөрчилсөн жинхэнэ урлагийн бүтээлийн нэг хэсэг байна гэдэг гайхалтай" гэж хэлжээ. Tyrell-ын зээ охины дурсамжийг суулгуулсан өөрийгөө жинхэнэ хүн гэж итгэдэг туршилтын хуулбар Rachael-ын дүрд тухайн үед олонд танигдаагүй жүжигчин Sean Young тоглосон билээ. 

Scott киноныхоо дизайн, орчин ахуйн хэв маягийг Edward Hopper-ын "Nighthawks" зураг болон Францын шинжлэх ухааны уран зөгнөлт сэтгүүл metal hurlanr-ын артист Moebius-ын бүтээлүүдээс санаа авчээ. Мөн цаг агаар муухай байгаа Хонг Конгийн ландшафт, хойд Английн үйлдвэржсэн газар орны байдлаас санаа авч зурагласан байна. Харин висуал хэв маягт Италийн футурист архитектор Antonio Sant'Elia-ын бүтээлийн нөлөө байжээ. Scott концепт артистаараа өөртэйгөө адилхан Moebius-д дуртай Syd Mead-г хөлслөсөн ба киноны продакшны өмнөх ажилд Moebius-д хамтран ажиллах санал тавьсан ч тэрээр татгалзсан байдаг, хожим татгалзсандаа Moebius харамссан гэдэг. "Blade Runner"-г олон талаараа домогт Fritz Lang-ын "Metropolis"-той адилтгадаг буюу үүнд чинээлэг хэсэг нь хотынхоо дээгүүр, ажилчин хэсэг нь доогуур амьдардаг хотын бүтцийг дурдаж болно. Blade Runner кинонд Tyrell-ын барилга, metropolis кинонд Stadtrone хэмээх үлэмж аварга барилгууд ноёлж байдаг. Тусгай эффэктийг хийсэн David Dryer Metropolis киноны зургуудыг ашигласан байдаг. Киноны хөгжим BAFTA болон Алтан бөмбөрцөг наадмаас шилдэг эх хөнжмийн зохиол шагнал хүртсэн бөгөөд хөгжмийг Грекийн нэрт хөгжмийн зохиолч, Оскарын шагналт Vangelis бичсэн Vangelis киноны хар бараан аялгууг классик найрлага, футурист синтезаторийг хослуулснаар Scott-ын төсөөлж байсан тэр нуар, ретро-ирээдүйн өнгө төрхийг бий болгожээ.

 Киноны тусгай эффэктийг бүх цаг үеийн хамгийн шилдэгт тооцдог ба тухайн үеийн боломжит (дижитал бус) технологийг бүрэн дүүрэн ашиглажээ. Кинон дээр ажилласан тусгай эффэктийн инженерүүдийн висуал аспектийн дизайн, технологийн шинэ үйлдвэрлэлтийг судлаачид магтсан байдаг. Кино нээлтээ хийхэд анхандаа үзэгчид ойлгоогүй боловч Scott-ын нууцлаг, нео-нуар бүтээлийн нөлөө цаг хугацааны явцад улам гүн гүнзгий болсон. Энэ бол гайхалтай төсөөлөгдсөн, энэлэн буй хүмүүний тухай шинжлэх ухааны уран зөгнөлт шедевр юм. Эрдэмтэд уг киног гарсан даруй анализ хийж эхэлсэн. Paul M. Sammon 1996 онд кинотой холбоотой бүх нарийн ширийн зүйлсийг багтаасан ном гаргасан бол Decio Torres Cruz кинон дахь философийн, сэтгэлзүйн болон уран зохиолын нөлөөнд анализ хийжээ. Тэр киноны "cyberpunk" ба дистопик элементүүдийг судалж үзээд Библийн, классик болон орчин үеийн уламжлалт бас пост модерн уран зохиолын талыг киноноос олж тогтоосон байна. Гэрийн кассетын формат киног култ болгоход үлэмж хэмжээгээр тусалсан гэж үздэг. 

Ингэснээр судлаачид киноны дистопик аспект, "жинхэнэ" хүн төрөлхтөнтэй холбоотой асуудлууд, экофеминист аспект болон олон жанрын уламжлалыг судлахад ашиглах болсон кино олон түмний дунд култ болоод дараа нь классик статус олжээ. Roger Ebert киноны дүрслэл, найруулагчийн эх болон эцсийн хувилбарыг сайшаасан ч кинонд хөндсөн хүмүүний түүхийг улиг болсон гэж дүгнэж байв. Өөр шүүмжлэгчид "Blade Runner" кино урлагийг, кинонд үзүүлэх нөлөөгөөрөө, дүрслэлээрээ соёлын харилцааг өөрчилсөн гэж дүгнэж байв. Мөн уг бүтээл пост модернист хандлагаараа алдартай агаад орчин үеийн дистопиан киноны түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмэр орууулсан гэдгээрээ онцгой кино аж. Цаашилбал, Лос Анжелесийн футуристик хувилбарыг судлаачид өргөнөөр хэлэлцэж, зарим нь Milton-ын "Paradise Lost" бүтээл дахь тамын дүрслэлтэй адилтгадаг. Илүү философийн үүднээс авч үзвэл, Scott-ын найруулгийг "хиймэл ой санамж" гэж тодорхойлдог бөгөөд энэ нь хэзээ ч болж байгаагүй, амьдралын мэдрэмжээс салсан явдал шиг санагдах боловч, мөн ингэснээрээ киноны уужим ертөнц доторх хувь хүний шинж, мөн чанарыг тодорхойлж өгдөг. Энэхүү кино маань олон янзын драматик болон хүүрнэлийн түвшинд өрнөдөг. Нуар жанрын зарим уламжлалыг ашигладаг ба үүнд femme fatale дүр байдгийг онцлохоос гадна гол баатрын хүүрнэл, chiaroscuro зураглал, мөн баатарт ёс суртахууны эргэлзээг өгдөг ба өөрийнхөө хүн байхуйн мөн чанарыг эрэгцүүлэх зэргийг багтаасан болно. 

Энэ бол өргөн мэдлийг агуулсан шинжлэх ухааны уран зөгнөлт кино агаад классик Грекийн жүжиг, "бахдал"-ын хүрээнд шашины философи, хүний генетикийн инженерчлэлийн ёс суртахууны үр нөлөөг сэдэвчилсэн байдлаар харуулсан бүтээл юм. Уг кино мөн Библийн дүрслэл, Ноагийн үер, William Blake  зэрэг уран зохиолоос эх сурвалжаа авсанаас гадна бүр Frankenstein ч урам зориг өгсөн ажээ. "Blade Runner" өнгөрсөн руу очиж, уран зохиол, шашны симболизм, классик жүжгийн сэдэв, нуар жанрыг ашиглан технологийн хүрээлэн буй орчин болон нийгэмд үзүүлэх нөлөөг нарийн авч үзжээ. Өнгөрсөн, одоо, ирээдүйн хурцадмал байдлыг ингэж харуулсанаараа кино ирээдүйг "дахин боловсронгуй болгосон" байдлаар илэрхийлэх буюу өндөр технологи өндөр хөгжсөн газарт гялалзах хэсэг байвч мөн үхэж мөхөж буй хэсэг мөн байх ажээ. 2002 онд нэгэн ярилцлагандаа Scott киногоо "маш бараан, уран зохиолын хувьд ч, зүйрлэлийн хувьд ч мазохист мэдрэмж төрүүлдэг" гэж тодорхойлж байсан ба мөн тэрээр ахынхаа нас барсны дараа өвдөлтийг судлах санаа нь түүнд таалагдах болсон гэж хэлж байж. Scott "ахыгаа өвдсөн байхад би Лондонд очиж уулздаг байсан, миний хувьд энэ нь үнэхээр шаналгаатай байсан.

Comments