"Хамар". Оросын нэрт зохиолч Николай Гоголийн Санкт - Петербургт амьдарч байх үедээ бичсэн егөөдөлт богино өгүүллэг. Энэ хугацаанд Гоголийн бүтээлүүд романтик өнгө аяс бүхий абсурд, шоглож элэглэсэн хэлбэрт төвлөрч байлаа. Тэрээр "Хамар" богино өгүүллэгээ 1835-1836 оны хооронд бичсэн ба анх Александр Пушкины эзэмшдэг "The Contemporary" уран зохиолын сэтгүүлд хэвлэгдэн гарч байв. Эл бүтээлд; Санкт - Петербургт амьдардаг коллекийн татварын байцаагч (хошууч) цолтой төрийн албан хаагч Ковалёв нэг өглөө сэрэхэд хамар нь түүний биеийг орхиод өөрийн гэсэн амьдралыг эхлүүлээд зогсохгүй өөрөөс нь өндөр албан тушаалтай болсон байхыг олж мэддэг тухай өгүүлнэ.
ҮНДСЭН САНАА. Үнэрлэх эрхтний мэдрэмж: Зарим судлаачид бүтээлийн бэлгэдлийн ач холбогдлыг хайхын оронд түүхийг шууд утгаар нь шинжилдэг. Шууд утгаараа бол Гоголийн өгүүллэг нь үнэртэх эрхтний ач холбогдлын тухай буюу харагдах, үзэгдэх байдалдаа анхаардаг барууны нийгмийг битүүхэн ёжилжээ. Энэхүү тайлбараар хамар бол хүний анатомийн хамгийн чухал хэсэг гэж үздэг Гоголийн итгэл үнэмшилтэй нийцдэг ба хошууч Ковалёв гадаад төрх, цэвэр цэмцгэр байдал болон цол хэргэмдээ хэт автсан байдаг. Түүний зан авир эвгүй үнэрээс ангижрах, эрүүл ахуйг чухалчилдаг барууны төсөөлөл-чиглэлд нөлөөлсөн соёлын тусгалтай байдаг, гэсэн хэдий ч тэрээр хамраа алдаад тун ихээр бухимдаж байгаа нь барууны нөлөөнөөс үл хамаарч үнэрлэх эрхтний мэдрэмж чухал байгааг харуулж байна. Нийгэм ба Анги: Гоголийн цаг үед хүний амьдралыг тодорхойлоход нийгэм болон ангид эзлэх үүрэг нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг байсан. Их Петрийн цол хэргэмийн хүснэгтийг танилцуулгаар хүн ардын бүхэл бүтэн цоо шинэ хэсэг хангалттай сайн ажиллаж чадвал нийгмийн хувьд дэвшин дээшлэх боломжтой болсон ба статус-даа хэт их автсан нийгмийн хүмүүс үргэлж сайхан харагдах ёстой, үргэлж гаднах төрхөө чухалчлах ёстой ажээ. Хошууч Ковалёв өөрөөс нь илүү өндөр албан тушаалтны дүрэмт хувцас өмссөн өөрийнхөө хамрыг хараад хэсэг хугацаанд балмагдаж, хамар руугаа дөхөж очиж ч чаддаггүй билээ.
Хошин үзэгдлийн хүрээнд ч гэсэн өөрийгөө дорд үзэх, атаархах мэдрэмжүүд нь хошууч Ковалёвийн оюун ухааныг өрөмдсөөр л байна. Тодорхойлох: Өгүүллэгийн янз бүрийн хэсэгт хамрыг таньж тодорхойлоход нэгэн зэрэг хялбар бас хэцүү байдгаараа тодорхойлох сэдвийг онцолж өгдөг. Үсчин хамрын эзнийг харуутаа маш хурдан анзаардаг, мөн хамар эмчийн дүрд хувирсанаар Ковалёвоос мултарч чаддаг. Хамрыг тодорхойлох энэхүү өөдөө уруугийн хоорондын шилжилт нь Гоголийн Санкт - Петербург гадаад төрхийг өөрийн жинхэнэ мөн чанараас илүү үнэлдэг болохыг онцлох ажээ. Хошууч Ковалёв бол байгаагаасаа илүү өндөр албан тушаалтай юм шиг авирладаг жижиг албан тушаалтан юм. Тэрээр хүүхнүүдийг биеэ үнэлэгч гэж нэрлэж, гэрт нь дагаж очихийг хүсдэг ба түүний амьдралын үндсэн зорилго бол өндөр цол хэргэмтэй болоод сайн эхнэртэй болох агаад гэвч тэр хамаргүйгээр эдгээр хүсэлдээ хүрч чадахгүй юм. Байгалиас гадуур үзэгдэл: Энэхүү өгүүллэгт байгалиас гадуурх үзэгдэл бас нэг үүрэгтэй тоглогч болдог. Хамар нь үйл явдал цааш хэрхэн үргэлжлэхээс шалтгаалан хэмжээ нь өөрчлөгдөж байдаг буюу заримдаа энгийн хамрын хэмжээтэй байдаг бол заримдаа хүн шиг том хэмжээтэй гэж дүрслэгддэг. Эл хачин чадвар нь өгүүллэгийг абсурд болгохоос гадна хошин өнгө аясыг нэмж өгдөг.
БИЧЛЭГИЙН ХЭВ МАЯГ. Өгүүллэгийн нэр Оросоор "Нос" гэдэг, тэгвэл энэ үгийг эргүүлвэл "Сон" буюу Оросоор "зүүд" гэсэн үг болохыг судлаачид анхаарч үзсэн ба өгүүллэгийн найдваргүй хүүрнэгч өөрөө онцлож байгаагаар энэ түүхэнд тодорхойгүй зүйлс олон багтсан бөгөөд өгүүллэгийн эхэн хувилбарт Ковалёв сэрээд энэ түүх нь үнэхээр зүүд байсныг ойлгосноор дуусдаг. Бодит бус элементийг бодитой хүүрнэлээр сүлждэг тул сэрэхгүй гэвэл түүх нь шидэт реализмын урьдач болдог. Шүүмжлэгчид мөн хүүрнэхэд гарч ирсэн гэнэтийн өөрчлөлтүүд нь бутарсан олон хэсгүүдийг нэг нэгээр нь нэгтгэсэн мэт байгааг онцолсон байна. Өгүүллэгийн сэдэв нь урьдчилан таамаглах аргагүй шинжтэй байгаа нь өгүүллэгийн шугамыг хялбарчлахын тулд олон салаа мөчиртэй болгож гэж үздэг ажээ.
Хошууч Ковалёв бол маш тогтворгүй бөгөөд зөрчилтэй хүн юм. Гоголь үүгээрээ гол дүрийнхээ "эвдэрсэн" тодорхойлтыг онцлон гаргажээ. Ковалёв өөрийгөө хэрхэн үзэж байгаа болоод гадаад ертөнц түүнийг хэрхэн хүлээн авч байгаа талаар ихээхэн тэнцвэргүй хандлагатай байдаг. Тэр дотоод мөн чанартаа анхаарахын оронд бүх бодол санаа, эрч хүчээ гадаад төрхөндөө хандуулдаг. Коллекийн татварын байцаагчийн хувийн ба хувьсгалын амьдрал хоорондоо бараг ялгаагүй юм шиг санагдана. Санкт - Петербургийн дундаж иргэнийг ингэж дүрсэлсэн нь хотын нийгмийн шатлалыг гадна талаас нь харагч Гоголийн байр суурийг хотод шилжүүлэн суулгасан мэт байна. Өгүүллэгийн төгсгөлд, Гоголь уншигч руугаа шууд ханддаг; хамар яагаад анхнаасаа унасан, яагаад ярьж чаддаг, яагаад буцаад биедээ очсон талаар огт тайлбарладаггүй. Ингэснээрээ Гоголь абсурд түүхийг таашаахын хажуугаар энгийн тайлбар хүссээр буй уншигчдынхаа таамаглал дээр тоглож байна.
СИМБОЛИЗМ. Орост, хамрыг өргөнөөр зүйрлэл болгон ашигладаг; тухайлбал, навтгар хамартай бол хэтэрхий сониуч, өндөр бол өөрийгөө өндрөөр үнэлдэг, унжгар бол бүтэлгүй гэх мэт. 19-р зуунд гэхэд Оросын уран зохиолд хамрыг ишлэсэн зохиол бичлэгийг өргөнөөр хэрэглэж байв. Шүүмжлэгч В. В. Виноградов хамар нь зөвхөн хүний зан чанарын бэлгэдэл төдийгүй уран зохиолд инээдмийн болон эмгэнэлт байдлын эх сурвалж болдог гэж бичжээ. Зарим шүүмжлэгчид Ковалёвийн хамар болон бусад дүрүүдийн хоорондийн учир нь ойлгогдохгүй хэлийг үлгэр домгийн ухамсартай адилтгадаг. Нөхцөл байдлаас шалтгаалан дүрүүд хүний чанаруудыг байгалийн обьект руу шилжүүлж, орчин үеийн хүний хувийн ашиг сонирхлын ухамсартайгаар хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтоос ялгаатай нь домгийн ойлголтын мэдрэмж нь дүрүүдийн бодолд нэвчсэн байдаг.
Энэхүү өгүүллэгт хамар нь хошууч Ковалёвийн авралын симбол болохын
зэрэгцээ үсчин Иван Яковлевичийн өөрийгөө хөнөөхийн симбол болно. Хошуучийн
хамар нь бусдыг дуурайх, дүр эсгэх хандлагын симбол болж байна. Хамраа алдсаны
дараа түүний ертөнцөд хандах хандлага бүхэлдээ өөрчлөгддөг ба хамар нь
бахархалынх нь эх сурвалж болж, энэ нь түүнд бусдыг дорд үзэх боломжийг олгодог
байв. Хамрын алга болсон нь түүний хэн гэдэг тодорхойлолт үгүй болсныг илтгэх
ба тэрээр өөрийгөө гадна төрхөөрөө тодорхойлдог байсан тул энэ нь үгүй болсон
нь сүйтгэл гэсэн үг юм.
Comments
Post a Comment