Taipei Story (1985). Тайваны кино урлагийн шинэ давалгааны гол төлөөлөгчдийн нэг Edward Yang бол мэргэжил нэгт Tsai Ming-Liang болон Hou Hsioa-Hsien-ын хамтаар Тайваны шилдэг кино урлаач хэмээгддэг. "Ногоон чавга ба Хулсан морь" хэмээх нэртэй байсан уг драмын нэрийг Хятадын эртний нэрт яруу найрагч Ли Байгийн нэгэн яруу найргаас ишлэн авчээ. Yang-ын гайхалтай авъяас чадварыг барууны улс орнуудад танилцуулсан энэхүү сэтгэл татам намуухан драм нь хурдацтай орчин үежиж буй хотод амьдрах хүмүүсийн олон янзын асуудлыг ажиглах, мэдрэх, ойлгох боломжийг олгоно.
Киноны түүх авсаархан ч Yang-ын сэтгэл хөдлөлийн талаарх шударга мэдрэмж нь хүмүүсийн сонирхлыг эрхгүй татахаас гадна хараа булаам зураглалтай бүтээл юм. Уг бүтээл бол Yang-ын бүрэн хэмжээний хоёрдахь, тухайн үеийнхэн гуравдахь кино болсон ба Yang киноныхоо хөгжмийг бичиж, үе тэнгийн найз - найруулагч Hou Hsiao-Hsien-тэй хамтран кино зохиолоо бичжээ. Гол дүрд Yang-ын ирээдүйн эхнэр болох дуучин Tsai Chin болон найруулагч Hou Hsiao-Hsien хоёр тоглосон. Тайваны шинэ давалгаа хөдөлгөөний эхэн үеийн чухал бүтээлд тооцогддог энэ бүтээлийг TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 861-р байрт эрэмбэлж байна. Киноны үйл явдлыг товчхон хүргэхэд;
Бэйсболлын тамирчин явсан, одоо даавууны бизнес эрхэлдэг Lung бол хуучинсаг үзэлтэй, өнгөрсөн амьдралаа буюу алдартай болж чадаагүй хүсэлдээ шаналсаар байгаа залуу юм. Тэрээр нэгэн өдөр таксинд суутал жолооч нь багынхан найз нь байж таарах бөгөөд найзууд хуучин сайхан үеэ дурсаж, үгүй болсон бүхэндээ автагдан гуницгаана. Lung хар багын найз, одоо сүйт бүсгүйн болсон Ah-chin хэмээх үргэлж хар нарны шил зүүдэг, уламжлалд заншлыг хатуу мөрддөг гэр бүлд төрж өссөн хүүхэнтэй хамт амьдарна. Ah-chin үргэлж Lung-г өнгөрсөнтэй нь хардаж хэрүүл үүсгэх ба тэр бол баруунжсан чөлөөт эмэгтэй болно. Нэгэн удаагийн хэрүүлийн дараа Lung хүүхнийг орхиод явчихна, харин Ah-chin охин дүүгийнхээ баруунжсан найзуудтай шоудаж тайвшрахыг хичээнэ.
Кино дээр Ah-chin өдөр, шөнө ялгаагүй нарны шил зүүж байгааг гол дүрийнхээ сэтгэл хөдлөлийн эмзэг байдлыг шинжлүүлэхгүй гэж дэмий оролдож байгаа нь Yang-ын зориудын дундаж давхаргыг тууштай шүүмжлэх илэрхийлэл гэж үздэг. Хүүхэн өнгөрсөн үеэсээ зугтааж байхад залуу харин идеалист байдлаар өнгөрсөнтэй зууралдаж байгаа нь Yang-ын тэвчээр багатай, Күнзийн тэсвэр тэвчээртэй хандлагыг зориуд тодотгоно. Тайваны найруулагчийн хийсэн гол нээлт бол өөрийнхөө түүхээр кино хийсэн гэж шүүмжлэгчид үздэг. Энэхүү судалгааны шинэ талбарт колончлогч нь колончлогдсонтойгоо тохиролцох буюу Күнз капитализмтай хамт, ардчилал социализмтай хамт, Хятад, Япон, Америк хамтдаа, мөн үндэстний онцлог, бие хүний онцлог корпорацитай хамт байх ажээ. "Taipei Story" гэх нэр бол Yasujiro Ozu-ын "Tokyo Story" классик бүтээлээс санаа авсан байх магадлалтай ба уг хоёр бүтээлд улс үндэстэн, хот уламжлалт үнэт зүйлсээсээ хөндийрч байгааг харуулж байна. Lung, Ah-chin гэсэн шинэхэн хосууд шинэ байр хайж байгаагаар кино эхэлнэ.
Хүүхэн эцгийнхээ нөлөө, дарангуйллаас зугтаахын хүслэн болж байгааг түүний аавын "цаг үе өөрчлөгджээ, хадамд гараагүй хүүхэн нүүж байдаг?" Гэж хэлдэгээс харж болно. Хүүхний аав бол өнгөрсөн үеийн үнэт зүйлсдээ үнэнч үлдэгч юм. Ихэнх зарагдах гэж буй орон сууцны нэгэн адилаар тэдний сонирхох байр хов хоосон байна. Гэвч Yang энд сэтгэлийн хөдлөлийн хавчигдсан, нээлттэй бус ер бусын мэдрэмжийг шигтгэж өгнө; Lung байрны хананы сүүдэртсэн бараан талыг даган налахад Ah-chin тэдгээрийг өөртөө судалж үзэж байдаг. Бид энд зурагтаа, тэнд хөгжим тоглуулагчаа байрлуулж болох нь гэж хүүхэн ярьж байхад залуу чимээгүй л зогсоно. маягаар ярьдаг ба алдсан боломж, гунигласан мэдрэмжээ л харцаараа солилцдог. Lung болон Ah-chin хоёрын агшин зуурын зовиуртай харц солилцоо нь хамгийн тод жишээ болно. Lung өнгөрсний мэдрэмж, нөхөрлөл болон жаргалыг дахин олж авахыг амьдралынхаа зорилго болгогч бөгөөд чөлөө завтай үедээ байнга бэйсболлын тэмцээний бичлэг үзнэ.
Бизнесмэн байх нь түүнд сэтгэл
ханамж бараг өгөөгүй тул тэрээр учраа мэдэхгүй, будилсан амьтан хотыг тойрон
эргэлдэх мэт. Хар нарны шил зүүсэн Ah-chin нэг газраас нөгөө газарт байнгын
шилжин явах нь Тайпей хотыг илтгэж, Lung-оос эрс ялгагдана. Ah-chin боломжийг
атгаж, шинэ хүмүүстэй танилцаж, өөртэйгөө адил хүмүүстэй шоудана. Тэрээр
ганган, өөртэй итгэлтэй эмэгтэйн удирдлага дор хөгжин дэвжиж буй нэгэн компанид
ордог ч компани шинэ бүтэцтэй болсноор тэрээр цомхотголд орно. Өөдрөг
мелордрамууд, тулааны урлагийн сэдэвтэй кино үзэж дассан үзэгчдэд уг кино цоо
шинэ салхи байж, Тайваны кино урлагийг өөрчилсөн
гэж үздэг. Тухайн уг кино Тайваньдаа алдартай болсонгүй, бас олигтой
ашиг орлого ч олоогүй агаад хүмүүс Yang-аас "юу вэ? Та энийг хайрын түүх
гэж байна уу?" гэж дооглон ам асууж байжээ. Харин Yang хариу хэлэхдээ
"тухайн үед би хотыг тэгж л хардаг байлаа, бид өнгөрсөн үеэсээ салж байлаа
шүүдээ" гэсэн буй. Lung тийм ч
ухаалаг дүр биш, тэр ямаршуу догшин зантай болохоо бааранд пиво ууж байхдаа
харуулдаг. Lung, Ah-chin хоёрын харилцаа Тайпей хотын тодорхойгүй, хүйтэн
байдалд хүрээлэгдсэн байдлыг илтгэнэ.
Comments
Post a Comment