"Гилийн хатан". Оросын суут яруу найрагч, зохиолч Александр Пушкины хүний ховдог шунахай сэтгэлийн тухай байгалиас гадуур үзэгдлийн элемент агуулсан богино өгүүллэг. Пушкин эл бүтээлээ 1833 оны намар Бордино хотод бичсэн бөгөөд анх 1834 оны 3-р сард "Bibiioteka dlay chteniya" гэх уран зохиолын сэтгүүлд хэвлэгдэн нийтлэгджээ. Энэхүү өгүүллэгээс сэдэвлэн Петр Ильич Чайковский 1890 онд "Гилийн хатан" дууриа тавьж байсан бол олон уран сайхны кино мөн уг өгүүллэгээс урган бүтжээ.
НӨЛӨӨЛӨЛ. Хөгшин хатагтайн дүрийг Оросын таван эзэн хаадад үйлчлэгчээр ажиллаж байсан Наталья Петровна Голицынагаас санаа авч бүтээсэн бөгөөд Пушкин "Гилийн хатан" бүтээлээ бичсэн тухайн цаг үед Голицына хатагтай 92 насыг зооглож байжээ. Домогт дурдсанаар Голицына нь маш сайн мөрийтэй тоглогч байжээ. Түүний ач хүү нь мөрийтэй тоглож их хэмжээний мөнгө алдаад эмээгээсээ мөнгө гуйж очиход Голицына түүнд мөнгө өгөхийн оронд Парист байхад нь гүн Сан-Жермен түүнд хэлсэн гурван хөзрийн нууцыг хэлж өгдөг ажээ. Гэсэн хэдий ч уг өгүүллэгт хатагтай нас бардаг ч үнэндээ Пушкинаас илүү урт насалж, 97 нас хүрчээ. Шүүмжлэгчид гүн Сан-Жермен энэхүү өгүүллэгт түүхэн ач холбогдолтой гэж үздэг. Сан-Жермен нь өгүүллэгт гол баатар болох Хермман нэрээр нэрлэгддэг ба үүнээс гадна Сан-Жермен нь Хермманы эцгийн дүр, Херманны зан чанарын эсрэг тэсрэг байдал юмуу эсхүл Херманныг буруу хөзөр сонгуулахад хүргэсэн, улмаар өөрийнхөө үхлийн өшөөг авахаар эрэлхийлж байгаа явдал бол хатагтайн анхаарч байсан хайр сэтгэлийн асуудалтай холбоотой байж магадгүй юм.
ҮНДСЭН СЭДЭВ. Бодит байдлын эсрэг байгалиас гадуур үзэгдэл: Достоевскийн хэлж буйгаар Пушкины үлгэр бол "төсөөллийн урлагийн оргил" ажээ. Өгүүллэгийн төгсгөлд, Хермманд харагддаг хатагтайн дүрсийг уншигчид зүгээр л хий үзэгдэл гэж бодож болох боловч Пушкин тодорхой тайлбар огт өгөөгүй байдаг. Уншигчид хатагтайн харагдсан үзэгдэл зөвхөн Хермманы ухаанд л болоод байна уу, эсхүл үнэхээр бодитой юмуу, эсхүл Херманн байгалиас гадуурх ер бусын ертөнцөд орчихов уу гэдгийг шийдэх ёстой. Шүүмжлэгчид энэ асуултад хариулах гэж олон янзаар оролдсон; шүүмжлэгчид гурван элемент дээр төвлөрдөг; гурав, долоо, тамгийн гэрэл үүсэл, Хермман сүнсийг оролцоогүйгээр хөзрийг таних эсэх, мөн сүүлийн хөзөрт хийсэн Хермманы алдааны тайлбарлах боломж. Хермманы төгсгөл дэх алдааны талаар рационал болон байгалиас гадуур үзэгдэл гэсэн зөрчилдөөнтэй саналыг шүүмжлэгчид дэвшүүлдэг. Шүүмжлэгч Гари Розеншилд хэлэхдээ; буруу хөзөр сонгосноор Хермман үнэндээ зөв зүйл хийсэн; мөрийтэй тоглоомонд донтсон хүн, хэрвээ мөнгө хожчихвол дахиж хэзээ ч мөрийтэй тоглож чадахгүй болгодог ба тиймээс дахин амьдахгүй гэсэн үг болно гэж бичжээ.
Натан Розен, Виктор Виноградов зэрэг рационалаар тайлбарладаг шүүмжлэгчдийн үзэж буйгаар Хермман нууцыг хэлж өгсөн хатагтай ба хөзрийн хатан хоёрын хоорондох ижил төстэй байдлыг харсан нь түүнийг алдаа гаргахад хүргэсэн байж магадгүй ажээ. Энэ тайлбар нь Пушкины "Ёс суртахууны ертөнцөд хоёр тогтсон идеа хамтдаа оршдоггүйгээс илүүтэй физик ертөнцөд хоёр бие нэг газрыг зэрэг эзлэх боломжтой" гэсэн ишлэлд үндэслэжээ. Хермман хатагтайн өөрт нь харуулсан хөзрүүдээс салж чадахгүй байгаа тул тамга хөзрийн оронд хатан хөзрийг санамсаргүйгээр сонгоход хүргэжээ. Эдгээр рационал тайлбараас ялгаатай нь, бусад шүүмжлэгчид Херманн байгалиас гадуур ер бусын ертөнц нэвтэрсэн бөгөөд Хермман хөзрийг сонгосны дараа хөзөр жинхэнээсээ өөрчлөгдсөн гэж үздэг. Энэ тайлбараар хатагтай өөрийнх нь үхэлд буруутай Хермманаас өшөө авахыг хүссэн гэсэн маргаанд хүргэдэг. Хатагтай Хермманыг Лизавиета-тай гэрлэнэ гэдэгт эргэлзэж байсан ба Хермман нууцыг олж мэдэхийн тулд тэгж тохиролцсон гэж мэдсэн тул хатагтайн сүнс ид шидийн аргаар хөзрийг өөрчилсөнөөр Хермман сүйрсэн гэж үзэх шүүмжлэгчид ч бас байх ажээ.
ХҮҮРНЭХҮЙ. Пушкины үлгэрийг "түүх хүүрнэхүйн" сод бүтээл гэж үздэг. Өгүүллэгийн хүрээнд зохиолч болсон Херманн нь баталгаатай хожих мөрийтэй тоглоомын нөхцөл байдлыг бий болгох замаар хувь заяагаа зохиохыг оролддог. Сцэнарийг бий болгох Хермманы сэдэл хов жив эсхүл танил хүмүүсийн ярианаас үүддэг. Тэр бусдын ярьсан түүхэнд орсон юм шиг мэдэрсэнээр өөрөө зохиол бичих санаа төрдөг. "Гилийн хатан" богино өгүүллэг хүйтэн бөгөөд эд хөрөнгө хуримтлуулах хүсэлтэй Орос хүний хэвшмэл байдлыг илтгэнэ. ШУНАЛ. Розеэшилд Пушкины "Гилийн хатан" бүтээлийг мөрийтэй тоглох ба шуналын сэтгэлийн тухай мөнхийн үлгэр гэж тодорхойлсон байдаг. Өгүүллэгт Херманн хөзрийн нууцыг хатагтайгаас олж мэдэхээсээ өмнө мөрийтэй тоглоомонд донтсон байдаг. Натан Розены хэлж буйгаар; өгүүллэгийн төгсгөлд Хермманы үхэлд хүргэсэн алдаа бол өөрийгөө шийтгэх үйлдэл болдог бөгөөд Хермман ялзарсан сэтгэлийнхээ шуналаас болж өөрийгөө шийтгэж байна.
Мөрийтэй тоглоомын донтолтоос үүдэлтэй шуналаас гадна Хермманы шунал нь түүний
хатагтай, Лизавиетай хоёртой харилцах харилцаанаас ч илэрдэг. Түүнийг анх
харсан мөчөөс эхлэн Хермман Лизавеигийн "ариун, гэнэн" байдлыг
ашиглан хатагтайгийн чандлан хадгалдаг мөрийтэй тоглоомын нууцыг олж авч
чадахаа ухаардаг. Гэсэн хэдий ч Хермман хатагтайн унтлагын өрөөнд нэвтэрч ороод
түүнийг үхэлд хүргэж байгаа нь буюу унтлагын өрөөний оргил хэсэгт түүний ялзарч
доройтсон шинж бүрэн илэрч харагдаж байна. ХЭВ МАЯГ. Пушкин өгүүллэгийн туршид
метапоэтик агшинуудыг ашиглан хүүрнэгчийн найдвартай байдалд эргэлзээ төрүүлж,
уг бүтээлийнхээ жанрын талаарх ойлголтыг өгдөг. Эдгээр метапоэтик агшинууд нь
өгүүллэгийн дотоод бүтцийн талаар өгүүлдэг. Үүний хамгийн тод жишээ бол,
Херманн хатагтайн сүнсийг олж харсны дараа болдог ба сүнс алга болсны дараа
Хермман харсан зүйлээ цаасан дээр "Гилийн хатан" хэмээх том түүхийн
хүрээнд жижиг түүх бичдэг.
This comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteThis comment has been removed by a blog administrator.
ReplyDelete