Чамайг байсныг мэдсэн: Жон Казале

 


John Holland Cazale бол Америкийн жүжигчин бөгөөд богинохон насалсан шигээ богино замналтай байсан ч Америкийн театрын урлаг болоод кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, үеийнхэндээ, үзэгчдэд хүндлэгдэн хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин байв. 7 жилийн хугацаанд 5 кинонд тоглосон нь бүгд Оскарын наадмын шилдэг кино төрөлд нэр дэвшиж байсан, эдгээр кинонууд бол; The Godfather нэг болон хоёр, The Conversation, Dog Day Afternoon болон The Deer Hunter бүтээлүүд ба The Godfather хоёрдугаар анги, The Deer Hunter кинонууд тухайн төрөлдөө ялалт байгуулж байлаа. Cazale Нью Иоркийн театраас жүжигчний замналаа эхлүүлж, бүс нутгаасаа Broadway театр хүртэл өсөн дэвжиж, Al Pacino, Meryl Streep зэрэг домогт жүжигчидтэй хамтран тоглохын сацуу нөхөрлөн үерхэж байв. Francis Ford Coppola-ын The Godfather киноны сул дорой, арчаагүй Fredo Corleone-ын дүр түүнийг холливуудын тэргүүлэх жүжигчдийн нэг болгосон гэж үздэг бөгөөд Cazale уушигны хорт хавдартай болсноо мэдсэн ч гэсэн үргэлжлүүлэн жүжиглэсээр алдарт The Deer Hunter киноныхоо дүрийг бүтээчихээд нас барсан байдаг. Продюсер Joseph Papp түүнийг "тэр бол маш ухаалаг, урлагт өөрийгөө зориулсан, ер бусын уран бүтээлч хүн" гэж тодорхойлж байв. 2009 онд Cazale-д зориулсан хүндэтгэлийн I Knew It Was You нэртэй баримтад кино гарч, уг кинонд Al Pacino, Steve Buscemi, Meryl Streep, Robert De Niro, Gene Hackman, Richard Dreyfuss, Francis Ford Coppola болон Sidney Lumet зэрэг алдартнууд түүнийг эргэн дурсдаг ажээ. Cazale 1935 оны 8-р сарын 12нд Massachusetts мужийн Revere хотод төржээ. 

Ээж нь Ирланд гаралтай хүн байсан бол аав нь Итали гаралтай хүн байсан бөгөөд тэрээр дээрээ нэг эгчтэй, дороо нэг эрэгтэй дүүтэй. Тэрээр Winchester хотод өсөж том болоод Williamstown-ын Buxton ахлах сургуульд сурч тэндээсээ драмын дугуйланд элссэн байна. Ohio мужийн Oberlin коллежид жүжигчний мэргэжлээр суралцаад Boston-ын их сургуульд шилжин Peter Kass-ын удирдлага дор суралцжээ. Сургуулиа төгсөөд Cazale таксины жолоочоор хэсэг ажиллав. Ингээд Charles Playhouses театраас жүжигчний замналаа эхлүүлж, 1959 онд Hotel Paradiso болон Our Town зэрэг жүжгүүдэд тоглосон ба Our Town жүжигт үзүүлсэн тоглолтыг нь шүүмжлэгчид "түүний бүтээсэн дүр үнэхээр гайхалтай, хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм. Бид түүнийг өшөө олон үзэгдлүүдэд харахыг хүсч байлаа; тэр биднийг үнэхээр жаргааж чадлаа, нэгдүгээр зэрэглэлийн комедиан" гэж магтаж байжээ. Cazale Нью Иорк руу нүүж, жүжигчний ажил хайж байх үеэрээ гэрэл зурагчны ажил хийж амьдарч байв. Тэрээр Нью Иоркт Equity Library продакшны Sidney Howard-ын Paths of Glory жүжигт тогложээ. 1962 онд Marvin Starkman-ын найруулсан The American Way гэх богино хэмжээний кинонд тоглов. 1965 онд Cazale жүжгийн зохиолч Lorraine Hansberry-ын үндэстнээ тойрон аялах аялан тоглолтын нэг хэсэг болж оролцсон. Тэрээр Standard Oil-д түгээгчээр ажиллаж байхдаа өөр шиг нь жүжигчин болох хүсэл тэмүүлэлтэй Al Pacino-той танилцаж нөхөрлөжээ. Pacino "би түүнийг анх хараад л тун сонирхолтой хүн байна гэж бодсон. Хүн бүр л түүнийг тойрон бүжиж байдаг байлаа, учир нь тэр өөрийгөө маш нөхөрсгөөр илэрхийлж чаддаг байлаа". 1966 онд тэр хоёр Israel Horovitz-ын The Indian Wants the Bronx жүжигт тоглосон ба 1968 онд тэд өөрсдийн дүрүүдээ off-Broadway театрт дахин бүтээж хоёулаа Obie шагналыг хүртсэн агаад мөн тэр жилдээ Cazale Horovitz-ын Line жүжигт тоглон дахин нэг Obie шагнал хүртсэн байдаг. 

1968 онд, Cazale телевизийн цувралд цорын ганц удаа тоглосон нь The Peep Freak хэмээх цагдаагийн драм байлаа. 1969 онд тэрээр Long Wharf Theatre компанитай гэрээ байгуулж дараагийн 3 улиралд The Iceman Cometh, Tartuffe зэрэг жүжгүүдэд тогложээ. 1971 онд тэрээр Line жүжигтээ дахин тоглож байхдаа найруулагч Fred Ross-ын анхааралд өртөж The Godfather кинонд тоглох завшаан олдсон буюу Fred Ross түүнийг Francis Ford Coppola-д санал болгосон байдаг аж. Алдарт The Deer Hunter бүтээл түүний хувьд бүрэн хэмжээний анхных нь кино байсан ба тус кинонд өөрийнхөө шүтээн Marlon Brando-той хамт тоглох боломж олдов. Мөн тус киногоор Cazale шиг хэд хэдэн жүжигчид өөрсдийгөө дэлгэцийн од болгож, кино ч асар их амжилт гаргасан билээ. Coppola Cazale-ын жижиг дүрийг гайхамшигтай амилуулж чаддаг чадварыг бишрэн, дараагийн кино болох The Conversation бүтээлийнхээ Stan-ын дүрийг түүнд зориулж бичсэн гэдэг агаад Cazale тус кинонд Gene Hackman-тай хамтран тоглолоо. 1974 онд The Godfather киноны хоёрдугаар ангид Fredo Corleone-ын дүрээ дахин бүтээж, кино ч эхний анги шигээ тэсрэлт болов. "Cazale-ын сэтгэл донсолгом эрч хүчтэй авъяас чадвар драмын сэтгэл хөдлөлийн оргил үеийн нөлөөг улам өргөж өгч байна" гэж шүүмжлэгчид магтсан байдаг бол жүжигчин Dominic Chianese "Cazale зүрх сэтгэлээсээ жүжиглэдэг байсан болохоор энэ нь түүнийг өвтгөдөг байсан байж магадгүй. Энэ бол цөөхөн жүжигчдэд байдаг авъяас чадвар юм".

 1975 онд Sidney Lumet-ын Dog Day Afternoon кинонд найз Al Pacino-тойгоо дахин нэг удаа хамтран тоглосон бөгөөд тус кинонд бүтээсэн дүрээрээ Алтан бөмбөрцөг кино наадмын шилдэг туслах дүр шагналд нэр дэвшсэн. Sidney Lumet түүний тухай "Cazale-тай хамтран ажиллахад надад түүний хамгийн их таалагддаг чанар бол түүний гайхалтай гунигтай болж чаддаг чадвар юм. Энэ чадвар нь хаанаас гарч ирээд байдгийг мэдэхгүй юм; хамтран ажиллаж байгаа жүжигчдийнхээ толгойд нь юм хийх юмуу жүжигчдийнхээ хувийн хэрэгт халдах зэрэгт би итгэдэггүй. 
Гэхдээ бурхан минь, түүний кадр болгон гайхалтай байдаг" гэж хэлж байжээ. Кино урлагт амжилттай байхын хажуугаар Cazale театрын тайзнаа ч амжилтаа үргэлжлүүлсээр байв. Тэрээр Long Wharf Theatre компанитай ажиллахаас гадна Horovitz-ын хэд хэдэн жүжигт тоглосон. 1975 онд тэр Charles Playhouses театрт буцаж очоод Pacino-той хамт The Resistible Rise of Arturo Ui жүжигт тоглосон бөгөөд Village Voice сэтгүүл түүнийг "өнөөдрийн байдлаар Америкийн хамгийн шилдэг жүжигчин" гэж үнэлж байлаа. 1976 онд анх хамтдаа тоглосноосоо хойш 10 жилийн дараа Cazale, Pacino хоёр The Local Stigmatic жүжгээрээ эцсийн удаа үзэгчдийн өмнө гарч ирсэн байдаг. Тухайн жилийнхээ зун Cazale жүжигчин Sam Waterston-той хамтран Шекспирийн жүжигт тоглов. Эмэгтэй гол дүрд нь саяхан сургуулиа төгсөөд байсан Meryl Streep тогложээ. The New York Times "The Godfather бүтээл дээр ноён Cazale хаягдсан, сул дорой дүрийг бүтээсэн бол уг жүжигт хатуу чанга, ёс суртахуунтай дүрийг бүтээв" гэж шүүмжилж байв. Жүжиг тавигдаж байх үеэр Cazale, Streep хоёр романс үүсгэж, хамтдаа амьдрах болжээ. Streep найз залуу бас хамтран тоглогчийнхоо тухай "тэр бүх юмыг утга учиртай болгочихдог, маш задгай боддог, тун сайн эрэгцүүлэгч" гэж хэлж байж. Cazale-ын тайзны сүүлчийн тоглолт 1977 онд тоглосон Agamemnon-ын дүр байсан агаад тэр анхны урьдчилсан үзлэг дээр л тоглоод бие нь өвдсөний улмаас жүжигт тоглохоос татгалзжээ. 

Энэ бол түүний Broadway-д хийсэн цорын ганц тоглолт байсан бөгөөд удалгүй уушгины хорт хавдартай болох нь тогтоогджээ. Эцсийн оношоо үл харгалзан тэрээр Streep, Robert De Niro, Christopher Walken нартай хамтран Michael Cimino-ын алдарт The Deer Hunter бүтээлд тоглов; найруулагч Cimino Cazale-ын биеийн байдлыг харгалзаж үзээд кинонд гарах бүх түүнтэй холбоотой сцэнийг хуваарийн эхэнд оруулж авч байжээ. Cazale өөрийнхөө сцэнүүдийг бүрэн дуусгасан боловч кино хийгдэж дуусахаас өмнө нас барсан юм. Түүний уушигны хорт хавдар олон жил тамхи татсанаас үүдэлтэй гэж үздэг. Хэд хэдэн эмчилгээг туршиж үзсэн хэдий ч хорт хавдар ясанд нь үсэрхийлсэн тул тэрээр эмчилгээнээс татгалзсан байдаг. 1978 оны 3-р сарын 13нд Cazale 42 насандаа нас барсан ба өвчтэй байх үед нь Streep дэргэдээс нь холдоогүй гэдэг. Pacino тэднийг хараад "би нас барж байгаа хүний дэргэд тийм үнэнч байгаа хүнийг хэзээ ч харж байгаагүй" гэж хэлсэн байдаг. Cazale-ын найз, хамтран ажиллагч Horowitz "Cazale бол амьдралд ганцхан удаа л тохиолдох хүн. Тэр бол шинийг бүтээгч, бяцхан төгс хүн байсан. Түүнийг найзууд, ойр дотныхон нь "афоризмын биежилт" гээд Оскарын шанал авч байгаагүй шалтгааныг нь тоглолтынх нь арга барил Al Pacino юмуу Robert De Niro нарын тоглолтыг тэнцвэржүүлж өгдөг, нэг үгээр Cazale тэдний дүрийг тодотгож өгдөг байжээ. Cazale ичимхий, сэтгэл хөдлөл маш ихтэй хүн байжээ. Pacino "би үлдсэн амьдралынхаа турш түүнтэй л хамтран ажилламаар байна, тэр бол миний жүжигчин мэргэжлийн шилдэг хамтрагч". Гэж хэлж байжээ.

Comments