Жэймс Жойсийн "Үлисс" романы гол баатар Леопольд Блумын дүрийн анализ. Блум нь хорьдугаар зууны нийгмийн хөрөнгөтөн ангийн Одиссей буюу уран зохиолын "байдаг л нэг эр" хэмээх зохиомол дүр юм. Үүний зэрэгцээ, түүний бие хүний зан чанарыг романд гайхалтай дүрсэлж өгсөн нь бүх уран зохиолын дотроос хамгийн нарийвчлан үзүүлсэн дүрийн нэг болгож байна. Блум гучин найман настай, зар сурталчилгааны төлөөлөгчийн ажилтай ба аав нь Унгарын еврей байв. Жойс Дублины нэн шинэ үеийн Одиссей бол үнэхээр Унгар гаралтай еврей хүн гэсэн баримтыг ёжтойгоор ашиглахдаа уншигчдыг Блумын ээж Ирланд хүн байсан, мөн олон удаа загалмайлуулж байсныг нь мартуулахад хүргэж байна.
Блум нь харийн хүний статустай бөгөөд түүнийг төсөөлөх чадвартаа болон 1904 оны Ирланд хүн ба Ирландын тусгаарлагдсан байдалд зовж буй дүр болгон бүтээжээ. Гэвч Блумыг нийгмээс хөөгдсөн байдал нь зөвхөн нэг талын зүйл биш ба Блум нь үе тэнгийнхээ эрчүүдийн дэргэд хэрсүү, голдуу сэтгэл хөдлөлгүй байдаг. Тэрээр архидаж, хов жив хөөцөлдөх дургүй агаад үргэлж найрсаг байдаг хэдий ч бусдын хүрээллээс хасагдсандаа харамсдаггүй. Блум "Үлисс"-ын дөрөвдүгээр бүлэгт анх гарч ирэхэд түүний дүр эхний гурван бүлэгт төвлөрсөн Стивений дүрээс ялгаатайгаараа онцлог байдаг. Стивений оюуны үйл ажиллагаа Блумыг физик ертөнцөд тухтай болгож байгаа нь гайхалтай юм шиг санагдана. Энэ нь түүний практик оюун ухаан, шинжлэх ухааныг сониучирхах зантай нийцдэг. Гуравдугаар бүлэгт, Стивен өөрийнхөө мэдрэмжийн талаар эрэгцүүлэн бодохын тулд материаллаг ертөнцөөс өөрийгөө хааж байхад дөрөвдүгээр бүлгийн эхэнд Блум муур руугаа бөхийгөөд муурынхаа мэдрэхүйг хэрхэн ажилладагийг мэдэхийг хүсдэг. Блумын бие махбодийн тав тух нь түүний бэлгийн амьдралын илэрхийлэмж болдог бөгөөд ихэвчлэн Стивений дүрийн эзгүй хэмжээст байдаг.
Уншигч Блумын бэлгийн амьдралын тухай хангалттай баримтыг авдаг; түүний
идэвхгүй ажиглах хийгээд эмэгтэй хүний дотуур хувцас харж гар хангалга хийж дур
ханахаас гадна эротик захидлаар харилцахын хажууд Стивен энэ тал дээр туршлагагүй
бөгөөд гоонь эр шиг санагдана. Хоёр эрийн хоорондох бусад ялгаа нь Блумын зан
чанарыг улам бүр тодорхойлдог; Стивен сэтгэл гутралтай, зарим талаараа драматик
байдаг бол Блум төлөвшсөн, шударга байдаг. Блум өөрийгөө хөгжөөх чадвартайгаас
гадна сэтгэл хямраах сэдвээр бодохоос татгалзах хандлагыг чухалчилдаг. Гэсэн
хэдий ч Стивен, Блум хоёрт адилхан чанар бий; тэд ялгаатай хөтөлбөртэй ч
хоёулаа бодит бус уран бүтээлчид юм. Блумын урлагийн арга хэлбэрийг хүмүүсийн
үйл ажиллагаа болон мэдрэмжийг тэр дор нь гүйцэтгэдэг гэж үзвээс түүний
урлагийн үзэл баримтлал бол хөрөнгөтөн ангийнх гэж хэлж болно. Түүний шинэ,
илүү сайн зар сурталчилгаа хийх хүсэл ба Молли-д бичсэн хайрын шүлэг,
Шекспирийн ёс суртахууны үнэ цэнийн талаар уншиж байгаа, мөн урлагийг харж буй
хэлбэр нь бодит амьдралын нөхцөлөөс нь хол зөрдөггүй. Блумын соёлын мэдрэмж,
"соёлтой" болох хүсэл эрмэлзлэл нь түүнийг Стивентэй ойртуулсан мэт
санагдана. Эрчүүд хөгжимд адилхан дуртай ба Стивений Блум-д гэсэн нөхөрлөлийн
сайхан нь янз бүрийн сэдвээр сонирхогч байхаас илүү мэргэжилтэн болгохыг
хүсдэгт оршино.
Сэтгэл хөдлөлийн хоёр хямрал романы турш Блумын хөгжилтэй зан
авирыг тавгүй болгож байна; удмыг нь залгах явдал үгүй болж, эхнэр Молли нь өөр
эртэй нөхцөж байна. Блумын аав (амиа хорлосон) болон цор ганц хүү Руди
(төрснөөсөө хэд хоногийн дараа) хоёулаа цаг бусаар нас барсан нь Блумыг хорвоод
ганцаардмал, хүчгүй болгож байна. Романы сүүл хэсэгт Стивентэй нэгдэх үедээ
Блум эдгээр сэтгэл хөдлөлөөсөө түр хугацаанд ангижирдаг. "Үлисс"-ын
туршид гэр бүлийн удмын талаарх анхны хямрал гэрлэлтийн үнэнч бус байдлын
талаарх хоёрдахь хямралтай холбоотой болохыг уншигч аажмаар ухаарна; арван
нэгэн жилийн өмнө ганц хүүгээ алдсанаас хойш Блумын бэлгийн харилцаанд орох, үр
хүүхэдтэй болох гэсэн оролдлогууд нь үгүй болжээ.
Моллигийн өөр эртэй (Бойлан) секс хийхээр шийдсэнд
Блумын хариу үйлдэл түвэгтэй байдаг. Бусад эрчүүд эхнэрийг нь үнэлж буйд Блум
дуртай байдаг ба тэрээр ерөнхийдөө идэвхгүй, хүлээн зөвшөөрөгч төрлийн хүн юм.
Бойлан бол өөрийг нь шалихгүй орлогч гэдгийг Блум ухаарахуйц алсын хараатай хүн
агаад эцэст нь энэ асуудлыг
шинэчлэн тайлбарлаж өөрийгөө хөгжөөдөг. Бойлан бол олон хүмүүсийн зөвхөн нэг нь
бөгөөд Блум өөрийнхөө эрч хүчийг Молли дээр төвлөрүүлдэг. Блумыг баатар болгож
буй өөр нэг харах өнцөг бол түүний бусдыг ойлгох мэдрэмжээ өөрчилж чаддаг
чадвар юм. Түүний энэрэх сэтгэл нь бүхэлдээ ил байдаг буюу тэрээр амьтад болон
тусламж хэрэгтэй хүмүүст буян үйлдэх хандлагатай байдаг бөгөөд төрж байгаа
эмэгтэйг хүртэл ойлгон өрөвддөг. Блумын эршүүд чанар бусад дүрүүдийн хувьд
байнгын эргэлзээ төрүүлдэг; "Үлисс"-ын хоёрдахь ёжтой байдал бол
Блумын "байдаг л нэг эрийн" дүр зарим талаараа эмэгтэйлэг шинжтэй
байдаг. Чухамдаа түүний бүх төрлийн юмс болоод хүмүүсийг ойлгох уян хатан
чадвар нь түүнийг романы баатар болгож байна.
Хэрман Мэлвиллийн "Моби Дик" романы гол дүрүүдийн нэг Ахмад Ахавын дүрийн анализ. Пекод хөлгийн солиорсон ахмад Ахав бол эртний болон орчин үеийн баатрын аль алиныг төлөөлдөг. Эртний Грек юмуу Шекспирийн эмгэнэлт жүжгийн баатар шиг Ахав нь үхлийн ганц дутагдалтай байдаг нь Эдип, Фауст зэрэг домгийн дүрүүдийг санагдуулна. Түүний үлэмж ихээр өөртөө итгэх итгэл хийгээд бардамнал нь эрүүл саруул ухаанаасаа татгалзаж, бурхан луугаа адил хүсэл зоригоо хуульчилж, байгалийн эсрэг тэсэж үлдэж чадна гэдэгт итгэхэд хүргэдэг. Тэрээр Моби Дикийг энэ ертөнцөд орших муу бүхний биелэл гэж үздэг бөгөөд энэ муу муухайг хөнөөж үгүй хийх нь өөрийнх нь зайлшгүй хувь тавилан гэж итгэдэг учраас цагаан халимын араас галзууран хөөцөлддөг. Шүүмжлэгч М. Х. Абрамсын хэлж буйгаар ийм баатар нь эмгэнэлтэй буюу уншигчдад өрөвдөх сэтгэл төрүүлдэг, учир нь тэр муу хүн биш, түүний золгүй хувь заяа нь хүртэх ёстойгоосоо хавьгүй их юм; гэхдээ тэр уншигчдыг бас айлгадаг, учир нь бид өөрсдийгөө их бага хэмжээгээр алдаа гаргах магадлалыг хүлээн зөвшөөрдөг гэжээ. Эртний эмгэнэлт бүтээлүүдээс ялгаатай нь Ахавын үхлийн сул тал нь төрөлхийнх бус харин хатуу ширүүн амьдралаас үүдэлтэй сэтгэлзүйн болоод бие махбодийн гэмтэл байдаг. Тэрээр түрэмгийлэгч, мөн хохирогч болдог бөгөөд өөрийнх нь хийгээд Моби Дикийн хооронд байгуулсан бэлгэдлийн эсрэгцэл нь түүнийг хувь тавилан гэж үздэг төгсгөл руу хөтлөн аваачдаг.
Лев Толстойн "Анна Каренина" романы гол дүрийн нэг Константин Левин дүрийн анализ. Хэдий Анна Каренинагийн нэрийг романы нэр болгосон ч Левин бол Аннатай эн тэнцэхүйц үүрэгтэй бас нэг гол дүр юм. Олон шүүмжлэгчид Левин бол Толстойн өөрийгөө халхласан хөрөг зураг гэж үздэг; Левиний нэрэнд зохиолчийн овог (Лев) багтдаг бөгөөд мөн хуримын үеэр алга болдог цамц, Киттитэй холбоотой олон нарийн ширийн зүйлсийг Толстой шууд өөрийнхөө амьдралаас авчээ. Хамгийн анзаарагддаг зүйл бол романы төгсгөлд Левин итгэл үнэмшлээ хүлээн зөвшөөрч байгаа нь Толстой "Анна Каренина" романаа бичсэнийхээ дараа шашин руу хандах болсонтой адил ажээ. Бие даасан ухаантай, нийгмийн харилцаанд зожиг, Левин бол Оросын нийгмийн тодорхой ангилалд нийцдэггүй жинхэнэ хувь хүн юм. Тэр бол ах Николай шигээ чөлөөт бодогч босогч биш, мөн эх нэгтээ дүү Сергей шиг номын сэхээтэн ч биш ба тэр Бетси шиг нийгмийн дээд давхаргынх биш, Весловский шиг луйварчин юмуу Каренина шиг төрийн хүн биш юм. Левин барууны үндэстэн гэдгээр Оросын хувь заяаны асуудлыг хөнддөг; тэрээр Оросыг баруунчлах хүсэлтэй либералистуудад үл итгэж, тэдний аналитик болоод абстракт хандлагаас татгалздаг боловч нөгөө талаараа барууны технологи, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны ашиг тусыг хүлээн зөвшөөрдөг. Товчхондоо, Левин бол өөрийн гэсэн үзэлтэй хүн юм. Тэрээр ямар нэгэн бүлгийн урьдчилан төлөвлөсөн үзлийг нутаглуулан суулгахаас илүүтэйгээр бүрхэг, будлиантай ч гэсэн аливаа юмсыг өөрийнхөөрөө харахыг илүүд үздэг. Түүгээр ч барахгүй, Левин огт тохирохгүй нийгмийн бүтэцтэй байснаас тусгаарлагдсан нь дээр гэж үздэг. Ингэж тэрээр өөрийгөө тодорхойлж, хувийн аз жаргалыг эрэлхийлж буй нь түүний түүхийг Аннагийнхтай ижилхэн болгодог.

Хэдий тэрээр ганцаардсан хүний
статустай ч Левин бол амиа бодогч биш агаад өөрийгөө бусдаас онцгой, давуу гэж
үздэггүй. Хэрвээ Толстой Левинийг романыхаа баатар болговол Левиний баатарлаг
чанар нь түүний өвөрмөц ололт бус харин хүмүүний нийтлэг мэдрэмжийг мэдэрч
чаддаг чадварт нь оршино.
Роман дахь түүнтэй холбоотой хамгийн мартагдашгүй
сэтгэгдэл бол; хайранд умбасан аз жаргал, төрж буй эхнэрээсээ эмээх ба эдгээр
нь бол язгууртан юмуу ховор тохиох мэдрэмж биш харин сая сая хүмүүсийг мэдэрдэг
мэдрэмж билээ. Энэ сэтгэл хөдлөлийг хэн ч мэдэрч чадна; Левин бол энэ
мэдрэмжийг маш гүн бөгөөд нээлттэй мэдэрдэгээрээ онцгой юм. Энэхүү энгийн чанар
нь түүнд хүнлэг сэтгэлийн уудам зайг өгдөг агаад романд өөр ямар ч дүр тийм
байдаггүй. Тэрээр язгууртан гаралтай хэдий ч тариаланчидтайгаа эвтэй харилцаж,
нийгмийн нэр хүндэд дургүй байгаа нь түүнийг Оросын ард түмний эгэл хүү болгож
байна. Левин тариачидтайгаа бүтэн өдрийн турш өвс ногоо хадахыг уншаад уншигчид
түүний ядуу тариачидтай зориуд хамт байгааг ойлгохгүй л болов уу, тэр ажил
хөдөлмөрөөс жинхэнэ аз жаргалыг олж авдаг. Левиний тариачдаас сурсан итгэл
үнэмшлийн эцсийн ололтын талаарх Толстойн дүрслэл нь мөн энгийн байдаг. Үүнтэй
холбоотойгоор, Толстой Левингээр амьдралын энгийн ёс суртахуунтай, хүн байхын
үлгэр жишээ хүнийг дүрсэлжээ.
Гюстав Флоберын "Бовари хатагтай" романы Шарль Боваригийн дүрийн анализ. Шарль нь Эммагийн үзэн яддаг нийгэм ба хувийн шинж чанарыг хоёулангийн төлөөлдөг. Тэр бол чадваргүй, тэнэгдүү, мөн төсөөлөн боддоггүй хүн юм. Романы хамгийн чухал илчлэлтийн мөчийн нэгэнд; Шарль Эммагийн нүд рүү хараад түүний сэтгэлийн оронд Эммагийн нүдэнд туссан өөрийнхөө бяцхан дүрсийг олж хардаг. Шарлийн өөрийгөө эрэгцүүлэн бодох мэдрэмж нь амиа хувиа хичээгч, өөртөө дурлагч биш бөгөөд харин романтик ойлголтоос үүдэлтэй энгийн, шууд мэдрэмжтэй байдаг. Энэ нь түүний ертөнцийг идеалист хэлбэрээр төсөөлөх чадваргүй юмуу ертөнцийн физик талын нууцлаг шинж чанаруудыг олж чадахгүйг харуулна. Үүний оронд тэрээр амьдралыг шууд байгаагаар нь хардаг бөгөөд харсан зүйлдээ хэзээ ч романтик шинжээ уусгадаггүй. Ийм учраас Эммагийн бие махбодь Шарлийн сэтгэлийг баярлуулдаг. Хүүрнэгч түүний харах өнцөгт төвлөрөхөд уншигчид Эммагийн хувцаслалт, арьс, үс гээд бүх нэрийн ширийнийг нь олж хардаг ч Шарль эхнэрийнхээ хүсэл тэмүүлэл хийгээд сэтгэлийн хямралыг олж харахгүй, харин ч төөрөлдөж алга болж байна.

Эмма нөхөртэйгөө
болон нохойтойгоо адилхан төрөл бүрийн юмсын талаар ярьж байхад Шарль тэнэг хүн
шиг толгой дохиж инээмсэглэж байдаг. Шарль санхүүгээ зохицуулахад, мөн эхнэр нь
илт худлаа яриад байгааг олж харахад даанч ухаан хүрэхгүй тэнэгээс гадна тэр
бол чадваргүй, аймхай эмч юм.
Нэгэн үзэгдэлд, тэрээр өвчтний хөлийг эмчлэхээр
явж байхдаа мэддэг бүх хугарлаа санах гэж зүдэрч байгааг олж уншина. Хипполитын
хөлний мэс ажилбар түүний санаа биш ч гэсэн бүхэлдээ бүтэлгүйтэл байдаг. Гэхдээ
Шарль бол чадваргүй хүн юм. Тэр бие махбодийн хувьд муухай хүн боловч Флоберын
дүрслэлээс харахад тэр үнэхээр үзэшгүй муухай хүн үү эсхүл зөвхөн Эммагийн нүдээр
л жигшмээр харагдаж байна уу гэдгийг хэлэхэд хэцүү юм. Төсөөлөн бодох чадваргүй
ч Шарль бол Романы хамгийн ёс суртахуунтай, чин үнэнч дүрүүдийн нэг юм. Тэр
Эмма-д үнэхээр хайртай бөгөөд өөрт нь үнэнч бус байсныг олж ухаарсан ч эхнэрээ
уучилдаг. Тэр эхнэрээ өвдөхөд аврахын тулд чадах бүхнээ хийж, Эммагийн худал
хуурмаг байдал нь өөрт нь сүйрэл шиг санагдах бүрт нь ашигтай эргэлзээ төрүүлж
өгдөг. Юмыг шууд хүлээж авдаг, даруухан, шалиг биш, хүсэл тэмүүлэлгүй Шарль бол
Эммагийн эсрэгцэл юм. Эмма мэдрэмжтэй, гоо үзэсгэлэнтэй, оюунлаг боловч ёс
суртахууны хувьд доройтсон байдаг бол Шарль тэнэгдүү, уйтгартай боловч сайхан
сэтгэлтэй хэвээр байдаг.
Лев Толстойн "Дайн ба Энх" романы Андрей Болконский дүрийн анализ. Андрей хэдийгээр Пьер шиг сайхан сэтгэлтэй ч Толстойн амьдралын философийг харуулсанаараа тэр найзаасаа өөр, өвөрмөц дүр юм. Андрей тун оюунлаг, аналитик ухаантай бөгөөд түүнийг үл хөдлөх хөрөнгөө хэрхэн ашигтайгаар зохицуулж байгааг бид хардаг. Тэр эх орондоо үнэнчээр зүтгэж, Аустерлицэд алагдах шахсан ч идэвхтэйгээр үүрэгт ажилдаа эргэн орж, Сперанскийд туслан Оросын иргэний шинэ хууль бичихэд олон сарыг зарцуулдаг. Андрей голдуу бусдаас хөндий байдаг ч сэтгэл санааны хувьд үнэнч, өөрийгөө ойлгож судлахад бэлэн байдаг ба ухаалаг, хайр татам эхнэр Лизтэй гэрлэсэндээ сэтгэл дундуур байдгаа романы эхэнд илэн далангуй хүлээн зөвшөөрдөг. Андрейгийн дутагдал бол оюун ухааны шинжтэй байдаг; түүний бусдаас хөндий байдал нь оюуны давуу тал боловч сэтгэл хөдлөлийн дутмаг чанартай юм. Андрей Пьерийн амьдралын утга учрыг олох гэсэн эрэл хайгуулаас ангид боловч бусадтай гүн гүнзгий, удаан холбоо тогтоож чаддаггүй бөгөөд тэдний бурууг уучлахыг хүсдэггүй. Андрейг анх уншигчдад танилцуулахад Пьер түүний гарт хүрдэг; Андрей зөнгөөрөө адгас хийдэг нь хүрэлцэх дургүй байгааг илтгэнэ. Энэхүү бие махбодийн хариу үйлдэл нь Андрейг амьдралынхаа туршид бусдад хүрч чадахгүйг харуулна. Эцсийн эцэст, тэр ганцаардмал хүн бөгөөд Наташагийн хайр ч аварч чадахгүй.
"Зул сарын магтуу". Английн их зохиолч Чарльз Диккенсийн 1843 онд хэвлэгдсэн роман. Энэ гайхамшигт зохиолын үндсэн сэдвийг товч авч үзье. Скружийн өөрчлөлт нь түүхийн үндэс ба Скружийг байнга өөрчлөгдөж байдаг хувьсамтгай дүр гэж тодорхойлдог. Хоёр хэмжээст дүрээр эхэлж, дараа нь сэтгэл хөдлөлд гүн автсан, алдсан боломжууддаа халагласан дүр болж хөгжиж буйгаараа тэр өөрчлөлтийг илэрхийлдэг. Мэдээж энэ романд Христийн сэдэв зонхилж, зарим талаараа Христийн Авралын тухай ойлголтын зүйрлэл ч гэж үздэг. Скружийн сайн хүн болж байгаа нь "хамгийн муу хүн ч наманчилваас сайн хүн болж чадна" гэсэн Христэд итгэгчдийн захиасыг агуулна. Диккенс зохион байгуулалттай шашинд хандах хандлага нь түвэгтэй байсан ба тэр өөрийн итгэл үнэмшил, зарчмыг "Шинэ Гэрээ"-нээс үндэслэсэн аж. Зарим судлаачид Диккенс "Энэ ариун нандин баяраар шашингүй үзлийг харуулсан" гэсэн. Диккенс найздаа бичсэн захидалдаа "Магтуу философи, өөдрөг үзэл, хөгжилтэй сайхан ааш, бүдүүлэг авирын хурц судалгаа боллоо... мөн гэр бүл ба галын дэргэд гялалзаж буй өгөөмөр сэтгэл, баяр хөөр, сайн сайхан бүхнийг дурдлаа" гэжээ. Скружийн авралыг шашин бусаар авч үзвэл, Диккенсийн "магтуу философи" нь буян, алтруизмын консерватив ба патриархын талыг харуулжээ. Диккенс Их Британий нийгмийн ядуурал, ялангуяа хүүхдийн гачигдал ядууралд хандаж уг романаа бичжээ.

Comments
Post a Comment