Эрнест Хэмингуэй "Зэр зэвсэг минь баяртай"

 

 




"Зэр зэвсэг минь баяртай". Америкийн зохиолч Эрнест Хэмингуэйн дэлхийн нэгдүгээр дайнаар Италид байх үедээ бичсэн роман бөгөад 1929 онд анх хэвлэгдэн нийтлэгдсэн нэгдүгээр биеэс хүүрнэх реалист жанрын бүтээл болно. Романы нэрийг 16-р зууны Английн жүжгийн зохиолч Жорж Пилийн яруу найргаас авчээ. Дэлхийн нэгдүгээр дайны суурь дэвсгэртэй уг романд эх орноо орхин явсан дэслэгч Хенри, Английн сувилагч Кетрин хоёрын хайр сэтгэлийг дүрслэн харуулна. Уг роман нь Хэмингуэйг орчин үеийн Америкийн шилдэг зохиолч болгосон бөгөөд түүний анхны шилдэг борлуулалттай ном болсон бол шүүмжлэгчид романыг "дэлхийн нэгдүгээр дайны аюулыг харуулсан Америкийн шилдэг роман" гэж нэрлэж байжээ.

ҮНДСЭН САНАА. Нэрнээсээ л уг роман нь дайнтай холбоотой нь тодорхой буюу гол баатар Хенригийн дайн дажинаас өөрийгөө чөлөөлж, зугтааж байгаа үйл явцтай холбогдоно. Романы оролдлогыг жинхнээсээ  дэмжиж байгаа цөөхөн дүрүүд болох Этторе Моретти, Жино нар нь хоосон онгироо, гэнэн залуу байдлыг тус бүрт нь тусгаж байна. Ихэнх гол дүрүүд дайны талаар эргэлзсэн хэвээр үлддэг буюу дайны учруулж байгаа гамшигт сүйрэлд дургүйцэж, мөн дайны авчрах алдар хүндэд эргэлзэж байна. Энэхүү роман нь дайны утгагүй харгислал болон хүчирхийллийн эмх замбараагүйг гаргууд дүрсэлсэн; Италийн армийн ухарч буй хэсэг бол Америкийн уран зохиолд тохиосон хамгийн сэтгэлд хоногшим дүрслэлийн нэг хэвээр байсаар байна. Цэргүүдийн жагсаал нурж эхлэхтэй зэрэгцэн цэргүүдийн мэдрэл, ухаан ба рационал бодол, ёс суртахууны дүгнэлт нь мөн үгүй болж байна. Хенри машиныг шавраас гаргахад туслаагүй гэж инженерийг буудсан нь хоёр шалтгааны улмаас уншигчдыг цочирдуулдаг; нэгдүгээрт, гэнэтийн догшин авирлаж байгаа нь Хенригийн тайван зан араншингийн эсрэг юм шиг санагдах бол хоёрдугаарт, энэ явдал ёс суртахууны шинж чанарыг үгүй хийж буй нөхцөлд тохиолддог буюу Хенри болон бусад цэргүүдийн оролцоо нь аллагыг хуульчилж байна.

 Инженерийг хөнөөсөн явдал нь хүчирхийл, эмх замбараагүй явдал бол дайныг зайлшгүй дагалддаг бүтээгдэхүүн тул зөвтгөх боломжтой юм шиг харагдана. Гэвч уг роман нь дайныг буруушааж байна гэж хэлж болохгүй ба "Зэр зэвсэг минь баяртай" бол бараг шахуу л пацифист бүтээл юм. Гэм зэмгүй инженерийн үхэл дайн бол зайлшгүй гэдэгтэй адил дайн бол харгис хэрцгий, утга учиргүй ертөнцийн зайлшгүй үр дүн мөн юм. Дайн бол жинхэнэ хайрыг хүлээн зөвшөөрч, хамгаалж, хадгалахаас татгалздаг, харанхуй, хөнөөлт ертөнцөөс өөр юу ч биш гэж Хэмингуэй үзжээ. Дайны суурь дэвсгэр дээр Хэмингуэй хайрын мөн чанарын талаар гүнзгий, мөн гашуунаар бясалгал хийсэн. Кэтрин нас барсан сүйт залуугийнхаа төлөө гашуудаж байгаагаа төд удалгүй Хенрид хэлээд Хенрийг уруу татах тоглоомоо эхлэдэг.

 Кэтриний ийм үйлдэл хийх болсон шалтгаан нь тодорхой; тэр гарз хохиролынхоо шаналлаас өөрийгөө холдуулахыг хүсч байна. Үүнтэй адилаар, Хенри дайны тухай ярианаас хол хөндий байхыг зорьж байна. Хенри, Кэтрин хоёр зовлон шаналлаасаа түр зуур ангжируулж буй зүйлийн бие биеэсээ олж авч байна. Хосуудын бие биенээ гэсэн сэтгэл зугаа цэнгэлээс түргэн хугацаанд тэдний сэтгэлийг тэжээн тэтгэх шинж руу шилждэг. Хенри Кэтринийг хайрлах хайр нь нэр төр гэх мэт абстракт хоосон идеануудаас илүү чухал утга учиртай болохыг ойлгодог. Тэд дахин нэгдэж, дайны тэдэнд учруулсан хор хохирлыг арилгаад хамтдаа сайхан амьдрахаар төлөвлөдөг. Сүйрсэн Италийн хөдөө нутгаас хол, хэн хэнийхээ тайван газарт байхыг хүсдэг. Тэд бие махбодь, сэтгэл хөдлөл болон сэтгэлзүйн хувьд илаашрахын тулд Швейцарийн алслагдсан уулсад очдог. Романы эмгэнэлт явдал бол тэдний хайр жинхэнэ байлаа ч гэсэн энэ ертөнцөд түр зуурынх л байх болно.
 
МОТИФ. Уншигчид тэр дороо л Хэмингуэйн уран зохиол түрэмгий, туйлын чадварлаг бөгөөд савсагнуур төрлийн эр хүний дүр төрхийг бахдалтайгаар дүрсэлсэн болохыг анзаарна. "Зэр зэвсэг минь баяртай" бүтээлд эршүүд чанарын жишээ болохуйц хэд хэдэн эрэгтэй дүрийг харуулдаг. Риналди үнэнч найз, мөн хэтэрхий хүүхэмсэг эр бол доктор Валентиний зоригтой чанар нь түүнийг чадварлаг мэс засалч болгодог. Үүнтэй ижилээр, Хенри зугтаж буй инженер руу буудаж байх үед Бонелло уначихсан инженерийн толгой руу хэрцгийгээр буудаж байдаг. Хэмингуэй эдгээр эрчүүдийг хамгийн доод цэгт нь хүртэл дүрслэхдээ мөн тэдний эсрэг талын  жигшим, хошин талыг онцлохоо мартсангүй. Эдгээр эрчүүд тус бүрийн амжилтанд хүрэх зам нь өөр хэн нэгний бүтэлгүйтлээс шалтгаалдаг; Риналди санваартны дур тачаалгүй байдал руу дайрч өөрийнхөө сексийн чадвараа хамгаалдаг бол Бонеллогийн харгис хэрцгий байдал нь түүний алсан цэргүүдийн үнэнч бусаас үүдэлтэй юм.

 Хенри, Кэтрин нар хувийн асуудлуудаа мартахын тулд бие биедээ сээтэгнэж эхэлдэг. Сээтэгнэх нь Хенри-д  "дайныг орхих" боломжийг олгодог бол Кэтрин-д сүйт залуугийнхаа үхлийн тухай бодлыг сарниулдаг. Үүнтэй адилаар, Хенри, Кэтрин хоёр морины уралдаан үзэж байгаа нь Хенригийн фронт руу буцах бодлыг бас тэдний удахгүй салах тухай бодолд хаалт болдог. Хачирхалтай нь, Хенри, Кэтрин хоёрын харилцаа нь Хенригийн өөрчлөх шаардлагатай зовлон зүдгүүрийн эх үүсвэрээс улбаатай юм. Хенри Кэтринээс хол байж тэвчихгүй бөгөөд гүн Греффитэй билъард тоглож байхад Кэтрин түүнээс бодол ухаанаас гардаггүй; хамгийн сайн ухаан сарниулалт бол дайн болж хувирдаг. Кэтрин түүнд хол байхдаа өөрийг нь битгий бодоорой гэж захихад Хенри хариуд нь "би фронтод байхдаа тэгдэг байсан, харин тэр үед хийх юмтай байж" гэж хэлдэг. Дайны үхлийн аюулыг өөрчлөлт болон хайрын сэтгэлийн зовлонг өвдөлт болгон хувиргасан нь Хенригийн Кэтринийг ойлгох сэтгэлээс аз жаргалын хэсэгхэн хормын мөн чанарыг илтгэнэ. Уй гашуу энэхүү түр зуурын аз жаргалаас гялтагнаж байдаг; аз жаргал түр зуурынх ч гэсэн түүнийг эрэлхийлэх нь зайлшгүй шаардлагатай. Магадгүй аз жаргалын хязгаарын тухай ойлголтыг тэрээр амьдралдаа хайрыг хамгийн их эрхэмлэдэг ч гэсэн үүнд хашир бус ханддагийг нь тооцож үздэгтэй нь холбож тайлбарлаж болно. Гэвч тооцоолох нь түүний шаардаж байгаагаас илүү хашир хэрэг юм. Тэрээр тоглож, үдэшлэгт явж, мөн "жаахан балгах" зэргээр таашаал, зугаа цэнгэлээс хайрын агшин хормын мөн чанараас хамгаалагддаг. Үнэнч байх ба огоорох гэсэн ойлголтууд нь хайр болон дайнд адилхан хэрэглэгдэнэ. 

Романд, үнэнч байх нь дайтаж буй үндэстнүүдийн улс төрийн абстракт философийн дайн юмуу улс төрийн том шалтгаан гэхээсээ илүүтэй хайр ба нөхөрлөлийн шаардлага гэдгийг санал болгодог. Хенри дэслэгч цолныхоо үүргийг нухацтай авч үздэг боловч байлдаанаар цэргүүд эрч хүч авдаг гэсэн улигт төсөөлөлтэй санал нэгддэггүй. Этторе Моретти эсхүл Жино нараас ялгаатай нь нэр хүнд, эх оронч үзлийн үүрэг Хенригийн хувьд ач холбогдолгүй юм. Хэдий түүний тушаалыг биелүүлээгүй хэмээн инженерийг бууддаг ч Хенригийн хүчирхийллийг ёс суртахуун ухамсартай шийдвэр гэхээсээ илүү хөнөөлт дайны зайлшгүй үр дүн гэж үзэх хэрэгтэй юм. Хенри эцэст нь инженер болон бусад цэрэг эрсийн хамтаар арми ба үүрэг хариуцлагаа огоорч байна. Заримдаа тэрээр энэ үйлдэлдээ өөрийгөө гэмшдэг хэдий ч хамгийн үнэнч байх зүйл бол хайр буюу Кэтринийг бодож тайтгардаг. Ийм зөрчилтэй үнэнч байдлуудыг нэгтгэж чадахгүй байгаа нь үнэнч байх ба огоорол нь ёс суртахууны хүрээний эсрэг талд оршиж байна гэсэн үг юм. Харин тэдгээр нь хувь хүний амьдралын онцгой чухал хэсгийг тусгаж байдаг ажээ. Кэтрин, Хенри хоёр учрахдаа тайтгарлын төлөө хайр ба сээтэгнэлтын хуурмаг чанарт найддаг. Кэтрин сүйт залуугийнхаа үхлийг мартахыг хүсдэг бол Хенри дайнаас холдохын тулд юу ч хийхэд бэлэн байна. Эхэндээ тэдний хайрын тунхаг тодорхой байдаг; Кэтрин өөрсдийн харилцааг тоглоом хэмээн хэд хэдэн удаа сануулж хэлж, тоглоомоороо хангалттай тоглож байхдаа тэрээр Хенрийг явуулдаг. 

Хенри шархдсаныхаа дараа Кэтринийг улам ихээр хүсэж, энэ ертөнцийн тааламжгүй бүхнээс холдохын тулд Кэтриний халамж, дэмжлэгийг авахыг хүсдэг буюу Хенригийн хайр сэтгэл нь өөрийг нь тэтгэсэн, эргэлзээгүй бодит зүйл болон цэцэглэж эхэлдэг. Кэтриний Хенрийг гэх сэтгэл мөн ижилхэн байдаг. Хосууд өөрсдийн хүсэл тэмүүллийн жинхэнэ мөн чанарыг баталгаажуулсан замаар үйлддэг хэдий ч илүү сайн ертөнцийг мөрөөдөх уруу таталтаас огт мултарч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, бодит байдал ба хуурмаг байдлын хил хязгаарыг тодорхойлоход хэцүү байдаг. Хенри, Кэтрин хоёр Швейцарьт хэдэн сар тусгаарлагдан байсны дараа Хэмингуэй тэдний харилцааг бодит  ба хуурмаг гэсэн холимог байдлаар дүрсэлжээ. Уйтгартай болж эхэлснээр хосууд амьдрал хийгээд хүсэл тэмүүллээ сэргээхийн тулд өдөр тутмын амьдралдаа жижиг сажиг өөрчлөлтүүд хийдэг; Кэтрин шинэ үсний засалттай болдог бол Хенри сахлаа ургуулдаг. Бодит амьдралын харьцангуй уйтгартай байдлаас болоод (үргэлжилж буй дайныг дурдахгүйгээр) хосууд илүү төгс оршин байхын фантааз руу шилждэг. Тэд Швейцарийн ууланд амьдрахыг мөрөөдөж, өөрсдөө хувцас хунараа оёж, мөн хоёр биенээсээ өөр зүйлийг үл хүсэх буюу фантаазлах нь заримдаа бодит байдлын хор хөнөөлтэй үр дагаварыг даван туулах нэг хэсэг байж болох ажээ. 

СИМБОЛ. Бороо нь амьдралд аз жаргал зайлшгүй задран үгүй болохын симбол болж романд гарна. Кэтрин гадаа шуурга шуурч буйг чагнан Хенритэй хамт орондоо хэвтэж байхдаа цаг агаарын эл үзэгдэлд утга учир өгдөг. Дээвэр дээр бороо орохтой зэрэгцэн Кэтрин бороо өөрийг нь айлгаж байгааг хүлээн зөвшөөрдөг ба хосуудын хувьд энэ нь сүйрлийн шинжтэй гэж хэлдэг. Мэдээжээр, цаг уурын ямар ч үзэгдэл тийм хүч агуулдаггүй ч бэлгэдлийн хувьд Кэтриний айдас зөгнөлийг нь баталдаг буюу сүйрэл хагацал эцэст нь хосуудад тохиолддог билээ. Кэтрин нас барсны дараа Хенри эмнэлэгээс гараад бороонд гэр рүүгээ алхаж байна. Аадар бороо нь Кэтриний сэтгэлийн түгшүүрийг баталж, мөн романы агуулгын нэг болохыг баталж байна.

 Энэ ертөнцөд сайн муу, гавъяатай эсхүл гавъяагүй, аугаа хайр гэх мэт ер нь юу ч гэсэн удаан үргэлжилдэггүй. Хэдий энэ нь дахин давтагддаггүй ч Кэтриний үс романд чухал симбол болдог. Хенри, Кэтрин хоёрын харилцаан гайгүй байсан эхэн үед тэд орондоо хэвтэж байхад Кэтрин үсээ задлаад Хенригийн толгойг тойруулан унжуулдаг агаад унжсан үс Хенрийг урц дотор юмуу хүрхрээний ард байгаа мэт санагдуулдаг. Эл үзэсгэлэнтэй дүрслэл нь хосуудыг ертөнцөөс тусгаарлагдсаныг бэлгэдэж байна. Тэдний эргэн тойронд дайн үргэлжилж байгаа тул тэд өөрсдийгөө үс шиг эмзэг ямар нэгэн зүйлээр хамгаалагдсан гэж итгэн үнэмхлэхүй аз жаргалаа тусгаарлаж чаджээ. Хожим нь тэдний самуунаас үнэхээр тусгаарлагдаж, Швейцарьт амар тайван амьдрахдаа хайр бол амьдралын харгис бодит байдлын өмнө үс шиг эмзэг бөгөөд түрхэн зуурынх байдаг гэсэн хатуу сургамжинд суралцдаг билээ.

Comments