Ганц бие байх нь гэмт хэрэг

 


The Lobster (2015). Та ганц бие байх нь гэмт хэрэгт тооцогдож, таныг ганц бие хүмүүсийн дунд оруулаад хосоо олох 45 хоног өгч, хэрэв тогтоосон хоногт хосоо олохгүй бол таныг хүссэн амьтанд чинь хувиргадаг тийм нийгэм ирээдүйд бий болвол яах вэ? Хүмүүний сэтгэлю хөдлөлийн замбараагүй төлөвийг удирдан хяндаг байгууллага байдаг бол ямар вэ? Киноны маань гол дүр David саяхан эхнэрээ өөр жилд    алдан ганц бие болоод буй тул хосоо олохоор тусгайлан хотын захад барьсан байгууллагад хүрэлцэн ирнэ. Дүрмийн дагуу 45 хоногт хосоо олж чадахгүй бол түүнийг өөрийнх нь хүссэнээр хавч болгох ёстой. David нэг нохой дагуулан явах нь түүний нохой болсон ах нь болой. Энд байгсад орой болгон хостой байхын давуу талыг сурталчилсан жижигхэн жүжиг тогтмол үзэхээс гадна орой болгон "авд" явна. Энэ "ав" гэдэг нь энд байгсад ойн модонд байх ганц бие хүмүүсийг зориултын нойрсуулагч буугаар буудаж агнах бөгөөд нэг ан тэдэнд нэг өдөр амьтан болохгүй явах эрх олгоно. Ойн модонд дандаа ганц бие хүмүүс амьдрах ба тэд эсрэгээрээ ганц бие байхыг шаардаж, ямар ч романтик харилцааг буруушааж, хэрэв дүрмийг нь зөрчвөл зэрэмдэглэнэ. Ойн модны ганц бие хүмүүс байгууллагын хүмүүстэй тэрсэлдэн дайсагналцана. David ээрүү Robert, доголон John гэсэн хоёр найзтай болно. Тэд, ер нь энд байх хосоо хайгчид ижил төрлийн өвчтэй юмуу биеийн гажигтай бол хосууд болох үндсэн түлхүүр гэдэгт итгэцгээнэ. Энд мөн гар хангалга хийхийг хориглох агаад үйлчлэгч хүүхэн эрчүүддээ заавал секс өдөөлт буюу хэвтүүлж байгаад дотуур өмднийх нь гаднаас үрж, оролдон дур тавиулах дүрэмтэй. Нэг удаагийн авын үеэр David-д жигнэмэгт дуртайгаараа алдартай хүүхэн хос болох санал тавиад, аман болон анал секс хийж чадахаа гайхуулна, хэрэв саналыг хүлээж авахгүй бол цонхоороо үсэрч амиа хорооно гэж хэлнэ. Энэ үеэр John зориуд хамраа гэмтээж цус гарган, байнга хамраас нь цус гардаг хүүхэнтэй хос болж тусдаа өрөөнд орно, John-г заль гаргасныг David-аас өөр хүн мэддэггүй. David-ын анхаарлыг хамгийн олон ан агнаж, хамгийн удаан энд байгаа бас хамгийн харгис гэдгээрээ алдартай хүүхэн татна. Тэдний танилцах алхам, жигнэмэгт дуртай хүүхэн цонхоор үсэрч үхэх үеэр тохиох агаад David зориуд харгис мэт царайлж, харгис хүүхэнтэй өөрийгөө адилхан зан чанартай гэдгээ хүүхэнд харуулснаар эхэлж, хүүхний итгэлийг төрүүлснээр хосууд болж тусдаа өрөөнд орно. Нэг өглөө David-г сэрэхэд харгис хүүхэн түүний ах буюу нохойг нь зодоод алчихлаа гэж хэлнэ. David угийн харгис хүн биш тул сэтгэл хөдлөлөө ил гарган түүнд баригдчих ба хүүхэн түүнийг менежерт хэлж шийтгүүлнэ гэж сүрдүүлэхэд үйлчлэгч хүүхэн David-д туслаж, харгис  хүүхнийг нойрсуулаад дараа нь үл мэдэгдэх амьтан болгон хувиргана. Энэ үйлчлэгч хүүхэн бол үнэндээ ганц биечүүдийн талын тагнуул болно. David байгууллагаас зугтааж ойн модонд очиж ганц бие хүмүүстэй нэгдэнэ. Ойд тэрээр холын хараа муутай (David өөрөө бас холын хараа муутай) нэг хүүхэнтэй романтик харилцаа үүсгэж эхлэх бөгөөд хэрэв бусдадаа баригдвал тэдний дүрмээр эрэмдэглүүлэх билээ. David болон холын хараа муутай хүүхэн хоёр дохио зангаагаар харилцан ярьж сурна. Ганц биечүүд янз бүрийн даалгавараар ойрхон байх хотуудад руу явахад тэр хоёр дандаа эхнэр нөхрийн дүрд хувирч, үүндээ ч нууцхан жаргана. Ганц биечүүдийн ахлагч хүүхэн холын хараа муутай хүүхний David-тай хамт зугтах гэж байгаагаа бичсэн тэмдэглэлийн дэвтрийг илрүүлэн олж уншаад хараагийн сайжруулна гэж худал хэлэн хотод аваачаад харин ч бүр нэг мөсөн холын хараа муутай хүүхнийг сохор болгочихно. David ахлагч хүүхнийг аргалаад одоо сохор болсон хайртай хүүхнээ аваад хот руу оргон зугтаана. Тэд ресторанд орно. David одоо хайртай хүүхэнтэйгээ төстэй чанаргүй болжээ. Үүндээ гутарч, бас нэгийг санаж шийдсэн тэрээр зөөгчөөс хутга аваад 00-ын өрөө орно. 
Грекийн кино урлаач Yorgos Lanthimos-ын зохиолыг нь бичиж бас найруулсан сюрреал, дистопиан бараан комеди. Орчин үеийн шедевр эл бүтээл 2015 оны Канны кино наадмын Jury Prize шагналыг хүртэж, 89 дахь Оскарын наадамд шилдэг эх зохиол төрөлд нэр дэвшиж байв. Киноны гол дүрд анх Jason Clarke тоглохоор болж, туслах дүрүүдэд Ben Whishaw, Lea Seydoux, Olivia Colman, Ariane Labed, Angeliki Papoulia нар сонгогджээ. Гэвч Clarke төслийг орхиж оронд Colin Farrell болон Rachel Weisz, John C. Reilly нар шинээр орж иржээ. Кино шүүмжлэгчидээс голдуу эерэг үнэлгээ авсан байдаг. Lanthimos-ын этгээд амбицтай триллерийн мэдрэмжийг хоолоор бол исгэлэн амттай зүйрлэсэн байдаг. Мөн орчин үеийн нийгмийн төрх, эрх мэдлийн бүтэц, болзох ёс заншлыг сэтгэл хөдлөм хийгээд хэвийн биш, нэлээн хошин байдлаар үзүүлсэн гаж хайрын түүх гэх шүүмжлэгчид байхад зарим нь киноны зураглалыг алмайрам, хүүрнэл нь зоригтой бөгөөд бүхэлдээ этгээд гээд нэмээд хүүрнэх арга барил нь цоо шинэ гэж магтаж байлаа. Харин зарим нэг нь орчин үеийн онлайн болзоо, үүний системийг шүүмжилсэн зүйрлэлт үлгэр гэж байлаа. Lanthimos-ын кино хийх тансаг бөгөөд этгээд хэлбэрийг магтахдаа кино дунд үеэсээ санаагаа гээчихсэн гэх сөргөөр шүүмжлэгчид бас байв. Гэхдээ бараг бүгдээрээ Colin Farrell-ын тоглолтыг магтаж байсан ба уг киног Samuel Beckett-ын абсурд театртай адилтгажээ. Киноны хүүрнэгчээр жүжигчин Rachel Weisz ажиллах бөгөөд түүний сэтгэл хөдлөлгүй, анх яруу найраг уншиж буй хүүхэд шиг гөлийсөн хүүрнэл киноны этгээд хийгээд хошин өнгө аясын хэмнэл, түлхүүрийг бий болгоно. Киноны продакшн бараг бүхэлдээ байгалийн гэрэлд бас нүүр будалтгүй хийгдсэн агаад зөвхөн зарим шөнийн сцэнд л гэрэл ашиглаж байжээ. Кинонд хөх, ногоон бас улаан өнгөний янз бүрийн сүүдэрлэсэн өнгө голлодог буюу эдгээр өнгөнүүд киноны арын дэвсгэр болж, мөн дүрүүдийн хувцсанд ихэвчлэн оржээ. Кинонд гардаг амьтад; туулай, муур, нохой, сармагчин, одой морь, гахай, тэмээ, загас. Энэ бол найруулагч Yorgos Lanthimos-ын анхны Англи хэл дээрх кино нь ажээ.

Comments