Иван Тургенев "Эцэг Хүү"

 

 




"Эцэг Хүү". Иван Тургеневийн 1862 онд Москва хотод хэвлэн нийтлүүлсэн философийн роман бөгөөд Тургеневийн хамгийн шилдэг бүтээлийн нэгээс гадна 19-р зууны Оросын хамгийн их сайшаал хүртсэн романуудын нэг бөлгөө. Ингээд "Эцэг Хүү" хэмээх гайхамшигтай романы сэдэв, агуулга, санаа юу өгүүлснийг товчхон хүргэж байна. 
ЭРДЭМ БА МЭДЛЭГ. Тургенев энэхүү романдаа дэвшүүлсэн үндсэн зорилгын нэг бол 19-р зууны дунд үеийн Орос улсад болсон асар том соёлын тэмцлийг үнэн бөгөөд оновчтойгоор дүрслэх явдал гэж үздэг. Харин роман цааш үргэлжлэх тусам Тургенев үнэн бөгөөд оновчтой байдлын төлөө үнэн зөвийг зорилгоо болгоогүй нь тодорхой болдог. Уг зорилго нь үнэн бөгөөд оновчтой байдлыг дүрслэн уншигчдад хүргэхээс гадна хүүрнэгчээр дамжуулан зарим эрдмийг гарган үзүүлэхэд оршдог ажээ. Дүрүүд нь хөгшин юмуу даруу төлөвөөр төлөвшсөн байх тусам тэдний яриа голдуу маш ухаалаг байдаг. Гэвч хүүрнэгч олон удаа "шулуухан хүүрнэх" хязгаарыг зөрчиж, уншигчдадаа эрдмийн шим шүүсийг дамжуулж өгдөг. Базаров гуниглаж, улмаар өвдөх тусам эрдэм нь зовлон шаналал, өөрийгөө чухал биш гэсэн мэдрэмжээс салахгүй болохыг ойлгодог. Павел Петрович өөрийгөө хүндэтгэх, соёл иргэншлийг хүндэтгэх эрдмийг консерватив үзэл санаатай уялдуулдаг; урьд өмнө нь тохиолдсон зүйлд хүлээсэн үүргээ хэт их бодоод байвал хөгжил дэвшилд хүрэх орон зай байхгүй бөлгөө. 

ФИЛОСОФИЙН ХАРАХ ЦЭГ. "Эцэг Хүү" романы гол дүр Базаров философийн байр суурьтай байхыг хүсдэггүй. Гэсэн хэдий ч нихилизм бол түүнийг хүссэн ч эс хүссэн ч философи буюу устгах, итгэхээс татгалзах философи юм. Базаров оюунлаг дүр болохыг бид романы туршид шинэ нөхцөл байдал болгоноо ойлгох гэж тэмцэж байгаагаас харна. Гэсэн хэдий ч тэрээр философийн харах өнцгөөсөө болж романтикаас, мөн хүний амьдралыг үнэтэй болгодог бусад олон зүйлээс татгалздаг билээ. Базаров өөрийнхөө философиор хэрхэн амьдрахыг ажиглаж байгаа нь романы драмын нэг хэсэг нь болно. Базаровын философи тогтворгүй, учир нь тэрээр бүх зүйлээс татгалздаг, энэ нь өөрөө өөртөө эргэлзэх чадваргүй болгож байна. Базаров романтизмыг философийн эсрэг тал гэж хардаг бөгөөд романы төгсгөлд бидний олж мэдсэнээр романтизм буюу хүний үнэ цэний мэдрэмж бол чухам Базаровын нихилист философид дутагддаг тэр зүйл юм.

 БАРДАМНАЛ. Нихилизм бол бардам хүмүүсийн философи юм. Хэн нэгэн өөрийн байр сууриндаа тодорхой хэмжээний итгэлгүйгээр өмнөө байгаа бүх зүйлээс татгалзах боломжгүй билээ. "Эцэг Хүү" бүтээлд Базаров нь нихилизмийг маш сайн дэмжигч болсон шалтгаан бол түүний гайхалтай амиа бодсон чанартай холбоотой. Залуу үеийнхний идеа гэдгээс гадна Павел Петровичийн анхаарлыг татсан зүйл бол (Павел өөрөө бардам хүн) Базаровын бардам зан юм. Үнэндээ бардамнал нь романд том хэсгийг эзэлдэг бөгөөд бардамнал нь үйл явдлын зөрчилдөөнийг улам ихэсгэж, мөн өөрсдийгөө ухраах аргагүй, эв найрамдлыг эрэлхийлэх чадваргүй болгодог ажээ. Павел, Базаров хоёр бүр анхнаасаа зөрчилдөөнтэй байдаг шалтгаан бол тэд ялгаатай философитой гэхээсээ илүү хоёулаа өндөр бахархалтай гэдэгтэй хамаатай юм. Бардамнал үгүй байсан бол тэд харилцан ойлголцох нь хурдан байх байлаа. Өөрийнхөө чухал бишийн талаар ярилцахдаа Базаровын хэлсэн гол зүйл бол тэрээр өөрийгөө бусад хүмүүсээс чухал биш гэдгээ сайн мэддэг байх явдал юм. Түүний шинээр нээж олсон даруу байдал бол өөрийгөө эргэн тойрны хүмүүсээсээ яагаад илүү вэ гэдгээ тайлбарлах бас нэг арга болно. 

ХАЙР. "Эцэг Хүү" романы гол дүр Базаров хайр сэтгэлд итгэдэггүй. Романы эхэнд тэрээр Аркадийн авга ах Павел Петровичийг бүтэлгүй хайрынхаа дараа бүр бууж өгч шалдаа буусныг нь шоолж тохуурхадаг. Харин роман үргэлжлэх тусам Базаров өөрийн нь хайрладаггүй эмэгтэйд хайрын сэтгэлтэй болно. Дүрүүдийн аз жаргалыг тэдний амбицтай байхаас илүү хайр сэтгэлийн амжилтад хүрэх чадвараар тодорхойлж байгаа нь илэрхий юм. Романы төгсгөлд хүүрнэгчийн тодорхой дурдаж байгаачлан нихилизмийг няцаах үнэмлэхүй арга бол хайр ажээ. Романы хамгийн бардам дүрүүд бол хяналтгүй мэдрэмжийг хянах гэсэн шалтгаанаар хайранд хамгийн их автдагсад байдаг. Феничка, Николай нарын дотно харилцаа нь хайр сэтгэл  гэхээсээ илүүтэй хэрэгцээн дээр тулгуурладаг агаад Николай ганцаардлаас ангжирах гэж, Феничка эдийн засгийн найдвартай амьдралд байхын тулд тэд хайр сэтгэлээр холбогддог. 

НАЖИД. "Эцэг Хүү" романы дүрүүд чимээгүйхэн зовж шаналдаг бөгөөд нажидаа нуухыг хүсэж байгаа нь зовлонгийн улам хүнд болгодог. Павел Петрович бүтэлгүй хайр сэтгэлийнхээ дараа маш ихээр ганцаарддаг; Николай Петрович хүүгээсээ улам холдож байна гэж айдаг; Базаров өөрийгөө хайрлах чадваргүй гэдэгт итгэдэг учраас өөрийгөө бусдаас тусгаарлагдсан гэж мэдэрдэг бол Василий Иваныч хүүгээ хайрлах хайраа нуухаас аргагүйд хүрсэнээр уй гашууд автана. Үйл явдал сэтгэлийн шаналалаар дүүрэн хэдий ч романыг тэр чигтээ бараан трагеди болгохоос сэргийлсэн эерэг оюун санаа мөн уг бүтээлд бий. Павел Петрович гүнж Р-ийг алдсандаа хичнээн их шаналж байгаагаа хүлээн зөвшөөрөхөд хэтэрхий бардам хүн бөгөөд тэрээр өөрийгөө зүгээр байгаа гэж мэдрэх цорын ганц арга бол уужим сэтгэлтэн болж жүжиглэн, Феничка, Николай хоёрт туслах явдал юм. Базаровын нажидын үндэс суурь бол өөрийгөө бусдаас давуу гэдгээ мэдрэх явдал ба тэрээр бусад хүмүүсийг дорд гэж үзэн харьцдаг учраас өөрийгөө бусдаас тусгаарладаг. 

УЛАМЖЛАЛ БА ЁС ЗАНШИЛ. Романы үйл явдал хэд хэдэн уламжлалыг бүрэн халах эсэхэд эргэлзэж байсан үед болдог. Ахмад үеийнхэн шинэ шинэчлэлд дасах гэж тэмцэж байх үед залуу үеийнхэн урьд өмнө байсан бүх зүйлээс татгалзахад бэлэн байдаг. Бүх дүрүүд зан заншлынхаа ирмэг дээр байдаг агаад романд хувь хүний урьд өмнөх бүх зүйлтэйгээ хэрхэн харилцах талаар эрс асуулт тавина. Павел Петровичийн үүрэг хариуцлагын мэдрэмж түүнийг өсөж өндийсөн ёс заншил ба уламжлалдаа эргэлзэхээс сэргийлдэг. Хамжлагыг чөлөөлсөнөөр эхэлсэн шинэчлэлийн оюун санаа нь залуу үеийнхэн өөрсдийгөө эцэг эхээсээ тусдаа байгаагаар тодорхойлох гэж оролдож байхад болсноор хэт туйлширсан үзэл бодолд автахад хүргэжээ.

Comments