Toshiro Mifune нь 150 гаруй кинонд тоглосон Японы домогт, дэлхийн хамгийн их хайрлагдсан жүжигчдийн нэг бөгөөд тэрээр суут кино найруулагч Akira Kurosawa-ын Rashomon, Seven Samurai, The Hidden Fortress, Throne of Blòod болон Yojimbo зэрэг алдартай 16 кинонд 1948 оноос 1965 оны хооронд хамтран ажилласанаараа алдартай. Мөн Mifune нь найруулагч Hiroshi Inagaki-ын Samurai трилогид ronin, фиолоиофич, сэлэмчин Miyamoto Musashi-ын дүрийг бүтээснээрээ алдартай билээ. Ингээд Азийн хамгийн аугаа жүжигчдийн нэг Toshiro Mifune-ын товч намтарыг хүргэж байна. Toshiro Mifune 1920 оны 4-р сарын 1нд Хятадын Shandong мужийн Qingdao хотод төрсөн бөгөөд дэлхийн нэгдүгээр дайнаөс хойш Японы эзлэн түрэмгийлэлд байсан хот билээ. Бүс нутаг дахь хяналтаа хадгална гэж найдаж байсан Японы засгийн газар томоохон гарнизоноо хэвээр үлдээж, уг бүс нутагт Японы иргэддээ өгөөжтэй ажил болон ирээдүй амлаж, ирж суурьшихыг уриалж байлаа.
1922 онд бүгд найрамдах Хятад улс хотыг эзлэн авахаас өмнө Mifune-ын эцэг эх бусад Япончуудын адилаар хотод амьдарч байсан бөгөөд түүний эцэг эх методист номлогчид байжээ. Mifune эцэг эх болон хоёр дүүгийн хамтаар fengtian дахь dalian-д өссөнөөс гадна 4 наснаас 19 хүртлээ Манжуурт амьдарчээ. Тэрээр бага залуудаа, Японоос цагаачлан ирсэн арилжааны гэрэл зурагчин аав Tokuzo-ынхоо гэрэл зургийн дэлгүүрт ажилладаг байжээ. Японы иргэний хувиар амьдралынхаа эхний 19 жилийг Хятадад өнгөрүүлсэн Mifune Японы Эзэн хааны армийн нисэхийн дивизид татагдан дэлхийн хоёрдугаар дайны үед агаарын гэрэл зургийн ангид алба хаажээ. 1947 онд, Toho продакшны гэрэл зургийн хэлтэст ажилладаг Mifune-ын нэг найз нь түүнийг гэрэл зургийн хэлтэст очиж үзэхийг зөвлөжээ. Mifune туслах операторын албан тушаалд томилогдов. Тухайн үед Toho компанийн олон жүжигчид удаан үргэлжилсэн ажил хаялтын дараа өөрсдөө шинэ кино компани Shin Toho компани байгуулсан ба Toho шинэ авъяастнуудыг олохын тулд "шинэ царай" хэмээх уралдаан зохион байгуулав. Mifune-ын найзууд түүнд мэдэгдэлгүйгээр зураг болон өргөдөлийг тус уралдаанд илгээсэн бөгөөд бараг 4000 орчим өргөгдөл гаргагчаас Mifune 48 хүний хамтаар тэнцэж, найруулагч Kajiro Yamamoto-ын дэлгэцийн шалгалтад оржээ. Mifune-д уурлаж буй төрх гаргааадах гэхэд тэрээр дайнд олж авсан туршлагаараа уурлаадахсан чинь Yamamoto-д таалагдаж, Mifune-г найруулагч Senkichi Taniguchi-д санал болгов.
Ингээд Mifune анхныхаа бүрэн хэмжээний кинондоо тогложээ. Японы хамгийн том
кино үйлдвэрлэгч Toho студийн авъяастнуудыг хайж байх үеэр Mifune домогт кино
найруулагч Akira Kurosawa-тай уулзсан агаад энэ үеэр олон зуун хүсэл
эрмэлзлэлээр дүүрэн жүжигчид шүүгчдийн багийн өмнө шалгалт өгч байлаа. Kurosawa
уг арга хэмжээнд очихгүй гэж төлөвлөж байсан ч Hideko Takamine түүнд
ирээдүйтэй, онцгой нэг жүжигчин байгаа, ирж уулзаач гэж хэлснээр Kurosawa
очжээ. Шалгаруулалт очоод Mifune-г харсан сэтгэгдлээ Kurosawa хожим бичихдээ "галзуу
залуу өрөөн дундуур холхиж байсан, яг л шархтсан араатан суллагдахыг оролдож
байгаа мэт байгааг хараад би айж бас
цочирдсон" хэмээжээ. Mifune хэдийгээр тэр уралдааны ялагч болоогүй ч
Kurosawa-ын сэтгэлийг татаж чадсан ба "миний сэтгэлийг хөдөлгөх жүжигчин
ховор, гэхдээ Mifune миний сэтгэлийг бүрэн татсан" гэж хэлж байжээ. Mifune
ирээдүйн эхнэр Sachiko Yoshimine-тэйгээ "шинэ царай" уралдааны үеэр
танилцсан бөгөөд Sachiko түүнээс 8 насаар дүү байв. Sachiko Токиогийн нэр
хүндтэй айлаас гаралтай охин байсан ба тэд үерхээд удалгүй сүү тавьж
хуримлажээ. Yoshimine-ын гэр бүл Kurosawa-ын туслалцаатайгаар энэхүү гэрлэлтийг
зөвшөөрсөн байдаг агаад хурим 1950 оны 2-р сард методист сүмд болжээ.
Yoshimine-ын гэр бүл буддист байсан бол Mifune христийн шашинтай байсан, тэгсэн
ч тэд христийн заншлаар гэрлэжээ. Тэр жилийнхээ 11-р сард хосууд анхны хүүгээ
өлгийдөн авсан ба 1955 онд хоёрдахь хүү нь төржээ. Mifune-ын охин нь харин нууц
амраг жүжигчин Mika Kitagawa-аас төрсөн байдаг. Mifune-ын гайхалтай мэргэжлийн
хандлага, жүжиглэлтийн цар хүрээ болон олон жилийн турш нэр хүндтэй найруулагч
Kurosawa-тай хамтарсан зэрэг нь түүнийг цаг үеийнхээ Японы тэргүүн жүжигчин
болгосноос гадна богино хугацаанд барууны үзэгчдийн танил болгожээ. Тэрээр самурай эсвэл ронины дүрийг
ихэвчлэн бүдүүлэг, уцаартай байдлаар гаргадаг байсан; Kurosawa нэгэнтээ
Mifune-ээс олж болох цор ганц сул тал бол түүний ширүүн хоолойны өнгө гэж
хэлсэн байдаг. Seven Samurai ба Yojimbo зэрэг самурайтай кинонуудад тэрээр
ихэвчлэн хошин шогийн мэдрэмжгүй хэдий ч практик ухаантай, туршлагатай дутуу
хүндлэгдсэн дүр бүтээсэн байдаг бөгөөд Yojimbo бүтээлд тэнцвэргүй тулааны
чадвартай самурайн дүр бүтээсэн. Харин Sanjuro кинонд энгийн дайчны сэтгэлтэй,
самурайн ёс зүйн шүүхэд найдсан эсрэг дүр бүтээсэн байдаг. Kurosawa Mifune-ын
ямар ч маяггүйгээр сэтгэл хөдлөлийг амархан гаргадагийг өндрөөр үнэлдэг байсан
ба Kurosawa нэгэнтээ Японы жирийн жүжигчиний 10 тохой шаардагдах сэтгэл
хөдлөлийг Mifune 3 тохойгоор л илэрхийлж чадна гэж зүйрлэн хэлж байв. Мөн
тэрээр тоглолтодоо сэтгэл зүрхнээсээ ханддаг байснаараа алдартай. Rashomon,
Seven Samurai кинонуудад бэлтгэхийн тулд зэрлэг байгаль дахь арслангийн
бичлэгийг судалж үзсэн байдгаас гадна Мексикийн Animas Trujano кинонд тоглохдоо
Мексик жүжигчдийн ярьж буй бичлэгийг дахин дахин сонсон судалж, дүрийнхээ бүх
мөрийг өөрөө Испаниар ярьж чадахуйц болсон ажээ.
Түүний тоглолтыг шүүмжлэгчид
өндрөөр үнэлж, Мексикчууд Mifune-г Oaxaca-ын уугуул иргэний шаардлагыг
хангахуйц гэж үнэлж байлаа. Сэтгүүлчид түүнээс чухам яагаад Мексик кинонд
тоглох болов гэж асуухад Mifune "юуны өмнө найруулагч Ismael Rodriguez
намайг ятгаж чадсан, хоёрдугаарт; сайхан ёс заншилтай, үзэсгэлэнтэй Мексик
улсад ажиллах хүсэлтэй байсан, гуравдугаарт; Animas Trujano-ын үйл явдал, дүр
надад маш хүнлэг санагдсан болохоор" гэж хариулжээ. Сонирхуулахад, Mifune
тухайн үеийн Мексикийн ерөнхийлөгч байсан Adolfo Lopez Mateos-той Oaxaca-д
уулзаж, ерөнхийлөгчид Японы гар буу бэлэглэж байжээ. Mifune-г Kurosawa-тай
хамтран ажиллах үеэрээ төгс төгөлдөр болгосон "тэнүүлч дайчны"
архетипийг үүсгэн бий болгосон гэж үздэг. Түүний тулааны урлагийн багш нь Японы
тулааны урлагийн алдартай мастер Yoshio Sugino гэгч байсан бөгөөд Sugino нь
Seven Samurai, Yojimbo зэрэг киноны тулааны хэсгийг дэглэсэн ба Kurosawa
жүжигчиддээ түүний хөдөлгөөн болон хандлагыг дуурайхыг зааварлаж байсан гэдэг.
Clint Eastwood энэхүү нэргүй тэнүүлч ронины дүрийг гадаадын кинонд тохируулан
бүтээсэн олон жүжигчдийн нэг байсан буюу Eastwood Вестерн дүрүүддээ, ялангуяа
Sergio Leone-ын найруулсан Спагетти Вестерн кинонуудад маш их нөлөө үзүүлсэн
гэдэг. Eastwood-ын тоглосон Man with No Name киноны дүр Mifune-ын Yojimbo
киноныхтой төстэй байдаг. Мөн Mifune-г Якузагийн архетипийг үүсгэн бий болгосон
гэж үздэг буюу 1948 онд тэрээр Kurosawa-ын Drunken Angel хэмээх анхны Якузатай
кинонд мафийн дүр бүтээж байв.
Эдүгээ Kurosawa - Mifune хоёрын хамтран бүтээсэн
16 киноны ихэнхийг классикт тооцох болсон билээ. Red Beard киноны дараа Mifune
Kurosawa нар зам салсан байдаг; энэхүү урт удаан үргэлжилсэн гайхамшигт хамтрал
хоёр тийш болоход хэд хэдэн зүйл хүчин нөлөөлсөн гэж үздэг аж. Mifune-ын үеийн
ихэнх жүжигчид тэр жилийн туршид хэд хэдэн төрлийн кинонд тоглож байхад Mifune
Red Beard-д тоглохын тулд сахлаа ургуулах шаардлагатай болсон буюу кино бүтэх
явц 2 жил болохоор болсон тул тэрээр өөр кинонд тоглох боломжгүй болов.
Ингэснээр түүний компани санхүүгийн хувьд хүнд байдалд орсноор Kurosawa-тай
харилцах харилцаанд нь сэв суулгажээ. Хэдий тус кино Япон болон Европт амжилт
олж, Mifune-ын санхүүгийн алдагдлыг нөхөж байсан ч дараагийн жилүүдэд хоёр уран
бүтээлчийн харилцаа сайжирсангүй; харин ч тус киноноос хойш тэдний замналын зам
салжээ. Rebellion, Samurai Assassin зэрэг самурайн болон дайны сэдэвтэй
кинонуудаараа Mifune үргэлжлүүлэн амжилттай ажиллаж байхад Kurosawa-ын кино
бүтээх тоо буурч, санхүү болон эрүүл мэндийн байдлаас болж амиа хорлохыг завдаж
байсан байдаг.
1980 онд, Mifune телевизийн богино хэмжээний цуврал болох Shogun
кинонд захирагч Toranaga-ын дүрээр дамжуулан Америкийн үзэгчдийн талархлыг
хүлээн алдаршив. Харин Kurosawa хөндийрсөн найзынхаа амжилтад баярласангүй,
киноных нь талаар ил тод тохуурхсан үг хэлж байж. Mifune-ын охины хэлснээр, аав
нь George Lucas-ын алдарт Star Wars киноны Darth Vader болон Obi wan Kenobi
нарын дүрийн 1979 онд тэрээр Steven Spielberg-ян дайны комеди жанрын 1941 гэх
оддын чуулга болсон кинонд амжилттай тоглов. Kurosawa Mifune хоёрын харилцаа
хоёрдмол хэвээрээ л байсан бөгөөд Kurosawa нэгэн ярилцлагандаа "Mifune-тэй
хамтран хийсэн миний бүх кинонд хэрвээ тэр л байгаагүй бол ямар ч кино байхгүй
байх байсан" хэлж байсан буюу Kurosawa-ын Mifune-ын талаарх үгнүүд илүү
эерэг болж ирсэн байдаг. Мөн Kurosawa хоёр жилийн өмнө өөрөө хүртэж байсан
Kawashita шагналыг Mifune-д өөрийн биеэр гардуулсан байдаг. 1993 онд найз
Ishiro Honda-ын оршуулгын ёслол дээр тэднийг эвлэрсэн гэдэг яриа байдаг ажээ.
1992 оноос түүний эрүүл мэнд үл мэдэгдэх байдлаар муудаж иржээ. Хэт их ажлаад
биегүй болсон, цус харвасан, зүрхний шигдээс болсон гэх мэтээр таамаглаж байв.
Энэ шалтгаанаар тэрээр олон нийтийн амьдралаас хөндийрөн, салсан эхнэр
Sachiko-ынхоо асаргаанд орж гэртээ ихэнх цагийг өнгөрүүлэх болжээ. 1995 онд
нойр булчирхайн хорт хавдартай нь оношлогдсоноос хойш Mifune бие махбодь
хийгээд сэтгэл санаагаар үлэмж доройтжээ. Mifune 1997 оны зул сарын өмнөх өдөр
Токио хотноо олон эрхтний дутагдал гэсэн оноштойгоор 77 насандаа нас баржээ.
Тэрээр Volpi шагналыг хоёр ч удаа хүртэж байснаас гадна Москвагийн кино наадамд
мөн хоёр удаа шүүгчээр ажиллаж байв. Мөн тэрээр medal of honor with purple
ribbon, order of the Sacred Treasure зэрэг Японы засгийн газрын хүндтэй шагнал
хүртсэн байдаг агаад 2016 онд
холливуудын гудманд алдрын одтой болсон. Akira Kurosawa-ын талаар Mifune
"би жүжигчиний хувиар Kurosawa-тай хамтран хийсэн бүтээлүүдээрээ хамгийн
их бахархдаг" хэмээжээ.
Comments
Post a Comment