Английн домогт кино найруулагч Alfred Hitchcock өөрийнхөө бүтээсэн киноны богинохон хэсэгт өөрөө ямар нэгэн байдлаар гарч ирэх буюу үзэгддэг уламжлалтайг кино сонирхогчид мэдэх буйзаа. Нэрт кино найруулагчийн энэхүү арга барилыг cameo гэж нэрлэдэг бөгөөд Alfred Hitchcock-ын алдарт cameo-нуудыг кадртай нь хүргэж байна. Тэрээр бүтэн үлдсэн бүрэн хэмжээний 54 киноныхоо 40-т cameo байдлаар гарч ирдэг. Эдгээр нь мэдээж огт яриагүй, маш богинохон хугацаанд байх буюу Hitchcock автобусанд сууж байгаагаас юмуу гудамжаар алхаж байгаагаар, эсхүл зүгээр л сонин уншиж байгаа зэргээр хоромхон үзэгдэж өнгөрнө. Хожим Hitchcock-ын өгүүлснээр, The Lodger киноны зураг авалтын үеэр утасны операторчны дүрийг бүтээх ёстой байсан жүжигчин товлосон цагтаа ирээгүй тул эцсийн мөчид тэр хэсгийг Hitchcock өөрөө тоглохоос өөр аргагүй болсноор түүний cameo бий болжээ.
Эл хөгжилтэй симбол нь
Hitchcock-ын кино хэлний өвөрмөц гарын үсгийн нэг болсон бөгөөд фенүүд нь
түүний cameo-г олж харахыг хичээдэг болжээ. Strangers on a Train киноны эхэнд
тэрээр контрабас хөгжмийг галт тэргэнд оруулах гэж зүтгэж байгаа хэсэг буюу
ямар нэгэн хөгжмийн зэмсэг барьж явах нь тогтмол давтагддаг сэдэв юм. Түүний
эхэн үеийн cameo-нууд олон хүмүүсийн дунд бүрхэг байдлаар, удаан тогтсон
үзэгдлийн үед камерийн өмнүүр алхаж өнгөрөх зэргээр гарч ирдэг байсан бол илүү
сүүл үеийн cameo-нууд нь тод томруун болж иржээ. Түүний cameo маш их алдаршсан
тул үзэгчидээ киноныхоо үйл явдлын
өрнөлөөс хөндийрүүлэхгүйн тулд cameo-гоо киноныхоо эхэн хэсэгт хийж эхэлсэн
байдаг тухайгаа найруулагч Francois Truffaut-тай хийсэн ярилцлага дээрээ хэлсэн
буй. Түүний ихэнх cameo кинонуудынх нь эхний хагас цагийн дотор гардаг агаад
ингэхдээ талаас илүү хувьд нь эхний 15 минутад багтаж гардаг ажээ. Hitchcock-ын
хамгийн удаан хугацаанд гарч ирдэг cameo бол Их Британид бүтээсэн Blackmail
болон Young and Innocent гэсэн бүтээлүүд ба тэрээр Rebecca (Америкт хийсэн
анхны кино нь) киноноосоо хойших бүх 30 кинондоо үзэгддэг; холливуудад нүүж
очихоосоо өмнө тэрээр үе үе л cameo-гоо хийдэг байжээ. Ингээд Hitchcock-ын
cameo-нуудын "бүрэн" жагсаалтыг хүргэж байна; гэхдээ анхаарах зүйл
бол эдгээр cameo-ын зарим нь батлагдаагүй, Hitchcock байж болох магадлалтай
гэдгийг хэлэх нь зөв болов уу.
The Lodger: A Story of the London Fog (1927) ~ Арагшаа хараад редакцийн ширээнд сууж байна (5 минут)
Blackmail (1929) ~ Лондонгийн метронд ном уншихаар завдаж байна (11 минут)
Murder! (1930) ~ Гэмт хэргийн үзэгдлийн хажуугаар алхан өнгөрч байна (60 минут)
Number Seventeen (1932) ~ Автобус дотор зорчигчын дунд ~ батлагдаагүй.
The Man Who Knew Too Much (1934) ~ Автобус зөрж өнгөрөхөд гудамж гарч явна (34 минут)
The 39 Steps (1935) ~ Hannay болон хатагтай Smith нарын хажуугаар өнгөрөхдөө хог шидэж байна (7 минут)
Young and Innocent (1937) ~ Шүүх хурлын танхимын гадаа гэрэл зураг дарж байна (16 минут)
The Lady Vanishes (1938) ~ Викториагийн галт тэрэгний буудал дээр (93 минут)
Rebecca (1940) ~ George Sanders-г утсаар ярьсны дараа араар нь зөрж өнгөрч байна (123 минут)
Foreign Correspondent (1940) ~ Сонин уншингаа зочид буудлын өмнүүр явж байна (12 минут)
Mr. & Mrs. Smith (1941) ~ Мөн л зочид буудлын хажуугаар өнгөрч байна (43 минут)
Suspicion (1944) ~ Тосгоны шуудангийн постонд захидал хийж байна (47 минут)
Saboteur (1942) ~ Cut Rate гэх эмийн сангийн өмнө зогсож байна (65 минут)
Shadow of a Doubt (1943) ~ Галт тэргэн дотор хөзөр тоглож байна (16 минут)
Lifeboat (1944) ~ Сонины зар сурталчилгаан дээр зураг нь харагдана (25 минут)
Spellbound (1945) ~ Empire зочид буудлын цахилгаан шатнаас гарч ирж байна (43 минут)
Notorious (1946) ~ Үдэшлэг дээр оргилуун дарс ууж байна (65 минут)
The Paradine Case (1947) ~ Галт тэрэгний буудал дээр хийл хөгжим бариад явж байна (36 минут)
Rope (1948) ~ Hitchcock-ын биеийн дүрс цонхны цаана улаан неон гэрлээр гэрэлтэж байна (56 минут)
Under Capricorn (1949) ~ Төв талбайд малгай, хүрэмтэй зогсож байна (13 минут)
Stage Fright (1950) ~ Eve Gill-ын хажуугаар өнгөрөхдөө бүсгүйг дооглонгуй маягаар харж байна (38 минут)
Strangers on a Train (1951) ~ Цүнхтэй хийл хөгжмөө галт тэргэнд оруулах гэж зүтгэж байна (11 минут)
I Confess (1953) ~ Удаан тогтсон эхлэл хэсэгт алхан өнгөрч байна (2 минут)
Dial M for Murder (1954) ~ Дахин цуглан уулзаж буй ангийнхан дотор наашаа харж байна (13 минут)
Rear Window (1954) ~ Хөгжмийн зохиолчын гэрт цаг эргүүлж байна (26 минут)
To Catch a Thief (1955) ~ Автобусанд Gary Grant-ын дэргэд сууж байна (10 минут)
The Trouble with Harry (1955) ~ Зураачийн пүнзний дэргэдүүр өнгөрч байна (22 минут)
The Man Who Knew Too Much (1956) ~ Дэлгэцийн зүүн гар талд акробат үзэж байна
Vertigo (1958) ~ Дохионы бүрээ бариад усан онгоцны үйлдвэрийн хажуугаар өнгөрөн явж байна (11 минут)
North by Northwest (1959) ~ Автобусанд суухаар гүйж ирсэн ч автобусны хаалга яг нүүрэн дээр нь хаагдаж байна (2 минут)
Psycho (1960) ~ Marion-ын оффисын гадаа ковбой малгайтай зогсож байна (6 минут)
The Birds (1963) ~ Davidson-ын тэжээвэр амьтны дэлгүүрээс хоёр нохой хөтлөн гарч ирж байна (2 минут)
Marnie (1964) ~ Marnie-г зочид буудлын өрөөнөөсөө гарч явааг ажиглаж байна (5 минут)
Torn Curtain (1966) ~ Зочид буудлын үүдний танхимд хүүхэд тэврэн сууна (8 минут)
Topaz (1969) ~ Нисэх онгоцны буудал дээр тэргэнцэр дээр сууж байгаад босон хүнтэй мэндчилж байна (34 минут)
Frenzy (1972) ~ Үзэгчдийн дунд алга ташихгүй зогсож байна (3 минут)
Family Plot (1976) ~ Үхэгсэд болон төрөгсдийн бүртгэлийн хаалганы цаана дүрс нь харагдаж байна (41 минут)

The Wrong Man (1956) ~ Киногоо
танилцуулна (1 минут)

This comment has been removed by a blog administrator.
ReplyDelete