Deliverance (1972). Атланта хотын дөрвөн бизнесмэн найзууд зах хязгаарын оюун санаа амьд гэдгийг батлахын тулд, мөн зуны амралтаараа хойд Georgia мужийн алслагдсан зэрлэг байгалийн гол мөрөнгөөр сэлүүрт завиар аялахаар шийдсэн нь үнэндээ үхлийн хараал байсныг яахин мэдэх билээ. Lewis, Ed, Bobby болон Drew нарын дөрвөн найз нутгийнхныг "хөдөөнийх" хэмээн доромжлох маягтай явсаар нэгэн шатахууны станц дээр ирэх бөгөөд эндээс тэнд ширүүн урсгалтай мөрөн хүртэл хүргэж өгөх газарчин олох хэрэгтэй байлаа.
Lewis
зоригтой, найзуудаасаа хамгийн их аяллын туршлагатай нэгэн ба энэ аяллыг
тоглоом юмуу жинхэнэ адал явдал гэж үзэх нь нум сум агсан явахаас нь илэрхий.
Ed бол Lewis-ын дараа ордог "багийн" хоёрдахь ахлагч ба ухаалаг,
ерөнхийдөө киноны гол дүр. Drew нүдний шилтэй, хараажаар номын юмуу санхүүгийн
хүн бол Bobby бүдүүн, болхи, тэнэгдүү эр бөлгөө. Тэд нэлээн үнээр газарчин олж
аваад замдаа явна, харин үүнээс өмнө Drew нутгийн жаал хүүтэй гитараар
"тулалдана": энэ хэсэг киноны хамгийн алдартай хэсгийн нэгээс гадна
кино зураг авалтын эхний үзэгдэл байжээ. Эр хүний жаргал эзгүй хээр гэгчээр
манай дөрвөн найз ойн модонд ууж идэн тухлан хонож, өдрийн цагаар ширүүн
урсгалтай мөрнөөр хоёр хоёроо сэлүүрт завинд суун зугаалсан шиг зугаална. Ed,
Bobby хоёр нэг завинд сууж явлаа. Амрахаар ойн захад буутал буугаар зэвсгэлсэн
хоёр нутгийн залуу гараад ирнэ. Залуус хотын ганган эрчүүдийг үгээр идэж,
улмаар илт доромжлоод буу тулган сүрдүүлж эхэлнэ.
Нутгийн залуус буутай учир Ed
Bobby нар яаж эсэргүүцэл үзүүлж чадсангүй; тэд Ed-г модноос хүлж байгаад Bobby-г
нүцгэлээд элдэвлэн тохуурхаж байгаад хүчиндэнэ. Ed нүдэн дээрээ найзыг нь
хүчиндэхийг харах агаад тэд Bobby-г "гахай шиг гасла!" Гэж загнангаа
доромжилж байв. Ингээд Ed-ын ээлж ирэх ба түүний хөөрхөн амыг нутгийн залуус
өхөөрдөн байв. Гэтэл гэнэт нум сумны сум нутгийн залуусын нэгнийг нэвт хатган
унагах бөгөөд Lewis Drew нар ашгүй холгүй явж байжээ. Гэвч тэд нөгөө нэг
нутгийн залуу болох шүдгүй эрийг зугтаалгачихна. Аялахаар ирсэн найзууд хүн
амины хэрэгтэн болцгооно. Lewis цогцсыг булаад юу ч болоогүй юм шиг харьцгаая
гэхэд Drew цагдаад хандах хэрэгтэй, хууль дүрэм гэх мэтээр учирлах агаад
найзууд санал хураалт явуулж Lewis-ынхээр шийдвэрлэхээр болно. Ингээд цогцсыг
булчихаад сэлүүрт завиараа буцаж явтал Drew гэнэт буудуулсан мэт огцом ус руу
уначихна.
Айж бас сандарсан бусад нь ширүүн урсгалтай мөрөнд жолоо алдан самгардаад чулуу мөргөн завьтайгаа осолдоцгоох бөгөөд сэлж, тэмцэж зүтгэсээр эгц хадны ёроолд Lewis, Ed, Bobby нар амьтай голтой ирсэн ч Drew ор сураггүй болсон байлаа. Lewis-ын хөл хугарсанаас гадна тэдэнд ганцхан завь үлдсэн байв. Lewis хадны дээрээс хүн буудаж Drew-г алсан гэж итгэлтэйгээр хэлэхдээ өөрийгөө бас хэрэгцээгүй амьтан болсноо ухаарна. Шүдгүй эр дээрээс буудсан нь илэрхий учир арай зоригтой, ухаалаг Ed дээшээ мацан гарч, шүдгүй эрийг өрсөж алахгүй бол хэн ч амьд үлдэхгүй нь ойлгомжтой байлаа. Ингээд Ed Lewis-ын нум сумыг аваад хадны орой руу авирах агаад үүрээр тэнд гарна, ингэхдээ маш их хүч зарцуулсныг ярилтгүй. Өглөөний мандах нарнаар үнэхээр буутай хүн модон дунд байхыг харсан Ed нум сумаа татан харвах боловч онохгүй өөрийгөө харин гэмтээчих нь гачлантай. Шүдгүй эр түүн руу дөхөж ирэх бөгөөд Ed самбайчлан түүнийг хөнөөж чаддаг. Ed доош буугаад шүдгүй эрийг живүүлчихээд Bobby, Lewis хоёрыгоо аваад хамгийн ойрхон байх тосгонд очно. Найзууд Drew-ын үхэл болон бусад зүйлсийн талаар маш нарийн түүх зохиох хэрэг гарах агаад үхэн үхтлээ энэ нууцыг хадгалахаа бие биедээ андгайлцгаана. Харин тосгоны шериф тэдний түүхэнд итгэсэнгүй, гэхдээ баримт байхгүй учир яаж ч чадахгүй, зөвхөн энд дахиж битгий ирээрэй гэж хэлдэг. Уг явдлаас хойш Ed шөнө бүр хар дарсан байдаг.

Орчин үеийн
иргэншсэн хүн зэрлэг байгальд хэрхэн амьд гарах вэ? Байгаль ба хүний тулаан?
Ерөөсөө иргэншсэн хүн орчин үеийг байгальд аваачиж чадахуу? Гэсэн санааг Их
Британий кино найруулагч John Boorman энэхүү триллер бүтээлээрээ харуулахыг
зорьсон ба Boorman-ын хамгийн оргил кино тухайн жилийнхээ Оскарын наадамд 3
төрөлд, Алтан бөмбөрцөгт 5 төрөлд нэр дэвшиж байжээ. Кино зохиолыг James Dickey
бичсэн буюу 1970 онд гарсан ижил нэрт романаа James Dickey өөрөө бичжээ. Киноны
гол дүрүүдэд Jon Voight, Burt Reynolds, Ned Beatty болон Ronny Cox нар тоглосон
бөгөөд шүүмжлэгчид жүжигчдийн бүрэлдэхүүний тоглолтыг магтаж, Jon Voight
үнэхээр олон талт жүжигчин болохоо харууллаа, Midnight Cowboy киноноосоо хойших
хамгийн сайн тоглолт нь байлаа гэж дүгнэсэн байдаг.
Харин Ned Beatty-ын дебют
ажил байсан бол Burt Reynolds уг киногоороо холливуудын од болжээ. Анх киноны
найруулагчийн суудлыг алдарт Sam Peckinpah-д өгөхөөр яригдаж байжээ. Dickey
Ed-ын дүрд Gene Hackman-г тоглуулахыг хүсэж байсан байхад Lewis-ын дүрд Marlon
Brando-г тоглуулахыг Boorman бодож байжээ. Мөн Ed-ын дүрд Jack Nicholson,
Lewis-ын дүрд Donald Sutherland нарын нэрс яригдаж байсан ч тэд татгалзсан
байдаг. Кино бага төсөвтэй байсан тул даатгалын мөнгө дутаж, мөнгөө хэмнэх
зорилгоор ихэнх хүнд үзүүлбэрүүд дээр орлон тоглогч авалгүй үндсэн жүжигчид
өөрсдөө тоглосноороо уг бүтээл алдартай. Киноны эхэн хавьд Lewis "би хэзээ
ч даатгуулж үзээгүй, би даатгалд итгэдэггүй, ямар ч эрсдэл байхгүй дээ"
гэж хэлдэг нь кино продакшны толин тусгал ажээ. Киноны зураг авалтын ихэнхийг
хойд Georgia-д авсан бөгөөд зарим завьтай хэсгийг Clayton-ноос зүүн урагш
Tallulah хавцал, Chattooga мөрний эрэг дээр авчээ. Сэлүүрт завьтай зураг
авалтын үеэр зохиолч Dickey кино зохиолыг дахин бичсэн Boorman-тай ширүүн
маргалдаж, улмаар эрчүүд гар зөрүүлсэн бөгөөд зодооны үр дүнд найруулагчийн
хамар хугарч, дөрвөн ч шүдээ алджээ. Үүнээс болж Dickey зураг авалтын
талбайгаас хөөгдсөн хэдий ч дараа тэд эвлэрч, сайн найзууд болцгоон, Boorman
киноны төгсгөлд гарах шерифийн дүрийг Dickey-д өгчээ. Хүчингийн хэсгийн "гахай
шиг гасла" гэдэг мөр одоо киноны хамгийн алдартай ишлэл болсон бөгөөд Ned
Beatty-ын хэлснээр кинон дээр түүнийг хүчирхийлдэг жүжигчин болон тэр өөрөө энэ
хэсгийг импровиацлан зохиосон гэдэг ч дараа нь Dickey-ын хүүгийн киноны тухай
бичсэн дурсамжинд киноны багийн нэг гишүүний санал болгосноор Boorman тэр
хэсгийг дахин бичсэн гэжээ.
Roger Ebert, Gene Siskel тэргүүтэй кино шүүмжлэгчид
эл бүтээлд эерэг үнэлгээ өгсөн байдаг агаад энэ кино таныг дэлгэцнээс холдуулах
аймшигтай үйл явдалтай байж болох ч буцаад үзэхгүй байхын аргагүй тийм
үзэсгэлэнтэй зураглалтай кино гэж Gene Siskel хэлсэн байдаг. Variety сонин уг
киноны уран сайхны зохиомжийг "сүрлэг" гэж дүгнэжээ. Киноны банжо
гитарын ирүүлийн хөгжмийн хэсэг 1974 оны Grammy-гаас шилдэг country instrumental
performance шагнал хүртэж байв. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн
шилдэг 572-р байрт жагсаасан байхад The New York Times хамгийн шилдэг 1000
киноны тоонд багтаажээ. Burt Reynolds хожим энэхүү киног өөрийнхөө тоглосон
хамгийн шилдэг киногоор нэрлэснээс гадна хүчингийн сцэнийг арай л дэндүү гэж
хэлсэн байдаг ажээ.
Comments
Post a Comment