"Өөрийн гэсэн өрөө". Виржиниа Вулфийн энэхүү өргөтгөсөн эссэ анх 1929 оны 9-р сард хэвлэгдэн гарчээ. Вулф эл бүтээлээ 1928 оны 10-р сард Кембрижийн их сургуулийн зөвхөн эмэгтэйчүүд сурдаг Гиртон, Ньюхэм гэсэн коллежуудад уншсан хоёр лекцээсээ үндэслэн бичжээ.
УЛС ТӨРИЙН ӨНЦӨГ. Ач холбогдлын хувьд чухал Феминист тест болох уг эссэ
эрэгтэйчүүд давамгайлж байсан уламжлалт уран зохиолын хүрээн дотор үгчилсэн
хийгээд дүрслэлийн орон зайд эмэгтэй зохиолчдод зориулагдан бичигдсэн.
Эссэгээрээ, Вулф зүйрлэл ашиглан нийгмийн шударга бус байдлыг судалж,
эмэгтэйчүүдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй байгаад тайлбар
хийжээ. Түүний загасны тухай зүйрлэл
"Эмэгтэй хүн уран зохиол бичих гэж байгаа бол өөрийн гэсэн мөнгөтэй,
өөрийн гэсэн өрөөтэй байх ёстой" гэсэн түүний хамгийн чухал санааг
тайлбарлаж өгдөг. Эмэгтэй идеагаа бодож эхэлж байхад хамгаалагч эмэгтэйчүүд
зүлгэн дээгүүр алхаж болохгүй гэсэн журмыг мөрдүүлэх бөгөөд журмыг дагаж
мөрдөхдөө эмэгтэй идеагаа алддаг. Энд Вулф нийгмийн эмэгтэйчүүдээс хүлээх нөлөөг
зөвхөн гэртээ байж хүүхэд тээж, үл тоомсорлогдон, хүслээ тэвчих байдлаар
тодорхойлогдоно. Энэхүү патриархын ноёрхолын үр дүн нь уран зохиолын хяналт
удирдлагыг эр хүнд олгожээ. Текстийн улс төрийн утга нь энэхүү зүйрлэлтэй шууд
холбогддог; "Шинэ эмэгтэй" гарч ирснээр шударга бус байдлын тухай
энэхүү ойлголтыг эмэгтэйчүүд оюуны чадамжаараа улс төрийн мэдэгдлийг
өөрсдийнхөө эрхийн дагуу хийдэг. Тиймээс, энэхүү маргаанаар уран зохиолын өргөн
цар хүрээний нөлөө нь зууны шилжилт ойртох тусам нийгмийн хурцадмал байдал
нэмэгдэж байгааг илтгэж байна.
Вулф эмэгтэй зохиолчид байхгүй байгаа нь тэд
авъяасгүйдээ биш харин тэдэнд боломж хомс байгаагаас үүдэлтэй гэжээ. Ядуурал ба
амжилт тааруугийн хоорондох холбоо нь олон үе дамжсан гарз хохирол дагуулж
болшгүй юм. Эмэгтэйчүүд хэдэн арван жил гадуурхагдаж, эцгийн эрхт ёс уран
зохиолд давамгайлж байсан тул Вулфийн ерөнхий онолыг улс төрийн олон нөхцөлд
өргөжүүлж болно. Энэ тохиолдолд хүүхдүүд нийгмийн байр сууриа сайтар
ухамсарлаж, мөн эмэгтэйчүүд өөрсдийн байр сууриа мэдэж байгаа нь
"бодлоо" алдсан "загасны" зүйрлэлтэй адил тэд өөрсдийнхөө
боломж эсвэл боломжгүйгээ мэддэг. Энэ нь нийгмийн асуудлууд хэлбэр дүрсээ
хэрхэн өөрчилж байгааг олж харахад тусалдаг боловч боломж байхгүйгээс тэгш бус
байдал, тусгаарлалт үүсгэсээр байна. Энэ утгаараа Вулфийн бүтээлийг бодит
ертөнцөд шууд хэрэглэж болохуйц улс төрийн маргаан маргаан гэж үздэг. Хүүрнэгч
нь зуучлагч болдог тул орчин үеийн нийгмийн бүхий л төрлийн шударга бус
асуудалд лавлагаа болгон "Өөрийн гэсэн өрөө" эссэг магистрын ажилд
ашиглах боломжтой ажээ. Ерөнхийдөө дүгнэж хэлэхэд, энэхүү ухаалаг хэрэглээ
бүхий эссэ нь Вулфийн улс төрийн уран зохиолд оруулсан хувь нэмрийн жинхэнэ ач
холбогдлыг харуулж байна.
ҮНДСЭН САНАА. "Өөрийн гэсэн өрөө" эссэний
хүүрнэгчийн хувьд мөнгө бол эмэгтэйчүүд өөрсдийн гэсэн өрөөтэй болоход саад
болдог гол зүйл тул мөнгөтэй байх нь хамгаас чухал юм. Эмэгтэйчүүд эрх мэдэлгүй
байдаг тул тэдний бүтээлч чанарыг бүх эрин үед системтэйгээр боомилж ирсэн.
Хүүрнэгч "Оюуны эрх чөлөө материллаг зүйлсээс хамааралтай. Яруу найраг
оюуны эрх чөлөөнөөс хамаарна. Мөн эмэгтэйчүүд хоёр зуун жилийн турш биш харин
бүр анхнаасаа, үргэлж ядуу байсаар ирсэн" гэж бичжээ. Тэрээр яагаад маш
цөөхөн эмэгтэй хүн амжилттай яруу найраг бичсэнийг тайлбарлахдаа энэхүү
ишлэлийг ашигласан. Тэрээр роман бичихэд байнга эхлэх, зогсох боломж олгодог
тул илүү хялбар байдаг гэж үздэг учраас эмэгтэйчүүд яруу найраг бичихээс
илүүтэй роман бичих илүү сонирхолтой байдаг; эмэгтэйчүүдийг бичиж байгаа
өрөөнөөс нь байнга салгадаг тул эмэгтэйчүүд байнгын саадтай учирч байдаг аж.
Мөнгөгүй бол эмэгтэйчүүд ижил түвшний бүтээлч эрэгтэйчүүдийн дараа хоёрдугаар
эгнээндээ үлдэх болно гэсэн санааг хүүрнэгч хэлж байна. Вулфийн эссэгээ бичиж
байсан үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн санхүүгийн зөрүүтэй байдал нь эмэгтэйчүүдийг
амжилттай зохиолч болдоггүй гэсэн үлгэр домгийг үргэлжлүүлсэн.
"Өөрийн
гэсэн өрөө" эссэ дээр хүүрнэгч нь түүх хүртэл субьектив байдаг гэж үздэг.
Түүний эрэлхийлж байгаа зүйл "үнэний шим"-ээс дутахгүй боловч энэ
түүнээс зайлсхийж, эцэст тэрээр ийм зүйл оршдоггүй гэж дүгнэдэг. Хүүрнэгч дараа
нь бичихдээ; "аливаа субьект маш их маргаантай байгаа үед үнэнийг хэлнэ
гэж найдаж болохгүй. "Хүн ямар ч үзэл бодолтой байсан түүнийг хэрхэн яаж
баримталж ирсэнийг л харуулна". "Үзэл бодлоо тухайн хүн бодитоор
"нотолж" чадах цорын ганц зүйл болох идеагаа харуулахын тулд зөгнөлт
зохиол нь үнэнээс илүү үнэнийг агуулсан байх магадлалтай" хэмээн лекцээ
зохиомлоор тайлбарладаг. Бодит байдал нь обьектив бус; харин дэлхий ертөнцийн
нөхцөл байдлаас хамаатай ажээ. Энэхүү маргаан нь түүний хүүрнэлийг улам
хүндрүүлж байна; Вулф уншигчдаа өнөөг хүртэл үнэн гэж танилцуулж байсан бүх
зүйлийнхээ үнэн эсэхэд эргэлзэхэд хүргэсэн боловч аливаа баримтын зохиомол
хэсгүүд нь бодит хэсгүүдээсээ илүү чухал үнэнийг агуулдаг гэж хэлж байна.
Тэрээр энэхүү судалгаагаараа олон тооны уран зохиолын бүтээлийн хүлээн
зөвшөөрөгдсөн үнэн хийгээд харах өнцөгийг дахин боловсруулдаг.
МОТИФ. Хүүрнэгч
"Өөрийн гэсэн өрөө" эссэнд сатааруулах зүйлтэй учирвал, ерөнхийдөө
анхны төвлөрөлөө сэргээж чаддаггүй бөгөөд өөрийн гэсэн хувийн орон зайгүй,
байнгын анхаарлыг нь сарниулах нөхцөлд эмэгтэйчүүд ажиллахад хүндрэлтэй болж,
бүр бүтэлгүйтэж дуусна гэсэн санааг дэвшүүлж байна. Нэгдүгээр бүлэгт,
Оксбрижийн их сургуулийн тухай өгүүлэхдээ түүний анхаарлыг сүүлгүй муур татсан
талаар дүрсэлдэг. Хүүрнэгч муурийг буруу газарт байгааг олж мэдээд муурыг
харснаа ашиглан текстээ өөр зүгт чиглүүлнэ. Сүүлгүй, хачин муухай муурыг
харснаар хүүрнэгч бодлоо бүрэн алдахад хүрэх буюу үүгээрээ эмэгтэй зохиолч
болох мэдрэмжийг уншигчдад мэдрүүлэх боломж олгосон дасгал юм. Түүнчлэн,
хүүрнэгч үдийн хоолон дээрээ уур амьсгалын талаар сонирхолтой бөгөөд үнэ
цэнэтэй зүйлийг үргэлжлүүлэн ярьсан ч тэрээр анхны санаагаа гээдэг. Энэхүү
шилжилтээр өөрийн гэсэн өрөө, бичих цаг заваар дутаж байгаа эмэгтэйчүүд наад
захын тийм хэрэгцээний төлөө тэмцдэггүй эрчүүдтэй өрсөлдөж чадахгүй гэсэн
түүний яриаг нотолж байна.
"Өөрийн гэсэн өрөө" эссэний туршид
хүүрнэгч нийгэм эмэгтэйчүүдэд тэгш бус ханддаг тул эмэгтэйчүүд эрчүүдээс бага
сэтгэл хөдөлгөм бүтээл туурвидаг болохыг онцолно. Түүний яриаг тайлбарлахын
тулд хүүрнэгч Уильям Шекспирийн төсөөллийн ихэр охин дүү Жудит Шекспир хэмээх
эмэгтэйг бүтээжээ. Хүүрнэгч Жудитийг ашиглан нийгэм нь эмэгтэйчүүдийг хэрхэн
системчилсэн байдлаар ялгаварлан гадуурхдагйг харуулна. Жудит нь ах Уильямтай
адилхан авъяастай боловч түүний авъяас чадварыг гэр бүл, нийгмийн бусад хэсэг
хүлээн зөвшөөрч, зоригжуулж байгаа хэдий ч Жудитийг дутуу үнэлж, авъяасыг нь
илт дарсаар байна. Жудит зохиол бичдэг боловч үүнийгээ нууцалж бас үүнээсээ
ичдэг. Тэр залуугаараа сүй тавьсан; тэрээр хуримлахгүй байхыг ааваасаа гуйхад
аав нь түүнийг зоддог агаад эцэст нь тэр амиа хорлох болно. Хүүрнэгч Шекспир
шиг авъяаслаг эмэгтэй хэзээ амжилтанд хүрч чадахгүй гэдгийг батлахын тулд
Жудитийн эмгэнэлт дүрийг бүтээжээ. Авъяас чадвар Шекспирийн амжилтын чухал
хэсэг мөн хэдий ч нийгэм эмэгтэйчүүдэд ялгаатай ханддагтул эмэгтэй Шекспир
эрэгтэй Шекспир шиг авъяастай байсан ч огт өөрөөр амьдрах тавилантай байна.
СИМБОЛ. "Өөрийн гэсэн өрөө" эссэний гол санаа бол эмэгтэй хүн болгон
өөрийн гэсэн өрөөтэй байх явдал буюу эрчүүдээс асуулгүйгээр зугаацаж цэнгэж
чадах явдал юм. Өөрийн гэсэн өрөөтэй байх нь эмэгтэй хүнд гадна болон дотно
талаас саад болохгүй бичих цаг, орон зайг хангаж өгнө. Вулфийн цаг үед
эмэгтэйчүүд эдгээр тансаг хэрэглээг ховорхон эдэлдэг байв. Гэхдээ Вулф зөвхөн
өрөөнөөс гадна өөр зүйлд бас санаа зовнидог. Тэрээр өрөөг хувийн болон чөлөөт
цаг, санхүүгийн бие даасан байдал зэрэг олон томоохон асуудлуудын симбол болгон
ашигладаг бөгөөд эдгээр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоо томшгүй олон тэгш бус
байдлын чухал хэсгүүд ажээ. Эдгээр тэгш бус байдлыг арилгах хүртэл эмэгтэйчүүд
хоёрдугаар зэрэглэлийн иргэд хэвээр үлдэх бөгөөд тэдний ололт амжилтыг ч мөн
адил тийнхүү тамгалах болно гэж Вулф таамаглажээ.
Comments
Post a Comment