Ummagumma. Английн Pink Floyd-ын студийн дөрөв дахь цомог бөгөөд 1969 онд худалдаанд гарсан дабл цомог. Эхний цомог амьд тоглолтын бичлэгээс хоёрдахь цомгийг Abbey road Studios-д бичжээ. Цомгийн коверийн алдарт Hipgnosis хийж, энэ бол хамтлагийн гишүүдийн зурагтай сүүлчийн цомог юм. Цомог нээлтээ хийгээд ерөнхийдөө эерэг үнэлгээ авч, Их Британий цомгийг чаартын шилдэг эхний тавт бичигдсэн ч хамтлагийнхан өөрсдөө таалахаа больсон байдаг. Цомгийн Ummagumma нэр секс гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд энэ үгийг хамтлагийнхны дотно найз Iain "Emo" Moore гэгч нөхөр байнга хэрэглэдэг байснаар хамтлаг эл үгийг ашиглажээ. Студийн цомог нь Richard Wright-ын хүссэн "жинхэнэ хөгжим" гэсэн үр дүнг бий болгосон буюу хамтлагийн гишүүн бүр тус тусдаа цомогт хувь нэмрээ оруулсан. Цомгийн коверт; хана дээрх зураг нь ижил сцэнийг харуулсан буюу хамтлагийн гишүүдийн байрыг сольсон байна. Цомгийн коверийн арын хуудас дээр Лондоны нисэх онгоцны зам дээр хамтлагийн хөгжмийн зэмсгийг байрлуулсан байдаг. Цомог Америк, Канад болон Их Британий чаартад амжилт гаргаж, 1974 онд алтан цомог болсон бол 1994 онд платинум болжээ. International Times сэтгүүл уг цомгийг магадгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг амьд бичлэгтэй цомгийн нэг гэж тодорхойлж байжээ.
Vox сэтгүүл хамгийн аугаа амьд цомог гэж
тодорхойлжээ. Харин Stylus Magazine "атмосферик, эрч хүчний саатлаас өөр
зүйл үгүй Pink Floyd-ын эхэн үеийн бүдүүлэг баримтад бүтээл" гэж дүгнэж
байж. Хожим Waters уг цомгоо "ёстой сүйрэл!" гэж хэлсэн байдаг, мөн
1995 онд Gilmour бас л "гамшиг" гэж хэлж байж. Харин 1984 онд Mason нэгэн ярилцлагандаа
"миний бодлоор энэ цомог бид бүгдээрээ оролцсон тун сайн, жижигхэн дасгал
болсон" гэж хэлж байсан боловч бүр хожим нь "бүтэлгүйтсэн
туршилт" гээд мөн нэмж "хамгийн чухал нь бид дахиж тийм зүйл
хийгээгүй" гэжээ. Шүүмжлэгч Robert Christgau эл бүтээлийг нам унтуулах
ховсдом аялгуу гэж тодорхойлжээ. 2015
оны 12-р сард эрдэмтэд Umma овогт багтах шинээр нээсэн шавьжийг Umma gumma гэж
нэрлэж байжээ.
Comments
Post a Comment