Sheer Heart Attack. Их Британий Queen хамтлагийн студийн 3 дахь цомог бөгөөд анх 1974 оны 11-р сард худалдаанд гарч байжээ. Хамтлагийн эхний хоёр цомог progressive сэдэвтэй байсан бол энэ цомгоос илүү поп төвтэй, уламжлалт рок жанрын, "классик" Queen бий болжээ. Цомгийн продюсерээр Roy Thomas Baker ажилласан бөгөөд уг цомог тэднийг Их Британий төдийгүй дэлхий дахины хөгжим алдаршуулсан гэж үздэг. Queen студийн хоёрдахь цомгоо гаргасныхаа дараа Mott the Hoople хамтлагтай сурталчилгааны аялан тоглолтод гарчээ. Аялан тоглолтын дундуур Brian May өвдөж, аргагүй эрхэнд аялал тоглолтыг орхижээ. Тиймээс цомгийн дууны үгийн талаас илүү хувь May-г эмнэлэгт байхад зохиожээ. Цомгоос гарсан анхны сингл Killer Queen Их Британий сингл чаартын 2-р байр хүртэл дэвшсэн бол Америкийн чаартын эхний 20-р байрт орсон анхны тохиолдол нь болжээ. Sheer Heart Attack мөн Queen-ын нэгдсэн улсад хит болсон анхны цомог ба цомгийн hard rock гитарын тоглолтын чанарыг шүүмжлэгчид гайхацгааж байв. Эдүгээ энэ цомгийг хамтлагийн хамгийн шилдэг цомгийн нэг гэж үздэгээс гадна glam rock жанрын чухал бүтээл хэмээдэг ажээ. Цомог хамтлагийн өмнөх progressive жанраас hard rock болон glam rock жанрт шилжсэн нь илт байдаг; чухал өөрчлөлтийн цомог гэж шүүмжлэгчид үзсэн байдаг ч зарим нь фантааз маягийн сэдэв ажиглагдсан хэвээр байна гээд, In the Lap of the God, Lily of the Valley зэрэг дууг онцолжээ. Killer Queen дууг ганц шөнийн дотор бичсэн John Deacon өөрийн анхны дуу болох Misfire дууг зохиосон байдаг. Flick of the Wrist дууг May-ын эзгүйд Mercery зохиожээ. Sheer Heart Attack цомог бол хамтлагийн гишүүдийн хамтын оролцоо орсон анхны цомгоос гадна Stone Cold Crazy дуу бол хамтлагийн бүх гишүүд хамтран кредит эзэмшдэг анхны дуу ажээ. "Энэхүү цомгийг хоёр долоо хоногт бичнэ гэж бидний хэн ч мэдээгүй. Бид үүнийг хийх ёстой байсан, May эмнэлэгт байхад, энэ бидний хийж чадах цорын ганц зүйл байсан" гэж Freddie Mercery хэлж байжээ. Brighton Rock дууг May Queen 2 цомгийн бичлэгийн үеэр бичжээ. Амьд тоглолтын болоод студийн бичлэгт гитарын зарим хэсэг өөр байдаг бөгөөд уг дууны соло тоглолтыг May-ын шилдэг соло нарын нэг гэж үздэг. 2012 оны Лондоны зуны Олимпийн наадмын хаалтан дээр May уг сологоо тоглож байв. Mercery-ын бичсэн Killer Queen бол хамтлагийн анхны олон улсын хит юм. Энэ бүтээлд дээд зэрэглэлийн янхны тухай өгүүлдэг ба Mercery төгөлдөр хуурын тоглолтоор чимдэг. Залуу нас ба бослогын тухай Tenement Funster дууг Roger Taylor бичсэнээс гадна өөрөө гоцлон дуулдаг. Энэ дуу Flick of the Wrist болон Lily of the Valley нарын хамт гурван дууны холимог болдог. Now I'm Here дууг May эмнэлэгт байхдаа бичсэн агаад тэрээр төгөлдөр хуураар тоглодог. In the Lap of the God дууг Taylor бичсэн бол Mercery зохиожээ. Stone Cold Crazy дууны үгийг Al Capone-ээс санаа авч бичсэн гэдэг бөгөөд цомогт бичихээсээ өмнө цөөнгүй өөр өөр найруулга хийж үзсэн байдаг ба судлаачид thrash metal гэсэн нэр томьёо үүсгээгүй байхад тоглогдсон thrash metal дуу гэж тодорхойлсон байдаг.
1990 онд Metallica ковер хийж дуулжээ. Dear
Friend бол May-ын бичсэн баллад дуу юм. Bring Back That Leroy Brown дууг
Mercery зохиосон агаад May богино хэсэгт ukulele-banjo-оор тоглодог. She Makes
Me дууг May зохиож бас дуулсан ба Deacon акустик гитар тоглодог. NME сэтгүүл уг
цомгийг баяр наадам, ямар хэрэггүй зүйл байхгүй гээд урсаад, урсаад л байна гэж
дүрсэлсэн. Бусад шүүмжлэгчид May-ын гитарын тоглолтыг шагшиж, Mercery-ын
хоолойг биширч, Roy-ын продакшны ажлыг сайшаасан байдаг. Мөн энэ цомог бол
өргөн далайцаар мэдрэмж руу дайрч байна гэж тодорхойлжээ. Allmusic цомгийн поп
шинж, гитарын тоглолт, сэдэвчилсэн хэв маягийг жинхэнэ Queen өөрсдийгөө ил
болгосон гэж хожим дүгнэсэн буюу энэ цомгоор л тэд жинхэнэ өөрсдийнхөөрөө гарч
ирсэн гэжээ. Q сэтгүүл 70-аад оны хамгийн шилдэг поп рок цомгийн нэг гэсэн бол Jon
Bryan энэ цомог дахь бардам ихэмсэг байдал тэдэнд тун зохиж байна гэсэн буй.
Daily Vault; Queen 1970-аад Rush, Led Zeppelin зэрэг бүр рок хамтлагийг энэ
цомогтоо дуугаргаж чадлаа гэжээ. Түүхчид энэ цомгоос л эхэлж Mercery-ын култ
дүр төрх гарч ирсэн гэж үздэг.
Comments
Post a Comment