Whatever People Say I am, That's What I'm Not ~ Английн рок Arctic monkeys хамтлагийн студийн дебют цомог. Энэхүү цомог нь Elastica хамтлагийн хамгийн богино хугацаанд хамгийн олон хувь борлуулагдсан амжилтыг (Их Британид) эвдсэн. Энэ цомог нь Их Британид 6 удаагийн платинум болсон. Цомгоос гарсан хоёр сингл болох I bet you look gòod on the dancefloor болон When the sun goes down хоёр Их Британий чаартын тэргүүлж байсан бөгөөд 2006 онд Mercury наадмын шилдэг цомгийн шагнал хүртэж, 2000-аад оны хамгийн шилдэг рок цомгийн нэгээр нэрлэгддэг билээ. Хөгжмийн дуугаралтын хувьд энэхүү цомог нь garage rock revival, indie rock, Britpop, alternative rock болон punk rock жанрынх юм. Цомог концепт бүтэцтэй буюу залуусын шөнийн амьдрал, шөнийн клубийн амьдралыг сэдэвчлэн харуулжээ. Бүх дуу нэгдүгээр биес хүүрнэх ажиглагчийн хэлбэртэй бөгөөд ихэнх дуу шоуны амьдрал, түүнтэй холбоотой бүхэнтэй холбогдоно. I Bet You Look Good on the dancefloor, Still Take You Home болон Dancing Shoes зэрэг дуунууд нь шөнийн клуб дахь хүний зан авирыг судалдаг. Мөн жишээн; Red Light Indicates Doors Are Secured дуунд шөнө такси барих бэрхшээлтэй талыг дүрсэлдэг бол When the Sun Goes Down дууг хамтлагийн бэлтгэлийн байрны ойролцоо орших янхны газраас санаа авч зохиожээ. Mardy Bum, A Certain Romance, Fake Tales of San Francisco зэрэг дуунууд нь романтик харилцааны сэдэвтэй юмуу залуусын дэд соёлын тухай өгүүлнэ. Цомгийн нэрийг Alan Sillitoe-ын Saturday Night and Sunday Morning зохиолын мөрнөөс авсан бөгөөд эл хоёр бүтээлийн төстэй байдлаас үүдэн энэ нэрийг авсанаа Alex Turner дурсаж байв. Ковер дээрх эрхэмийг Chris McClure гэдэг бөгөөд хамтлагийн дотно найз, The Violet May хамтлагийн ахлагч аж. Liverpool хотын нэгэн баарнаас өглөө гарч явахад энэ зургийг авсан ба Chris-д хэдэн цаас өгсөнөөр коверийн зураг бэлэн болжээ.
Тамхи татахыг өөгшүүлж байна
гэж шүүмжлэх хүмүүс дорхоноо гарч ирсэн ч хамтлагийн продюсер харин ч тамхи
татах нь түүнд сайн сайхан ертөнцийг өгөхгүй байгааг энэ зурагт харуулсан гэж
мэтгэж байжээ. Цомог нээлтээ хийсэн даруй судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ
авч, ерөнхийдөө амьд хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж; модерн классик гэж
хүртэл цоллуулав. Олон шүүмжлэгчид, хэвлэлийнхэн Arctic monkeys-ын уламжлалт
бус арга замаар асар түргэн хугацаанд алдаршиж буйг гайхаж, интернэтээр
дамжуулан фен баазаа бий болгосныг нь шинэ маягийн хувьсал гэж дүгнэж байв. NME
сэтгүүл Arctic monkeys хамтлагийг манай үеийн хамгийн чухал хамтлаг гээд Alex
Turner-ын дууны үгийг, өсвөр насныхны шөнийн амьдралыг дүрсэлсэн байдлыг
магтаж, Alex Turner-г ажиглалтын мастер хэмээж байв. US Today; та бүтэн жилийн
туршид үүнээс илүү CD олж сонсохгүй гэж бичээд маш халдвартай цомог гэжээ.
MusicOMH бичихдээ та энэ цомогт дахин дахин дурлах болно гэсэн бол бусад олон
шүүмжлэгчид A Certain Romance-г онцгойлон магтаж, залуучдын соёлыг гайхамшигтай
илэрхийлсэн гэж нэгэн дуугаар магтацгааж байлаа. 2013 онд Rolling stone сэтгүүл
бүх цаг үеийн хамгийн шилдэг дебют цомгийн жагсаалтад 30-р байрт эрэмбэлсэн бол
NME бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 цомгийн 19-р байрт жагсаажээ.
Comments
Post a Comment