Unknown Pleasure

 


Unknown Pleasure ~ Английн Post-punk рок Joy Division хамтлагийн студийн анхны цомог; 1979 оны зун Factory Recerds label худалдаанд гаргаж байсан. Цомгийг бичлэг, эвлүүлгийг Strawberry Studios-д 17 хоногийн хугацаанд бичиж дуусгасан бөгөөд продюсерээр нь Martin Hanneth ажиллажээ. Энэхүү цомог нь хамтлагийн гоцлол дуучин Ian Curtis-ын амьд ахуйд нь худалдаанд гарсан цор ганц цомог ба NME, Allmusic, Rolling stone, Spin зэрэг хөгжмөөр дагнаж бичдэг сэтгүүлүүд Unknown Pleasure-г бүх цаг үеийн хамгийн аугаа цомгийн тоонд багтааж, мөн хамгийн нөлөө бүхий post-punk цомгийн нэгээр нэрлэх болжээ. Joy Division хамтлаг 1976 онд Salford хотод болсон punk rock давалгааны үеэр үүссэн. Хамтлагийн ирээдүйн гишүүд Bernard Sumner, Peter Hook нар Sex Pistol хамтлагийн тоглолтыг үзээд ерөнхийдөө хамтлагтай болохоор шийджээ. Найз Terry Mason-г бөмбөрчинөөр авч, Hook Басс гитар тоглохоор болж, Sumner гоцлол гитарчин болсон агаад дуучин авна гэсэн зар өгч байв. Ian Curtis-г Hook, Sumner хоёр эртнээс мэддэг байсан болохоор ямар ч шалгаруулалтгүйгээр дуучнаар авчээ. Бөмбөрчин хэд хэдэн удаа солигдсоны эцэст Stephen Morris хамтлагт бөмбөрчинөөр элсэв. 1977 он хүртэл хамтлаг Warsaw гэдэг нэртэй байв, удалгүй Joy Division болгож өөрчилсөн, учир нь Лондонд Warsaw Pakt гэдэг punk хамтлаг байжээ. Тэд 1978 онд RCA Records-той гэрээ байгуулж, хэд хэдэн бичлэг хийсэн боловч хөгжмийн найруулгад нь сэтгэл дундуур байж, ингээд гэрээг цуцалжээ. 1978 онд хамтлаг өөрсдөө продюсерлэсэн анхны An Ideal for Living EP-гээ гаргав. Үүний дараа Tony Wilson-ын орон нутгийн телевизийн шоунд оролцож тоглосноор Factory Recerds Label-тэй холбогдох гүүр тавигдаж, хоёр тал цомог бүтээх гэрээнд гарын үсэг зурцгаав. Энэхүү цомог нь бусад punk punk rock цомгоос ялгаатай нь дуугаралтын хувьд энгийн бус арга техникүүдийг ашигласан; тухайлбал хагарч буй шилний, шаржигнуур юм идэж буй чимээнүүд болон подвалын жорлонгийн чимээг шигтгэж өгсөн байна. Martin Hanneth хожим дурсахдаа ; тэд маш авъяастай учир бид маргалдаж байгаагүй, бас тэдэнд ямар ч заавар өгөх шаардлагагүй байсан гэж хэлж байж. Хожим Allmusic Hanneth-ын продакшны ажлыг цомгийн хөгжим шигээ чанартай хэмээж байв.
 Гэхдээ цомгийн цэлгэр бөгөөд атмосперик дуугаралтад хамтлагийн гишүүдийн санал өөр өөр байсан буюу амьд тоглолтынх нь түрэмгий дуугаралтыг тусгасангүй гэж үзэж байв. Sumner-ын хэлснээр хөгжим маш чанга, хүнд байсныг Hanneth намсгаж өгсөн буюу ялангуяа гитарын дуугаралтыг нь тэгж тохируулсан гэжээ. Ерөнхийдөө Sumner-ынхаар цомог бараан, сүйрлийн өнгө аястай байсныг Hanneth тэдэнд зориулж өнгөөр будсан гэсэн ба бид үүнд дургүй байсан, сэтгэл дундуур байгаагаа ч нуугаагүй; Hook бүр энэ яг Pink Floyd шиг сонсогдож байна гэж хэлж байжээ.  Morris үүнтэй санал нийлээгүй; тэрээр тухайн үед хоёр зүйлд л анхаардаг байсан; бичлэг хийх, тоглолтод явах бөгөөд Unknown Pleasure цомогтоо сэтгэл хангалуун байдаг гэжээ. Curtis бас продакшны ажилд сэтгэл өндөр байж, Hanneth-ын ажилд сэтгэл хөдөлсөнөө нь хэлсэн байдаг. 2006 онд Hook хэлэхдээ; яг миний хүссэнээр болоогүй ч одоо ингээд харахад Hanneth маш сайн ажиллажээ, Hanneth л Joy Division-ын дуугаралтыг бүтээсэн хэмээжээ. Мөн тэрээр амьд тоглолтын үед хамтлаг хэт чанга тоглодог байсан, Curtis-ын дууны үг, Sumner-ын гитарын хэсгийг бичлэгээс ялгаж сонсож чадсан гэж хэлжээ. Цомгийн коверийг Peter Saville зохион бүтээсэн бөгөөд Кембрижийн одон орон судлалын нэвтэрхий толь бичгээс пульсар CP 1919-ын радио долгионы зургаас санаа авчээ. Энэхүү ковер зураг нь хожмын New Order (Joy Division-оос үлдсэн гишүүдийн байгуулсан хамтлаг) хамтлаг болон Joy Division-ын goth фенүүдийг холбогч болжээ. 21-р зуунд Joy Division-ын фенүүдийн гадаад төрхийг мөн илтгэгч зураг болжээ. Цомгоос сингл гаргаагүй учраас борлуулалт удаан байсан агаад Transmission сингл гарснаар цомгийн борлуулалт өсчээ. Melody Maker уг цомгийг харанхуй тунхаг гэж нэрлээд хөгжмийн хувьд Gary Glitter The Velvet underground хоёрын уулзалт гэж тодорхойлжээ. Гэсэн ч зарим нэг шүүмжүүд байсан буюу одоо ч түүхий хэвээрээ байна, хэтэрхий нэг маягийн, дуулалт хүнд, мелодраматик буюу чадваргүй Jim Morrison гэж дүгнэж байв. Орчин үеийн дүгнэлтүүд голдуу эерэг болж ирсэн. Хөгжмийн талаар бичдэг бүх сэтгүүл сонинууд Unknown Pleasure-г бүх цаг үеийн хамгийн шилдэг цомгийн нэгээр нэрлэх болсон. NME сэтгүүл хамгийн аугаа бичлэгийн нэг гэсэн бол судлаач Colin Larkin хамгийн шилдэг 1000 цомгийн жагсаалтадаа багтааж байжээ.

Comments