The Return of the Prodigal Son (1666-69). Библикал урлагийн энэхүү шедевр бүтээл нь Rembrandt-г библийн хэсгийг дүрслэхдээ бүх цаг үеийн шилдэг зураачийн нэг, хуучин мастеруудаас хамгийн аугаа нь гэсэн статусыг нь нотолж байна. Энэ зургаа тэрээр амьдралынхаа сүүлчийн жилүүдэд бүрэн дуусгасан бөгөөд Luke 15:11-32 номын сургаалийн өгүүлэмжийг дүрслэн зурсан агаад эл бүтээлийг алдарт урлаг судлаач Kenneth Clark хамгийн аугаа уран зургийн тоонд багтаажээ. Нидерланд улс нь Испанийн колончлолийн боолчлол хийгээд католик шашнаас чөлөөлөгдсөний дараа шашны сүсэг бишрэлтэй тэмцэхтэй учирч, калвинист сүмийг шүтэх, залбирах, номлох зориулттай нүцгэн бүрхүүл болгон хувиргажээ. Нидерландын эрх баригчид өөрсдийн орон байраа фреско, шашны холбоотой зураг, бусад шашинтай холбоотой урлагийн төрлөөр гоёж чимэглэх хүсэлгүй болсон байв; үүний оронд Нидерландын реализм гэсэн жанр алдартай болж ирсэн буюу энэ төрөл нь төрөл бүрийн ёс суртахууны мессеж агуулсан жижиг хэмжээтэй, нарийн бөгөөд маш бодитой хөрөг зураг, "жанр" зургийг хэлнэ. Нидерландын реалист зураачдийн өндөр чадварын гуравдахь төрөл бол натюрморт жанр буюу үүнд ёс суртахууны болон заримдаа шашны мессеж агуулсан байдаг. Энэ нь Нидерландын олонх иргэд "протестант урлаг"-г хүлээн авахад хамгийн ойрхон байсан явдал юм. Түүнчлэн Rembrandt шиг протестант зураач библийн хэсгийг дүрслэн тайлбарлаж байгаа нь хамгийн гайхмаар явдал юм. Фламандын зураач Peter Paul Rubens-ын хэв маягийн ариун Мариаг алдаршуулсан, гэгээнтнүүд юмуу сахиусан тэнгэрүүд бүхий христийн шашны зургууд Нидерландад эрэлт хэрэгцээгүй болсон байв. Гэсэн хэдий ч Хуучин гэрээний сэдвээр үйл явдлаар дүүрэн бүтээлийг сонирхогчид байсаар байлаа. Классик боловсролтой, библийг сайн мэддэг байсныхаа ачаар залуу Rembrandt "Samson and Delilah" зургийн түүхийн үзэгдлийг өөрийнхөө мэдэрсэнээр дахин дахин давтаж зурдаг байжээ.
Түүний өндөр түвшинд хүрсэн бүтээлүүдэд хандлага нь өөрчлөгдсөн байдаг; хуурамч
төрхөөс татгалзаж, зөөлөн гэрлээр үзэгдлийг бүрхэж, эмгэнэлт илэрхийлэмж,
сэтгэл хөдлөл хийгээд шашны мөн чанарын оронд өөрсдийг нь мэдрүүлэх болжээ. Уг
бүтээл бол Rembrandt-ын үхэхээсээ өмнө зурсан сүүлчийн зургуудынх нь нэг бөгөөд
бүх динамизм нь алга болжээ. Хуучин гэрээний өрхийн тэргүүлэгчийн нэгэн адил,
эцэг нь гэмээ наманчлагагчийн сарампай хувцастай мөрөн дээр гараа тавьж байна.
Нүдээ хагас аниад, намуухан хөдөлж буй нь чимээгүй байхыг тушааж байна. Уучилж
буй энэхүү үзэгдэл нь бараг л нэр төртэй ариун адислал болж байгаа агаад бүх
хөдөлгөөн, үйл явдлыг зогсоосон буюу бүх мэдээллээс чөлөөллөгдсөн дээд оюунлаг
байдлын хөрөг ажээ. Зургийн баруун гар талд байх том ах, St. Luke-ын хэлдгийг
эцэгтээ гэмшингүй байдлаар "би танд олон жил үйлчилж, хэзээ ч зарлиг
тушаалыг чинь үл тоомсорлож байсангүй, гэтэл та харин хамаг мөнгөө янханд
үрчихээд ирсэн түүний төлөө тарган тугалаа золиосоллоо" гэж хэлдэг. Гэхдээ
Rembrandt эдгээр үгсийг хасч, энэ сэтгэл хөдөлгөм чимээгүй агшины нэг хэсэг болгох
боломжийг түүнд өгчээ. Энэ үзэгдэл нь зоорь шиг харанхуйд уусч, ингэснээр эцэг,
том хүү хоёрын царай цайран гэрэлтэж, тэдний
улаан нөмрөг харанхуйд туяаран гэрэлтэж байна. Rembrandt уран бүтээлчийн
хувьд гоё ганган байдлыг хөөцөлдөхөөсөө илүү энгийн байдлыг давуутай ашиглаж
туурвидаг байв. Rembrandt үрэлгэн хүүгийн сэдвээр сийлбэр хийх юмуу ноорог
зургуудын олон дахин хийж байсан ба энэхүү монументаль тосон будгийн
хувилбартаа тэрээр сэтгэл хөдлөл, мөн хөгшин залуугийн ялгааг тодотгож,
сэтгэлзүйн хувьд хамгийн нарийн боловсруулалт хийжээ. Дүрүүдийн зохицуулалт;
аав, том хүү (хоёулаа улаан), үрэлгэн хүү өвдөглөж, түүний хөдөлгөөнд дутмаг
байдал байгаа агаад сүүдэртсэн гэрэл, ялангуяа алтан шар, улаан, бор өнгөний
хослуулалт нь дулаан бөгөөд зохицлыг өгсөнөөр энэ бүгд ер бусын нам гүм
мэдрэмжийг бий болгож, энэрэнгүй сэтгэл нь бараг л мэдрэгдэнэ. Rembrandt-ын
зурах авъяас чадвар нь түүнд хүүгийн чин сэтгэлийн наманчлал, эцгийн хайр
хийгээд энэрэлийн хариу үйлдлийг төгс тусгасан цаглашгүй, төгс бүтээлийг бүтээх
боломжийг олгожээ.
Comments
Post a Comment