Portrait of Lady with a Squirrel and a Starling

 


Portrait of Lady with a Squirrel and a Starting (1527-28). Бага Hans Holbein нь наймдугаар Henry Хааны хэд хэдэн хөргийг зурсан, Германы сэргэн мандалтын үеийн шилдэг хөрөг зураачдын нэг юм. Аавынхаа удирдлага дор бэлтгэгдэж, мөн бусад зураачдын дор сүрхий суралцсаны үр дүнд Holbein-ын ур чадвар нь уран зургаас гадна модон сийлбэр, хавсаргасан зураг хүртэл өргөн хүрээнд хөгжжээ. Альпийн өмнөд хэсэгт уран зураг хэрхэн хөгжиж байгааг мэдэж байсан тэрээр 20 орчим настайдаа Итали руу аялж, Leonardo da Vinci, Andrea Mantegna нарын бүтээлийг судалжээ. Үүний үр дунд түүний уран зургийн хэв маяг нь Италийн сэргэн мандалтын үеийн уран зургийн элементүүдийг Германы сүүл үеийн Готик урлагтай хослуулсан ба мөн Mainz-ын шашны зураач Matthias Grunewald-ын нөлөө чухал үүрэгтэй байлаа. Augsburg-д төрж, Basel руу нүүсэн Holbein удалгүй Лютеран шашны зүтгэлтнүүдийн гарт орсон. 1526 онд тэрээр философич Desiderius Erasmus-аас Сэр Thomas More-той танилцах захидлаар зэвсэглэн Англи руу ажил хайн явжээ. Англид хийсэн энэхүү айлчлалаараа тэрээр голдуу Thomas More-г тойрсон хуманист хүрээлэлд ажиллаж, Хаанаас ямар ч даалгавар авдаггүй байсан боловч шүүгч, шашны өндөр албан тушаалтнуудыг хөргийг хаа нэг зурдаг байв. Энэ үеэс нь үлдсэн зургууд гэвэл Thomas More-ын хөрөг, Баварийн математикч Nicholas Kratzer нарын алдартай олон зургийг дурдаж болно. Түүний эдгээр гайхалтай зан чанарын судалгаа нь Английн хөрөг зураачид Thomas Gainsborough, William Hogarth нарт үлэмж нөлөө үзүүлжээ. Тухайн цаг үед Holbein-ын бүтээсэн алдартай хөргүүдийн нэг бол энд ярьж буй зураг бөгөөд нэлээд хойно зураг дээрх эмэгтэй бол Хааны бараа бологч Francis Lovell-ын эхнэр Anne Lovell болохыг тодорхойлжээ. 
Holbein-ын намтар судлаач Derek Wilson-ын хэлж буйгаар зураг дээрх хэрэм нь Lovell-ын гэр бүлийн сүлдийг, хар тодол шувуу нь гэр бүлийн амьдран суудаг газар нутгийг тус тус илэрхийлдэг ажээ. Тухайн үед хөрөг зурагт амьтдыг хамт зурах нь ховор байсан агаад эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хөрөгт сармагчин гэх мэт тэжээмэл амьтдыг заримдаа оруулдаг байсан бол эрэгтэйчүүдийнхэд голдуу шонхор шувууны дүрс түгээмэл ашигладаг байв. Зурагт, суугчийн хөдөлгөөнгүй хүйтэн байдал хэрэмний самар мэрэх амьдлаг байдалтай эсрэгцэнэ. Holbein зурж дуусчихаад давхарлаж будсан агаад гялалзсан нүдтэй хэрэм нь чухал мессеж өгдөг. Өтгөн сүүлийг нь хатагтайн хөхний дунд зориудаар байрлуулсан нь суугчийн хашир мэдрэмжийг илтгэнэ. Үүний зэрэгцээ, Holbein-ын бийрийн хянуур ажиллагаа хэрэмний зөөлөн үс, хар тодолын өд, суугчийн даавуун нөмрөг, цагаан камбрик цамц зэрэг олон янзын бүтэц, гадаргууг нарийн гаргаж өгчээ. Үдшийн цэнхэр дэвсгэр нь гэрлийн дулааныг сайжруулж, суугчийг гэрэлтүүлж өгнө. Thomas More-ын өргөж авсан охин Margaret Giggs-ын өмсч байсан хувцастай Holbein-ын эл бүтээл дээрх эмэгтэйн өмссөн хувцас тун төстэй байдгийг судлаачид тэмдэглэдэг. Малгайных нь ижил байдлаас болж зураг дээрх эмэгтэйг Lovell биш Giggs гэж урлагийн мэргэжилтнүүдэд буруугаар ойлгуулж байжээ. Ерөнхийдөө, энэ зургаас бид Holbein Английн хөрөг зургаас олж харсан тэр шинж чанарыг харна; суугчийн биеийн илэрхийлэмж, нарийвчлан тусгасан мэдээлэл буюу хойд нутгийн сэргэн мандалтын үеийн уран бүтээлчийн онцлог шинж чанарыг тодотгож; мөн хэд хэдэн далд мессежийг агуулж, харьцангуй гүехэн, нэлээд хавтгай дэвсгэртэй харагдана.

Comments