Is This It ~ Америкийн рок хамтлаг The Strokes-ын студийн дебют ба анх 2001 оны зун Австралид нээлтээ хийсэн. Тэд уг цомгоо тухайн онд гарчихаад байсан The Modern Age EP дээрээ үндэслэн бүтээсэн бөгөөд цомог бэлэн болонгуут аялан тоглолт гарч, аялан тоглолтынхоо үеэр цомгийнхоо сурталчилгааг давхар хийж явжээ. 2001 оны 11-р сарын террорист хадлагийн улмаас цомгийн компакт диск америкт худалдаанд гарах нь хойшлон, New York city Cops синглийг нь хасч байжээ. Хоёр гитарын хослон тоглолт, аялгуулга байдал, поп нөлөөг хэвлэлийнхэн магтаад харизма болон хэмнэлийг нь 1970-аад оны garage рок хамтлагуудыг санагдуулж байна гэжээ. It This Is Billboard-ын чаартын 33-р байх хүртэл явсан бол Их Британид 2-р хүртэл явж, хэд хэдэн улсад платинум болж байлаа. Last Nite, Someday, Hard to Explain гэсэн 3 сингл цомгоос гарсан. The Strokes-г 1997 онд дуучин Julian Casablancas, гитарчин Nick Valensi, басс гитарчин Nikolai Fraiture болон бөмбөрчин Fabrizio Moretti үүсгэн байгуулжээ. Moretti-ын хэлснээр тэдний хөгжим The Doors-ынхтай төстэй байсан, бид илүү классик тоглохыг оролдож байсан гэжээ.
Хамтлагийн бүх гишүүд мэргэжлийн
хөгжимчид байсан тул бүгд хөгмжөө бичлэг байсан агаад энэ нь тэднийг хамтран
ажиллахад илүү амар болгож байв. 1998 онд Albert Hammond, Jr хамтлагийн
хоёрдахь гитарчин болсон буюу Albert Casablancas-ын сургуулийн найз байжээ.
Albert хамтлагийн хөгжмийн дуугаралт, сэтгэл хөдлөлд хувьсал авчирсан гэж
үздэг. 2000 он гэхэд хамтлагийн бүх гишүүд цагийн ажил хийж, жижиг газарт шинэ
материал дээрээ ажилладаг байв. Тэр оныхоо намар тэдний бичлэгийг авъяастнуудыг
олж нээдэг Ryan Gentles олж сонссоноор The Strokes дөрвөн ч тоглолтод тоглохоор
болжээ. Ингээд продюсер Gordon Raphael хамтлагийн Last Nite, Barely Legal, The Modern Age гэсэн 3 дууг бичжээ. Хөгжмийн
ертөнц эдгээр дууг эерэгээр хүлээж авсанаар Их Британиар хийх аялан тоглолтоос
өмнө билет нь зарагдаж дуусч байв. Гэхдээ цомгийн бичлэгийн явц тийм ч хялбар
байсангүй, продюсерүүд тэдний дужгаралтыг хэтэрхий цэвэрхэн, хэтэрхий дуураймал
гэж хэлж байв. Цомог ерөнхийдөө Manhattan-ын ойролцоох "хөдөө" газарт
гэрэл муутай бараг л зооринд бичигджээ. Casablancas "би хүмүүсийн
сэтгэлийг хөдөлгөх хөгжим зохиохийг л хүссэн. Хөгжмийн зохиолч хүн хэдэн аккорд
бичээд түүнийгээ хэдэн зуун удаа дуулангуутаа л одоо би хөгжмийн зохиолч
болчихлоо гэж боддог. Миний бодлоор чухал зүйл хийхэд үүнээс илүү зүйл
шаардагдана. Би бүх хэсэгт хүрч чаддаг дуу зохиох юмсан гэж хүсдэг. Сонсоход л
чи шинэ найзаа олж буй мэт тийм санагдахаар тийм дуу". Casablancas-ын
бичсэн дууны үгнүүд Нью Иоркоос үүдэлтэй амьдрал болон харилцааны тухай байдаг.
The Modern Age дууны сэдэв орчин үеийн амьдралын гоёмсог үгсийн тухай бол
Barely Legal-д хуулиар секс хийх насанд хүрч буй охины талаар өгүүлдэг; Moretti
энэ дууг хүн бүрт өөр байдлаар хүрч, ялгаатай утгаар тайобарлагдана гэж хэлжээ.
Alone, Together дуу нь эрэгтэй хүн эмэгтэй хүнд аман секс хийх сэдэвтэй байхад
New York city Cops нь Aerosmith хамтлагийг санагдуулна. Тэгвэл Soma дуу алдарт
Aldous Huxley-ын Brave New World зохиолоос санаа авчээ. Хөгжмийн дуугаралтын
хувьд энэхүү цомог нь garage rock revival, indie rock, post-punk revival
жанрынх юм. Valensi-ын хэлснээр цомгоо ямар ч заль мэхгүйгээр сонсогч яг л эх
найруулгаар нь сонсч буй мэт байлгахаар зорьжээ.
Цомгийн олон улсын ковер бол
гэрэл зурагчин Colin Lane-ын ажил ба ковер дээрх хүүхэн нь тухайн үеийн амраг
нь байсан бөгөөд зураг авалт аяндаа л бий болсон буюу найз хүүхэн нь шүршүүрээс
нүцгэн гарч ирсэнээр энэ бүхэн бүтжээ. Lane-ын хэлснээр тэд бараг 10 удаа зураг
авсан ч үнэндээ жинхэнэ урам зориг байгаагүй агаад зүгээр л сексий зураг авахыг
оролдож байсан гэжээ. Үр дүнд нь цомгийн ковер нь бүх цаг үеийн хамгийн шилдэг
коверийн нэг болжээ. Коверийг хэтэрхий сексий зураглалтай гэж шүүмжлэгчид олон
байсан бөгөөд Америкийн зах зээлд өөр
ковертой худалдаанд гарсан ч коверийг Prince-ын Graffiti Brigde цомгийнхтой
төстэй байсан учир их удалгүй өөрчилжээ. Яаж ч оролдсон Lane-ын зурагтай
хувилбар тухайн цаг үед тархаж, олны хүртээл болчихсон байжээ. Moretti-ын
хэлснээр Америкаас илүү Их Британий сонсогчид цомгийг хүлээж авсан гэжээ. Is This Is дэлхий даяар
шүүмжлэгч, судлаачдын анхаарлыг татаж, бас талархлыг нь хүлээсэн. Rolling Stone
сэтгүүл уг цомгийг энэ жилд сонссон хамгийн хүчтэй бөгөөд тааламжтай цомог гээд
домгийг бүтээсэн цомог гэж амаа олохгүй магтаж байлаа. NME сэтгүүл сүүлийн 20
жилийн хамгийн шилдэг амьд хөгжмийн хамтлагийн дебют цомог гэж байв. Харин
Stylus-ынхан энэхүү цомог классик хэмээгдэхэд арай л "гүехэн" гэж
байжээ. Blender сэтгүүл Is This Is бол Velvet Underground, Television зэрэг хамтлагуудын бүтээлийг
санагдуулам гэсэн бол Pitchfork-ынхон The Strokes-г Velvet Underground
хамтлагаас ихээхэн урам зориг авсан нь илэрхий байна гэж дүгнэжээ. Хөгжмийн
талаар бичдэг бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл уг цомгийг 2001 оны шилдэг цомог
юмуу шилдэг цомгийн нэгээр тодруулж байлаа. The Guardian сэтгүүл 2007 онд
цомгийг өнгөрсөн 10 жилийн хамгийн чухал цомог болов уу гээд тухайн үеийнхээ
nu-metal жанраас хол байж, neo-new wave жанрын тэргүүлж Arctic monkeys хамтлаг
чухал нөлөө үзүүлсэн гэж бичжээ. The Observer сэтгүүл Is This-ын нээлтийн
өдрийг дэлхийг өөрчилсөн агшинд гэж нэрлэсэн байна, цомог хөгжмийн хувьд ч,
хувцас загварын хувьд ч түргэн хугацаанд хүчтэй нөлөө үзүүлсэн гэжээ. Мөн
нарийхан жинс болон гитарын тоглолт нь орчин үеийн рок н роллийг авчирсан гэж
үздэг ажээ. Rolling stone сэтгүүл уг цомог нь Их Британид үүссэн рок
хөдөлгөөнийг тэргүүлж араасаа The Libertines болон Arctic monkeys зэрэг
хамтлагийг дагуулаад зогсохгүй Америкт Kings of Leon хамтлагт хүчтэй нөлөөлжээ.
Kings of Leon-ын Jared Followill-ын хэлснээр Is This Is бол хамтлаг байгуулах
гол хүслийнх нь нэг байжээ. 2003 онд NME уг цомгийг бүх цаг үеийн хамгийн
шилдэг 100 цомгийн 7-р байрт жагсаасан бол Rolling stone хамгийн шилдэг 500
цомгийн жагсаалтынхаа 199-р байрт эрэмбэлж байв. Мөн энэ цомог нь таны
үхэхээсээ өмнө заавал сонсох 1001 цомгийн тоонд багтдаг.
Comments
Post a Comment