Dog Man Star ~ Английн alternative rock Suede хамтлагийн студийн хоёрдахь цомог бөгөөд 1994 онд Nude Records Label худалдаанд гаргаж байжээ. Цомог Лондоны Master Rock Studio-д бичигдэж, продюсерээр нь Ed Buller ажилласан. Энэхүү цомог нь өмнөх дебют ажлыг нь бодвол муу борлогдож, чаартуудад ч төдийлөн амжилт үзүүлээгүйг хамтлагийн "lad pop" чиглэлтэй тоглодог гэсэн хандлагатай холбодог агаад Их Британий шилдэг цомгийн чаартад 3-р байр хүртэл явж, оны сүүл гэхэд алтан цомгийн гэрчилгээ хүртсэн. Dog Man Star-г ихэнх судлаачид шедевр бүтээл гэж үнэлэх болсон бөгөөд NME сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 цомгийн жагсаалтынхаа 31-р байрт эрэмбэлж байсан бол Rolling stone сэтгүүл "том Label-ээс гарсан хамгийн аархуу цомгуудын нэг" гэж дүгнэж байв. 1994 оны эхэн үед Suede нь хамтлагийн дотоод харилцааны үед хамгийн доод түвшиндээ байлаа. Америкаар хийх хоёрдахь аялан тоглолт дөнгөж эхлэхтэй зэрэгцэн Butler-ын аав нас барав, ингээд аялал цуцлагдаж хамтлаг буцаад Лондон нисчээ. Энэ үеэр Butler сүй тавиад амжсан ба ер нь л Anderson-той эвгүй болоод байсан харилцаа нь эдгээрээс болж улам муудан, эргээд ирэхэд хамтлагийнхан түүнийг хүйтэн хөндий хүлээж авав. Судлаачид уг цомгийн бичлэгийг хожим; Их Британий хөгжмийн нэгэн арванд тохиосон хамгийн ихэрхүү, хэтрүүлэгтэй цомог гэж дүгнэж байлаа. Энэ хэтрүүлгийн талаар Anderson хэлэхдээ; энэ хэтрүүлэг нь сэтгэцэд нөлөөлөх эм ууж байсны нөлөөгөөр бий болсон ба өөрийгөө хүчилж, өөртөө итгэхийн тулд ингэхээс өөр аргагүй байсан гэж тайлбарласан байдаг. Мөн амьдарч байсан тухайн орчин нь өөрт нь ихээхэн нөлөөлсөн гэдэг буюу яг хажууханд нь Mennonites-н сект байдаг байсан нь итгэмээргүй санаануудыг түүнд өгдөг байжээ.
"Suede" цомгоос нь үүдэн Suede-г Britpop жанрын үүсгэгч гэж үзэх
болсон, хамтлаг үүгээрээ бахархаж байсан ч Pulp, Oasis, Blur зэрэг хамтлагууд
уг жанрын тэргүүлэгчид болж ирсэнээр хамтлаг Britpop жанртаа дургүй болж,
хөндийрөх хүсэлтэй болж ирсэн байна. Ийнхүү Anderson шинэ "юм" зохиохын
тулд өөрийгөө Highgate руу сайн дураар цөлж, уг цомог дээрээ ажиллаж эхэлжээ.
Anderson "та энэ цомгоос ямар ч Britpop сонсохгүй, эндээс тамлагаа,
туульс, хэтрүүлэгтэй секс болон хувийн шинж чанарыг л сонсоно" гэж хэлж
байв. Цомог ойролцоогоор 5 сарын хугацаанд бичигдэж, бэлтгэл болон бичлэгийн
явц Butler ба бусад гэсэн хандлагаар хоёр тусдаа хэсэгт явдаг байв. Butler
болон бусад хамтлагийн гишүүд бичлэгин үеэр хамт байдаггүй байсан агаад чухал
гэсэн үед л ганц нэг цагаар хамт студид хамт байдаг байсан гэдэг. Butler энэ
харилцаагаа сэтгүүл сонин ярилцлага өгөхдөө нуудаггүй байсан нь тэднийг улам
холдуулж байсан гэж үздэг. Osman-ын үзэж буйгаар Butler-ын найруулга хэтэрхий
туршилтын, зоригтой байсан бөгөөд сонсогчоо доромжилж буй мэт дэндүү олон
хөгжмийн санаа байсан хэмээжээ. Butler-ын сонирхол нь progressive rock байсан
бөгөөд тухайн үед Pink Floyd-ын тухай BBC-ын нэвтрүүлэгт хүртэл оролцож байж.
Хожим Butler продюсер Chris Thomas-г хамтран ажиллахаар санал болгож байсан нь
ил болсон; энэ эрхэм нь Sex Pistol, Pretenders зэрэг хамтлагуудтай хамтарч
ажиллаж байсан туршлагатай хүн байж. Гэвч Nude Label энэ саналыг хэтэрхий
үнэтэй гээд зөвшөөрөөгүй; гитарчны энэ санаа Buller-ын ажилд шууд заналхийлж
байсныг бас харгалзан үзвэл гэж энэ нь угаасаа зохимжгүй санаа байв. Ингээд
Butler хамтлагтаа болон Label-д намайг сонгохуу? Buller-г сонгохуу? Гэсэн
сонголт өгөхөд хамтлагийнхан Buller-г сонгосноор Butler гитараа үүрээд явсан
байдаг. Suede-ын менежер Butler Anderson нарыг эвлэрүүлэх гэж утсаар яриулахад
Butler Anderson-г "чи бол хөгийн новш" гэснээр энэ оролдого дуусчээ.
Гэхдээ Butler хамтлагаас гарсан ч алсын зайнаас цомгийн бичлэгийг бүтэн
болгоход оролцсон. Ингэхдээ тэрээр өөрийн оролцох хэсгүүдийг Suede-ын байгаа
студид очиж биш өөрийнхөө ажиллаж байсан студидээс хийж байв.
Энэ цомгийн
хамгийн том шүүмжлэгч нь мэдээж Butler байсан. Тэрээр продакшнинг бүхэлд нь
шүүмжлээд зогсохгүй хөгжмийн хувьд ч шүүмжилсэн; "сайн цомог, гэхдээ
үүнээс ч илүү байх боломжтой байсан" гэж хэлсэн нь нэгийг хэлнэ. The New
York Times "энэ цомог glam-rock-г art rock-той учруулсан хуучин эрин руу
авчирлаа" гэсэн бол ихэнх шүүмжлэгч, судлаачид David Bowie-ын нөлөө Dog
Man Star-д асар их тусгалаа олсон буюу David Bowie-ын Diamond Dogs цомогтоо
харьцуулж, Suede энэ цомогтоо илүү бараан, мелодраматик дуугаралтад анхаарсан
нь өмнөх цомгоос нь өөр болсон гэжээ. Харин Anderson цомгийнхоо сексийн
хандлагыг Prince-ээс улбаатай гэж хэлсэн буй. Түүний хэлснээр энэ цомог бол
хөгжмийн аяллаас гадна харанхуй, гунигийн түүх ажээ. Харин Butler цомгийн
санааг Joy Division, The Smiths зэрэг хамтлагтай холбодог. Энэ бол зүгээр
дуунуудын цуглуулга болсон цомог биш эхлэл, өрнөл, төгсгөлтэй түүх өгүүлсэн
бүтэцтэй цомог юм. Цомог аятайхан эхэлж, эрч хүчтэйгээр төгсөхдөө хайр, секс,
хар тамхи болон алдагдлыг уялдаа холбоотой хүүрнэнэ. Уг цомгоо бүтээхэд
Anderson-д кино маш их нөлөөлсөн бөгөөд тэр орой болгон Nicolas Roeg-ын
Performance киног үздэг байсан гэдэг. Судлаачид мөн үүнийг хэлж; Anderson-д кино
тун их нөлөөлсөн, тэр өөрийн амьдралаа эмгэнэлт баатар болгохын тулд киноны
зохиомжийг ашигласан гэж дүгнэж байв. Цомогт багтсан бусад сэдвүүд бол
ганцаардал, параной хийгээд өөрийгөө жигших явдал юм. Цомгийн бараан тал нь
эмгэнэлт явдал, бүтэлгүй харилцаа, сөнөсөн романтик харилцаа бол эерэг тал нь
нийгэм болоод хувь хүний амбицын хүчирхэг байдлыг тусгасан мэдэгдэл ажээ. Харин
зарим судлаачид цомгийн байнга давтагдах сэдвээс улбаалж эл цомог нь нэг хэвийн
байдлаасаа зугтаах гэсэн асар их хүсэл гэжээ. Anderson мансуурсан үедээ дууны
үгээ бичиж байсан ч түүний бичвэрийн хэв маягт William Blake нөлөөлсөн байдаг
агаад мөн George Orwell-ын өнгө аяс ч байдаг аж. Тухайн үед Anderson Lewis
Carroll-г уншиж байсныг бодвол түүний Lord Byron-оос зээлсэн зарим нэг үг,
өгүүлбэр сүртэй биш.
Цомгийн ковер Anderson-ын хэлснээр Дарвинизмыг илтгэх
агаад фенүүд кино найруулагч Stan Brakhage-ын 1964 онд бүтээсэн Dog Man Star
киноноос цомгийн гарчиг үүдэлтэй гэж боддог бол үүнийг Anderson үгүйсгэсэн
байдаг. Анх цомгийн коверийг кино найруулагч Pasolini-ын "Salo"
киноноос сэдэвлэж байсан ч эцэстээ Anderson-ын хуучин фото зургийн цомгоос 1972
онд Америкийн гэрэл зурагчин Joanne Leonard-ын авч байсан энэхүү суниан хэвтсэн
эрийн зургийг ковер болгохоор шийджээ. Гэрэл зургийн анхны нэр нь "Sad
Dreams on Cold Morning" байсан; Anderson-д энэ зураг нь сексий, гунигтай
байдлаараа цомгийн дуунуудтай адилхан байсан учир сонгосон гэжээ. 2011 онд The
Irish Times цомгийн талаар бичихдээ; тухайн үед шүүмжлэгчид бөөн төөрөгдөлд орж
байсан, Их Британид харин туршилтын хэв маягийг нь нааштай хүлээж авсан гэж
байв. Америкт өмнөх цомог шиг нь сайн хүлээж авсангүй; тоотой хэдэн шүүмжлэгчид
л "араатны амбицтай цомог", "абсурд амбицтай цомог" гэх
мэтээр дүгнэж байлаа.
Comments
Post a Comment