Уильям Шекспир "Отелло"

 




"Отелло". Уильям Шекспирийн 1603 онд бичсэн эмгэнэлт жүжиг. "Отелло"-гоо Шекспир Италийн зохиолч Синтиогийн "Gli Hecatommithi" гэх зуун үлгэрийн цуглуулгад багтсан "Марвитаны ахмад" үлгэрээс нь сэдэвлэн бичсэн бөгөөд Синтиогийн зуун үлгэрийг 1565 онд бичигдсэн гэж үздэгээс гадна үлгэрийн цуглуулгын бичлэгийн хэлбэрийг Боккаччогийн "Декамерон" бүтээлтэй төстэй гэж үздэг ажээ. Шекспирийн амьд ахуйд Синтиогийн бүтээл Англи хэлэнд орчуулагдаагүй байсан бөгөөд "Отелло"-ын үгийн давтамж нь Габриэль Чаппуйгийн 1584 оны Франц хэл дээрх орчуулга Итали эхтэй нь илүү ойр байдаг ажээ. Синтио үлгэрээ 1508 оны орчим Венецид болсон бодит явдлаас сэдэвлэсэн болов уу гэж үздэг.
ҮНДСЭН САНАА. Бүхнээс түрүүнд анхаарч үзэх зүйл бол Отелло цэрэг хүн юм. Жүжгийн эхний агшинаас эхлээд л гэрлэлт нь түүний замналд нөлөөлдөг. Мөн цэргийнхэн Отеллод Венецийн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг олгодог ба жүжигт, Венецчүүд Отелло Дездемонатай гэрлэснээр цагаан арьстны нийгэмд орж буйгаас нь ерөнхийдөө эмээж байдаг боловч Венецийн бүх хүмүүс түүнийг цэрэг хэмээн хүндэтгэдэг; тэр үед хөлсний цэрэг байх нь ердийн хэрэг байв. Отелло цэргийн аялал, дайн тулааны яриагаараа Дездемонаг өөртөө дурлуулдаг бөгөөд цэрэг дайны талбарт амжилт гаргасан шигээ хайр сэтгэлийн талбарт мөн амжилт гаргана гэж таамагладаг. Туркууд цэргийн хүчинд гэхээсээ илүү байгалийн хүчинд живсэн бол Отелло хийх зүйлгүй үлддэг; түүний гүйцэтгэсэн цэргийн удирдлагын сүүлчийн үйлдлийг бид 3-р үзэгдлийн 2-р хэсэгт богинохон гарах цэргийн бэхлэлтийн үйл явцаас харна. Шүүх, дайны талбар гэх мэт олон нийтийн газарт эр зориг, нэр төрөө бататгах чадахаа больсон Отелло унтлагын өрөөндөө тэнцвэрээ алдан тавгүйтэж эхэлдэг. Яго энэхүү байдлыг ашиглан Отеллогийн эпилепсид нь тааруулж "хамгийн зохимжгүй хүсэл тэмүүлэлтэй эр" гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл Яго цэрэг хүний ёс зүйд нийцэхгүй үгээр Отеллог хэлж байна. 

Одоогийн хайр сэтгэл нь сүйрч байхад цэрэг байсан гэсэн аюулгүй байдалтайгаа зууралдан цөхрөнгөө барсан Отелло нэгийг нөгөөтэй андуурч эхэлнэ. Отеллог буруу зүйлстэйгээ салах ёс хийж байна гэж хэлж магадгүй юм; тэрээр өөрийгөө бүхэлдээ цэрэг хүн гэдгээр авч үздэг. Гэхдээ тууний ухаалаг байдал нь үзэгчдийн сэтгэлийг татдаг бол нь тодорхой хэмжээгээр нотлогддог. Отелло өөрийгөө олон нийтийн ой дурсамжинд алдаршуулсан цэрэг гэсэн байдалдаа хэт харъяалагдаж, мөн гэр бүлийнхээ (эхнэр Дездемона) сүйрлийн сэтгэгдлийг үзэгчиддээ мартуулахыг оролдож байна. Отеллогийн үйл хэрэг нь Венецийн метрополис хотоос Киприйн арал руу хөтөлдөг. Цэргийн бэхлэлт, байгалийн хүчээр хамгаалагдсан Кипр нь гадны хүчээс бага заналхийлэлтэй тулгарна. Отелло, Яго, Дездемона, Эмилиа болон Родериго нар Кипрт ирснийхээ дараа бие биенээ олзлохоос өөр зүйл хийдэггүй. Тусгаарлалт нь жүжгийн хамгийн чухал нөлөөнүүдийг идэвхжүүлдэг; Яго ихэвчлэн өөрөө өөртэйгөө ярьдаг ба Яго Кассиотой ярилцаж байхад Отелло тусдаа зогсож байдаг, мөн хэд хэдэн хэсэг Эмилиа, Дездемона хоёртой хамт тайзан дээр үлддэг бөгөөд Родериго жүжигт Ягогоос өөр хэнтэй ч холбоогүй юм шиг байдаг. Мөн хамгийн гол нь Отелло бие бялдар болоод арьсны өнгөөрөө бусад дүрүүдээс илт тусгаарлагдсан байдаг билээ. Яго бусад дүрүүдийн хоорондын зайг гарамгай удирдаж, хохирогчдыг өөрсдийнх нь сэтгэлийн шаналгаанд автуулахын тулд тусгаарлаж чаддаг.

 Үүний зэрэгцээ, Яго шаардлагатай үед зайгаа барьж, өөрийнхөө өшөө авах хүсэлдээ автдаг. Жүжигт; өөрийгөө тусгаарлах нь өөрийгөө хамгаалах ч эцэстээ өөрийгөө устгахад хүргэдэг ба иймэрхүү өөрийгөө тусгаарлаалт нь Родериго, Отелло мөн Эмилиаг үхэлд хүргэж байна. Хардалт нь жүжгийн үндсэн зөрчилдөөнийг өдөөж байна; Ягогийн Отеллог үзэн ядах, мөн Отеллогийн Дездемонаг сэжиглэж байна. Яго нь хартай дүрээр нэн даруй илэрнэ; эхний үзэгдэл дээр тэрээр Кассио өөрийнх нь оронд тушаал дэвшсэнд гомдоллож байна "би ийм муу газар байхааргүй үнэ цэнэтэй хүн" гэж хэлдэг. Түүний Отеллог үзэн ядах сэтгэл нь хардалтааас үүдэлтэй буюу эхнэр Эмилиа нь Отеллотой унтсан гэсэн цуурхалаас болдог. Түүний хардалт тун хүчтэй байгаа тул Отеллог шийтгэхээсээ өмнө ямар ч баримт нотолгоог хэрэгсэхгүй бололтой байдаг. Яго өшөөгөө зохих ёсоор авахын төлөө хардалтаа Отеллогийн эсрэг зэвсэг болгон ашигладаг. Хардалт нь Отеллог байнгын тарчлаах сэтгэлзүйн тамлалт болно гэдгийг Яго өөрийнхөө туршлагаас мэддэг. Отеллод Дездемона болон түүний нууц амрагийг хардах сэтгэлийн зовлонг мэдрүүлсэнээр Яго Отеллог өөртэйгөө адилхан зовлонд унагаж байна. 

Жүжигт; Отелло өөрийг нь хуурч, мэхэлж буй дүрүүдийг олж харж чадахгүй харин үнэнч шударга дүрүүдэд хууртаж байна хэмээн итгэдэг. Отелло Ягог олон удаа "шударга" гэж хэлдэг бөгөөд эндээс түүний Ягогийн заль мэх, өөрийг нь хуурч байсныг огт олж харахгүй байсан нь харагдана. Отелло Ягод маш их хууртагдсан тул Яго үнэнийг хэлэх чадваргүй гэж итгэдэг. Яго алхам тутамдаа өөрийг нь хууран мэхэлж байгааг Отелло олж харж чаддаггүй ч өөрт бүрэн үнэнч байсан Дездемонаг өөрийг нь хуурч байна гэдэгт зөрүүдлэн итгэдэг. Отелло Дездемонаг буруутай гэж шийдсэний дараа түүний гэм буруугүй гэсэн бүх мэдэгдэл нь Отеллод "энэ бол дээд зэрэглэлийн янхан" гэсэн итгэлийг л төрүүлнэ. Дездемонагийн гэм буруугүйгээ нотлохын тулд хийсэн бүхэн Отеллогийн хувьд гэм буруутайн нотолгоо болж өгдөг. Отеллогийн өөрийг нь хэн хуурч байна, хэн үнэнч байна гэдгийг таних чадваргүй байгаа нь түүнийг бодлогогүй үйлдэл хийхэд хүргэх бөгөөд энэ нь эцэстээ хүчирхийлэл, эмгэнэлт байдалд хүргэж байна. Жүжигт; дүрүүд нь өөрсдийнхөө үйлдлийг шударга ёсны үүднээс зөвтгөдөг. Шударга ёсыг эрэлхийлж буй анхны дүр бол Брабантио буюу охиноо өөр арьсны өнгөтэй хүнтэй гэр бүл болсонд уурласан эцэг агаад тэрээр Отелло охиныг нь илбэдсэн гэж үздэг.

 Тэрээр өөрийнх нь нэр төрд халдаж байгаа тул хууль ёсны дагуу нөхөн төлбөр хүсдэг. Брабантиогийн шударга ёсыг шаардсан явдал нь Отеллод хандсан арьс өнгөний ялгавараас гадна охиноо үгэнд ороогүй гэсэн сэтгэлийн өрөөс үүдэлтэй юм. Брабантиогийн төсөөлдөг шударга ёс бол арьс өнгө, хүйсийн ялгаагаар бусдыг ноёрхосон эрх мэдлийг сэргээх явдал юм. Отелло Дездемонаг өөрт нь үнэнч бус байсан гэдэгт улам бүр итгэхийн хэрээр тэрээр шударга ёсыг цусаар, өөрийн биеэр үйлдэх эрхтэй гэдгээ мэдэрнэ. Тухайн үед эхнэр нөхрийн аль нэг нь завхайрсан тохиолдолд буруутгагдах хууль байсан ч Отелло шударга ёсны албан ёсны хэлбэрийг сонирхохгүй байна. Тэрээр эхнэрээ өөрөө шийтгэхийг хүсдэг агаад ингэх эрхтэй гэж үздэг. Яго Дездемонаг хордуулж биш боомилж алахыг Отеллод санал болгоход Отелло "сайн сайн, шударга ёст таалагдана" гэж хэлдгийг онцлууштай. Отеллогийн шударга ёсонд хүрэх гэсэн хүчирхийллийн төлөвлөгөө нь  эхнэрээ бүрэн эзэмших, хяналтандаа байлгах болон эхнэрийнхээ үхэх, амьдрах эсэх нь шууд өөрөөс нь хамааралтай байх ёстой гэдгээс үүдэлтэй юм. Отеллогийн шударга ёсны талаарх ойлголт нь үндсэндээ эмэгтэйчүүдэд шударга бус хандаж, тэднийг хуурамч буруутгал болон хүчирхийлсэн үйлдэлд орхисон тогтолцооноос хамаарна. 

МОТИФ. Дездемона Отеллог дагалдан Кипрт очих хүсэл гаргаад зөвшөөрөл авахдаа Отеллогийн зүс царай биш оюун ухаанд нь, түүний нэр хүнд ба зоригтой чанарт татагдсанаа илэрхийлдэг агаад Отеллогийн хар төрх, түүний эргэн тойрныхноосоо ялгарах ялгаа нь Дездемонагийн хувьд тийм ч чухал биш; Отелло өөрөө ч өөрийгөө харж чаддаггүй тэр байдлаас Дездеиона түүнийг харах чадвартай байдаг. Отелло "харааны нотолгоо" шаарддаг боловч хараагүй зүйлдээ байнга итгэдэг. Ягогийн ярьсан түүхээс үндэслэн Кассиог дэслэгч цолыг нь булаан авдаг; мөн Дездемонагийн алчуураар Кассио сахлаа арчиж байсан гэх Ягогийн түүхэнд найддаг.. төгсгөлийн хэсэгт Отелло өөрийнхөө амийг хорлоход Лодовико Ягод хандаж "энэ орны эмгэнэлт дүүргэлтийг хар, энэ бол чиний хийсэн ажил" гэж хэлдэг. Жүжгийн үйл явдал нь дүрүүдийн харалган байдлаас ихээхэн хамаардаг; Отелло эхнэрээ өөр хүнтэй байгааг хэзээ ч хараагүй ч буруутгадаг, мөн Эмилиа нь гарын алчуураас болж  Отеллогийн хилэгнэж байгааг харж байгаа ч нөхрийнхөө юу хийж байсныг биетээр "хардаггүй". Яго жигтэй байдлаар ургамал ногоог байнга боддог. 

Түүний ихэрхүү зан хүнсний ногооны боловсруулт болон өргөн хэмжээгээр тарих зүйрлэлээр Родеригод ярьсан үгсээр илэрхийлэгдэх буюу "бидний бие бол бидний цэцэрлэг, бидний хүсэл бол цэцэрлэгч юм" гэж хэлдэг. Ягогийн ургамлын талаарх зүйрлэсэн байнгын бодол жүжгийн үйл явдалтай холбогдохоос гадна жүжгийн бүтцийн хамгийн сайн тайлбар болно. Энэ жүжгийн дүрүүд нь зайлшгүй бөгөөд байгалийн хүчнүүдээс бий болсон ба шалгахгүй л бол замбараагүйтэл өсөх болно. Яго эдгээр байгалийн хүчийг сайн ойлгодог бөгөөд тэр бол зүйрлэж хэлснийхээ дагуу өөрийнхөө болон бусдын сайн "цэцэрлэгч" юм. Ягогийн ургамал судлалын талаарх олон ишлэлүүд хортой холбоотой байдаг ба Яго өөрийн "ихэрхүү зангаа" хөгжүүлснээр энэ нь үхлийн хор болж, улмаар энэ хорын үрээ бусдын ухаанд тарьдаг. Яго Отеллод хардалтаас болгоомжлоороо гэж хэлдэг, үүнтэй адилаар Эмилиа хардалтыг аюултай бөгөөд өөрийгөө бий болгодог нууцлаг зүйл гэж дүрсэлдэг. Жүжгийн туршид там болон хараалын зураглал дахин давтагддаг, ялангуяа жүжгийн төгсгөлд Отелло өөрийнхөө болон Дездемонагийн шашны, ёс суртахууны шүүлтэд автагддаг. Ягогийн үнэн нүүр царайг мэдсэний дараа Отелло хэд хэдэн удаа түүнийг чөтгөр гэж дууддаг. Амиа хорлохынхоо өмнөхөн Отелло "чөтгөрүүдээ намайг ташуурдаарай" гэж тамд мөнхийн сүнслэг болон бие махбодийн эрүү шүүлттэй тулгарахыг хүсдэг. Аймшигтай, үлгэр домгийн дүр төрхийг амьтдаар цааш зураглах боломжгүй болсноор хардалтандаа галзуурсан дүрүүдийг зүгээр л харгис хэрцгий биш гротеск, гаж, чөтгөрлөг байдлаар харуулна. 

СИМБОЛ. Гарын алчуур нь янз бүрийн зан чанарын янз бүрийн зүйлсийг бэлгэддэг. Гарын алчуур нь Дездемонагийн Отеллогоос авсан анхны бэлэг тул тэрээр Отеллогийн хайрын бэлгэдэл болгон байнга биедээ авч явдаг. Отелло алчуурыг Дездемонагийн ариун бөгөөд үнэнч байдлын бэлгэдэл гэж үздэг болохоор Яго алчуурыг ашигладаг. Яго алчуурыг эзэмшсэнээр Дездемонаг буруутан болгож чадна. Отеллод гарын алчуур нь чухал ач холбогдолтой;  алчуур 200 жилийн настай агаад зөнч эмэгтэй ариун өтнөөс гаргаж авсан торгооор, занданшуулсан онгон охины зүрхнээс гаргаж авсан хандаар нэхжээ.
 Отеллогийн аав тус алчуурыг ээжид үнэнч байгаарай хэмээн өгсөн болохоор алчуур нь эхнэр нөхрийн үнэнч байдлыг илэрхийлнэ. Цагаан дэвсгэр дээрх гүзээлзгэний хээ нь (онгон охины цусаар будсан) хуримын үдшийн даавуун дээр үлдсэн онгон охины цусны толбыг хүчтэй илэрхийлж, алчуур нь онгон бөгөөд үнэнч байхын баталгааг илтгэнэ. Жүжгийн 5-р үзэгдэл дээр унтахаар бэлдэж байхдаа Дездемона өөрийг нь хуурсан хайртыгаа дуулах эмэгтэйн тухай дуулах буюу түүнд энэ дууг ээжийнх нь зарц Барбари зааж өгсөн бөгөөд зарц нь дуун дээр гардаг шиг зовлон амссан нэгэн байжээ. Энэ дууны үгнээс харахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь үнэнч бус байдаг аж. Дездемонагийн хувьд энэ дуу нь гуниглал хийгээд Отеллогийн энхрийллээс хөндийрөн хаягдаж буйгаа хүлээн зөвшөөрч буй юм шиг санагдана.

Comments