"Америкийн эмгэнэлт явдал". Америкийн зохиолч Теодор Драйзерийн 1925 онд бичсэн роман. Драйзэр гар ноорогоо 1920 оны зун эхлүүлсэн хэдий ч жил өнгөрөхөд бичвэрийн ихэнх хэсгийг хаягдуулжээ. Романыг 1906 оны Грейс Брауны аллага, түүний янаг амрагийн шүүх хурлаас сэдэвлэсэн бөгөөд Драйзер 1923 онд төслөө дахин эхлүүлж, эхнэр Хелен болоод хоёр ч редакторын тусламжтайгаар 1925 онд нүсэр том романаа бүрэн дуусгажээ.
ҮНДСЭН САНАА. Драйзерийн романы нэр нь Америк мөрөөдлийн концептийг
урвуугаар ёжилжээ. Мөрөөдлийн найрлагууд нь төрөлх санхүүгийн түвшингөөсөө дээш
гарч, эд баялаг, эрх мэдлийн нөлөө бүхий холбоогоор танигдах, хүндлэгдэх
мэдрэмжийг олж авах орно. Клайд Гриффитс нь бүхий л эрч хүчээ дайчлан ажиллавал
Америкт хэн ч гэсэн хүссэн зүйлдээ хүрч чадна гэсэн Америк мөрөөдлийн тухай
багаасаа сонсож ирсэн. Шаргуу хөдөлмөрлөснөөр хүссэн зүйлдээ хүрнэ гэсэн
найдвар нь зөв нөхцөлд төрөхийг үндсэн үүрэг гэж харгалзан үздэг хоосон
пропаганда төдий гэдгийг Клайд хожимдож мэддэг. Клайдын гэр бүл авралын арми
дахь протестант шашны дайчид болохын тулд материаллаг ая тух болон дунд
давхаргын тогтвортой оршихуйгаас татгалздаг. Клайд өөрсдийнхөө ядуу амьдралын
хэв маягийг болон шашны амлалт нь ямар ч байдлаар хэрэгжиж чадахгүйг олж
мэджээ. Клайдын эцэг эх Америк мөрөөдлийн амласан санхүүгийн үр ашгийг
хүртэхгүй байгаагаас гадна тэдний бусдад
номлолж буй зүйлс үр өгөөжөө хүртэж чадахгүй байгаа нь эцсийн дүндээ Есүс
Христийг хүлээж авсны үр дүн юм. Шашны мөрөөдөл нь Клайдын материаллаг амжилтыг
мөрөөдсөн зорилго шиг мухардмал байдалд хүргэдэг. Клайдын статус, материаллаг
баялгийг эрэлхийлэн олж авахад капиталист нийгмийн хүчнүүд саад болж байгаа
бөгөөд гэвч Драйзер үүнээс ч илүү хүч, үүнээс ч илүү нөлөө үзүүлдэг болохыг санал
болгож байна. Нууран дээрх ганц цагаа олсон агшин Клайдын хувь тавиланг тэр
чигээр нь өөрчлөх үйл явдал руу хөтөлдөг; санамсаргүй тохиолдлууд, давхцал
болон хувь тавилангийн цуврал зоосны хоёр талыг харуулдаг буюу эдгээрийн аль
нэг нь тохиолдоогүй байсан бол Клайд өөр замаар явах байв. Драйзэрийн шаардсаар
ирсэн замаар Америк мөрөөдөл биелэгдэхгүй болохыг хүлээн зөвшөөрсөн боловч
ядахнаа цаазаар авхуулахаас зайлсхийх зам байж болох юм.
Автомашины осол,
чинээлэг хамаатантайгаа таарсан учрал, мөн Клайдын Сондратай танилцсан
тохиолдол болоод бусад олон хүмүүс Клайдыг цаазаар авах яргачинтай уулзуулах
өршөөлгүй жагсаал руу илгээхээр капитализмын илүү хүйтэн цэвдэг динамизмтай
хуйвалдан үгсдэг билээ. Харилцааны хөндийрлийн нөлөө нь романы туршид
давамгайлдаг. Клайд Гриффитсийг хэдий хүмүүс хүрээлж байсан ч гэсэн тэрээр
үргэлж ямар нэгэн байдлаар тасархай, байр сууриа олоогүй харагддаг. Клайд
авралын армийн архи уухын хүсэж буй тэнэмэл хөвгүүд, мөн дээд давхаргын элит
бүсгүйчүүдийн дунд байх ёсгүй мэт харагдана. Клайдын бусдаас хөндийрч буй нь
бусад дүрүүдэд хамаарахгүй бол түүний ая тухгүй байдал гадаад орчны хүчээр
өдөөгдөнө. Клайд материаллаг ашиг орлого, нийгмийн статусынхаа бүхий л үр
жимсийг эдлэхийг туйлын их хүсэж байгаа ч хувь хүний статусыг нь харуулсан орчин
үеийн архитектурт орох бүрт түүний сэтгэлийн түгшүүр үргэлж нэмэгддэг.
СИМБОЛ,
МОТИФ БА ЁГТЛОЛ. Автомашин бол уг романы хамгийн хүчирхэг симболуудын нэг ажээ.
Машин нь ирээдүйн технологийн хэтийн төлөв болох олон зуун мянган жилийн
уламжлалтай хувиралыг илэрхийлж байна. Хурд болоод айх айдасгүй жолоодлого нь
20-р зууны сэтгэлгээ, жазз эринийг бэлгэддэг ажээ. Мэдээжийн хэрэг машин нь
Клайдын хурдтай амьдралын хэв маягт хэт яаран шунаснаас үүдэлтэй уналтын үр
дүнг бэлгэдэнэ. ГРИН-ДАВИДСОН ЗОЧИД БУУДАЛ. Шашны фанатикуудын гэнэн хонгор
байдалд өссөн Клайдын хувьд их хотын тансаг зочид буудалд зарлагаар орж байгаа
хувирал нь цэвэр симбол шинжтэй. Элбэг дэлбэг, завхралын холимог байдал түүний
оюун ухаантай байнга холбогддог тул зочид буудлын симбол нь капитализмын
алдаатай ёс суртахууныг илэрхийлэл болгон бүр ч муу муухай зүйлд хувиргаж
байна. ХУВЦАС. "Хувцас хүнийг бүтээдэг" гэсэн үндэслэлийг хүлээн
зөвшөөрсөн Клайд гаднах төрхдөө байдаг чадлаараа хичээдэг, гэхдээ зүүний
үзэлтний хувьд Драйзер симболыг илүү гүнзгийрүүлэхийн тулд энэ утгыг
өргөжүүлдэг. Хувцсаар хуурамч дүр төрхийг гаргахад ашиглаж болохоос гадна энэ
нь мөн хуурамч ойлголтыг бий болгох хэрэгсэл болно. Дараа нь Драйзер хэв
маягийн хүч чадлын үнэ цэнийг гайхамшигтайгаар бууруулж, олон хувцас хэрэглэх
нь төлж чадахгүй амьдралын хэв маягийн хүслээс өөр юу ч биш зүйл хэмээжээ.
Эцэст нь хувцасны симболын үнэ цэнэ нь хувь хүний шинэ чанартай салшгүй
холбоотой юм.
КАМЕР. Клайдын бодит байдлыг харах харц нь голдуу киноны фантаазад
автагдсанаар дүрслэгддэг. Түүний фантаазууд хийгээд амбиц нь ихэнхдээ бодит
ертөнцөөс тасарсан холливуудын зохиосон үлгэрээр дамжуулан бодит ертөнцийг
харж, түүнээс урам зориг авч байдаг. Тиймээс, завиараа ганцаараа аялж явахдаа
зэвсэг болгон ашиглахаар тусгайлан худалдаж авсан обьект нь камер байдаг. ОДДЫН
ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН. Цэцэрлэгт хүрээлэнд хийсэн айлчлал нь хүүрнэл яриагаар бага
боловч симбол ач холбогдлын хувьд хамгийн баялаг утгатай нь ажээ. Зугаа
цэнгэлийн парк нь Диснейгийн өмнөх зугаа цэнгэл, амралт зугаалгын газрыг
ерөнхийдөө дүрсэлсэн байдаг бөгөөд тиймээс энэхүү "зугаа цэнгэлийн
парк" нь "олзлогдох" гэсэн давхар тодорхойлогддог буюу усаар,
бас паркийн тоглоом, төөхөрөмжүүдээр эргэн тойрон хүрээлсэн орчныг гарах
боломжийг хаасан тусгаарлалт гэж үздэг ажээ. Хүсэж буй зугаа цэнгэлийнхээ
хоригдол болж буй симбол нь гайхамшигтай санаа юм.
Comments
Post a Comment