"Огиудас". Францын экзистенциалист философич Жан-Пол Сартрын 1938 онд хэвлүүлсэн философийн роман. Энэ бол Сартрын анхны роман бөгөөд түүний бодлоор өөрийнх нь хамгийн шилдэг бүтээлийн нэг ажээ. Романы үйл явдал Ле Хавр хоттой төстэй дүрслэгдсэн "Бувилль" (шууд утгаараа шавартай хот) хэмээх газарт өрнөнө. Романд амьгүй обьект, нөхцөл байдал нь романы баатрын өөрийгөө тодорхойлох чадварт нь болон оюун ухаан, сэтгэлийн эрх чөлөөнд нь халдаж байна гэдэгт итгэж, улмаар нь дотор нь муухайрах мэдрэмжийг төрүүлж буй цөхөрсөн түүхчийн тухай өгүүлнэ. Сартрын насан туршийн хамтрагч байсан Францын зохиолч Симон де Бовуар "Огиудас"-ын ухамсарын бие даасан гайхалтай чанарыг хүлээн зөвшөөрч, бүрэн дүүрэн бодит мэдрэмжийг магтжээ."Огиудас" бол экзистенциализмын хамгийн шилдэг бүтээлийн нэг юм.
УРАН ЗОХИОЛЫН ЖАНР БА ХЭВ
МАЯГ. Модернист романуудын адилаар "Огиудас" нь хот доторх
сэтгэгдлийг багтаасан "хотын роман" юм. Роман дахь Бувилль нь Ле Хавр
хотыг дүрсэлсэн гэж үздэг буюу 1930-аад оны үед Сартр амьдарч, багшилж байжээ.
Шүүмжлэгч Уильям В. Спанос Сартрын бүтээлийг "сөрөг чадвар"ын жишээ
болгон ашигласан агаад хүний экзистенциал айдас, тодорхойгүй байдлыг төсөөлсөн
учраас ойлгогдохгүй байх тийм хүчтэй хэмээжээ. Мальро, Сартр, Бовуар болон Камю
роман бичих нь идеалогийн хүчирхэг зэвсэг болж чадна гэдгийг бусдад харуулсан
гэж үздэг. Хэдийгээр Сартр шиг зохиолчид 19-р зууны Францын романыг эсэргүүцэж
байгаа ч эдгээр зохиолчид нь үнэндээ ядуу ажилчдыг дэмжиж, хоёрдмол утгатай
юмуу яруу найргийн талуудад ихээхэн үүрэг хүлээдэг гэж үздэг ажээ. Сартр
"Уран зохиол гэж юу вэ?" эссэндээ "нэг талаас уран зохиолын
обьект нь материгүй байдаг боловч уншигчийн хувьд субьектив байдаг... гэхдээ
нөгөө талаас үгс нь бидний мэдрэмжийг сэрээж, бидэн руу чиглэсэн урхи шиг
байдаг... тиймээс зохиолч бүтээлээ туурвихдаа уншигчийг эрх чөлөөтэйгөөр
хамтран ажиллахыг уриалж байна" гэж бичжээ.
Сартрын хэлснээр уг роман бол
18-р зууны үеийн уран зохиолын загвар дээрээс үндэслэсэн "цаасан дундаас
олж илрүүлсэн өдрийн тэмдэглэл" болгон боловсруулсан нарийн түвэгтэй албан
ёсны гүйцэтгэл хэмээжээ. Америкийн шүүмжлэгч Хейден Каррут уг романы дотор
ноцтой байдлын дор хошигнолын мэдэгдэмгүй давхар байж болох талаар гайхжээ
"Сартр өөрийн бүх шаналал, жигшүүрээ алиалагчаар тоглож чаддаг, мөн
хангалттай ч олон удаа хийсэн байдаг" гэжээ. Сартр ухамсарын урсгал арга
барилаа Ньютоны физикийн эрин үеэс Эйнштейны хамаарлын онолын эрин үе рүү
хүргэх арга гэж тодорхойлжээ. Тэрээр хүүрнэх арга техник нь эцэстээ биднийг
зохиолчийн метафизик руу буцаадаг гэж үзсэн тул үүнийг чухал ач холбогдолтой
гэж тодорхойлжээ. Тэрээр өөрийн бичих арга техникийг хувь хүний экзистенциал
эрх чөлөөний тухай онолууд болон ухамсарын өөрчлөгдөж буй, тогтворгүй бүтцийн
феноменологийн анализид нийцүүлэхийг хүсчээ.
СЭТГЭЛЗҮЙН РОМАН. Романы дүрийн
хөгжилд захирагдаж, сэтгэлзүй байдлын илчлэх ёстой гэсэн 19-р зууны хуулийг
бассан уг роман нь амьдралын тохиолдлын, тайлбарлашгүй байдлыг үл тоомсорлож,
мөн хөрөнгөтний "муу итгэл үнэмшлийн" ойлголтыг авч үздэг. Сэтгэлзүйн
үүднээс авч үзвэл Антуан Рокатен сэтгэл гутралдаа зовж буй хувь хүн ба огиудас
хүрэх нь түүний нөхцөл байдлын шинж тэмдэгүүдийн нэг гэж үзэж болно. Ажилгүй,
ядуу нөхцөлд амьдардаг, хүмүүстэй харьцдаггүй, 18-р зууны нууц агенттай
зохиолын фантаазид автсан энэ дүрээрээ Сартр шизофренийг нарийн тодорхойлох
зорилгоор Достоевскийн "Гэм Зэм" болон Рилкегийн "Малт Лауридс
Бриггэгийн тэмдэглэлийн дэвтэр" бүтээлүүдийг дагаж өөрийн бүтээлээ
туурвьсан. Рилкегийн дүр Сартрын дүрийн "зөгнөл" ажээ. Гэвч Рокатений
хүнд хэцүү нөхцөл нь энгийн гутрал юмуу сэтгэлийн хямрал биш харин мэдрэмж нь
түүнийг ийм байдал руу түлхэж байна
Сартр баатрынхаа зовлон бэрхшээлийг хүний төрөлхийн экзистенциал
нөхцлөөс үүдэлтэй гэж харуулдаг.Түүний онцгой нөхцөл байдал (аялах, даяанчлах)
нь түүний жинхэнэ сэтгэл гутралыг илтгэхээс цаашгүй агаад хүн болгонд (мөн
уншигчдад) тохиолддог экзистенциал нөхцөл байдлыг анзаарах мэдрэмж түүнд
илүүтэй нөлөөлөх ёстой бөгөөд гэхдээ ухамсарт мэдэгдэхүйц мэдрэмж төрүүлэхгүй
байж магадгүй. Рокатен өөрийгөө ертөнцөөс хөндийрүүлсэн хачирхалтай метафизикийн мэдрэмжинд автдаг. Түүний асуудал
нь зөвхөн хувийн галзуурлын үр дагавар биш илүү том ач холбогдлын гарзтай.
Достоевский, Рилке нарын романы баатруудын адилаар Рокатен нь том идеалогийн,
нийгмийн хохирогч буюу экзистенциал хүчнүүдийн золиос болжээ. Сартрын романы
гол санаа бол гаднаас ирэх хүндрэл бэрхшээлд бидний хэрхэн хариу үзүүлж байгааг
тайлбарлах явдал юм. Хейден Каррут "Рокатен нь бидний мэддэг Гамлет,
Жулиен Сорел шиг номынхоо хуудсанаас гадуур амьдардаг дүр болжээ. Орчин үеийн
уран зохиол, философи, эсхүл сэтгэлзүйг нухцтай унших гэвэл Рокатений туулайн
бөөр модтой сөргөлдөж байгааг дурдахгүйгээр өнгөрөх боломжгүй; энэ бол өөртөө
эргэлзсэн болон метафизик шаналалыг хамгийн хурцаар дүрсэлсэн бүтээлийн нэг юм.
Энэ роман бидэнд манай цаг үед хамаарах хүний хамгийн тод бөгөөд ашигтай дүр
зургийг өгдөг" гэж бичжээ. Америкийн яруу найрагч Аллен Тэйт үүний хариуд
нь "энэ бол урлагийн дээд үүрэг" гэж хэлжээ. Трансцендет байдал болон
бурхныг хүн өөрөө бүтээсэн. Бүх Байх нь "өөртөө" утгагүй юм. Бурхан
гэж байхгүй; гэхдээ огиудсын мэдрэмж нь эцэстээ эерэг эргэлтийг авчирдаг;
хэрвээ бурхан байхгүй юм бол бүх зүйл боломжтой. Ингэж цөхрөнгөө барснаар
жинхэнэ оптимизм эхэлнэ.
ФИЛОСОФИЙН РОМАН. Сартрын романы шүүмжлэл нэг талдаа
философи, улс төрийн хоорондын хурцадмал байдал, нөгөө талдаа хувь хүний эсрэг
уран зохиолч гэсэн хурцадмал байдал дээр төвлөрч байв. "Огиудас"
хэвлэгдэн гарах үед Алберт Камю Алжирт өөрийнхөө "Этгээд хүн" тууж
дээрээ ажиллаж байжээ. Камю Алжирын зүүний үзэлтнүүдийн намын өдөр тутмын
сонины тоймч байсан бөгөөд нэгэн найздаа "энэ номын талаар маш их бодсон,
өөрийнх нь нэг хэсэг мэт ойр санагдсан" гэж хэлж байжээ. Камю
"Огиудас"-ын талаар "номын бүлэг болгон дангаараа гашуун бөгөөд
үнэнээр төгс төгөлдөр хүрдэг" гэж дүгнэсэн ч романы дүрслэл болон философийн
талууд тэнцвэртэй бус гэсэн буюу "урлагийн бүтээлд нэмэлт бүү хий; нэгээс
нөгөөд хэт хурдан шилжиж, хэт урам зориггүй байгаа нь уншигчдад романыг урлаг
болгодог гүн гүнзгий итгэл үнэмшлийг төрүүлэхэд оршино" гэж бичжээ.
Мөн
тэрээр Сартрыг хүн төрөлхтний жигшим шинж чанарыг дүрслахдээ цөхрөлийн
шалтгааныг хүний аугаа байдлын элементүүдийн дээр ядаж бүрэн хэмжээгээр бишээ
юмаа гэхэд тодорхой хэмжээгээр байрлуулахын оронд тэнцвэрийг хэтрүүлсэн гэж
бичжээ. Гэсэн хэдий ч Камюгийн эерэг үнэлгээ нь хоёр зохиолчийн хооронд
нөхөрлөл бий болгожээ. Камю "Огиудас"-г роман болон философийн эвгүй
гэрлэлт гэж үзсэн бол мөн философич Маттей үүнийг философийн текст гэж итгэж
байсан бол Философич Уильям Барретт "Иррационал хүн" номондоо эсрэг
байр суурьтай байв. Тэрээр "Огиудас" бол оюун ухаан, уран бүтээлчийн
бүтээлч чанарыг хамгийн ойр уялдуулсанаараа Сартрын хамгийн шилдэг бүтээл байж
болох юм" гэжээ. Хейден Каррут "Огиудас"-ын талаар Барретын
хэлсэнтэй санал нэг байв. Каррут "Сартр зарим философичид шиг сургааль
маягаар, зүйрлэл маягаар, эсхүл Кандид шиг философийн үлгэр шиг бичээгүй;
тэрээр зөвхөн зохих урлагийн бүтээлийг нэгэн зэрэг тодорхой философитой нэгтгэж
өгдөг" хэмээжээ. Сартрын "идеа өөрөө уран бүтээлчийн хүсэл тэмүүлэл,
амьдралыг бий болгодог" гэж хэлсэнтэй Барретт санал нэг байна гэжээ.
ХУВИЙН ИТГЭЛ ҮНЭМШЛИЙН РОМАН. Стивен Унгар "Огиудас"-г Францын үе
үеийн янз бүрийн романуудтай харьцуулсан, үүнд; Оноре де Бальзакийн "Эцэг
Горио", Андре Мальрогийн "хүмүүний нөхцөл байдал" зэрэг дурдаж
болох ба эдгээр бүх романд эрэгтэй, эмэгтэй хүмүүс сонголттой нүүр тулж буй
хэсгүүд байдаг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам оршин байхаасаа илүү хэсэг
элемент нь өөрчлөгдөж буй хувь хүний хэн бэ гэдэгтэй холбоотой асуудалд ханддаг
уран зохиолын илэрхийлэл гэж үздэг. Романы үндсэн сэдэв бол хүн өөрөө өөртөө л
утга өгдөг итгэл үнэмшилтэй байхаас амьдралд утга үгүй. Барреттын онцолж
буйгаар "Огиудас"-ын цөхрөл болон жигших байдал нь Францын зохиолч
Селинийгийн хов хоосон цөхрөлөөс ялгаатай; тэд баатарлаг байдал жигшүүрт
байдалд орхоос ангижрахад шаардлагатай өөрийгөө таньж мэдэх явдал юм. Баррет
цааш нь "А. Адлерийн (Австрийн сэтгэл судлаач) адилаар Сартр эр хүний
сэтгэлзүйг зарчимаа болгож, ингэснээр эмэгтэй хүний сэтгэлзүйг үл ойлгож,
гутаадаг. Эр хүний сонгодог хэлээр бол загварыг бид сонгож, төслийг хэрэгжүүлж,
мөн ерөнхийдөө үйл явдлын амьдралд өөрсдийгөө зориулдаг "өөртөө
зориулагдсан" үйлдлээс бүрддэг" гэж бичжээ.
Маттей цааш нь романд
харагдаж буй экзистенциализмын бүрхэг, бухимдалтай сэдвүүдийн эерэг аврагч
талыг тайлбарласан : " Сартр хүн гэж юу болох талаарх эхлэл цэгийн
субъектив байдлыг экзистенциализмын гол
сэдэв гэж үзжээ. Хүмүүс өөрсдийгөө байгаагаар нь бүтээдэг тул эхлэл цэг нь
субьектив юм. Ихэнх философичид субьектив байхыг муу зүйл гэж үздэг; ялангуяа
үйл ажиллагааны сэдэлтэй холбоотой болохын бол тэгж үздэг. Сартр хариуд нь
субьектив байдал нь биднийг унагаадаг зүйл биш харин Байхын нэр төр гэж үздэг.
Тиймээс экзистенциализмын шаналал, ганцаардлал нь түр зуурын шинжтэй байдаг;
зөвхөн хариуцлага, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн урьдчилсан нөхцөл дор юм. Ёс зүйн
үндэс нь дүрмийг дагаж мөрддөггүй. Үйлдлийг аль ч талаас нь ёс зүйтэй болгож
байгаа "жинхэнэ байдал" бол хувь хүний дүрмээс хараат гэхээсээ илүү
харин хариуцлага хүлээх хүсэл хийгээд үйлдэлдээ тууштай хандах явдал юм.
Экзистенциалист тодорхой бус байдлыг цөхрөл гэж хэлдэг; үйл явц биш шийдвэрийн
үр дүнд чиглэсэн байх нь эргэлзээ төрүүлдэг буюу бид үйл ажиллагаа л шийдэж
чадахаас ирээдүйг чадахгүй" гэж хэлжээ Романы Америкт гарсан танилцуулга
дээр Каррут экзистенциалист уламжлалын илэрхий философид ханддаг орчин үеийн
зохиолчид болох Ф. Кафка, М. Унамуно, Д. Х. Лоуренс, Уильям Фолкнер нарын
дүрслэлийг уг бүтээлтэй адитган үздэг. Каррут "Достоевский зовлон бол
ухамсарын үндэс гэж бичсэн. Гэхдээ
зовлон бодол, мэдрэмжийн хамт хаа сайгүй байдаг. Цөхрөлийн нөгөө талаас амьдрал
эхэлдэг гэж Сартр харин бичжээ". Энгийн хүүрнэх маягаар Рокатений огиудас
үүсдэг бөгөөд өдөр тутмын хэрэгцээнд шаардлагагүй учраас тэрээр бусад хүмүүсээс
бараг бүрэн хөндийрдөг; түүний бусдаас хөндийрсөн баримт чухал юм; ажил нь
түүнийг зугаацуулж, сэтгэлийг нь татахаа больсон тул Рокатенд хамгийн энгийн
хэлбэрээр орших явдлаас өөр анхаарлыг сарниулах зүйл байхгүй. Практик байдлаар
тэрээр ажилд орох замаар асуудлаа шийдэж чадна; гэхдээ романы сэдвийг хөгжүүлэх
төхөөрөмж болохын хувьд түүний ганцаардал түүнийг (мөн уншигч) ертөнцийн
обьектив шинж чанараас сонгосон ямар ч үйлдэлд шаардлагатай утга учрыг агуулсан
юу ч үгүй гэдгийг ойлгуулах арга зам агаад түүний эрх чөлөөг хязгаарлах зүйл байхгүй.
Дэвид Клоун "эрх чөлөө айдас төрүүлдэг бөгөөд үүний оронд нийгмээс
тодорхойлж өгсөн аюулгүй, бодит үүрэг рүү гүйх юмуу эсхүл өнгөрсөндөө хорогдох
нь илүү хялбар. Рокатений бүхий л мэдрэмж Сартрын философийн сэдэвтэй холбоотой
байдаг.
Comments
Post a Comment