Ямар нэгэн эмэгтэй алдартан амьд сэрүүндээ гүнж гэж хочлогдох байдаг ч үнэхээр бодитоор гүнж болсон нь үгүй.. тэгвэл Grace Kelly ид залуухнаараа Монакогийн гүнж болохоосоо өмнө гоо үзэсгэлэн хийгээд авъяас чадвараараа аль хэдийнээ холливуудын гүнж болчихоод дэлхийг байлдан дагуулаад байв. Grace Patricia Kelly 1929 оны 11-р сарын 12нд Америкийн Pennsylvania мужийн Philadelphia хотод мэндэлжээ. Түүний аав John B. Kelly нь Ирланд гаралтай америкийн иргэн байсан бөгөөд хос сэлүүрийн төрөлд Олимпийн наадмаас 3 алтан хүртсэн сайн тамирчин байснаас гадна зүүн эрэгт сайн танигдсан тоосгоны компани эзэмшдэг байжээ. John Kelly 1935 онд Ардчилсан намаас Philadelphia хотын засаг даргад нэр дэвшиж, хотын түүхэнд хамгийн ойрхон ялагдал хүлээж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр ерөнхийлөгч Roosevelt-ын кабинатад орж ажиллаж байв. John-ын дүү Walter нь Metro-Goldwyn-Mayer болон Paramount pictures зэрэг кино компаниудад ажилладаг алдартай варьете жүжигчин байсан бол өөр нэг дүү George нь Пулитцерийн шагналтай кино, жүжгийн зохиолч байв. Grace-ын ээж Margaret Majer нь Герман гаралтай байсан ба залуудаа загвар өмсөгч байсан. Margaret Pennsylvania-ын их сургуульд бие тамирийн багшаар ажиллаж байсан бөгөөд Pennsylvania-ын эмэгтэйчүүдийн хөнгөн атлетикийн багшаар ажилласан анхны эмэгтэй хүн болжээ. Margaret John хоёр 1924 онд гэрлэж, Margaret хүүхдүүдээ сургуульд сурах насанд хүрэх хүртэл гэрийн эзэгтэй байх тал дээрээ илүү анхаарах болсон ч янз бүрийн иргэний байгууллагуудад идэвхтэй оролцдог байв.
Grace дээрээ Margaret болон John Jr гэсэн ах эгч хоёртой бол дороо Elizabeth гэх
охин дүүтэй. Тэд католик шашинтан болж өссөн бөгөөд John-ын нутаг орондоо
хүндтэй, нөлөөтэй, чинээлэг гэр бүл байв. Grace католик шашинтай, жижигхэн
нийгэмд өсчээ. Тэрээр адислал хүртэж, анхан шатны боловсролоо сүмийн сургуулиас
авсан. Католик шашны нэр хүндтэй охидын сургуульд явж байхдаа Grace ээж эгчийн
хамтаар орон нутгийн буяны арга хэмжээнд загвар өмсөж оролцдог байлаа. Grace 12
настайдаа Don't Feed the Animals жүжигт гол дүр бүтээв. 1947 онд нэр хүндтэй
Stevens-ын сургуулийг төгссөн ба сургийлийнхаа бүжиг, жүжгийн хөтөлбөрт
идэвхтэй оролцдог байсан. Тэрээр төгсөлтийнхөө товхимол дээрээ дуртай эмэгтэй
жүжигчинээр Ingrid Bergman, дуртай эрэгтэй жүжигчинээрээ Joseph Cotton нарыг
бичсэн байсан гэдэг. Grace тоондоо муу байсан учир Bennington-ын коллежид орж
чадсангүй; эцэг эх нь дургүй байсан ч Grace жүжигчин болох хүсэл мөрөөдлөө
биелүүлэхээр шийдсэн агаад анхандаа аав нь тун дургүй байсан гэдэг охиныхоо
шийдвэрт. Тэрээр жүжигчиний замналаа эхлүүлэхийн тулд авга ах George-ынхоо The
Torch-Bearers киноны сцэнийг ашиглан Нью Иорк дахь Америкийн драмын урлагийн
академийн сонгон шалгаруултад ороод тэнцсэн буюу түүнийг тэнцэхэд авга ахынх нь
нөлөө багагүй байсан гэдэг. Grace дуу хураагуур ашиглан хэл ярианы дасгал хийх
зэргээр хичээнгүйлэн ажиллаж байсны ачаар Broadway дебютээ Strindberg-ын The
Father жүжгээр хийжээ. 19 настай Grace төгсөлтийн тоглолтоо алдарт The
Philadelphia Story жүжгийн Tracy Lord-ын
дүрээр хийсэн бөгөөд авга ах нь түүнийг жүжигчиний замналаа үргэлжлүүлэхийг
зөвлөсөн ажээ. Телевизийн продюсер Delbert Mann Grace-г Sinclair Lewis-ын
зохиолоос сэдэвлэсэн телевизийн цувралд тоглуулав, энэ нь Grace-ын 60 орчим
телевизийн шууд программын анхных нь болох хувьтай байжээ. Театрын жүжигчинийх
нь хувьд Grace-г Theatre World сэтгүүл "1950 оны Broadway тайзны хамгийн
ирээдүйтэй жүжигчин" хэмээн онцолж байлаа. The Father жүжигт тоглосон
тоглолт нь найруулагч Henry Hathaway-ын сэтгэлийг татсанаар Grace 1951 онд
Fourteen Hours кинонд жижиг дүр бүтээв. Тэрээр нөхрөөсөө салсан залуухан
бүсгүйн дүрийг бүтээсэн ба хамтран тоглосон Paul Douglas "хоёр сцэн дээр,
түүнийг хаанаас нь ч зурагласан түүнд муухай өнцөг байгаагүй, тэр бол энэ
салбар дахь хамгийн тайван, хамтран ажиллахад таатай хүмүүсийн нэг" гэж
хэлж байжээ. Кино нээлтээ хийсний дараа Grace-ын нэр хүнд мэдэгдэхүйц өсөж, бүр
фен клуб нь хүртэл байгуулагдсан агаад тэрээр энэ талаараа "үнэхээр
хөгжилтэй" хэмээжээ. Fourteen Hours кинонд тоглох үеэр нь түүнийг домогт
Gary Cooper анзаарч хараад сэтгэл нь хөдөлжээ.
Гэхдээ уг кино шүүмжлэгчдийн
анхааралд өртсөнгүй, замналыг баттай эхлүүлчих кино хараахан биш байлаа. Тэрээр
үргэлжлүүлэн театр, телевизид ажилласаар байсан бөгөөд хүчтэй чанга хоолойггүй
учраас тайзны замнал нь урт насгүй байлаа. 1952 онд Fred Zinnemann-ын High Noon
кинонд Gary Cooper-тэй хамтран
тоглох боломж олдов. Вестерн жанрын тус киноны зураг авалт зуны сүүл, намрын
эхээр маш халуунд California-д явагдсан бөгөөд Cooper-ээс 28 насаар дүү Grace
түүний сүйт бүсгүйн дүрд бүтээсэн ба кино нээлтээ хийснээсээ 4 Оскарын баримал
хүртэж, бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны тоонд орох болсон. Судлаачид
Grace-ын тоглолтыг анхааралд өртөмгүй, өөрөө өөрийнхөө хүлээлтэд хүрээгүй гэсэн
бол суут Alfred Hitchcock түүний тоглолтыг "зориггүй, эрч хүч дутмаг"
гэсэн байдаг ч үүнээс хойших бүх кинондоо Grace ёстой л цэцэглэсэн билээ. High
Noon-ын дараа тэрээр Нью Иоркт буцаж очин илүү сайн жүжигчин болохын тулд
хувийн жүжиглэх сургалтад явж эхлэв. Энэ үеэрээ хэд хэдэн театрын жүжигт
тоглож, мөн телевизийн жүжигт тоглов. 1952 онд Taxi киноны сонгон шалгаруултад
орж байхад нь алдарт John Ford түүнийг олж хараад Grace-ын чадвар, бусдаас анги
болохыг нь олж мэджээ. Ингээд тэрээр холливууд руу нисч, 7 жилийн гэрээ хийсэн
бөгөөд Grace гэрээнд гарын үсэг зурахдаа хоёр нөхцөл тавьсан; нэг, хоёр жилд
нэг удаа чөлөө авч театрт очиж тоглох, хоёрт, Нью Иоркт амьдрах боломжтой байх
гэж байжээ. 1953 нээлтээ хийсэн John Ford-ын Mogambo кинонд домогт Clark
Gable-тэй хамт тоглосон агаад хэрсүү Англи эхнэрийн дүрийг бүтээв. Mogambo-д
тоглох болсон 3 шалтгаан байсан, эдгээр бол; John Ford, Clark Gable болон Африк
руу аялах боломж гарсан учраас гэж хожим Grace хэлсэн буй. Киноны хувцас
загварыг алдарт Helen Rose хийсэн бол кино өндөр ашиг орлого олсон. Grace уг
киноны дүрээрээ Алтан бөмбөрцөг кино наадмаас шилдэг эмэгтэй туслах дүр шагнал
хүртэж, Оскарт анх удаагаа өрсөлдөж үзлээ. Mogambo-ын амжилтын дараа домогт
Alfred Hitchcock-ын алдарт Dial M for Murder кинонд Ray Milland, Robert
Gummings нарын хамтаар тоглов. Grace-г Taxi киноны сонгон шалгаруултад орж
байхыг нь Alfred Hitchcock бас харж, авъяас чадварыг нь тэр үед олж харжээ.
Grace MGM кино компанид зээлэгдсэнээр Hitchcock-той хамтран ажиллах боломж
гарсан буюу түүний хамгийн алдартай, олонд танигдсан дүрүүд чухам Hitchcock-той
холбогддог билээ.
1954 онд тэрээр The Brigdes at Toko-Ri кинод William
Holden-ын эхнэрийн дүр бүтээв. Түүний хувцсыг Edith Head хийж, эндээс тэдний
нөхөрлөл бий болжээ. Мөн ондоо On the Waterfront кинонд домогт Marlon
Brando-той хамтран тоглох боломж гарсан ч тэрээр татгалзсан ба түүний оронд
тоглосон Eva Marie Saint тэр жилийнхээ Оскар наадмын шилдэг болсон. Grace
Marlon Brando-той хамт тоглохоос татгалзсан ч James Stewart-тай хамтран
Hitchcock-ын Rear Window бүтээлд тоглосон ба Dial M for Murder киноны хийх
явцад Hitchcock түүнтэй эл бүтээлийн талаар тувт ярилцаж байсан гэдэг. James
Stewart түүнтэй хамтран тоглоно гэдэгтээ маш их догдолж байсан гэдэг. Rear
Window кинонд Grace нэг даашинзаа хоёр удаа өмсдөггүй дээд зиндааны бүсгүйн
дүрийг бүтээсэн агаад бие даасан замналтай эмэгтэйн дүрийг бүтээсэн нь түүний
хувьд анхны тохиолдол болсон. Hitchcock хоёр одын үнсэлцдэг хэсгийг ойроос
авах, Grace-ын галбир биеийг тодотгож авах зэргээр түүний онцгой шинжийг
хэргээр онцолж өгсөн байдаг. Кино нээлтээ хийсэн даруй шүүмжлэгчид Grace-ын
тоглолтыг магтаад Grace James хоёрын харилцааны дотно байдлыг өндрөөр үнэлсэн.
Түүний дараагийн бүтээл нь Bing Crosby, Williams Holden нартай хамтран тоглосон
The Country Girl кино байсан бөгөөд тэрээр архичин дуучны эхнэрийн дүрийг
бүтээсэн. MGM түүнийг дахин хөлслөсөн агаад энэ удаад Grace өндөр дүнтэй маш
сайн гэрээ байгуулж чадсан байдаг. Кинонд нь зориулж Edith Head түүнд дахин нэг
удаа хувцсыг нь хийсэн. The Country Girl киноныхоо дүрээр Grace Оскарын
наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн бөгөөд шагнал гардахдаа
хэлсэн үг нь богинохон хийгээд даруухан байсан. Түүний гол өрсөлдөгч A Star is
Born киногоороо Judy Garland байсан гэдэг. The New York Times түүний The
Country Girl кинон дээрх тоглолтыг "маш сайн" гэж дүгнэж байжээ. 1954
онд Grace Stewart Granger-тэй хамт Green Fire кинонд кофе тариалангийн эзний
дүрийг бүтээв. Киноны зураг авалт Колумб улсад явагдсан ба кино зарим кино
багийнхны хөлөг онгоц осолдож асуудал үүсгэж байсан бол хожим Grace киноны
зураг авалт маш хүнд нөхцөлд явагдаж байсныг дурссан байдаг. Ингээд түүний
дараагийн кино нь 1955 оны To Catch a Thief байсан бөгөөд энэ кино түүний
Hitchcock-той хамтарсан 3 дахь хийгээд хамгийн сүүлчийн хамтрал байлаа. Grace
энэ удаа аальгүй хүүхний дүрийг бүтээж, түүний хамтрагч нь алдарт Gary Grant
байлаа. Киноны үеэр Grace болон Grant нар бие биеэ хүндэтгэсэн, дотно сайн
харилцаа бий болжээ. Олон жилийн дараа сэтгүүлч Gary Grant-аас бүх цаг үеийн
хамгийн шилдэг эмэгтэй жүжигчийг нэрлээч гэхэд "би Ingrid Bergman-г маш их
хүндэлдэг, гэхдээ би Grace-г илүүд үзнэ, тэр үнэхээр зөөлөн хүн" гэж
хариулж байжээ.
1956 онд тэрээр Charles Vidor-ын The Swan кинонд Александра
гүнжийн дүрийг бүтээсэн агаад хамтран тоглогч нь алдарт Alec Guinness байлаа.
Түүний сүүлчийн кино дүр бүтээлт Charles Walters-ын мюзикл жанрын High Society
кино байсан буюу энэ кино нь 1940 оны The Philadelphia Story классик бүтээлийн
шинэчлэлт байсан агаад Variety сэтгүүл түүний тоглолтыг "Grace-ын
инээдмийн өнгө аястай гол дүрийн дүр сэтгэл татам бөгөөд энэ дүр магадгүй
түүний хамгийн чөлөөтэй тоглолт болов уу" гэж байжээ. 1955 оны 4-р сард
Grace нэгдсэн улсын төлөөлөгчдийг тэргүүлэн Канны кино наадамд очсон ба тэнд
байхдаа Монакогийн ханхүү гуравдугаар Rainier-тай хамт зургаа авхуулах урилга
авсанаар ирээдүйн нөхөртэйгөө танилцжээ. Жил үерхсэний эцэст Grace Rainier нар
1956 онд хуримласан. Тэд шашны ёслолоос бас орчин үеийн ёслолоор хоёр төрлийн
хурим хийсэн бөгөөд тэдний хуримлах ёслолыг телевизээр шууд дамжуулахад 30
орчим сая хүн үзсэн гэсэн тооцоо байдаг ба энэ хуримыг хэвлэл мэдээллийн хэт
халалтыг бий болгосон анхны орчин үеийн анхны үйл явдал гэж тодорхойлсон
байдаг. Grace-ын хуримын даашинзыг Оскарын шагналт Helen Rose хийсэн ба Ханхүү,
гүнж хоёрын бал сар газар дундын тэнгист долоон долоо хоног болжээ. Гүнж Grace
1957 онд анхны хүүхэд болох Caroline-г төрүүлсэн бол 1958 онд Albert, 1965 онд
Stephanie нараа төрүүлжээ. Эхнэр болсон Grace мэдээж жүжигчиний замналаа
үргэлжлүүлэх боломж байгаагүй боловч тэрээр гүнжийн хувиар хүмүүнлэгийн ажилд
маш идэвхитэй оролцдог байв. Hitchcock 1962 оны Marnie кинондоо түүнийг
тоглуулахыг хүсэв, Grace ч маш их хүссэн ч Монакогийн зүгээс дүрийг зохисгүй
хэмээн хориглосон бөгөөд энэ үеэр найруулагч Herbert Ross түүнд дүр санал
болгосон ч гүнжийн нөхөр таашаагаагүй байдаг. Гэхдээ Grace зүгээр суусангүй The
Children of Theatre Street гэсэн баримтад кинонд, The Poppy is Also a Flower
гэсэн телевизийн бүтээлд өгүүлэгчээр ажиллав. 1982 оны 9-р сарын 13нд гүнж гэр
рүүгээ машинаар харьж явахдаа гэнэт тархинд нь цус харваж, үүний улмаас жолоо
алдаж 30-аад метрийн эгц хаднаас унаж гэмтлээ дийлээгүй нас барсан буюу гүнж
маргааш нь тархи, цээжний хүнд бэртлээс болж үхжээ. Тэр үед түүнтэй бага охин
Stephanie хамт байж, охин ээжийгээ ухаан алдахад жолоог барих гэж оролдсон ч
оройтсон байжээ. Stephanie мэдээж гэмтэж бэртсэн ч амьд үлдсэн юм. Гүнж
Grace-ын оршуулгад 400 орчим хүн оролцсоны дотор Ираны хатан хаан, Уэльсийн
хунтайж, Nancy Reagan, Gary Grant нар байсан бөгөөд ханхүү 2005 онд нас барж,
Grace-ын хажууд оршуулсан агаад ханхүү Rainier
амьсгал хураатлаа дахин гэрлээгүй. "Би ашиг тустай үйлс бүтээсэн,
сайхан сэтгэлтэй, хайр татам хүн гэж дурсагдахыг хүсч байна. Би зөв хандлагатай,
бусдад чадах чинээгээрээ тусалдаг нэгэн гэсэн дурсамжийг үлдээхийг хүсч
байна" гэж Grace хэлж байжээ. домогт жүжигчин James Stewart түүний
оршуулган дээр ийнхүү хэлсэн: би түүнийг гүнж байсанд биш, түүнийг жүжигчин
байсанд биш, түүнийг миний найз байсанд биш харин тэр миний амьдралдаа учирсан
хамгийн сайхан эмэгтэй байсанд би түүнийг хайрладаг байсан хэмээжээ. Америкийн
кино хүрээлэн классик холливуудын хамгийн шилдэг 25 эмэгтэй жүжигчин
жагсаалтынхаа 13-р байрт түүнийг эрэмбэлсэн байдаг, мөн мэдээж холливуудын
гудамд алдрын одтой билээ. Grace театрын жүжигчин, телевизийн жүжигчин,
холливуудын одын хувиар үүрд мөнхөд дуурсагдах өв үлдээсэн. Түүнийг
Hitchcock-ын классик шаргал үстэй хүүхнүүдийн нэг гэдгээс гадна кино урлагийн
түүхэн дэх хамгийн гоёмсог хүүхний нэг гэж үздэг. Нэг зохиолч түүнийг дэлгэцийн
хамгийн гоёмсог дур булаам бүсгүй гэж тодорхойлж байжээ. 2014 онд жүжигчин
Nicole Kidman Grace-ын дүрийг бүтээсэн Grace of Monaco кино гарсан бөгөөд
харамсалтай нь энэ киног түүхэн талаасаа алдаатай, хэтэрхий драматик, гүн
гүнзгий чанар дутмаг болсон гэж шүүмжлэгчид үзжээ.
Comments
Post a Comment