Waiting for the Sun

 

 


"Waiting for the Sun" бол The Doors-ын студийн 3 дахь цомог бөгөөд 11 тракаас бүрдэх энэхүү цомгийг 1968 оны 2 сараас 5 сарын хооронд бичиж тухайн оныхоо 7 сард анх худалдаанд гарч байв. Цомог нэгдсэн улсын чаартыг 4 долоо хоног тэргүүлсэн нь хамтлагийн цор ганц чаарт тэргүүлсэн цомог болсны дээр "Hello, I Love You" сингл нь мөн чаартыг тэргүүлсэн 2 дахь сингл нь болжээ. Цомгоос гарсан анхны сингл "The Unknown Soldier" Billboard hot 100-д 39-р байр хүртэл явсан бол хамтлагийн Их Британид хит болсон анхны цомог болж, чаартын 16-р хүртэл бичигджээ. Өмнөх 2 цомогт зориулж бичсэн Jim Morrison-ын санаа, бичсэн дууны үгээр уг цомгийг ерөнхийд нь бүтээжээ. Аялан тоглолтууд, ТВ-ын хөтөлбөрүүдэд оролцож явснаар хамтлагт шинэ цомогт орох материал бага байв. Хамтлаг цомгийнхоо 2-р талд "Celebration of the Lizard" нэртэй урт хэмжээний бүтээл багтаахыг хүссэн ч эцэст нь больж, түр хойш тавив. Гэсэн хэдий ч уг дууны арай богиносгосон хувилбар "Not to Touch the Earth" болон "Celebration of the Lizard" дууны үг цомогт бүтнээрээ орсон. Ихэнх дууг студид бүтээсэн. Продюсер P. A. Rothchild төгс зүйлийг хүсдэг байсан учир санаанд нь таарах хүртэл хэдэн ч удаа хамаагүй бичлэг хийдэг байсан нь хамтлагийннхны хараалыг бардаг байсан агаад "The Unknown Soldiers"-г гэхэд л 130 удаагийн оролдлогоор бичжээ. Мөн бөмбөрчин John Densmore Morrison-ын аашийг тэвчихээ байгаад бичлэгийн үеэр хаяж явж байсан гэдэг. "Hello, I Love you" дуу Morrison-ын 1965 онд зохиосон бүтээлүүдийн нэг ба Robby Krieger хамтлагт нэгдэхээс өмнө бичигдчихсэн байжээ. "Hello, I Love you" дууг Ray Davies-ээс бүтээлээс хулгайлсан гэгдэж байсан ч The Doors үүнийг үгүйсгээд Cream-ын "Sunshine of Your Love"-оос санаа авсан гэдгээ хүлээсэн байдаг. Гэхдээ Их Британий шүүх Davies-ын талд шийдвэр гаргаж, уг дууны орлогоос түүнд өгдөг байв. Цомогт "The Unknown Soldier", "Five to One" гэсэн цэрэг дайны сэдэвтэй 2 дуу бий. 
Morrison эдгээр дуунуудынхаа санааг гудамжинд уран илтгэл тавьж байсан Хиппичүүдийг хараад олсон гэж үздэг. 
The Unknown Soldiers" бол хамтлагийн хөгжим кино урлагт хандах хандлагыг харуулдаг. Энэ дууны нууцлаг орган хөгжмөөр эхэлж цэргийн марш, цэргийн бөмбөрийн чимээ, винтовын цэнэглэх, буудах чимээг сонсож, эцэст нь дайн дууссаны баяр хөөртэйгөөр тэмдэглэж байгааг буулгажээ. Энэ дуу бол Morrison-ын Вьетнамын дайныг эсэргүүцсэн илэрхийлэл, дайнаар нэгдсэн улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн ажиллаж байсныг буруушаасан дуу хоолой нь болсон юм. Хамтлаг мөн энэ дуунд зориулж сурталчилгааны кино хийсэн байдаг. Цомгийн төвд урт хэмжээний театрчилсан Celebration of the Lizard" дуу байхаар байсан ч уг дууны "Not to Touch the Earth" гэсэн хэсгийг л цомогт эцсийн байдлаар ашиглажээ. Энэ дууны үгний зарим хэсгийн судлаач Ж. Ж. Фрайзерийн "Алтан Гишүү" бүтээлээс авсан байдаг аж. "Spanish Caravan" дуунаас Krieger-ын Flamenco гитарын тоглолтыг сонсож болохын дээр уг дуу нь хөгжмийн зохиолч Isaac Albeniz-ын классик бүтээл "Asturias"-ын дахин найруулсан шинэчлэл юм. Харин "We Could Be So Good Together"-г "Strange Days" цомгийг бичих үеэр хэдийн биччихсэн байжээ. "Wintertime Love", "Summer's Almost Gone" дуунууд улирлын сэдэвтэй. Manzarek: "энэ дууны төгөлдөр хуур болон гитарын харилцан үйлчлэл маш үзэсгэлэнтэй, миний бодлоор Robby бид хоёр хэзээ ч ийм мэдрэмжтэй хамтарч байгаагүй" хэмээжээ. "Love Street"-г Morrison найз охин Pamela Courson-д зориулсан. "Waiting for the Sun" цомог дэлхий даяар 7 сая орчим хувь борлогджээ. Шүүмжлэгчид энэ цомгийг ерөнхийдөө магтдаг ч хамтлагийн өмнөх 2 цомгоос арай дутуу гэж дүгнэдэг. Rolling Stone: "гайхамшигтай биш ч аймшигтай муу биш цомог" гэсэн бол New Musical Express: "The Unknown Soldier, My Wild Love, Five to One" зэрэг дууг сайшаасан байдаг аж. AllMusic: "хүлээлт маш өндөр байсан учраас сэтгэлд хүрээгүй" гэж дүгнээд цомгийн зарим дууг дажгүй аялгуутай баллад рок гэжээ. Slant: "Morrison өөрийгөө сүйтгээд эмх замбараагүй амьдралд ороод эхэлсэн байсан хэдий ч Manzarek, Krieger John хэзээ хэзээнээсээ илүү үедээ байсан, энэ бол хамтлагийн хамгийн бүтээлч, олон талт, уран цомог юм" гэжээ.

Comments