Nighthawks (1942). 20-р зууны Америкийн урлагт томоохон хувь нэмэр оруулсан Edward Hopper нь "genre paintings" хурц бүтээлүүдээрээ алдартай бөгөөд ихэнх нь киноноос авсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Түүний бүтээлүүдэд голдуу 2 юмуу 3-аас илүүгүй хүн, ердийн орчин үеийн хотод байгаагаар дүрслэгддэг нь анхаарал сарниулах зүйл цөөн байж чаддаг агаад хотын тусгаарлагдсан амьдралыг бусад Америкийн орчин үеийн урлагийн хэлбэрээс өөрөөр илэрхийлдэг. Гудамжны гэрэл зураг болоод киноноос (тэрээр кинонд дурлагч байв) санаа авдаг байсан Hopper бас импрессионизмын фен байсан ба "тухайн агшинд" төвлөрөх болсон нь 1906, 1909 онуудад Парист 2 удаа зочлох үеэр тэрээр "тиймэрхүү" зүйлстэй таарсантай холбоотой гэж үздэг. Тэр бол ямар ч эргэлзээгүй 20-р зууны Америкийн хамгийн аугаа зураачдын нэг бөгөөд тэрээр хот доторх хувь хүнийг цоо шинэ дүрслэлийг бий болгосны сацуу энэ үйл явцаараа орчин үеийн "genre paintings"-г дахин сэргээжээ. Америкийн реализмын Ashcan сургуулийн тэргүүн, Hopper-ын нөлөө бүхий багш Robert Henri оюутнуудаа Нью Иоркийн гудамж руу "хөөж" гаргаад "хотыг зур, хотын амьдрал л бодитой" гэдэг байж. Ихэнхдээ студид ажилладаг байсан Henri өөрийнхөө онолоор ажиллах нь ховор байв. Гэсэн хэдий ч Henri-ын нөхөд түүний онолоор ажилладаг байсны дотор George Bellows уг онолоор илүү боловсроогүй, хатуу зургууд бүтээж байсан нь хожим Абстракт экспрессионизмын чухал эхлэл болсон. Hopper ч бас Henri-ын аргачлалд тохирсон сэдвүүдийг сонгосон боловч тэрээр мөн студийн зураач байв. Hopper ихэвчлэн ноорог зураг дээр ажиллаад дараа нь өөрчилж боловсронгуй зураг болгох гэж олон цагийг өнгөрүүлдэг байсан нь зарим үед зураг бүрэн бэлэн болох үед тун их ядарч туйлдсан байдаг байж. Hopper-ын кино зураг шиг гайхалтай бүтээл Nighthawks бол уран зургийн түүхэн дэх хамгийн их олны хүртээл болсон зургийн нэг юм. Бид өөрсдийн амьдралын туршлагаас уг зургийн өгүүлэмжийн үнэн зөвийг хүлээн зөвшөөрдөг тул нарийвчлан тодорхойлоход хүнд байдаг байх. Энэ зурагт орчин үеийн хотод амьдардаг хүмүүсийн харилцааны хөндийрлийг өгүүлнэ.
Гарчгийн дагуу зурагт шөнийн шувуу болсон хэдэн хүн харагдана; хотын төвийн
цайны газрын цонхоор тод цайвар гэрэл гудамж руу тусч, явган зам дээр сүүдэртэн
харагдах агаад булан руу харанхуй дөнгөж өнгөлзөн нэвтэрч байна. Үүнээс цааш
харанхуйд юу ч тохиолдож болно. Сэтгэлзүйн талаасаа эдгээр хүмүүс нь
тусгаарлагдсан, хамтдаа хаягдагсад хэдий ч мөн өөрсдийнхөө айдас болоод хүсэл
тачаалдаа олзлогдсон, дотроо түгжигдсэн хүмүүс юм. Зурагт; хотын амьдралд
тохиолддог агшин зуурын ер бусын нам гүм ба эвгүй хөшингө байдлыг тогтоож
зурагласнаар зовлон шаналгаат хараа, чимээг мэдрэх боломж олгоно. "Art
Deco" маягийн нүүр, тайз шиг гэрэлтүүлэг, ердийн минималист найруулга
болон геометрийн муруй нь Bogart, Bacall нар лангуун дээр суугаа мэт
театрчилсан бүтцийг бий болгоно. Hopper Кафег өөрийнхөө амьдардаг Manhattan-ын
ойролцоо 50 жил оршсон ресторанаас сэдэвлэсэн бөгөөд 2 эрэгтэйгийн нэг нь
Hopper өөрөө бол эмэгтэйг нь эхнэрээсээ загварчилжээ. Hopper Нью Иоркийн
гудамжаар явж байхдаа хийдэг байсан ноорог зургууддаа ихээхэн найддаг байв.
Дараа нь ноорог зургуудаа студид боловсруулдаг байсан агаад жинхэнэ зурж
эхлэхээсээ өмнө бүх найруулгийг нарийвчлан төлөвлөдөг байв. Тэмдэглэлийн
дэвтэртээ тэрээр кино зохиол бичиж байгаа юм шиг бүгдийг нарийн дүрслэдэг
байснаа дурдсан буй. Тэрээр Кафены дотоод чимэглэл, интоорын модон лангуу,
цонхны ёроолд байрших хаш ногоон хавтан хүртэл бүгдийг нарийн зурсан; 4 дүр,
тэр дундаа "нүгэлт" этгээдийн ар нуруу, кафены дотоод гэрэл, гадаа
гудамжны гэрэл гээд бүгдийг урьдчилан төлөвлөжээ. Hopper-ын нэлээд хавтгай,
хүйтэн байдлаар зурах арга нь уг бүтээлийг улам уран яруу болгож, зургийн төрх
байдлын ойлголтыг маш хязгаарлагдмал болгосон байна. Энд архитектурыг бодит
байдлыг биш загварчилсан байдлаар үзүүлэх шинжтэй байна. Кафе нарийн, хэврэг,
цаасаар барьсан мэт харагдана. Гэсэн хэдий ч чухам энэ "биегүй"
байдал зурагт драматик хүч өгнө. "Шар шувуунуудын" зовлон тэдний
эмзэг чанарт орших бөгөөд бид энэ баримтыг тэр даруй бүртгэдэг. Гэрэлтэй газар
хорогдох тэдний эмзэг чанар бидний харж байгаачлан үл мэдэгдэх Оршихуйгаар амь орж буй мэт байгаа нь эргэн тойрны харанхуйтай
хурцаар эсрэгцэнэ. Эл бүтээл 6 сарын дараа бүрэн бэлэн болсон. Nighthawks-ын
бэлгэдлийг 1941-1942 оны сүүлээр болсон үйл явдлаас үүдэлтэй гэдэг буюу 1941
оны 12 сарын 7нд Япончууд Сувдан эрэг рүү дайрч ерөнхийлөгч Roosevelt маргааш
нь дайн зарласан юм.
Comments
Post a Comment