Farewell My Concubine (1993). Дан хөвгүүд сурдаг Бээжингийн операгийн явуулын сургуульд охин шиг царай төрхтэй Douzi-г биеэ үнэлэгч эх нь тэжээж чадахгүй нь, янхны газарт байлгах арга үгүй боллоо гэсээр үлдээх буюу орхиж явахдаа хахууль болгож багшид нь биеэ худалдана. Чанд дэглэм журамтай, байнгын өндөр бэлтгэлтэй байдаг уг явуулын сургуулийн амьдрал хагас цэрэгжсэн хэлбэртэй бөгөөд багш нарын хүнд зодуурын дороос нэг бол од болж гарна үгүй бол оргож зугтаана. Шинэ сурагч Douzi эхэндээ дээрэлхүүлж, зодуулж байсан ч Shitou гэгч хөвгүүнтэй нөхөрлөнө. 1938 оны сүүлч болж байлаа.
Өсвөр насанд хүрсэн Douzi эмэгтэй дүрд
тоглох сургуулилт хийх бол Shitou эрэгтэй баатрын дүрд сургуулилт хийх ба
гаднах төрхнөөсөө болж Douzi үргэлж л эмэгтэй дүрийн сургуулилт хийнэ. Нэгэн
жүжгийн сургуулилт ид өрнөж байв, Douzi "би угаасаа охин, хүү биш"
гэдэг мөрийг "би угаасаа хүү, охин биш" гэж санаатайгаар юмуу эсхүл
зөнгөөрөө юмуу олон дахин буруу хэлж багшаасаа хатуу чанга шийтгэл хүлээнэ.
Харгисаар зодох өдөр тутмын амьдралыг тэсэхээ больсон Douzi найз Laizi-ын
хамтаар оргоход Shitou зохих хэмжээнд тусална. Оргодлууд зугтаж яваад нэгэн
жүжгийн тоглолттой таарах агаад опера гэгч юу болох, жүжигчин хүн гэж хэн
болохыг тэндээс харсан Douzi Laizi нарын сэтгэл хөдөлж, буцаж очоод алдартай
жүжигчин болохоор шийднэ. Тэднийг буцаж очиход багш нар Shitou зэрэг бусад
сурагчдыг зодож байна.
Тэд мэдээж шийтгэлээс зугтаж чадахгүй, харин энэ амьдралаас залхсан Laizi амиа егүүтгэдэг. Опера хамтлагуудын тоглолтыг үзээд сайн гэсэнд нь хөрөнгө мөнгө өгдөг төлөөлөгчийн айлчлал Бээжин операд ирлээ. Энэ тоглолтод ямар ч алдаа гаргах ёсгүй бөгөөд хамтлагийн шилдэгүүд тоглолтоо үзүүлэх учиртай. Энэ үед Douzi өнөөх мөрийг буруу хэлж багшийнхаа итгэл, хамтлагийнхан нөхдийг нэг мөсөн баллах бөгөөд хатуу төлөөлөгч явах гэтэл Shitou дайрч ороод Douzi-г цустай нь хольтол зодно. Ингэж төлөөлөгчийн анхаарлыг татсаны дараа Douzi "би угаасаа охин, хүү биш" гэсэн мөрийг зөв хэлсэнээр хамтлаг амжилт олох замдаа ордог. Хамтлаг баян тайган Zhang-ын өргөөнд уригдаж тоглолт үзүүлэхээр болно. Douzi Shitou ордонд маш үнэтэй чамин нэгэн сэлэм олж үзэх бөгөөд Shitou нэг л өдөр энэ сэлмийг Douzi-д бэлэглэхээ амална, яг л тэдний тоглодог "амраг минь, баяртай" операгийн баатар амрагтаа сэлэм өгдөг шиг. Баярт тэр өдөр хар сүүдэр дайрч өнгөрсөн нь Zhang өрөөндөө Douzi-г дуудаж авчраад хүчиндэнэ. Douzi уг явдлыг хэнд ч хэлдэггүй ч Shitou гадарласан ч бас чимээгүй өнгөрдөг. Тэд буцах замдаа нялх хүүхэд олж, Douzi хүүг өргөж авдаг. Хэдэн жил өнгөрчээ. Douzi Shitou хоёр одоо алдартай одууд болсон байх агаад тэдний нэрийн хуудас болсон опера бол "амраг минь, баяртай" бөгөөд Douzi үргэлж амрагийн дүрд тоглох бол Shitou баатрын дүрд тоглоно, тайзны дүрээсээ болоод, багаасаа эмэгтэйгээр бэлтгэгдсэн Douzi эмэгтэйлэг шинж давамгайлсан нэгэн болжээ.
Мөн тэрээр Shitou-д сэтгэлтэй болж, тайзны амьдрал шигээ бодит амьдрал дээр ч үүрд хамт байхыг хүснэ. Харин Shitou түүнийг найзаа, хамтрагчаа л гэж харах бөгөөд үргэлж ууж, байнга янхны газраар явна. "Амраг минь, баяртай" операг баян, нэр хүндтэй Yuan гэгч байнга ирж үзэх бөгөөд олон жилийн өмнө Douzi-ын татагдаж байсан сэлмээр дамжуулан Douzi-тэй танилцаад янаг амрагийн харилцаа тогтооно. Өөрийг нь тоодоггүй учир Douzi урлагийн мэдрэмжтэй Yuan-тай явалдаж сэтгэлээ засна. Нөгөө талд Shitou янхны газрын хамгийн алдартай биеэ үнэлэгч Juxian-тай хуримлахаар болно. Үүнд дургүй байгаагаа Douzi илэн далангуй илэрхийлэх бөгөөд хуриман дээр нь согтуу ирж өнөөх сэлмийг Shitou руу шидчихээд, дахиж чамтай хамтран тоглохгүй хэмээдэг. Douzi Shitou нарын багш үхэж, Douzi-ын өргөсөн хүү Xiao одоо том болж түүний шавь болсон байлаа. Коммунистууд иргэний дайнд ялж, Xiao шинэ засгийн газрыг улайран дагагч болсон байв.
Шинэхэн коммунист маань багшийнхаа хуучирсан
сургах арга барилыг зоригтой шүүмжилснээр Douzi-тэй зам салдаг. Douzi хар
тамхинд донтож, Япончуудад тоглолтоо толилуулсан зэргээр шорон оронд орж зовж
байлаа. Shitou Juxian нар түүнийг орхисонгүй, үргэлж тусалж дэмжиж байх ба
Shitou-г Япон цэрэг зодлоо гэж шоронд хорьж бараг цаазлахын даваан дээр Douzi ч
бас тусламжийн гараа сунгадаг. Соёлын хувьсгал
үргэлжилж хамтлагийг нийтийн дайсан гэж үзээд эхнээс нь шоронд хорихийг нь
хорьж, алахыг нь алж, нэг үгээр хүйс тэмтэрч эхэлнэ. Хуучны юм бүхнийг шинэ
нийгмийн дайсан гэж харна. Xiao ёстой л тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгч болж
Douzi-г хар тамхичин, Juxian-г янхан байсан, Shitou-г коммунизмыг эсрэгүүцэгч
гэж мэдүүлж, улмаар тэднийг эрүүдэн тарчлаан байцааж эхэлнэ. Айсан Shitou
эхнэрийнхээ нүдэн дээр эхнэртэй хайргүй гэж хэлж, насан туршийн найзаа матна.
Энэ явдлын дараа амьдрах аргагүй болсон Juxian өөрийгөө дүүжлэн хорооно. 1977
он. Do Shitou нар эргэн нэгджээ. Тэд хамтран тоглолтынхоо сургуулилт хийж
байна. Тоглолтын нэг хэсэгт сэлэм хэрэглэгддэг ба Shitou анхаарал сулрах
хооронд Douzi сэлмээр өөрийгөө хөнөөж орхидог.
"Farewell My Concubine" 1993 онд Хонг Конг-д нээлтээ хийж судлаач, шүүмжлэгчдээс сайшаал хүртэн 1993 оны Канны кино наадмын дээд шагнал хүртэж (Jane Campion-ын The Piano-той хамт хүртсэн) дэлхийг байлдан дагуулав. Ингэснээр Palme d'Or авсан анхны хятад хэл дээрх кино болсноос гадна Алтан Бөмбөрцөг болон BAFTA-гаас шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг хүртэж, Оскарын наадамд шилдэг кино зураглаач, шилдэг гадаад хэл дээрх кино төрлүүдэд нэр дэвшиж байв. Ижил хүйстний бэлгийн харилцаа, амиа хорлолтыг илэн далангуй үзүүлсэн хэмээн нээлтээ хийгээд 2 сарын дараа Хятад гаргахыг хоригложээ. Энэ кино бол Хятадын 5-р үеийн кино хөдөлгөөний хамгийн оргил киноны нэг буюу Хятадын кино найруулагчдыг дэлхий дахины анхаарлын төвд оруулсан бүтээл юм. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 522-р байрт жагсаажээ. Time Out сэтгүүл Хятадын шилдэг 100 кино жагсаалтынхаа тэргүүнд эл бүтээлийг нэрлэсэн бол BBC гадаад хэл дээрх хамгийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 12-р байрт эрэмбэлсэн. Мөн The New York Times, Empire, Time сэтгүүлүүд өөрсдийн гаргасан шилдэгийн шилдэг жагсаалтдаа уг киног багтаасан байна. 1988 онд анх Chen Kaige-д Lillian Lee-ын романыг өгч байсан бөгөөд Chen романы өгүүлэмжийг сэтгэл татам гэж үзсэн ч романы сэтгэл хөдлөлийн дэд сэдвийг дулимаг гэж үзжээ. Lee-тэй уулзсаныхаа дараа зохиолч Lu Wei-г кино зохиолчоор нэмэлт хүч болгон авсанаар киноны анхны төсөл 1991 онд гарчээ.
Хятадын кино урлагийн 5-р үеийн
найруулагч Chen Kaige-ын найруулсан, Хонг Конгийн зохиолч Lillian Lee-ын роман
дээрээс сэдэвлэсэн туульсын, түүхэн драм бөгөөд гол дүрүүдэд; Leslie Cheung,
Gong Li, Zhang Fengyi нарын хятад, хонг конгийн шилдэг жүжигчид тоглосон.
Киноны үйл явдал бүгд найрамдах Хятад улс байгуулагдсанаас хойш соёлын хувьсгал
хүртэлх 20-р зууны Хятадын улс төрийн хөл үймээнтэй үеийг харуулах агаад улс
төр, нийгмийн ороо бусгай үед Бээжингийн операгийн хоёр жүжигчин хийгээд хуучин
янхан байсан нэгэн хүүхэн гурвын харилцаа, зөрчил, гурвалсан хайр сэтгэлийг
асуудлыг дүрслэн үзүүлнэ. Ингэхдээ хариу нэхээгүй хайрын сэтгэл, тайзны амьдрал
ба бодит амьдрал хоорондын ялгаа, өөрийгөө олж таних гэсэн эрэл хайгуулыг
хурцаар, анхаарал татахуйц өнгө, чимэглэл, сэдвээр хөрөглөжээ. Хятадын түүх,
Бээжингийн операг олон улсын үзэгчдийн анхааралд аваачихын тулд найруулагч Chen
Kaige кинондоо ижил хүйстний харилцаа, хувь хүний дур зоргоороо байх болоод ёс
суртахууны сонголт гэсэн сонирхол гижигдэм сэдвүүдийг сонгосон гэж зарим судлаачид
үздэг. Судлаачид мөн 20-р зууны Хятадын улс төр, нийгмийн эмх замбараагүй
байдал нь энэхүү бүтээлд онцлох ёстой сэдэв болж байгааг тэмдэглэдэг бөгөөд эл
сэдэв бол Хятадын 5-р үеийн кино найруулагчдын голчлон барьж авдаг сэдэв юм.
"Farewell My Concubine" 1993 онд Хонг Конг-д нээлтээ хийж судлаач, шүүмжлэгчдээс сайшаал хүртэн 1993 оны Канны кино наадмын дээд шагнал хүртэж (Jane Campion-ын The Piano-той хамт хүртсэн) дэлхийг байлдан дагуулав. Ингэснээр Palme d'Or авсан анхны хятад хэл дээрх кино болсноос гадна Алтан Бөмбөрцөг болон BAFTA-гаас шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг хүртэж, Оскарын наадамд шилдэг кино зураглаач, шилдэг гадаад хэл дээрх кино төрлүүдэд нэр дэвшиж байв. Ижил хүйстний бэлгийн харилцаа, амиа хорлолтыг илэн далангуй үзүүлсэн хэмээн нээлтээ хийгээд 2 сарын дараа Хятад гаргахыг хоригложээ. Энэ кино бол Хятадын 5-р үеийн кино хөдөлгөөний хамгийн оргил киноны нэг буюу Хятадын кино найруулагчдыг дэлхий дахины анхаарлын төвд оруулсан бүтээл юм. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 522-р байрт жагсаажээ. Time Out сэтгүүл Хятадын шилдэг 100 кино жагсаалтынхаа тэргүүнд эл бүтээлийг нэрлэсэн бол BBC гадаад хэл дээрх хамгийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 12-р байрт эрэмбэлсэн. Мөн The New York Times, Empire, Time сэтгүүлүүд өөрсдийн гаргасан шилдэгийн шилдэг жагсаалтдаа уг киног багтаасан байна. 1988 онд анх Chen Kaige-д Lillian Lee-ын романыг өгч байсан бөгөөд Chen романы өгүүлэмжийг сэтгэл татам гэж үзсэн ч романы сэтгэл хөдлөлийн дэд сэдвийг дулимаг гэж үзжээ. Lee-тэй уулзсаныхаа дараа зохиолч Lu Wei-г кино зохиолчоор нэмэлт хүч болгон авсанаар киноны анхны төсөл 1991 онд гарчээ.
Chen хятадын 5-р
үеийн кино найруулагчдын нийтлэг сэдэв эмэгтэйчүүдийн эрх чөлөөг онцлохын тулд
эх зохиолоос зөрж Douzi-г үхүүлжээ. Leslie Cheung-г кинонд тоглуулах болсон гол
шалтгаан бол түүний нэр хүндээр үзэгчдийг татахад байсан ба үнэндээ Cheung
мандарин хятадаар сайн ярьдаггүй байсан тул Бээжингийн жүжигчин Yang Lixin
кинон дээр түүний хоолойг ам барьсан ажээ. Gong Li жүжигчдийн бүрэлдэхүүнд
сонгогдсон шалтгаан мэдээж тэрээр тухайн үед аль хэдийнээ олон улсын од
болчихоод байсан билээ. Тэгвэл Zhang Fengyi-ын оронд анх Jackie Chan-д санал
тавьж байж, нэрт жүжигчин маань киноны ижил хүйстний сэдэв нь замналыг нь
сүйтгэж мэднэ гээд татгалзаж байж.
Киноны түүхэн суурь дэвсгэрийн олон
давхараг, түвэгт байдал киноны хэлбэр, мотифыг дүрслэхэд дэм болдог. 1990-д оны
үед Хятад улс нь 1989 оны Тяньаньмэний талбай дээр болсон бослогыг хүчирхийлэл,
аллагаар дарсан явдлаас үүдэлтэй олон улс дахь муу имижийг хянахыг оролдож
байв. Энэ талаар Хятадын засгийн газар маш сайн хөтөлбөр хэрэгжүүлж чадсанаар,
мөн улс төрийн амьдрал өөрчлөгдсөнөөр кино нээлтээ хийх үеэр Соёлын хувьсгалын
талаарх хэлэлцүүлгүүд өөр болж ирсэн байна. Соёлын хувьсгал нь зөвшөөрөхүйц,
тэр ч байтугай загварлаг болж ирсэн гэж судлаачид үзэх болов. Боловсронгуй
агуулга, симболууд, улс төрийн байдал нь Өрнөдийнхний фантаазыг өдөөсөн Дорны
өнгөлөг бүтээл болжээ. Зарим судлаачдын үзэж буйгаар Chen-ын Америкт амьдардаг
болохоор ерөнхийдөө ямар кино хийвэл олон улсад ч тэр, Хятад ч тэр
"таалагдахыг" ойлгодог тул киногоо тийм хэмжээнд бүтээхийг мэддэг бас
тэгж бүтээхийг зорьсон гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Chen Kaige Өрнөдийнхний
ойлгодог хэлээр хүүрнэхээ мэддэг ажээ. Chen Kaige олон улсын үзэгчдийн Хятадын
түүх болоод бэлгийн амьдралд хандах хандлага, мэдрэмжийг ойлгодог ажээ. 2005
онд Хонг Конгийн үзэгчдийн дунд явуулсан санал асуулгаар уг зууны шилдэг Хятад
хэл дээрх киногоор шалгарсан бол удаах байрт Wong Kar -wai-ын "Days of
Being Wild" киног нэрлэжээ. Нэрт кино шүүмжлэгч Roger Ebert уг киног
"эрх чөлөө, эрч хүчтэй гүйцэтгэлтэй бараг л итгэмээргүй амбицтай
бүтээл" хэмээжээ. Харин зарим шүүмжлэгчид энэхүү киног "яг л утгагүй
роман шиг" гэж шүүмжилж байв.
Comments
Post a Comment