Францын жүжигчин, дуучин Isabella Yasmina Adjani бол кино урлагийн түүхэнд Cesar Awards-ын шилдэг эмэгтэй гол дүр шагналыг тавантаа хүртсэн цор ганц жүжигчин бөгөөд Possession, The Tenant, Nosferatu the Vampyre, Quartet зэрэг бүтээлүүдээрээ дэлхийн хэмжээний жүжигчин болохоо нотлосон, мөн миний хувьдаа хүндэлж явдаг жүжигчдийн нэг юм. Тэрээр 2010 онд Chevalier of the Legion of honour, 2014 онд Commander of the Order of Arts and Letters гэх мэт Франц улсын хүндтэй шагнал хүртээд байгаа ба Isabella Adjani-ын ертөнцөөр товчхон аялцгаая.
Isabella 1955 оны 6-р сарын 27нд
Парист Алжираас гаралтай Mohammed Cherif Adjani бодон Германы Баваригаас гаралтай Emma
Schweinberger нарын охин болж хорвоод мэндэлжээ. Ээж Emma нь католик шашинтан
байсан агаад аав Mohammed-тэй нь дэлхийн 2-р дайн төгсөх үеэр Францын армид
алба хашиж байхад нь танилцжээ. Тэд хуримлаад Mohammed эхнэрээ дагаад Парист
очжээ. Isabella Франц, Германаас чөлөөтэй ярьдаг болж өсөв.
Isabella уран
уншлагын тэмцээнд түрүүлснийхээ дараа сонирхогчдын театрт жүжиглэж эхэлсэн буюу
энэ үедээ тэрээр 12 настай байлаа. Бакалаврын зэргээ амжилттай давсны дараа
тэрээр 1976 онд Vincennes-ын их сургуульд аудитын ангид сурч байжээ. Isabella
Eric гэдэг нэг эрэгтэй дүүтэй байсан, дүү гэрэл зурагчин байсан ч 2010 онд нас
баржээ. Тэрээр 14 настайдаа анхныхаа кинонд тоглосон бол алдарт Comedie -
Francaise театрт 1972 онд элсэн орсон агаад Мольерийн L'Ecole des femmes жүжигт
Agnes-ын дүрийг бүтээж олны талархал хүртэв. Гэвч тэрээр театрт удсангүй кино
урлагийн замналыг илүүд үзжээ. Хэд хэдэн кинонд жижиг дүрийг бүтээсэн Isabella
1974 онд The Slap киногоороо алдарт Francois Truffaut-ын анхаарлыг татаж, кино
зохиолыг нь таван жил бичсэн The Story of Adele H киноныхоо гол дүрд даруйхан
сонгож тоглуулсан. Шүүмжлэгчид Isabella-ын тоглолтыг магтаж, кино шүүмжлэгч
Pauline Kael түүний тоглолтыг "гайхамшигтай" гэж тодорхойлсон буй. Уг
кинонд тоглоод дөнгөж 19 настайдаа тэрээр Оскарын наадмын шилдэг эмэгтэй гол
дүр шагналд нэр дэвшсэн нь тухайн цаг үедээ наадмын түүхэнд хамгийн залуудаа
нэр дэвшсэн амжилт болж байсан агаад тэр энэ амжилтыг 30 жил эзэмшсэн билээ.
Холливуудын анхааралд тэр дороо орсон Isabella-д холливуудаас олон санал ирсэн
ч тэрээр тухай бүрт нь татгалзаж байсан буюу " холливууд бол зохиомол хот,
би Америк хүн биш, би шагнал авахыг зорилгоо болгож өсөөгүй" гэж Isabella
хэлж байжээ. Харин Truffaut: "Франц түүнд дэндүү жижигдэж байна, минийхээр
Isabella Америкт ажиллах хэрэгтэй" гэж хэлж байж. Эцэст нь, тэрээр
холливудад, Walter Hill-ын триллер жанрын The Driver кинонд тоглохыг
зөвшөөрсөн, зөвшөөрөх болсон шалтгаанаа Walter Hill-ын Hard Times киног үзээд
маш их таалагдсан учраас гэж хэлсэн байдаг.
Isabella хэлж байна: "би
Walter Hill-г гайхамшигтай, шулуухан, итгэж болохуйц гэж боддог, түүний арга
барил Howard Hawks-ынхтай төстэй байдаг. Киноны үйл явдал орчин үеийнх ч бас
маш загварлаг. Ryan бид хоёрын тоглосон дүрүүд Bogart, Bacall нарынхтай
адилхан. Бид хоёр мөн чанараараа мөрийтэй тоглогчид бөгөөд бид сэтгэл хөдлөлөө
бага илэрхийлж, барагтай л бол юм ярихгүй. Бидний хувьд, ярилцах нь хэрэггүй
зүйл. Нэргүй, гарал үүсэлгүй нууцлаг хүүхний дүрд тоглох нь надад маш их
таалагдсан. Өнгөрсөн амьдралгүй дүрд тоглох нь надад тайван байдал өгдөг
гэдгийг би хэлэх ёстой, ингэснээр би тоглох дүрээ гүн судлах шаардлагагүй гэсэн
үг юм. Миний мэдэх бүх зүйл бол миний амьдрал мөрий бөгөөд би ялагдагч
юм".
Уг киног Францад сая гаруй хүн үзсэн бол нэгдсэн улсад амжилт үл олжээ.
1979 онд тэрээр Германы нэрт кино найруулагч Werner Herzog-ын Nosferatu the
Vampyre гэх шедевр бүтээлд тоглож шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, Европт маш
сайн ашиг орлого олжээ. Кино судлаач Roger Ebert энэ кинонд дуртай гээд Herzog
кинондоо Isabella-г сонгож тоглуулсан нь киног шедевр болоход гол хөшүүргийн
нэг болсон гэж бичжээ. 1981 оны Канны кино наадам тэр чигээрээ Isabella-ынх
болсон буюу тэрээр хоёр ч дүрээрээ нэгэн зэрэг Канны наадмын шилдэг эмэгтэй гол
дүрийн шагналыг хүртэж наадмыг ноёлсон.
Тухайлбал; James Ivory-ын найруулж,
Jean Rhys-ын романаас сэдэвлэсэн Quartet киногоороо, мөн Andrzej Zulawski-ын Сэтгэлзүйн
хоррор жанрын Possession кинонд мэдрэлийн сааталд орж буй хүүхний дүрийг бүтээж
дэлхийн хамгийн том кино шагналыг хүртсэн юм. Possession-д бүтээсэн дүр нь
түүний замналын оргил ажлаас гадна ер нь кино урлаг дахь хамгийн шилдэг эмэгтэй
дүр бүтээлтүүдийн нэг юм. Isabella Possession киногоороо анхны Cesar
Awards-аасаа мөн авчээ. 1983 онд драм жанрын One Deadly Summer бүтээлд өшөө
авагч хүүхний дүрийг бүтээсэн бөгөөд кино Isabella-д хоёрдахь Cesar Awards-г нь
авчирсанаас гадна кино Францад хит болсон байдаг.
Тэр жилдээ Isabella поп
жанрын Pull Marine нэртэй дууны цомгоо гаргасан бөгөөд цомгийн нэрээрээ
нэрлэсэн хит дууных нь клипийг кино найруулагч Luc Besson хийжээ. 1988 онд
тэрээр Camille Claude гэх уран барималчийн тухай намтарчилсан бүтээлд тоглож 3
дахь Cesar Awards-аасаа авсан бол мөн хоёрдахь удаагаа Оскарын наадмын шилдэг
эмэгтэй гол дүр шагналд нэр дэвшив, ингэснээр тэрээр Оскарын наадамд хоёр удаа
нэр дэвшсэн анхны Франц эмэгтэй жүжигчин болж байлаа. Мөн тус кино нь Оскарын
наадмын шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд нэр дэвшиж байсан. Isabella-ын 4
дэх Cesar Awards 1994 онд Queen Margot бүтээлээр нь ирсэн бөгөөд энэ киног
Александр Дюмагийн түүхэн романаас сэдэвлэн хийсэн билээ.
2009 онд, санамсаргүй
байдлаар гэмт хэрэгтэн болж буй дунд ангийн багшийн дүрээрээ тэрээр 5 дахь
Cesar Awards шагналаа хүртсэн байна. Уг кино анх нээлтээ хийхэд хоёр сая хүн
үзсэн гэсэн тооцоо бий. Түүний хамгийн сүүлд тоглосон амжилттай кино нь 2014
оны French Women юм. Тэрээр 1979 онд кино зураглаач Bruno Nuytten-ээс хүүтэй
болсон байдаг. 1989-өөс 1995 оны хооронд тэрээр жүжигчин Daniel Day Lewis-тэй
үерхэж байсан агаад тэдний хүүг төрөхөөс өмнө хосууд салжээ. Isabella-ын
сүүлийн янаг амрагийн харилцаа 2004 он хүртэл үргэлжилсэн бөгөөд экс нь
хөгжмийн зохиолч байжээ. Isabella Франц дахь анти Алжир, анти цагаачлагч нарын
эсрэг дуугарагч байсан бөгөөд 2009 онд 16-р Ромын Пап хамба Бенедиктийн бэлгэвч
нь ДОХ-оос урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга биш гэж мэдэгдсэнийг шүүмжилжээ.
Comments
Post a Comment