The Suicide of Lucretia. Энэхүү зураг нь Rembrandt-ын сүүлчийн жилүүдийн хамгийн аугаа зургийн нэг бөгөөд зурагт Хаант засаглалыг унагах бослогод хөтөлж, Ромын бүгд найрамдах улсыг бүрэлдэн бий болоход түлхэц болсон Lucretia-ын үхлийг харуулсан гүн гүнзгий шаналгаат бүтээл юм. Rembrandt энд "chiaroscuro" аргаар Lucretia-ын нүүр царай болон биеийн гурван хэмжээст чанарыг сайжруулж, Caravaggio буюу Caravaggiism хөдөлгөөний нэвтрүүлсэн хар бараан хэв маягийг гарамгай ашиглажээ. Тэрээр Lucretia-ын дотоод сэтгэлийн мэдрэмжүүд болох ариун журам, гэр бүлийн нэр төр болон үүргийг түүний нүд, мөн нүүрний хувиралаар илэрхийлэхийн тулд ихээхэн "хүч" заржээ. Асар их хүч, сэтгэл хөдлөлийг харуулсан энэхүү домоглог зураг нь Нидерландын реалист уран зураачдын хамгийн шилдэг нь болох Rembrandt-ын нэр хүндийг бүрэн дэмждэг. Энд Lucretia-ын эмгэнэлт түүхийг зухасхан дурдах хэрэгтэй. Lucius Tarquinius Collatinus-ын ариун журамт эхнэр Lucretia-г Ромын харгис Estruscan-ын Хаан Lucius Tarquinius Superbus-ын хүү бузарласанаас эхтэй юм. Хүү Lucretia-г өөрт нь биеэ өгөхгүй бол ална хэмээн заналхийлсэн бөгөөд нөхөр болон гэр бүлд нь учрах шуугиан, олон нийтийн өмнө гутамшигт байдалд орохоос айсан Lucretia шаардлагыг хүлээж авчээ. Уг явдлын дараа тэрээр эцэгтээ, нөхөртөө нүглээ наманчилаад тэднийг өшөө авах тангараг өргөсний дараа өөрийгөө хутгалж хөнөөжээ. Түүхэнд өгүүлсэнээр; Lucretia-ын амиа хорлолт Ромын бүгд найрамдах улсыг байгуулсан бослогод хүргэжээ.
Тэрээр үзэгдлийн мөн чанар гэж үзсэн
сэтгэлзүйн тал дээрээ анхаарч, анхаарал сарниулах зүйлсийг арилгажээ.
Lucretia-г хувцасгүйгээр дүрсэлсэн нь нөхцөл байдалд зайлшгүй шаардлагатай
эротик өнгө аясыг бий болгодог. Rembrandt түүнийг яг л язгууртан эмэгтэй
байснаар нь буюу хүзүү хүртэл нь сайхан хувцастай дүрсэлжээ. Нөхцөл байдлын
шаналалыг илэрхийлэхийн тулд түүний царайг тодотгож, мөн сэтгэлийн хар барааныг
илтгэх үүднээс ар талын дэвсгэрийг сүүдэртэй зуржээ. Өөрийгөө тогтоон барихын
тулд Lucretia хөшигний оосроос атгаж байна; мөн нь түүний амьдралд туссан
сүүдрийг бэлгэддэг. Зурагт; тэрээр хэдийнээ өөрийгөө гүн хутгалчихаад хутгаа
гаргаж ирсэн байх ба цус даашинзанд нь нэвчиж эхэлж байна. Түүний барьсан
хутганы үзүүр, гоёлын гинж, олс болоод өмссөн нөмрөгний уналтыг харуулсан
шугамууд түүний үхлийн шархтай огтлолцоно. Хэдийгээр түүний бие босоо хэвээр
байгаа ч хонхны олсноос шүүрч авахдаа ташаагаараа хазайж байна. Түүний нүд
харанхуй гунигаар дүүрсэн байхад царай нь үхэл рүү дөхөөд цайжээ. Түүний биеийн
байдал хийгээд толгойны байдал, илэрхийлэмж нь Caravaggio-ын "David with
Head of Goliath" зургийг санагдуулам ажээ.
Comments
Post a Comment