Suede

 

 


Английн alternative rock, Britpop жанраар тоглодог Suede хамтлагийн дебют цомог "Suede" цомог 1993 оны 3 сард анх худалдаанд гарч байв. Цомгийн продюсерээр Ed Buller ажиллаж, Nude Records Label цомгийг өлгийдөн төрүүлсэн ба цомог 1992 оны сүүлээр 1993 оны эхээр бичигдэж бүрэн дуусчээ. Цомог гарсан даруйдаа ойрын 10 жилийн хугацаанд Их Британий хөгжмийн түүхэнд амжилт болох хамгийн хурдан борлогдсон дебют цомог болж, мөн Их Британий шилдэг цомгийн чаартыг тэргүүлэв. Мөн тэр ондоо цомог эзэддээ Mercury music prize шагналыг авчирсан. "Suede"-г хамгийн анхны Britpop урсгалаар бичигдсэн цомгийн нэг гэж үздэг бөгөөд дуугаралтыг нь glam rock, Brtiishness-г илэрхийлдэг гэж үзэж, дууны үг болоод хөгжмийг ерөнхийд нь The Smiths, эхэн үеийн David Bowie нартай харьцуулдаг ажээ. Цомог нээлтээ хийхээс өмнө цомгоос гарсан The Drowners, Metal Mickey, Animal Nitrate гэсэн 3 сингл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр шуугиан тарьж, Rolling stone сэтгүүл уг 3 синглийг агшин зуурын классик 3 синглүүд гэж нэрлэж байв. Цомог Америкт болон Их Британид сайнаар үнэлэгдэж, одоо хүртэл Suede-ын нэгдсэн улсад хамгийн их борлогдсон цомог хэвээрээ байна. 2013 онд NME сэтгүүл "Suede"-г бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 цомгийн жагсаалтынхаа 78-р байрт эрэмбэлсэн буй. Suede 1992 онд дебют синглээ гаргахаас өмнө Их Британий хөгжмийн ертөнцөд алдаршаад байлаа. Melody Maker сэтгүүл Suede-ээр нүүрээ чимээд: тэднийг Британий хамгийн шилдэг шинэ хамтлаг гэж тэмдэглэж байсныг жишээлж болно. 
"Suede" нээлтээ хийсэн даруй хэвлэлийнхний гол "бай" болж, тэр жилдээ л гэхэд 19 сэтгүүлийн нүүрийг чимсэн бол Q сэтгүүл тэднийг 1993 оны шилдэг хамтлагаар нэрлэсэн ба The Independent сонины нийтлэлд: Suede бол The Smiths-ээс хойших хамгийн шуугиантай хамтлаг, бүр Sex Pistols-оос ч илүү байх гэж бичжээ. Хамтлаг продюсерээрээ Ed Buller-г сонгосон нь чадварлаг продюсер болохоор нь биш адилхан хөгжмийн сонирхолтой байснаас үүдэлтэй гэдэг бөгөөд хамтлагийнхан хөгжмийн ижилхэн сонирхол хамтлагийн хөгжмийн чиг баримжааг тодорхойлоход хэрэг болно гэж үзжээ. Цомгийг бичих бүтэц арга ийм байж; гитарчин Bernard Butler гитарын хэсгүүдийг болон ихэнх аялгууг бүтээгээд басс гитарчин Mat Osman, бөмбөрчин Simon Gilbert нарын хамт бэлэн болгосон зохиол дээрээ ажилладаг байсан бол гоцлол дуучин Brett Anderson гэртээ дуунуудынхаа үг дээр ажиллачихаад дараа нь дуулах хэсгийг бичүүлдэг байжээ. Brett Anderson-ын дууны үгийг бэлтгэл дээр ч, тоглолтын үеэр ч бүрэн ойлгодоггүй байснаа хожим Butler өгүүлсэн байдаг. Butler зөвхөн өөрийнхөө үндсэн ажил аялгуу нь дээр л төвлөрдөг байсан ба "Anderson сэтгэл хангалуун байвал би ч адилхан байдаг байсан, дуу маань болж байвал бид болж байна гээд тэр чигээр нь л орхидог байсан" гэж Butler хэлсэн буй. 1992 онд хамтлаг Nude Records-той урт хугацааны гэрээ хийж, албан ёсны цомгийн ажилд оржээ. Ed Buller хамтлагийн гишүүдийг нэг гэр бүл шиг болгож ажиллахыг чухалчилдаг хүн байв, гэтэл Butler Anderson нар хоорондоо таарамж муу байлаа, бичлэгийн үеэр. Buller дараачийн олон жилд Suede-тэй хамтран ажилласан билээ. Anderson түүнд хувь хүн талаас нь болоод хамтлагт хүсэл эрмэлзлэлтэй ханддагт нь дуртай байв. Харин хамтлагийн цомогт мөн л Anderson Butler нар муудалцах болсон байдаг, энэ талаар Anderson "миний бодлоор Butter илүү техникийн мэдлэгтэй, учир нь түүний чих тун сайн, тэр төд удалгүй л Buller-ын өө сэвийг олчихдог" хэмээжээ. The Smiths-ын уламжлалаар Suede ч бас цомгийнхоо Б талыг өндөр жишгээр хийхийг хүссэн бөгөөд цомгоо сайн дуугаар дүүргэхийн тулд So Young, The next life зэрэг дуугаа бичиж оруулжээ. Зарим судлаачдын үздэгээр цомог бүхэлдээ Butler ба Anderson хоёрын бие биеэсээ даван гарах гэсэн оролдлого гээд хачин, үзэсгэлэнтэй дуугаралттай гэж байв. 
Suede-ын эхний өдрүүдэд эмэгтэй гитарчин Justine Frischmann хамтлагийн гишүүн хэвээр байхдаа Blur хамтлагийн дуучин Damon Albarn-тай болздог байж. Anderson-ын зохиосон гутралын шинжтэй дууны үгнүүд нь экс хамтрагч руугаа чиглэсэн байдаг гэж үздэг. Ер нь дууны үгнүүд аз жаргалгүй оюун ухаанаас гарсан нь илт бөгөөд Anderson хэрвээ аз жаргалтай байсан бол эдгээр үгс гарахгүй байсан гэж үздэг ажээ. Anderson: "Сексийн хувьд сэтгэл хангалуун бус байх үедээ би илүү бүтээлч байдгаа өөрөө мэддэг" гэж хэлж байжээ. Suede-г Их Британид анх таниулсан Metal Mickey синглийг Katie Jane Garside хамтлагийн дуучин Daisy Chainsaw-аас санаа авч үгийг нь бүтээсэн бол хөгжмийг нь The Shoop Shoop song дуунаас санаа авчээ. Sleeping Pills дууныхаа санааг Anderson Highgate дахь орон нутгийн олон нийтийн төвд сайн дурын ажил хийж байхдаа Британий гэрийн эзэгтэй нарын өдөр тутмын драма үзэх хараат байдлаас санаа авчээ. Animal Nitrate дууны үг тухайн цагтаа Anderson-ын хамгийн эрсдэлтэй үгтэй дуу байв; "энэ дуу бол хүчирхийлэл, секс, хар тамхины тухай юм, маш хүнд дуу" гэж зохиогч маань өөрөө хэлж байв. Anderson цааш нь, ер.нь энэ цомогт секс хийгээд гутрал ижилхэн хэмжээтэй өгүүлэгдсэн юм гэж хэлж байж. Цомгийн үгнүүд Anderson-ын сэтгэл хөдлөлийн мэдрэмжээс, хэт хувийн туршлагаас үүдэлтэй гэж үздэг. Хамтлаг анхны цомгийнхоо нэрэнд Half Dog, Animal Lovers, I think you Stink зэрэг нэрсийг өгөхөөр яригдаж байсан ч "Suede" нэр дээрээ тогтожээ. Тэгвэл цомгийн ковер дээрх хүйсийн хоёрдмол утгатай зураг хэвлэлийнхний анхаарлыг татаж маргаан дагуулав. Anderson: "би зориуд хоёрдмол утгатай болохоор нь сонгосон, гэхдээ хамгийн гол шалтгаан нь надад үнэхээр үзэсгэлэнтэй санагдсан юм" гэжээ. Манин хос үнсэлцэж байгаа энэ зураг 1991 оны Stolen Glances: Lesbian take Photographs номд гарсан ба зургийг Tee Corinne авсан. Зураг 2 эмэгтэй байгаагийн нэг нь тэргэнцэртэй байсан аж. Хамтлагийн зургийг бүхэлд нь буюу хүүхнүүдийг нь нүцгэнээр нь буулгахыг хүссэн ч Corinne хүүхнүүдийг хэн болохыг танигдуулахаас татгалзаж зөвхөн толгой, мөрийг нь л ойроос оруулжээ. Цомог гарсан даруйд шүүмжлэгчид тэднийг The Smiths, Bowie нартай харьцуулж, тэднээс ихээхэн санаа авсан гэж дүгнэж байв. Цомогт Америкийн шүүмжлэгчид голдуу эерэг үнэлгээ өгч байсан бөгөөд The Smiths-тэй харьцуулвал илүү поп, илүү уран зохиолын үгтэй гэж магтжээ. "Suede" цомгийг судлаачид Britpop эрин үеийг тодорхойлогч гэж дүгнэдэг билээ.

Comments