Blue Blood

 


 "Blue Blood" бол домогт X Japan хамтлагийн студийн хоёрдахь цомог бөгөөд хамтлагийн хувьд том Label-тай хамтран гаргасан анхны цомог юм. CBS/Sony label-аас гаргасан энэ цомог 1989 оны 4-р сард худалдаанд гараад 700 мянган хувь борлогдож, Oricon чаартад 6-р байрт бичигдэж, нийтдээ чаартад 100 гаран долоо хоног байсан юм. Цомгийн синглүүд хүртэл чаартын эхний 5-р байрт хүртэл бичигдэж байв. 2007 онд Rolling stone Japan сэтгүүл "Blue Blood" цомгийг Японы бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 рок цомгийн жагсаалтынхаа 15-р байрт эрэмбэлсэн байна. 1987 онд X Japan хамтлаг CBS/Sony-гоос явуулсан гэрээ байгуулах шалгаруулалтад оролцож байжээ. Дараа жил нь хамтлаг "Vanishing Vision" нэртэй анхны цомгоо гаргасан ба цомгийн бичлэг нь Yoshiki-ын эзэмшдэг студид явагджээ. Ингээд тэд 1989 онд том Label-тай хамтран анхны цомгоо бичүүлж, мөн тэр оныхоо 3-р сард аялан тоглолтодоо гарчээ. 2 ч тоглолтын тасалбар урьдчилагдаж зарагдсан байсан гэдэг. Нэг тоглолтын үеэр Yoshiki-ын унаж тоглолт цуцлагдаж байсан боловч хамтлагийн амжилт үргэлжилсээр 1990 онд grand prix New artist of the year шагнал хүртсэн байна. "Blue Blood" цомгийн Orgasm, X, Kurenai зэрэг зарим бүтээлээ өмнөх цомог "Vanishing Vision" цомгоосоо авсан буюу тэдгээр дууг дахин бичүүлж, үгийг өөрчилсөн байдаг ажээ. Kurenai дуу бол хамтлагийн таних тэмдэг болсон speed metal, ballad хийгээд symphonic элементүүдийг агуулсан бол Prologue (World Anthem) дуугаа 1977 оны Канадын Mahogany Rush хамтлагийн дуунаас санаа авч бүтээжээ. "Blue Blood" цомог бол хамтлагийн өмнөх цомгоос илүүтэй symphonic metal хандлагатай бөгөөд Rose of pain дуу гэхэд J. S. Bach-ын Fugue in G Minor-ын хэсгийг багтаасан байдаг; харин Endless Rain дууны арын сууринд классик төгөлдөр хуурын тоглолт мэдрэгддэг. 
Уг цомгоос гарсан бүх сингл алтан гэрчилгээ авсан буюу доод тал нь 200 мянган хувь борлогджээ. Хөгжим судлаач Alexey Eremenko тус цомгийг Iron Maiden, Guns N' Roses нарын тохируулсан сүлжээ бөгөөд үр дүнд нь Германы Helloween хамтлагийн тоглодог хэв маягтай ижил байдал гарч ирэх буюу ямар ч байсан Герман, Японы хамтлагуудад ижил тал байна гэжээ. Канадын хөгжим судлаач Carl Begai-ын хэлснээр "Blood Blood" цомог бол түүний амьдралдаа үзсэн хамгийн төгс чанар руу дөхсөн цөөхөн цомгийн нэг агаад X Japan хамтлагийн хамгийн зоригтой цомог юм гэнэ. Мөн тэрээр цааш нь; цомог бүхэлдээ барууны метал жишгээс өөр, Pata болон Hide нар бол хамгийн дутуу үнэлэгдсэн гитарчин гэж хэлжээ. Visual Kei нэр томьёо нь цомгийн ковер дээрх "Psychedelic Violence Crime of Visual Shock" гэсэн урианаас үүдэлтэй буюу тус хөгжмийн хөдөлгөөн нь X Japan-тай салшгүй холбоотой юм.

Comments