Ф. М. Достоевский "Албингууд"

 




"Албингууд". 1871-1972 оны хооронд The Russian Messenger сэтгүүлд анх нийтлэгдэж байсан философи, улс төрийн роман. Фёдор Достоевскийн хамгийн улс төрийн агуулгатай гэгддэг уг роман нь Достоевский Сибирийн цөллөгөөс буцаж ирсэнийхээ дараа бичсэн 4 аугаа бүтээлийг нэг гэгддэг буюу үүнд "Ах дүү Карамазов", "Гэм зэм", "Маанаг"  гэсэн бүтээлүүдийг оруулдаг. "Албингууд"-г нийгэм болон улс төрийн егөөдөлт, сэтгэлзүйн драм хийгээд өргөн цар хүрээтэй эмгэнэлт бүтээл гэж үздэг. Америкийн зохиолч Ж. К. Оатс уг романыг Достоевскийн хамгийн ээдрээтэй, харгис романаас гадна түүний хамгийн сэтгэлийг нь хангасан "эмгэнэлт туурвил гэж хэлсэн бол Английн шүүмжлэгч Роналд Хинглигийн хэлсэнээр бол энэ роман нь Достоевскийн нихилизмд хийсэн хамгийн том дайралт бөгөөд хүн төрөлхтөнд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн бүтээлийн нэг буюу магадгүй үргэлжилсэн үгийн урлагт тохиосон хамгийн аугаа бүтээл юм хэмээжээ.

 "Албингууд" нь 1860-аад оны үед Орост өргөн тархаж ирсэн улс төр, ёс суртахууны нихилизмын гамшигт үр дагаварын тухай зүйрлэл. Романд, хуйвалдааны мастер Петр Верховенскийн зохион байгуулсанаар зохиомол хот нь хувьсгал хийх оролдлогын гол цэг болж эмх замбараагүй байдалд орно. Николай Ставрогин гэх нууцлаг язгууртны дүр нь Верховенскийн ёс суртахууны хүрээний ижил тал болж, романы бараг бусад бүх дүрүүдийн зүрх сэтгэл хийгээд оюун санаанд онцгой нөлөө үзүүлж байгааг номд өргөнөөр дүрсэлсэн. Николай нь бага насны багш, мөн Петрийн аав Степан Верховенский бол 1840-өөд оны идеалист, барууны нөлөөнд автсан хотыг нь эзэмшиж буй "чөтгөрийн" хүчинд арчаагүйтэн хамтсаатан болж буй ухамсаргүй өмнөх үе болгон танилцуулдаг. 

РОМАНЫ НЭР.  Романы нэрийг англиар 3 янзаар орчуулжээ; "Чөтгөрүүд", "Албингууд" болон "Эзэмшсэн" гэж орчуулж байснаас 1916 оны Констанс Гарнеттийн "Эзэмшсэн" нэртэй орчуулга уг романыг алдартай болгосны сацуу уг нэрээрээ алдаршжээ. Гэвч хожуу үеийн орчуулагчид энэ нэрийг маргаантай гэж үзэх болсон агаад "Эзэмшсэн" гэвэл утга буруу чиглэлтэй болох буюу Оросын Весы гэх үг нь идэвхгүй обьект биш харин идэвхтэй субьектууд учир "Эзэмшигчид" гэвэл ононо гэж үзжээ. Гэсэн хэдий ч "Албингууд" нь янз бүрийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийдэг юмуу ёс суртахуунгүй хувь хүмүүсийг бус харин эдгээр санаанд эзэмдүүлэгсдийг хэлнэ; энэ нь материаллаг бус боловч хоёрдугаар зэргийн хувь хүн болоод бүлэг хүмүүсийн оюун ухааныг захирч, тэдэнд нөлөөлж сүйрэлд хүргэх амьд хүчнүүд юм. Орчуулагч Ричард Певеар хэлж байна: "Албингууд" бол баруунаас Орос руу орж ирсэн измүүдийн легион юм; идеализм, рационализм, эмпиризм, социализм, анархизм, позитивизм болон нихилизм буюу эдгээрийн үндэс болж байгаа атеизм гэжээ. Үүний эсрэг идеал бол (роман дээр Иван Шатовын дүрээр дамжуулан илэрхийлэгдэнэ) ард түмний итгэл үнэмшил, оюун санаанаас урган гарч ирсэн жинхэнэ Орос үндэстний соёл юм. Достоевский найз Аполлон Майковт бичсэн захиандаа романыхаа нэрний санааг Евангелийн сургаальд гардаг Жерасений чөтгөрийг зайлуулах хэсгээс санаа авсан гэдгээ дурдсан байдаг ба мөн тэрээр: яг үүнтэй ижил зүйл манай оронд тохиолдсон, чөтгөрүүд Орос хүнээс гараад гахайн сүрэгт нэвтрэв  гэсэн буй.

 РОМАНЫ СУУРЬ ДЭВСГЭР. 1860-аад оны сүүлээр Орост либерал, социалист, хувьсгалт үзэл санаатай оюутнуудын бүлгүүдийн улмаас улс төрийн ер бусын үймээн самуун гарч байв. 1869 онд Достоевский радикал үзэлтнүүдийн эсрэг чиглэсэн "улс төрийн ёгтлол" санаатай роман бичихийг бодох болжээ. Тэрээр залуухан ухуулагч Сергей Нечаевын зохион байгуулсан бүлэг, тэр дундаа Москва дахь Петровская  дахь хөдөө аж ахуйн академид хуучин нөхөр, бүлгийн гишүүн байсан Иван Ивановыг алсан бүлэглэлд анхаарлаа төвлөрүүлсэн байна. Достоевский Ивонавын тухай академийн оюутан байсан хүргэн ахаасаа дуулсан агаад радикализмаас татгалзаж, Оросын ортодокс сүмийн номлол болон Романовын ордныхныг Оросын хувь заяаны жинхэнэ хамгаалагчид гэх санааг ихээхэн сонирхож байжээ. Достоевский Ивановыг Нечаевистууд хөнөөсөн тухай сонсоод тун цочирдож, "манай цаг үеийн хамгийн чухал асуудал" гэж нэрлэсэн зүйлийнхээ талаар улс төрийн роман бичихээ амалж байв. Үүнээс өмнө тэрээр "Аугаа нүгэлтний амьдрал" гэдэг сэтгэлзүйн ба атезимын Ёс суртахууны холбоог судалсан философийн роман дээр ажиллаж байж. 

 Улс төрийн маргаан, философийн романы хэсгүүдийг нэгтгэж нэг том төсөл болгосон нь өнөөдрийн "Албингууд" болжээ. Ажил урагшлахын хэрээр либерал ба нихилист дүрүүд хоёрдугаар зэргийн дүрүүд болж эхэлсэнээр Достоевский ёс суртахууны доройлтой харизматик язгууртан Николай Ставрогины дүрд илүү анхаарлаа хандуулах болжээ. Хэдийгээр радикал бодол санаа, үйл ажиллагааны янз бүрийн хэлбэрүүд рүү өршөөлгүй егөөдөж довтолсон ч "Албингууд" нь тухайн эрин үеийн нихилстуудын эсрэг ердийн романтай ижилгүй байдаг (жишээн Николай Лесковын бүтээлээс олж болно) ба тухайлбал; нихилистууд нь ёс суртахууны хувьд хар-цагаан ертөнцөд оршдог, туйлын амин хувиа хичээсэн, хуурамч хорон санаатнаар дүрслэгддэг. Харин Достоевский  нихилистуудийг ердийн хүний сул дорой байдалтайгаар дүрслэхийн дээр залуу насны мэдрэмтгий, гэнэн цайлган, идеалист, ихэрхүү, хөнөөлтэй санаа руу ертөнцийг татан оруулдаг байдлаар дүрсэлжээ. Достоевский Нечаевын аллагыг зохион байгуулалтыг дахин төсөөлөхдөө; хамгийн цэвэр зүрх сэтгэлтэй, хамгийн гэм зэмгүй хүмүүсийг хүртэл ийм аймшигт хэрэгт татан оруулж болон олон янзын, төрөл бүрийн сэдлүүдийг дүрслэхийг оролджээ. "Зохиолчийн өдрийн тэмдэглэл" бүтээлдээ тэрээр; өөрийнхөө үеийнхний үзэл санаатай одоогийн үеийнхэн хэрхэн харилцаж байгааг авч үзээд залуу насандаа өөрийгөө Нечаев шиг хэн нэгний дагагч болж болох байсан талаараа бичсэн байдаг. Достоевский залуу байхдаа радикал байгууллагын гишүүн байсан (Петрашевскийн дугуйлан) бөгөөд үүнээс болж баригдаж Сибирийн хорих лагер руу цөллөгдсөн билээ. Тэрээр Петрашевскийн дугуйлангийн гишүүдээс бүрдсэн хувьсгалын нууц нийгэмлэгийн идэвхтэй оролцогч байв. Үүрийг үндэслэгч, удирдагч нь Николай Спешнев гэгч байсан агаад түүнээс санаа авч Ставрогины дүрийг бүтээсэн гэж тайлбарлагчид байдаг. 

ХҮҮРНЭХҮЙ. Романы хүүрнэгч нь нэгдүгээр биеэс энэхүү түүхийг бичсэн байх бөгөөд Степаны дотно, итгэлт найз болох энэ жижиг дүрийг Антон Лаврентьевич Г - в гэх ба залуухан, боловсролтой, мэдрэмжтэй Антон бол өөрийн хотод саяхан болсон хачин үйл явдлын товчооныг бичихээр шийдсэн орон нутгийн төрийн албан хаагч юм. Тэрээр хэдий хоёрдахь зэрэглэлийн дүр боловч бүх дүрүүд хийгээд үйл явдлын талаар гайхалтай сайн мэдлэгтэй байдаг тул хүүрнэл нь бүхнийг мэддэг гуравдагч бие руу байнга хувирч байна. Уран зохиол судлаач Жозеф Фрэнкийн хэлж буйгаар хүүрнэх өнцгийн энэхүү сонголт нь Достоевскийд; үндсэн үйл явдалтай холбогдох Грекийн найрал дууны үүрэг шиг гол дүрүүдийнхээ цаадах цуурхал, бодол, хов живийг дүрслэх боломж олгодог гэжээ. Хүүрнэгчийн дуу хоолойн ухаалаг, голдуу ёжтой бөгөөд сэтгэлзүйн хувьд мэдрэмжтэй боловч үе үе давамгайлдаг ч үүний зэрэгцээ ихэнхдээ бүр мөсөн алга болдог. Хүүрнэлийн ихэнх хэсэгт хүүрнэгч маань түүх өгүүлэх юмуу дүрслэхээс илүүтэйгээр нэг дүрийн дотоод яриа, эсхүл хоёр дүрийн харилцан яриагаар хослуулах юмуу дүрүүдийн харилцаа холбоог далд утгатай болон нарийн тайлбарласан харилцан яриагаар гарган тавьдаг. 

Оросын философич Михаил Бахтин "Достоевскийн яруу найргийн асуудлууд" бүтээлдээ; Достоевскийн уран зохиолын хэлбэрийг полифоник гэж тодорхойлоод нэг дүр болгон олон тооны "дуу хоолой-идеа" болж, бие биетэйгээ харилцан,байнгын хөдөлгөөнтэй байж өөрсдийгөө зарлан тодорхойлдог. Энэ утгаараа хүүрнэгч нь зөвхөн олон тооны хүүрнэлийг нэгэн зэрэг бичиж бүртгэгчээс гадна үүндээ өөрийн дуу хоолойг сүлжиж оруулсанаар эсрэг тэсрэг бүтцийг бий болгогч ажээ. "Албингууд" романы магадгүй хамгийн гол бүлэг болох "Тихоны Лавринд" бүлгийг тухайн үед цензурдан хассан байдаг ба хожим эл бүлгийг хавсралт болгож хэвлэдэг болсон, Манай Монголд, Ц. Гомбосүрэн гуайн орчуулгад ч хавсралт болж орсон байдаг. Чухам яагаад, бас энэ бүлэгт юу өгүүллэдэгийг зухас дурдъя. Russian Messenger сэтгүүлийн редактор Михаил Катков "Тихоны Лавринд" бүлгийг нийтлэхээс татгалзжээ. Уг бүлэгт Николай орон нутгийнхаа хамба Тихоны сүмд зочлох бөгөөд урт, тун дэлгэрэнгүй бичсэн, бараг баримт бичиг бүхий захидлаар Тихон хамбад наманчлах ба захидалд; 11 настай, эмзэг сул дорой Матрёша охиныг бэлгийн харилцаанд уруу татсан, улмаар үүнээс болж охин өөрийгөө Дүүжлэн хорооход тэрээр юу ч хийлгүй зүгээр, бараг албаар гар хумхин сууснаа бичсэн байна. Николайгийн дүрсэлсэнээр бол, Маръя Лебядкинатай гэрлэсэн нь өөрийнхөө амьдралыг зэрэмдэглэх гэсэн санаатай оролдлого бөгөөд чухам тухайн үйл явдлыг мартаж чадахгүй байгаагаас болж хожмын айдаст автах, хий юм харах болсон ажээ. Достоевский Николайгийн сэтгэлзүйг ойлгоход энэ бүлэг зайлшгүй шаардлагатай гэж үзэж байсан тул Катковоос энэ бүлгийг хадгалж үлдээхийн төлөө цөхрөнгөө бартал гуйсан боловч амжилт үл олжээ. Эцэст нь тэрээр орхихоос аргагүйд хүрч, тус бүлгийн романы сэдэвтэй холбоотой хэсгүүдийг дахин бичжээ. Достоевский "Тихоны Лавринд" бүлгээ дараа дараачийн романыхаа хэвлэлд хэзээ ч оруулаагүй ч орчин үеийн хэвлэлд ерөнхийдөө хавсралт байдлаар ордог болжээ. 

ҮНДСЭН СЭДЭВ. Достоевский Майковт бичсэн захидалдаа романых нь гол сэдэв бол; бүхий л амьдралынх нь турш өөрийг нь ухамсартай, ухамсаргүйгээр шаналган зовоож ирсэн бурхны оршихуйн тухай гэсэн байв. Романы өрнөлийн ихэнх хэсэг итгэл үнэмшил ба үл итгэх байдлын дундаас бий болох агаад мөн ихэнх дүрүүдийн үг, үйлдэл энэ тэмцлийн хүрээтэй нягт холбоотой мэт байдаг. Достоевский атеизмыг Оросын нийгмийн асуудал улам гүнзгийрч байгаагийн үндэс шалтгаан гэж хардаг байсан. Тэрээр цааш нь Майковт; ард түмнээ, үндэсний язгуураа гээсэн хүн бас эцэг өвгөдөө болон бурханд итгэх итгэлээ гээсэн хүн юм гэж бичжээ. Мөн тэр захидалдаа Достоевский нэгдүгээрт Николайгаар, хоёрдугаарт Степанаар "Орос хүнийг" гахайнуудын ёгтлолд гардаг чөтгөрт эзэмдүүлчихээд бурхнаар илаашруулсан хүнтэй харьцуулжээ. "Албингууд" дээр Орос хүн жинхэнэ үндэсний шинж чанараа алдаж (Достоевскийн хувьд Ортодокс шашин нь христийн итгэл үнэмшилтэй салшгүй холбоотой байсан). Идеализм, социализм, атеизм болон католикизм зэрэг барууны сэтгэлгээний хэв маягаар уг хоосон зайг дүүргэхээр хичээнэ. Николай болон Степан нар шиг хүчирхэг чанартай юмуу багш нараар дамжуулан эргэн тойрондоо нөлөөлөх нь яг л чөтгөрүүд гахайд нэвтэрч орохтой ижил аж. Николайд Бурханд итгэх итгэл үнэмшлийн оронд рационал, оюунлаг, өөртөө найдсан, эгоизм байдаг боловч түүний багад Степаны хэт өдөөж орхисон ад тачаал, мэдрэмж өөрийг нь хэзээ ч орхидоггүй. Айдас, ёс суртахууны нөлөөнд автаагүй Николайн амьдрал амин хувиа хичээсэн туршилт хийгээд өсөн нэмэгдэж буй уйтгар гунигийн зовлонг даван туулах зүрх сэтгэлгүй бэдрэл болгожээ.

 Түүний хамгийн хурц мухардмал асуудал Тихонтой ярилцах хэсэгт илэрхий болдог бөгөөд уншигчид ганц удаа л түүний дотоод төлөв байдлыг үнэн зөвөөр олж хардаг. Энэхүү харилцан ярианд, түүний бодит нухцтай ярианд биеэ барьсан рационал дуу хоолой хийгээд эмзэг, хүлцэнгүй дуу хоолойны хооронд байнгын хэлбэлзэл байдаг. Романы бусад олон дүрүүдэд Николайн сэтгэлзүйн нэг юмуу хоёр шинж чанар гүн гүнзгий нөлөөлсөн байдаг. Нихилист Петр увайгүй, ёс суртахуунгүй, хүч чадлыг эрэлхийллэгч талынх бол Шатов бардам сэтгэлдээ автсан, оюун санааны хувьд хоцрогдсон нэгэн юм. Николай христийн номлол бол хамгийн дээд идеал (нотлохын тулд өөрийгөө ч хуурч байгаа ч Шатовыг ятгаж чаддаг) хэмээн ярихыг сонссон Шатов "үхлээс сэрдэг". Үүний эсрэгээр Кириллов Николайн бурхан биш хүний хүслийн ноёрхол болох атеизмыг номлолд итгэж, хүн төрөлхтнийг нууцлаг айдсын боолчлолоос чөлөөлөхийн төлөө өөрийгөө золиослох төлөвлөгөө зохиодог. 

Гэвч Николай өөрөө өөрийнхөө атеизмд ч итгэдэггүй бөгөөд  Шатов, Тихон нарын олж мэдсэнчлэн тэрээр үнэнээс зайлсхийж, өөрийгөө тамлан зовоох хүсэл эрмэлзлэлээсээ болж улам бүр бузар муухай руу шигдэн орж байна. Достоевский Орос улсад амиа хорлох явдал нэмэгдэж байгааг шашинд итгэх итгэл буурч, гэр бүл шиг нийгмийн байгууллагууд задрах дагалдах шалтгаан болж байна гэж харжээ. Атеизм юмуу ер нь итгэл үнэмшлээ алдах нь эцсийн үр дүндээ өөрийгөө сүйтгэнэ гэсэн нь "Албингууд"-ын үндсэн сэдэв юм. Энэ сэдвээр өргөтгөсөн хэд хэдэн харилцан яриа байдгийн ихэнх нь Кирилловтой холбогддог бөгөөд романд 4 амиа хорлолт дүрслэгддэг. Эхнийх нь хүүрнэгч Жулиатай холбоотой дүрсгүйчүүдийн тухай ярьж байгаад Жулиа нэгэн залуугийн амиа хорлосон газарт очихоор явсныг өгүүлнэ. Амиа хорлогч нь өнөөг хүртэл залуухан, хариуцлагатай, тайван хархүү байсан Бөгөөд гэр бүлийнхнийхээ итгэж өгсөн их хэмжээний мөнгөөр санаатайгаар хэдэн өдрийн турш үймээн самуунтай амьдарч бүх мөнгөө үрэн таран хийчихээд амиа хорлохынхоо өмнө дарс, хоол захиалж тайван зооглож, богино зурвас бичиж үлдээгээд толгой руугаа буудсан байдаг. Үйл явдалтай холбоотой анхны амиа хорлолт бол Кирилловынх юм. Кириллов нь амиа хорлосон нэгэн төрлийн философич бөгөөд хэд хэдэн ярилцагчид (хүүрнэгч, Николай, Петр) энэ сэдвийн ихэнх нь хувийн шинжтэй түүний санаа боловч мөн ерөнхийдөө үзэгдэл болгож тайлбарладаг. 

Түүний хэлснээр амиа хорлодог 2 төрлийн хүмүүс байдаг; тэвчихийн аргагүй сэтгэл хөдлөлд автсан үедээ гэнэт үүнийг хийдэг хүмүүс, сайн шалтгаанаар удаан бодсоны эцэст үүнийг хийдэг хүмүүс байдаг ажээ. Нөгөө ертөнцөд очихоос айх, өвдөлтөөс айх; энэ 2 өрөөсгөл ойлголт байдаггүй байсан бол хүн бүх сүүлчийн ангилалд боломжтой гэж тэрээр боддог. Тэрээр мөн бурхан бол үхлээс эмээх айдсын өвдөлт гээд өвдөлт болон айдсыг ялан дийлсэн хүн өөрөө бурхан болно хэмээдэг. Романы төгсгөлд Николай нь амиа хорлодогийн  шалтгааныг хассан бүлгийг уншиж байж л бүрэн ойлгодог. Түүний хийсэн олон тооны гэмт хэрэг, дотоод оршихуйн хоосрол, түүний сайн ба муугийн хил хязгаарыг давах гэсэн "ариун" прото - Ницшегийн оролдлогоос үүсэн бий болсон галзуурал нь бодит байдлыг халхалж байгаад Тихонтой хийсэн наманчлалаар л зөвхөн ил гардаг. "Галзуурал" байгаа хэдий ч хүүрнэгчийн цохон тэмдэглэж буй дүрслэлээр бол амиа хорлолт нь "рационал"-аар хийгдсэн байдаг. Эмнэлгийн дүгнэлтээр Николай ямар нэгэн галзуурсны улмаас бус цэвэр ухамсартайгаар өөрийгөө хөнөөсөн болохыг тогтоодог билээ. "Албингууд"-г, ялангуяа Достоевскийн үеийн радикал, либералуудын нийтлэг шүүмжлэл бол хэтрүүлэгтэй бөгөөд бодит бус, энэ нь зохиолчийн хэтрүүлэгтэй уран сэтгэмж, сэтгэцийн эмгэг судлалд их анхаарсны үр дүн гэж байв. Достоевский уран төсөөлөлдөө эрх чөлөө өгсөн хэдий ч тэрээр романыхаа дүрүүдийг тухайн үеийн бодит хүмүүс, бодит санаанаас гаргаж авах гэж ихээхэн шаналсан гэдэг. Фрэнкийн хэлж буйгаар уг роман нь бараг тухайн үеийн Оросын соёлыг шахаж гаргасан нэвтэрхий толь бичиг бөгөөд доог тохуу болоод голдуу хошигносон хандлагаар шүүгдсэн агаад түүхэн хувь хүн, үйл явдлын бат суурь дээр сэргээн босгосон соёлын мөргөлдөөний тухай гайхалтай бүтсэн "домог" юм гэжээ. 

Романы бараг бүх гол дүрүүд, эсхүл дор хаяж хувь хүний удирдлага болгож байсан санаа нь тухайн үеийн бодитой оршиж байсан шинж маяг аж. Достоевский Петрашевскийн дугуйлангийн нөхөр Николай Спешневээс хэсэгчлэн сэдэвлэн Николай Ставрогиныг бүтээсэн агаад мөн энэ дүр нь Макс Штрирнерийн нэгэн адил ёс суртахуунгүй, атеистик философийн практикт төсөөлөгдсөн туйлширлыг төлөөлнө. Харин Тихоны дүрийг Задонскийн Тихон гэгч бодит Хамбаас санаа авчээ. Петр Верховенскийн тухайд Достоевский: энэ дүр бол Нечаев хөрөг биш харин миний оюун ухаан тухайн гэмт хэрэгт тохирсон, тийм төрлийн хүнийг төсөөлөн бүтээсэн хэмээжээ. Петр-тэй холбоотой ихэнх нихилист дүрүүдийг олон нийтэд нээлттэй болгосон, Достоевскийн судалж байсан Нечаевистуудын шүүх хурлын протокол дээрээс сэдэвлэсэн байна. Шатовын дүр нь социалист үзэл санааны эсрэг Оросын үндсэрхэг үзлийн хариу үйлдлийг илэрхийлдэг агаад эхэндээ Нечаевын хохирогч Иванов дээр үндэслэсэн байсан бол дараа нь Данилевскийн орчин үеийн Славян үзэл санаа нь дээр үндэслэсэж, мөн тодорхой хэмжээгээр зохиолчийн Оросыг шинэчлэх санаанууд дээр үндэслэгджээ. Степаны дүр Грановскийг дуурайсан элэглэлээр эхэлж, эрдэм шинжилгээний ажлын сонирхол болоод урт наманчилсан захидал бичих дур хүсэл, мэдрэлийн өртөмтгий байдал нь хадгалагдан үлдсэн боловч эл дүр нь 1840-өөд оны Герцен, Белинский, Тургенев зэрэг идеалист хүмүүсийн хандлага дээрээс үндэслэгджээ.

 Кармазиновын дүр нь Тургеневыг илт элэглэл байсан буюу түүний зан чанар, хувь хүний онцлогийг нихилизмыг хүлээн зөвшөөрсөнтэй холбожээ; мөн уран зохиолын үдэшлэгийн зарим хэсэгт түүний бүтээлийн хэлбэр маягийг оруулсан байдаг. Киррилов, Шигалев зэрэг хамгийн туйлширсан, үнэмшил багатай дүрүүдийг тухайн цаг үеийн бодит хүмүүс юмуу бодит санаанаас үндэслэжээ. Кирилловыг анх амиа хорлох төлөвлөгөөгөө шүүх хурал дээр илэн далангүй ярьсан Нечаевын хамтрагчаас санаа авсан ч түүний бүтээсэн апокалиптик философийг Фейербахын антропотеист идеаг тайлбарлахад үндэслэгддэг. Шигалевыг нийгмийн Дарвинист хэлбэрийг дэмжигч радикал шүүмжлэгч В. А. Зайцев гэгчээс үндэслэжээ. Достоевский "Шинэ Гэрээ"-ны "Илчлэлтийг" зөвхөн нэгдүгээр зууны христэд итгэгчдийг хавчигдан зовж байхад тайтгаруулах гэж илгээсэн захиа биш гэж харин өөрийнх нь цаг үед хэрэгжиж буй зөгнөл гэж үздэг байжээ. 

Тэрээр коммунизм нь зөв, буруу байхаас үл хамаарч нэг л өдөр коммунизм ялна гэж бичсэн байдаг ба цааш нь; гэвч энэ ялалт тэнгэрийн хаант улсаас маш хол байх болно. Одооийг байдлаар дэлхийн хувь заяаг удирдаж байгаа хүмүүсийн хэн нь ч энэ талаар огт төсөөлөөгүй байгаатай адил энэ ялалт хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ. Оросын хувьсгалаас хойш олон судлаачид "Албингууд"-ын зөгнөлийн шинж чанарыг онцлон тэмдэглэжээ. 1920-д оны эхээр Францын зохиолч Андре Гиде уг роман нь бүхэлдээ одоо хувьсгалд амь давчдаж буй Орос орныг зөгнөсөн гэж бичиж байв. Петрийн хувьсгалт нийгэмлэгийн хурал дээр Шигелавын тайлбарласан системийн зөвлөлтийн дэг журмын загварыг зөвлөлтийн эсэргүү зохиолчид үүсгэн байгуулж байжээ. Борис Пастернак, Александр Солженицын нар Достоевскийн Шигалевизмын тайлбарыг октябрийн хувьсгалын дараах системчилсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийн урьдчилсан сэрэмжлүүлэг гэж нэрлэж байжээ. Пастернак Сталины их цэвэрлэгээг дурдахдаа ихэвчлэн "Шигалевизм" гэсэн нэр томьёог ашигладаг байв. Ричард Певеарын үзэж буйгаар Достоевский романыхаа уран зохиолын үдэшлэгийн сүүлийн уншигчаар Ленинийг дүрсэлсэн ажээ. Францын философич Андре Глюксманн  "Албингууд"-д дүрсэлсэн нихилизм нь орчин үеийн терроризмын үндэс суурь буюу "онцлог хэлбэр" гэж хэлжээ

Comments