Уран зохиолын талаар жаахан ярихад ~ 3

 


"Дайн ба Энх" романы Наташа Ростов бол Лев Толстойн хамгийн аугаа бүтээлийн нэг бөгөөд энэ дүр нь эрч хүчтэй баяр баясгалан, амьдралыг зоригтойгоор, бүрэн дүүрнээр мэдрэх чадварыг илэрхийлдэг. Наташа нь өөрийн нөхөр Пьер Безуховын анхны эхнэр Эленагийн хүйтэн, зальтай байдлын эсрэгээр сэргэлэн цовоо, зөнгөөрөө байдаг. Наташа нялх балчираас насанд хүрэх хүртлээ уулзаж танилцсан хүн болгоны сэтгэлийг татдаг буюу үүнд Андрей Болконский, Анатоли Курагин болон Пьер Безуховыг дурдаж болно. Дур булаам хэдий ч Наташа хэзээ ч эрчүүдийн анхаарлыг татах гэж сээтэгнэх юмуу аальгүйтдэггүй. 
Шаргал даашинзтайгаа талбайгаар гүйхдээ ч, Отрадноегийн тагтан дээрээ дуулж байхдаа ч, эсхүл театрт дуурь үзэж суухдаа ч Наташа өөрийнхөө онцгой оршихуйгаараа, зүгээр л өөрөөрөө байгаадаа урам зоригтой байдаг билээ. Энгийн байдал нь түүнийг заримдаа гэнэн болгодог; Наташа Анатолид татагдсан агшин зуурын хүсэл тэмүүллээ буруу ойлгож, түүнтэй хамт оргох утгагүй төлөвлөгөө зохиодог. Гэвч Наташа алдаагаа ухамсарлан үхэж буй Андрейгийн дэргэд чинь сэтгэлээсээ гэмшиж өршөөл эрдэг. Наташагийн оюун санааны хөгжил нь Пьерийнх шиг философийн юмуу номын биш ч хангалттай гүн гүнзгий юм. Тэрээр романы төгсгөлд эрс өөрчлөгдсөн байдаг бөгөөд ухаан нь хөгжсөөр оюун санаа нь Пьерийнхтэй эн тэнцүү болсон байдаг.

 


"Ах дүү Карамазов" романы эцэг Карамзов болох Фёдор Павлович бол Карамазовын удмын баян чинээлэг патриарх юм. Тэрээр романы гол дүрүүд Алёша, Дмитрий, Иван нарын эцгээс гадна Смердяковын ч эцэг юм. Найрсаг бус, бүдүүлэг, шуналтайгаас гадна хуял тачаалтай Фёдор Павлович гомдоосон юмуу урвасан хүмүүсийнхээ талаар огт боддоггүй зөвхөн өөрийнхөө таашаал, мэдрэмжийн сэтгэл ханамжийн төлөө л амьдрагч нэгэн билээ. Хөрөнгө чинээтэй хэдий ч ямар ч нэр төргүй Фёдор Павловичийг бараг бүх хүн жигшиж зэвүүцдэг. Түүнд хүүхдүүдээ хайрлаж, халамжлах сэтгэл байдаггүй бөгөөд аль хүүхдээ ямар хүүхнээс төрсөнийг ч мартсан байдаг. Түүний амьдралын цор ганц зорилго бол мөнгөтэй болох, мөн романы ихэнх хэсэгт Грушенка зэрэг залуу хүүхнүүдийг уруу татах хуял тачаалдаа захирагдах болой. Фёдор Павлович эцэстээ Смердяковт аллагддаг билээ.

 


14 нас арай хүрч амжаагүй байгаа Жульетта нь насанд хүрсэн болоод насанд хүрээгүй тэр насны зааг дээр байдаг. Жүжгийн эхэнд тэрээр дуулгавартай, нөмөр нөөлөгт байдаг, гэнэн хүүхэд шиг байдаг. Түүний насан дээрх олон охид, нэн ялангуяа түүний ээж нь хүртэл нөхөрт гарсан байхад Жульетта энэ талаар огт бодоогүй байдаг. Хатагтай Капулет Парис түүнтэй гэрлэх хүсэлтэй байгааг дурдахад Жульетта Парисыг хайрлахыг хичээнэ гэж дуулгавартайгаар хариулсан нь түүнийг хүүхдийн үгэнд оромтгой хийгээд хайрын талаар юу ч мэдэхгүйг харуулна. Жульетта өөрийн насны найзгүй мэт байдаг нь сексийн тухай яригдахад таагүй хандаж байгаагаас нь харагдана. Жульетта жүжгийн эхний үзэгдлүүдээс л хүч чадалтай, эрүүл ухаантай, шийдмэг болохоо харуулах буюу "Ромео, Жульетта" жүжгийн үйл явдал өрнөх 4 өдрөөс өмнөх ямар хүүхэн болохоо үүгээр урьдчилан хэлж байна. Жульеттагийн Парисыг хайрлахыг оролдох хүлцэнгүй байдалд ч гэсэн зориг шийдэмгий чанарын зарим нэг зан чанар байдаг. Ээжийнхээ хүсч байгаа хэмжээгээр Жульетта Парисыг нөхрөө гэж үзэхийг болохоо амладаг.

 Энэ дүр нь гаднах байдлаараа дуулгавартайн зэрэгцээ уншигчдад идэвхгүй байхаас татгалзаж буйгаа мөн мэдэгдэнэ. Жульетта ээжийнхээ хүслийг биелүүлэх боловч Парист дурлах замыг сонгохгүй. Жульетта  Ромеотой анх танилцсанаар насанд хүрэх хандлага руу хүчтэй чиглэгдэж байна. Жульетта түүнд бүх сэтгэл зүрхээрээ дурладаг боловч Ромеогийн яаруу шийвлэр, бүх зүйлсэд романтик сэтгэлээр хандах байдлыг нь шүүмжилж чаддаг. Ромео Тибалтийг хөнөөгөөд цөллөгдөх ял авсаны дараа ч Жульетта түүнийг сохроор дагаддаггүй. Тэрээр Ромео-д үнэнч байх, түүнийг хайрлах сэтгэл өөрийнх нь тэргүүлэх баримтлал байх ёстой гэсэн логиктой бөгөөд чин сэтгэлийн шийдвэр гаргадаг. Эцэст нь, Жульетта Ромеотой дахин хамт байхын тулд өрлөг эхээсээ, аав ээжээсээ, Верона дахь байр сууринаасаа гээд өөрийнх нь аргамжаа болж байсан бүхнийг хаядаг. Түүнийг булшинд сэрэхэд Ромео хэдийнээ үхсэн байдаг, Жульетта эмэгтэй хүний сул дорой байдлаас болж амиа хорлодоггүй, харин Ромеогийн адилаар хүчтэй хайраас болж өөрийгөө егүүтгэдэг. Ромеогийн амиа хорлолтоос Жульеттагийнх илүү зориг шаардсан байдаг, тухайлбал Ромео хор ууж үхдэг бол Жульетта зүрх рүүгээ хутга дүрдэг. Жульетта гэнэн цайлган охиноос өөртөө итгэлтэй, үнэнч, чадварлаг эмэгтэй болтлоо төлөвшдөг нь Шекспирийн дүр бүтээхүйн анхны ялгуулсан амжилтын нэг бөгөөд мөн энэ дүр бол түүний хамгийн бат итгэлтэй, бүрэн дүүрэн боловсруулсан эмэгтэй дүрийн нэг ажээ.

 


"Гринч зул сарыг хэрхэн хулгайлсан бэ!" Америкийн хүүхдийн зохиолч, яруу найраг, зураач Теодор "доктор" Сьюз Гайзелийн сүүл холбон шүлэглэж бичсэн зурагт хүүхдийн зохиол. Христийн мэндэлсэний баярын өмнөх үдэш муухай ааштай, ганцаардмал Гринч Ховилл тосгоныхны зул сарыг үгүй хийхээр (ингэхдээ уг баяртэй холбоотой эд зүйлсийг хулгайлдаг) оролдож байгаа тухай эл зохиолд дүрслэгджээ. Ид шидийн гэмээр байдлаар Гринч нь зул сарын баяр бол мөнгө юмуу бэлэгтэй холбоотой биш болохыг ухаардаг. Зохиолыг 1957 онд Random House хэвлэлийн компани ном болгосон бол ойролцоогоор мөн тэр үеэр Redbook сэтгүүлд нийтлэгдэн гарчээ. Энэ ном нь зул сарын баярыг арилжааны шинжтэй гэдэг талаас нь шүүмжилдэг болой. 1966 онд номноос сэдэвлэн Телевизийн хүүхэлдэйн кино хийж, Гринчийн хоолойг жүжигчин Борис Карлофф бүтээжээ. Тэгвэл 2000 онд live - action жанрын уран сайхны кино хийгдэж Гринчид алдарт Жим Керри тоглов. 2018 онд компютер - анимэйшн кино хийгдэж Гринчид Бенедикт Камбербач тоглосон бол 2007 онд мюзикл хэлбэрээр тавигдаж байв. Гринчийн дүр анх Др. Сьюзын бичсэн "Хубуб ба Гринч" нэртэй 33 мөртэй зурагт шүлэгт гарч ирсэн бөгөөд 1955 онд Redbook сэтгүүлд хэвлэгдэж байж. Др. Сьюз "Гринч зул сарыг хэрхэн хулгайлсан бэ!" Бүтээлээ 2 жилийн дараа, 1957 оны эхээр бичиж эхэлсэн. "Малгай доторх муур" зохиолоо бичиж дуусгаад Др. Сьюз эхнэр Хелен болоод журмын нөхдийн хамт Beginner Books-г үүсгэн байгуулав. Эрүүл мэндийн байнгын асуудалтай байсан Хелен 1957 онд бага цэргийн цус харвалтад өртсөн ч урьдын адилаар нөхрийнхөө номонд албан бус редактороор ажиллажээ. 

Др. Сьюз номоо хэдхэн 7 хоногт бичиж дуусгасан агаад намтар судлаачид зохиолын төгсгөлийг эс тооцвол энэ ном түүний замналдаа бичсэн хамгийн хялбар ном байсан гэж хэлсэн буй. 1957 оны 5 сарын дундуур ном бэлэн болж, Нью Иорк дахь Random House-ын оффис руу илгээв. 6-р сард Др. Сьюз, Хелен нар номын өрөлтийг шалгаад буцаасан ба зохиолч номоо зээ охиныхоо 1 настай хүү Теодор Оуэн-д зориулжээ. 2005 оны байдлаар уг ном 9 хэлээр орчуулагдсан байсны дотор Латин хэл ордог аж. New York Herald Tribune сонинд гарсан нийтлэлд уг номыг Др. Сьюзын эхэн үеийн бүтээлүүдтэй харьцуулж; Др. Сьюзын онцгой бөгөөд суу билигт мөр, үгсүүд үргэлж ижилхэн байж, мөн үндсэн сэдэв дээрээ тоглосон хувилбарууд нь тун баялаг, үргэлж хөгжилтэй, шинэлэг байдаг гэж бичжээ. Kirkus Reviews: Гринч бол Скрүүжээс хойших хамгийн шилдэг зул сарын танхай этгээд гэсэн бол New York Times сонины нийтлэлд: хэрэв та Др. Сьюзыг цэвэр антик сэтгэлээр харахыг илүүд үзэж түүнээс ёс суртахуун хайвал уг бүтээлээс ямар ч аз жаргал хүлээх хэрэггүйгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг. Уншигч нь Гринчийг шинэчлэгдэж, сайхан сэтгэлтэй болох хүртэл оргилсон шүлгүүд болоод хачирхалтай сонин зургуудаар аялах болно гэж бичжээ. The Saturday Review сэтгүүлд: шүлгүүд нь цоглог ба хуудсууд нь хэн бүхний хүсдэг шиг тод, өнгөлөг гээд уг ном нь хүүхдэд уншиж өгч байгаа эцэг эх, ах эгч нар ч ёс суртахууны, хошигнолын таашаалыг мэдрэх болно гэжээ.

 Шүүмжлэгч Шарлотт Жексон: Др. Сьюз жинхэнэ өөрийн хэв маягаар зул сарын гайхалтай уран сэтгэмжилсэн өнгөлөг ном бичжээ хэмээжээ. Судлаачид Др. Сьюз ба Гринч нарын хооронд холбоо байдаг гэж үздэг; Гринч 53 жил зул сарыг тэвчиж ирсэндээ харамсаж байхад Др. Сьюз номоо бичиж хэвлүүлэхдээ 53 настай байв. Энэ талаар 1957 онд зохиолч маань хэлэхдээ: би өнгөрсөн 12-р 26ний өглөө шүдээ угааж байхдаа өөрийгөө толинд хараад тэнд Гринчийн царайг олж харсан. Энэ бол Сьюз байсан!. Тиймээс би зул сараар алдсан зүйлээ дахин олж нээхийн тулд исгэлэн найз Гринчийнхээ тухай бичсэн гэж хэлжээ. Гринч бол Др. Сьюзын бүтээсэн анхны насанд хүрсэн бас анхны эсрэг талын гол дүр ажээ. 2007 онд онлайн санал асуулгад үндэслэн Үндэсний Боловсролын холбоо уг номыг хүүхдэд зориулсан багш нарын шилдэг 100 номын жагсаалтад оруулсан бол Library Journal сэтгүүл шилдэг 100 зурагтай номын жагсаалтынхаа 61-р байрт эрэмбэлжээ. Энэ ном бичигдсэнээс хойш "гринч" гэдэг үг нь түгээмэл толь бичигт албан бус нэр томьёогоор орж, "гринч" гэдэг үг "бусдын баяр хөөрийг унтраагч хүн" гэсэн утгыг илэрхийлэх болжээ.










Comments

  1. Наташа Ростов миний хувьд ч бас хамгийн дуртай, хайр булаам эмэгтэй дүр маань бгаа юм

    ReplyDelete

Post a Comment