"Лолита". Орос - Америкийн зохиолч Владимар Набоковын 1955 онд нийтлүүлсэн роман. Энэхүү романд агуулагдах сэдэв нь маш их маргаан дагуулсанаараа алдартай ба товчхондоо романд, дунд хирийн насны уран зохиолын профессор Гумберт Гумберт (нууц нэр) хэмээн романы баатар бас итгэх аргагүй хүүрнэгчийн 12 настай Долорес Хэйз гэх дагавар охиндоо сексийн хувьд донтон автаж буй тухай өгүүлнэ. "Лолита" хэмээх нэр нь Гумбертын хувьдаа Долорест өгсөн хоч юм. Роман анх Англи хэлээр бичигдсэн бөгөөд 1955 онд Парист Olympia Press хэвлэлээс анхлан нийтлэгджээ. Хожим Набоков өөрөө Орос хэл руу орчуулж, Нью Иоркт.1967 онд нийтлэгдэн гарч байв. "Лолита" богино хугацаанд классик статустай болсон байдаг. Романаар 1962 онд Stanley Kubrick, 1997 онд Adrian Lyne нар кино болгон хувиргасан байдаг агаад хэд хэдэн удаа театрын тайзнаа тавигдаж байсны дотор 2 удаа балетаар, мөн 2 удаа операгаар тавигдаж олны талархлыг хүлээж байсан бол Broadway мюзикл болсон нь харин амжилт олоогүй байдаг ажээ. Эдүгээ "Лолита" гэдэг нь олон нийтийн соёлд "эрт боловсорсон сээтэгнэгч.. хоёдмол санаагүйгээр зовоогч" гэсэн нэр томьёо болж илэрхийлэгддэг болжээ. Олон зохиолчид уг романыг 20-р зууны хамгийн аугаа бүтээл гэж үздэгээ илэрхийлсэн байдаг, мөн Time, Le Monde зэрэг сонин сэтгүүлүүд зууны шилдэг 100 роман жагсаалтдаа багтаасан байдаг аж. Набоков романаа бичиж эхлүүлсэнээс хойш 5 жилийн дараа 1953 оны өвөл бичиж дуусгав. Доторх сэдвээс болж тэрээр нууц нэрээр романаа гаргахаар зорьж байж. Романы гар бичмэлийг үзсэн олон арван хэвлэлийн компани хэвлэн нийтлэхээс татгалзсан агаад эдгээр татгалзалт болон анхааруулгаас болоод Набоков номоо Францад хэвлэн нийтлүүлэхээр болжээ. Ингээд ноорог Olympia Press-д очиход хэвлэлийн компанийн зүгээс "энэ романы дөрвөний гурван нь порнокрафын хогийн жагсаалт" гэж хэлсэн байдаг ба тэгсэн хэдий ч эцсийн эцэст Набоков тэдэнтэй гэрээ байгуулж чадаад зогсохгүй өөрийнхөө нэрээр гаргахаар болжээ. "Лолита" 1955 он "бөөгнөрсөн бичгийн алдаатай" ногоон өнгийн цаасан хавтастайгаар хэвлэгдэн нийтлэгдэв. Хэвлэлээс анх гарсан 5000 хувь амжилттай борлогдсон ч дорвитой шүүмжлэл хараахан гарч ирсэнгүй. 1955 оны сүүлчээр Английн зохиолч Грэхэм Грийн "Лолита"-г тухайн жилийн шилдэг 3 номын нэгээр нэрлэв. Эл мэдэгдэл бусад судлаач, шүүмжлэгчдийг өдөөсөн буюу редактор Ж. Гордон: энэ миний амьдралдаа уншиж байсан хамгийн бохир ном, бүрэн дүүрэн, хязгааргүй порнограф гэж бут ниргэсэн байдаг. Үүний дараа Их Британий дотоод хэргийн яамнаас "Лолита"-ын бүх хувийг хурааж авахыг тушаасан бол Францад мөн хориглов. Эл хориг 2 жил үргэлжилсэн юм.
Дараа нь роман Дани
болон Нидерландад орчуулагдан гарч ирсэн бөгөөд Шведээр орчуулагдсан 2
хувилбарыг зохиолчийн хүсэлтээр эргүүлэн татаж байжээ. Харин нэгдсэн улсад
албан ёсны хариу үйлдэл гараагүй боловч нэлээд цочир хүлээж авсан агаад 1958
онд.нэгдсэн улсад анхны хэвлэл гарчээ. Ном хэдхэн хоногт 3 дахь удаагаа
хэвлэгдэв, ингэснээр эхний 3 долоо хоногтоо 100.000 хувь борлогдсон
"Салхинд туугдагсад" романаас хойших анхны ном болжээ. Нөлөө бүхий
шүүмжлэгч Орвилл Прескотт: дэндүү чимсэн, хуурамч, сонирхолгүй хэмээн дайрсан ч
"Лолита"-ын борлуулатад нөлөөлсөнгүй. Орчин үеийн нийгэм дэх хүүхдийн
бэлгийн хүчирхийллээс бий болдог удаан хугацааны хохирлыг улам бүр ухамсарлах болсоноор
өнөөдөр ч энэ роман маргаан дагуулсаар буй. Эл романы хүүрнэх төлөвлөгөө, битүү
сануулга бүхий бичлэгийн тансаг хэлбэр болоод асуудалтай сэдвүүдийг оюутнуудад
танилцуулахад түвэгтэй байсан тул коллежийн ангиудад энэ номыг заах талаар
туслаа бүхэл бүтэн номыг 2008 онд хэвлүүлж байв. Тэр номонд, нэгэн зохиолч багш
нарт хандаж; гол анхаарал хэдий Гумбертэд төвлөрч байгаа ч Долоресийн зовлон
шаналалд анхаарахыг сануулсан байна. Олон шүүмжлэгчид Гумбертыг хүчирхийлэгч
гэж дүрсэлдэг, ялангуяа Азар Нафисийн хамгийн их борлуулалттай ном болж байсан
"Тегранд Лолитаг уншихуй"-г дурдаж болно. Харин шүүмжлэгчдийн дунд
явуулсан судалгаагаар ихэнх нь энэхүү нэр томьеог ашиглахад дурамжхан байсан
байна. Романы төгсгөл хэрд Гумберт нь зохиолын тойм дээрхтэй ижилхэн
тэмдэглэсэнчлэн өөрийгөө хүчирхийлэгч гэж тодорхойлдог. Набоковын намтрыг
бичсэн Бриан Бойд Хүчирхийлэл байсныг үгүйсгээд; ердийн ямар ч утгаар тэр
(Лолита) зуны зусланд сурсан байсан дүрсгүй заль мэхээ л туршиж үзэхийг
оролдсон гэж хэлсэн байх аж. Зөвхөн энэ талаар л гэхэд эссэ бичигдсэн байдаг.
ЭРОТИК СЭДЭВ БА МАРГААН. "Лолита"-г ихэвчлэн эротик роман гэж
тодорхойлдог; гэвч зарим шүүмжлэгчид болон уран зохиолын талаарх жишиг
лавлагааны "баримтын баримтууд"-д Америкийн богино өгүүллэгийн
лавлагаа гэж бичсэн байдаг аж. Тэгвэл зөвлөлийн аугаа нэвтэрхий тольд уг
романыг: сургамжтай зан аягийн романыг эротик романтай хольсон туршилт гэсэн
буй. Эмэгтэйчүүдийн судалгааны номнуудын судлах курст уг номыг егөөдөлт эротик роман гэж дүрсэлжээ.
Мөн орчин үеийн эротик уран зохиолд "Лолита" ангилан оруулдаг ба илүү
болгоомжтой хандах ангилалд эротик сэдвүүдтэй роман буюу "Улисс" шиг
эротик элемент агуулсан, уран зохиол дахь классик эротик зохиол, урлагийн
бүтээл хэмээжээ. Энэхүү ангилал маргаантай хэвээр байгаа бол Малколм Брэдбюри:
анхандаа эротик роман гэдгээрээ алдартай байсан энэ бүтээл уран зохиолын хувьд
ялагч болсон, хожим бүхэлдээ орчин үеийн домог судлалын шийдвэрлэх охь болжээ
гэсэн байхад Самуел Шуман: Набоков бол сюрреалист, энэ утгаараа тэр Кафка,
Гоголь, Достоевский нартай холбогдоно гээд "Лолита" ёжлол, егөөдлөөр
тодорхойлогдоно; энэ эротик роман биш гэжээ. Ланс Олсен хэлэхдээ романы эхний
13 бүлгийн текстэд ганцхан л эротикийг илтгэх бүлэг бий гэсэн буй. Романыхаа
төгсгөлийн үгтээ Набоков өөрөө цөөхөн уншигчдыг "төарөлдүүлсэн"
болохоо ажигласан байдаг: энэ ном завхарсан ном болно гэдгийг таамаглаж байсан,
эротик үзэгдлүүдийн дараалал нэмэгдэж байгаад зогсчиход уншигчид бас зогсож,
бас тэдэнд уйтгартай санагдана гэж хэлж байв.
ХЭЛБЭР МАЯГ БА ТАЙЛБАР. Романыг
Гумберт хүүрнэнэ, үгэн тоглоомоор хүүрнэгч маань оньсого шиг бөгөөд Америкийн
соёлыг ажигласан ажиглалтаа ёжтойгоор хүүрнэнэ. Романы чамин хэв маяг нь
хоёрдмол утгатай үгс, олон хэлээр ярих, анаграмууд болон уринбай гэх мэт өөрийн
гэсэн амьдралтай болчихсон шинэ үгсээр тодорхойлогддог. Ричард Рорти: Гумберт
бол сонирхолгүй мангас гэсэн байхад Набоков өөрөө Гумбертыг хий хоосон,
өрөвдөлтэй харгислагч бөгөөд мөн жигшүүртэй хүн гэж дүрсэлжээ. Роман нь
нэгдүгээр биеэс хүүрнэх буюу Гумбертээр өгүүлэгддэг болохоор Лолитагийн хувь
хүний талаарх мэдээлэл бага өгөгдсөн гэж шүүмжлэгчид үздэг. Номи Тамир-Гез:
Лолитагийн дуу хоолой нам гүм байгаад зогсохгүй түүний үзэл бодол хийгээд
нөхцөл байдлыг яаж харж, ямар мэдрэмж төрж байгааг романд ховор дурддаг ба
зөвхөн уншигчдаар таамаглуулах л боломж байдаг гэжээ. Мөн цааш нь, түүхийг
Гумберт хүүрнэдэг, романы турш уншигчид Гумбертын сэтгэлд татагдсан байдаг
хэмээжээ. Тэгвэл зарим судлаачид Романд Лолитаг чимээгүй болгож байгаа нь
түүнийг биежүүлэх арга гэж үзсэн байдаг. Кристин Клеггийн үзэж буйгаар энэ бол
1990-ээд онд романыг шүүмжлэхдээ байнга хэрэглэдэг байсан сэдэв ажээ.
2009 онд
романаар театрын нэг хүний монологоор жүжиг тавьж, жүжигт Бриан Кокс Гумбертын
дүрийг бүтээсэн бөгөөд тэрээр: Лолита бол мах, цусны бүтцийн тухай биш, Лолита бол
дурсамж шиг юм гээд өөрийн тоглосон жүжгээ ямар ч киноноос илүү романдаа үнэнч
хандсан гэжээ. Элизабет Жэйнвай: Гумберт бол хүсэл тачаалдаа хөтлөгдсөн бүх
эрэгтэй хүн буюу түүний хувьд Лолита нь хүн болгон хий мөрөөдсөнөөс өөрөөр юу ч
биш юмуу Лолита нь түүний хувьд хэзээ ч хүнийх нь хувьд учирч байгаагүй хүсэл
тачаал юм. Клеггийн үзэж буйгаар романд Лолитагийн сэтгэлийг илчилдэггүй нь
түүний жинхэнэ нэр Долорес гэдэгтэй холбогдох агаад зөвхөн Гумберт л түүнийг
Лолита гэж нэрлэдэгийг дурджээ, мөн
романы эхэн үед л Гумберт Лолитаг амжилттайгаар "бүтээснээ"
мэдэгдсэн гэж хэлжээ. Эрик Лемай: миний тэвэрт байхдаа, тэр үргэлж миний Лолита
байсан гэж Гумберт баталдаг. Түүний тэвэрт байна уу, үгүй юу хамаагүй Лолита
үргэлж Гумбертын өөртөө аминчхан бүтээсэн зүйл ба яг дуут дохио шиг тэрээр
өөрөө өөртөө энэ дууг дуулах агаад өөртөө зориулж дуулдаг тэр дуу нь Лолита
нэртэй юм. Заарын үнэртэй гунигтай өсвөр насны охиныг өөртөө битүүмжлэхийн
тулд, Долоресийг Лолита болгохын тулд Гумберт түүний хүн байхуйг үгүйсгэх ёстой.
2003 онд, Ираны цагаач Азар Нафиси ном уншдаг эмэгтэйчүүдийн нууц Групын тухай
дурсамж бүхий "Тегеранд Лолитаг уншихуй" номоо хэвлүүлсэн нь олны
анхаарлыг татав. Нафиси Долорес\ Лолитагийн гунигтай, сээтэгнэгч талыг
харьцуулж үздэг бөгөөд түүний жинхэнэ нэр Лолита биш Долорес, Долорес гэдэг нь
Латинаар уй гашуу, шаналал, гэнэн гэсэн утгатай байдаг бол Лолита нь хөнгөн
явдалтай, сээтэгнүүр, нээлттэй нэр юм гэж хэлжээ. Нафисигийн хувьд романы мөн
чанар нь Гумбертын солипсизм болон Гумбертын бие даасан мөн чанарыг арилгах
явдал ажээ. Нафиси: Лолитаг бидэнд Гумбертын бүтээл болгон өгсөн гээд цааш нь
түүнийг дахин бүтээхийн тулд Гумберт Лолитагаас бодит түүхийг нь булаан аваад
оронд нь өөрийнхөөрөө солих бөгөөд гэсэн хэдий ч Лолитад өнгөрсөн үе бий.
Гумберт Лолитагийн түүхийг хулгайлж түүнийг өнчрүүлэхийг оролдсон ч гэсэн
Лолитагийн өнгөрсөн бидэнд бүдэгхэн ч гэсэн үзэгдсээр байна хэмээжээ.
Уран
зохиолын шүүмжлэгч Лионел Триллинг 1958 онд, энэ ном маш уран үгтэйгээс гадна
хүүрнэгч нь өөрийгөө хуурч байгаа учраас эл романыг тайлбарлахад маш ярвигтай
гээд мөн цааш нь, романыг унших явцдаа бид хүчирхийллийг бараг л өршөөж байдаг
агаад бид өөрсдийнхөө энэ байдлыг олж мэдээд хамгийн их цочирддог.. бид
хүчирхийлэлд дуугүйхэн уруу татагдан ордог, учир нь бид өөрсдийн төсөөлөлдөө
эсэргүүцэж байгаа зүйлээ хүлээн авахыг зөвшөөрдөг хэмээжээ. 1958 онд Дороти
Паркер романыг: зөвхөн бяцхан охидыг л хайрлаж чаддаг, соёлтой, мэдрэмжтэй
бөгөөд сэтгэл эзэмдсэн, шаналсан эрийн түүх ба Лолита бол бүдүүлэг, хатуу, амиа
бодсон аймшигтай бяцхан бүтээл гэж дүрсэлжээ. Харин зохиолч Робертсон Дэвис
хүүрнэгчийг бүхэлд нь цагаатгаж, романы сэдэв нь; насанд хүрсэн хүн заль мэхээр
гэмгүй хүүхдийг ялзруулсан бус харин сул
дорой насанд хүрсэн хүнийг ялзарсан хүүхэд мөлжиж буй тухай юм, гээд энэ
бол сайхан сэдэв биш, гэхдээ энэ бол нийгмийн ажилчид, хуульчид болон сэтгэл
мэдрэлийн эмч нарт танил зүйл сэдэв гэж хэлжээ. Мартин Амис нэгэн эссэндээ;
"Лолита" бол Набоковын бага насны Орос орныг нь устгасан
тоталитаризмыг нарийн боловсруулсан зүйрлэл гэсэн байдаг, харин Набоков симбол,
зүйрлэлд дургүй гэдгээ хэлдэг байсан билээ. Мөн Амис: энэ бол дарангуйлагчийн
үүднээс ярьсан дарангуйлагчийн түүх гэж тайлбарлажээ. Амис: "Лолита"
бол дарангуйлалын судалгаа юм гэжээ.
ҮНДСЭН САНАА. Набоков үгсийг хүндэтгэж, зохистой
хэл яриа нь аливаа материалыг урлагийн түвшинд өргөж чадна гэдэгт итгэдэг байв.
"Лолита"-д хэлээр цочирдуулам агуулгыг үр дүнтэй ялж, хүртэх ёсгүй
гоо сайхны сүүдрийг өгдөг. Роман хүчиндэлт, аллага, педофили болон цус ойртолт
зэрэг зохисгүй сэдвээр дүүрэн байдаг. Гумберт өөрийн түүхээ ярихдаа; энэхүү хар
бараан үлгэрээ сэтгэл татам хэлбэртэй болгохын тулд тоглоомон үгс, уран
зохиолын ишлэл, хэл шинжлэлийн хэв маягийг ашигладаг. Энэ аргаараа, Гумберт нь
Лолитаг уруу татсан шигээ уншигчдыг ч бас бүрэн дүүрэн, зальтайгаар уруу татна.
Үгс нь түүний хүч чадал бөгөөд тэрээр үүнийг анхаарал сарниулахад,
төөрөгдүүлэхэд, сэтгэл татахдаа ашигладаг. Тэр бол педофил, алуурчин боловч
өөрийнхөө үйлдлийг тайлбарлах, хамгаалах аргыг нарийн боловсруулдаг ба түүний хэл
яриа бол түүнийг шийтгэлээс хамгаалдаг бамбай юм. Уг романд, магадгүй Набоковын
олсон хамгийн том амжилт бол Уншигчдыг хүчээр Гумбертын гэмт хэргийн хамтрагч
болгож буй явдал юм. Текс доторх педофил, аллага, хүчингийн жинхэнэ түүхийголж
мэдэхийн тулд уншигчид өөрсдийгөө Гумбертын үгс болоод тэдгээрийн далд утгыг
буюу Гумбертын оюун ухаанд нэвтэрч орох ёстой. Гумбертын хэл шинжлэлийн заль
мэхтэй маш ойроос харьцах уншигчид нь түүнийг үнэндээ ямар хүн болохыг олж
харах хангалттай зайнд гарч чаддаггүй. Романы туршид Европ болон Америкийн
соёлын харилцан үйлчлэл байнгын үл ойлголцол, зөрчилдөөнд байдаг. Америкийн
иргэн, Шарлотт Хэйз Европоос ирсэн ухаалаг, дэгжин Гумбертыг шүтдэг, тэрбээр
Гумбертыг хэн болохоос илүүтэйгээр Гумбертын оюунлаг, сэтгэл татам гарал үүсэлд
нь татагддаг. Гумберт Шарлоттыг тийм ч их хүндэтгэдэггүй; тэр Америкийн богино
хугацаанд бүтсэн соёлын өнгөц байдлыг илэн далангуй шоолдог ба Шарлоттыг зүгээр
л нэг ухаан муутай гэрийн авгай гэж хардаг.
Тэгсэн хэдий ч Гумберт Лолитагийн
бүдүүлэгдэлт бүрт дурлаж, Америкаар хийсэн аялалаа нэг бүрчлэн хрониклож Бичдэг
агаад Америкийн нээлттэй замд эрх чөлөөтэй байх боломж түүнд таалагддаг.
Гумберт, Лолита хоёр хамтдаа аялах явцдаа өөрсдийн гэсэн энх тайвны хувилбарыг
боловсруулдаг боловч тэдний эв нэгдэл ойлголцол болоод хүлээн зөвшөөрөл дээр
үндэслэгдээгүй нь тодорхой юм. Лолита Гумбертын түүх, урлаг, соёлтой холбогддог
гүн гүнзгий бишрэлийг нь ойлгож чаддаггүй бол Гумберт Лолитагийн өөрийнх нь
оюунлаг болгохыг оролддогт дургүй байдгийг үнэндээ хэзээ ч ойлгодоггүй.
Гумбертын Лолитад хүсэн тэмүүлэх нь сэтгэлзүйн хялбар анализ хийхийг үгүйсгэдэг
агаад романы туршид Гумберт сэтгэц эмгэг судлалын хялбаршуулсан, логиктой
тайлбарыг тооглон элэглэнэ. Романы өмнөх үг дээр доктор Жон Рей Гумбертын үлгэр
(түүх) сэтгэц эмгэг судлалын хувьд ихэд сонирхолтой байх болно гэж мэдэгддэг
хэдий ч Гумбертын дурсамжийнхаа туршид энэ чиглэлийн судалгааны салбарыг тэр
дундаа Фройдын сэтгэлзүйн салбарыг гутаахын тулд чадах бүхнээ хийдэг. Жишээн;
тэрээр сэтгэцийн эмнэлэгт байхдаа сэтгэлзүйчдэд худлаа ярьж байхдаа баясаж
байдаг. Тэрээр Лолитагийн сургуулийн захирал Пратт-д Лолитаг бэлгийн хувьд
боловсроогүй гэж худал хэлдэг ч үнэндээ охин хойд эцэгтэйгээ сексийн хэт
идэвхтэй гэмээр амьдралтай байдаг билээ. Сэтгэлзүйн салбарын эрх мэдэл хийгээд
логикийг зориудаар сүйтгэснээр Набоков уншигчдаасаа Гумбертыг галзуурсан нэгэн
бус өвөрмөц хийгээд гүн гүнзгий согогтой хүн гэж харахыг шаарддаг.
Үүнээс гадна
Гумберт нь Лолитаг мэдрэх мэдрэмжээ шинжлэх ухааны ямар нэгэн ангилалд
багтаадаг эсэргүүцээд илүүтэй ид шид, ер бусын үзэгдэлтэй ойртуулахыг
чармайдаг. Тэрээр өөрийнхөө хайрыг сэтгэл мэдрэлийг өвчин биш харин асар их,
маш хачин, хяналтгүй үл ангилагдах сэтгэл хөдлөл гэдгийг нотлохыг оролддог.
Набоков өөрөө сэтгэлзүй судлалыг маш ихээр шүүмжилдэг байсан бөгөөд уг романдаа
энэ салбар руу дайрах сайхан шалтгаан болжээ. Гумберт, Лолита нар хоёулаа
цөллөгдөгсөд ба өөрсдийгөө танил болсон нийгмээсээ холдуулж, хуучин дүрмүүд
хэрэгждэггүй ёс суртахууны хоёрдмол утгатай нутаг дэвсгэрээс өөрсдийгөө илрүүлдэг.
Гумберт цөллөгийг сонгож, Европоос
Америк руу дурандаа ирсэн бол Лолита Шарлоттыг үхэхэд хүчээр цөллөгт гардаг.
Лолита Рамсдейлийн танил нийгэмлэгээсээ салж, Гумбертын хамтаар аян замд гарах
агаад тэд хамтдаа байнга хөдөлж, нэг ч газарт удаан тогтдоггүй. Тэдний аян замд
тааралддаг жуулчид бас л түр зуурынх буюу тодорхой газрын гэхээсээ илүү ерөнхий
Америкт харъяалагддаг. Гумберт, Лолита хоёр жирийн нийгэмд холбогдож чадахгүй
болсноор тэд үйл хөдлөлийнхөө ёс суртахууны байдал хэр сул дорой болж буйг бүрэн
ойлгох чадваргүй болдог. Гумберт өөрийнхөө араатанлаг байдлыг олж хардаггүй бол
Лолита өөрийнхөө хохирогч гэдгийг хааяа л ойлгодог. Хэдий Гумберт Лолитаг авч
явсан ч тэдний эрх чөлөөт байдал хэмжээтэй, цөллөг нь тэднийг дөнгөлж байна.
Лолита өөр очих газаргүй тул Гумберт-тэй холбогддог бол Гумберт Лолитатай хамт
Америкийг орхих мөрөөддөг, гэхдээ эцэст нь тэрээр үхэх хүртлээ Америкт үлдэх
болно гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэд тус бүртээ эцсийнхээ цөллөгт ордог буюу
Лолита Дик Шиллер руу явж, Гумберт шорон руу явдаг ба юуны өмнө тэд эхлээд
өөрөө өөрсдийнхөө мөн чанараас цөллөгдсөн нь тодорхой бөгөөд тэд нэгэнт орхисон
анхны ертөнцөд хэзээ ч дахин очих боломжгүй юм. Романд, цөллөг нь эмэгнэлтэй
бас хувирашгүй байдаг.
СЭДЭВ. Романы туршид эрвээхэйн талаарх зураглал,
ишлэлүүд болон эрвээхэй судлал гардаг агаад залуухан Лолита хийгээд эмзэг шавьж
хоёрын бие махбодийн байдал адилханаас гадна Гумбертын хайрт олзоо хэрхэн
хардагийг холоос бодитойгоор харуулсан болно. Тэр шавьж нарыг үр дүнтэйгээр
судалж, барьж, бас өөрөө маш их дурладаг эмзэгхэн амьдралыг нь устгадаг.
Гумберт уринбайг дүрслэх бүртээ эмзэг, туяхан, торгон, яг шидэт дагина шиг нэр
томъёо ашигладаг, мөн эдгээрээр эрвээхэйг хялбархан тодорхойлж болно.
Эрвээхэйтэй адилаар уринбай нь баригдашгүй бөгөөд нүд ирмэхийн зуурт өсвөр
насныхан болж хувирдаг. Ялангуяа романд ариун цэвэр охид ядарч туйлдсан ээж
юмуу гэрийн авгай болж байгаа хувиралыг тодотгодог. Маш эмзэг, хөдөлгөөнтэй
амьтны хажууд Гумберт өөрийгөө аймшигтай байдлыг мэдэрч, өөрийгөө хүчирхийлэгч
болгодог. Романд Клэр Куилти нь Гумбертын давхар дүр, Гумбертын бараан тал юм.
Гумберт олон талаараа бузар муухай боловч Куилти түүнээс илүү бузар муухай ба
түүний оршихуй нь сайн, муугийн хоорондох заагийг тодорхой болгохоосоо илүүтэй
бүдгэрүүлж байна. Романы ихэнх хэсэгт Гумберт болон Куилти нар эсрэг тэсрэг юм
шиг санагдана. Гумберт Лолитад дурлаж, түүнийг бишрэх бол Куилти Лолитаг
ашиглаж, хаядаг. Гумбертын Лолитад хандах өөрийнх нь сэтгэл үүд зөөлөн байдаг
байхад Куилтигийнх эсрэгээрээ бузартсан байдаг. Гэхдээ эрчүүд ялгаатай гэхээсээ
илүү төстэй чанар олонтой.
Тэд хоёул боловсролтой, уран зохиолын хүмүүс; тэд
хоёулаа педофилууд. Гумберт өөрийгөө Лолитагийн бузарталтын өшөөг авагч сайн
сайхны хүч гэж хардаг ч үнэндээ тэр өөрөө Лолитагийн ариун нандин бүхнийг
хулгайлагч билээ. Романы төгсгөлд Гумберт, Куилти нар хоорондоо улам бүр
нэгэнлэг болж ирнэ. Эцэст нь, Лолита Гумбертыг орхиж Куилтитай хамт явдаг ч
түүний шинэ амьдрал бараг сайжирдаггүй. Эцэст нь, Гумберт Куилтитай нүүр
тулсанаар эрчүүд нэгэнлэг болдог буюу тэд "тулалдсанаар" нэг хүн
болдог. Гумберт үүнийгээ дүрслэхдээ "бид миний дээгүүр өнхөрсөн",
"тэд түүний дээгүүр өнхөрсөн", "бид өөрсдийнхөө дээгүүр
өнхөрсөн". Түүний замбараагүй нэгдүгээр биеэс хүүрнэх болон холимог
гуравдугаар биеэс хүүрнэх байдал нь тэд өөр хоорондоо ялгагдахаа больсоныг
харуулж байна. Тэдний хооронд хэдийнээ бүдэгхэн байсан шугам одоо бүрмөсөн алга
болжээ. "Лолита"-д бараг бүх дүр тоглоомтой холбогддог. Жишээн;
Гумберт Лолитаг теннист сонирхолтой болгох гэж оролддог ба түүнийг теннисний од
болгохыг мөрөөддөг. Гумберт мөн Лолитагийн анхаарлыг татах гэж бас түүнтэй
эвтэй байхын тулд янз бүрийн тоглоом түүнтэй тоглодог. Энэхүү тоглоомын нэмэлт
утга нь Лолитаг хүүхэд хэвээрээ байгааг илтгэхийн сацуу Гумберт түүнийг
зугаацуулах ёстой гэдгийг бататгадаг. Мөн тоглоом нь дүрүүдийн илүү ноцтой
асуудлыг нь сарниулж, нүгэлт сэдлийг нь нуух боломж олгодог. Гумберт болон
Годин нар өөрсдийнхөө жинхэнэ чанарыг илчлэхгүйгээр цаг нөхцөөхийн тулд шатар
тоглодог. Дүрүүд илчилж чадахгүй мэдрэмжээ нуух гэж, өөрсдийн зорилгодоо хүрэх
гэж, үнэнийг олж мэдэх гэж зорьж байгаа хүмүүс буюу уншигчдаас нуух гэж тоглоом
тоглодог. Тоглоомууд хүүхдийн гэмээр гэнэн цагаахнаар эхлээд удалгүй үхлийн
аюултай заль мэх болдог.
СИМБОЛ. Романд театр нь хуурамч дүр хийгээд урлагийг
бэлгэддэг. Гумберт Лолитаг сургуулийнхаа жүжигт тоглосон туршлагаасаа худлаа
хэлж сурсан шинэ чадварыг нь буруутгадаг. Куилти Лолитаг өөртөө ирүүлэхийн тулд
сургуулийн жүжгийг ашигладаг бөгөөд Лолитагийн хувьд Куилтигийн нөлөөгөөр
театрт татагддаг. Энэ нь Гумбертын хувьд эмзэглэм зүйл буюу учир нь тэрээр
өөрөө яаж ч хичээгээд Лолитаг урлагт сонирхолтой болгож чадаагүй билээ. Эцэст
нь, Лолита өөрөө театрын урлагийг ер бусын зүйл гэж харж эхэлдэг: театр нь
хэлийг ашиглан үзэгчдээс хамтын үл итгэх байдлаа сайн дураараа зогсоохыг
шаардаад үзэгчдийг театрын жүжгийн ертөнцөд уран сэтгэмжтэйгээр байршихыг
хүсдэг. Театрын үзэгчдийн нэгэн адилаар уншигчид ч гэсэн хүүрнэлийн бүтцийн
зохиомол хийгээд уран сайхны талаар ойлгодог байж болох ч аль нь ч тэр хуурмаг
үзэгдэлд сайн дураараа оролцогчид болдог. Набоковын энэхүү туурвихуйн хүч нь
цус ойртсон педофилийг ойлгож үзэхүйц болгоод зогсохгүй хачин гэмээр өрөвдөх
сэтгэлтэй болгож чаддаг тул уг романыг илүү хар бараан өнгө аястай болгож
өгдөг. Гумберт "Лолита"-г шоронгоос бичдэг ч түүнийг шоронд хорих нь
Куилтийг алахаас нь өмнө эхэлдэг. Аннабелийг алдах мөчид тэрээр уринбайчуудыг
шүтэн бишрэх болсоноо ухаардаг буюу энэ
үеэс өөрийнхөө бүтээсэн шоронд өөрийгөө хорих болсоноо ойлгоно. Тэрээр өөрийнх
нь дур сонирхлыг нийгэм хориглохыг мэддэг учраас гаднах төрх байдлаа
хүндлэгдэхүйц болгон жинхэнэ хүсэл тачаалаа нуудаг. Набоков мөн шоронгоор
Гумбертын өөрийгөө нуусан нууцын симбол болгон зүйрлэхэд ашигладаг. Гумберт
эхэндээ уринбайчуудыг хайрладаг нууцандаа хоригддог бол дараа нь Лолитаг
хайрлах хайрандаа хоригддог ба романы төгсгөлд тэрээр нийгмийн бүх дүрэм журмыг
бүрмөсөн зөрчиж, өөрийгөө ганцаардлаас гаргаж чаддаг.
Comments
Post a Comment