Эдүгээ ид үедээ яваа хамгийн шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг, ирээдүйн бүх цаг үеийн хамгийн шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг гэгдэх Christian Bale нь олон талт жүжиглэх авъяас хийгээд эрч хүчтэй "method acting" жүжиглэх арга барилаараа алдартай. Christian Charles Phillip Bale 1974 оны 1-р сарын 30нд Уэльсийн Pembrokeshire мужийн Haverfordwest хотод циркчин Jenny болон entrepreneur David Bale нарын хүү болж мэндэлсэн бөгөөд дээрээ 3 эгчтэй ажээ.
Bale-ын ээж нь Англи хүн бол аав нь
өмнөд Африкт төрсөн агаад Bale: "Би Уэльст төрсөн ч Англи хүн" гэж
хэлж байв. Bale бага насаа Уэльст, Англид, Португальд хэрэн хэсэж өнгөрүүлсэн
бөгөөд байнгын нүүдлийн амьдрал нь жүжигчиний замналыг сонгоход голлох нөлөө
болсон гэж өөрөө хэлсэн байдаг. Тэрээр Bournemouth-ын сургуульд сурч байсан
боловч 16 настайдаа сургуулиа орхижээ. Тэрээр Gary Oldman-ын жүжиглэхийг
судалдаг байсан, Gary Oldman бол миний жүжигчин болсон шалтгаан хэмээж байв.
Bale-ын анхны реклам нь 1982 оны Lenor-ын сурталчилгаа байсан бол жилийн дараа
Pac-Man өглөөний хоолны сурталчилгаанд тоглов; 1984 онд тэрээр анхны театрын
тоглолтодоо оролцсон ба Rowan Atkinson-той хамтран тогложээ. 1991 онд Bale-ын
эцэг эх хоёр салж эх, эгч нар нь Bournemouth-д үлдэж, Bale эцгийнхээ хамтаар
Los Angeles руу нүүв, энэ үед тэрээр 17 настай байв. 1986 онд Bale телевизийн
Anastasia: The mystery of Anna бүтээлд Оросын хааны удмын Alexei Nikolaevich-ын дүрд тоглосон нь түүний
кино урлаг дахь дебют болов.
Үүний дараа Heart of the Country, Mio in the Land
of Fareway гэсэн мини-цувралуудад гол дүр бүтээсэн байна. 1987 онд тоглосон
Empire of The Sun кино нь жаалхүү Bale-г дэлхий дахинд таниулсан бөгөөд кино
шүүмжлэгчид түүний тоглолтыг өндрөөр үнэлж, мөн national board of review of
motion pictures-ын анхны хүүхдэд олгодог шилдэг жүжиглэлт шагналын эзэн болов.
Асар их хэмжээний хэвлэлийнхний дарамт болон ангийнхан хүүхдүүдийн түүнийг
зусардах байдал жаалхүүд хэцүү санагдаж, улмаар Bale жүжиглэхээ болих талаар
бодож эхэлсэн гэдэг. Гэвч Kenneth Branagh-ын ятгалга хийгээд ачаар 1989 онд
Henry V кинонд тоглосон агаад уг бүтээл түүнд ихээхэн туршлага болсон гэдэг.
Дараа жил нь Bale их зохиолч Р. Л. Стивенсоны "Эрдэнэсийн арал"
романаас сэдэвлэсэн кинонд тогложээ. Bale мюзикл жанрын Newsies, Swing Kids
кинонуудад тоглов; Swing Kids кинонд тэр өсөн өндийж буй нацист Германы үед
хориотой жазз хөгжим нууцаар сонсдог өсвөр насны хөвгүүний дүрийг бүтээв.
1994
онд жүжигчин Winona Ryder-ын санал болгосноор Gillian Armstrong-ын Little Women
кинонд тогложээ. Тэгвэл дараа жил нь Disney-ын Pocahontas анемшинд Thomas
дүрийн хоолойг бүтээсэн бол 1997 онд найруулагч Todd Haynes-ын glam rock жанрт
хүндэтгэл үзүүлсэн кино болох Goldmine бүтээлд дүр бүтээсэн байна. 1999 онд
тэрээр Michelle Pfeiffer, Kevin Kline, Stanley Tucci нарын хамтаар Шекспирийн
"Зуны шөнийн зүүд"-ээр хийсэн бүтээлд тоглов. 1999 онд Bale-ын хувьд
чухал, замналынх эргэлтийн жил байсан гэхэд хилсдэхгүй; тэрээр цуврал алуурчин
Patrick Bateman-ын дүрийг American Psycho кинонд бүтээв. Киног Bret Easton
Ellis-ын ижил нэрт романаас сэдэвлэн Mary Harron найруулж кино болгосон ба
анхлан Bale гол дүр бүтээх байсан ч больж оронд Leonardo DiCaprio тоглохоор
болов, гэвч DiCaprio The Beach кинонд тоглохоор болж төслийг орхисноор Bale
төсөлд дахин ирэв. Bale дүрийн судалгаа болгож романыг нэлээд судалсанаас гадна
роман дээрх дүрслэгдсэн дүрийг яг тэрүүгээр нь гаргахын тулд олон сарыг биеэ
чанга, фит болгохын төлөө дасгал сургуулилт хийсэн нь өдгөө үлгэрлэгдэн
яригддаг бөгөөд мөн дүрийнхээ хар бараан талыг хэвээр байлгахын тулд кино
багийнханаасаа өөрийгөө тусгаарлаж байсан гэдэг. Эл бүтээл 2002 оны Sundance
кино наадмаар нээлтээ хийж бөөн шуугиан тарив.
Нэрт кино шүүмжлэгч Roger Ebert
анхандаа тус киног порнограф гэж буруушааж байсан ч хожим Bale-г сайн жүжигчин
гэж магтаад, найруулагч Harron цус хүсэмжлэгчийн тухай романыг эр хүний
эгоизмын тухай кино болгон хувиргалаа гэж бичиж байв. Мөн тухайн ондоо Bret
Easton Ellis-ын бас нэгэн роман болох The Rules of Attraction-оос сэдэвлэсэн
ижил нэрт кинонд Bale-г тоглуулахыг санал болгосон Bale Harron-ын бүтээсэн
Bateman-нд Үнэнч байхын тулд,
сайхь дүрийг өөр ямар ч найруулагч сайн илэрхийлж чадахгүй гэсэн итгэл
үнэмшлээсээ болж тус төслөөс татгалзсан ба The Rules of Attraction бүтээл нь
American Psycho-той уялдаа холбоотой бүтээл ажээ. 2000 оны зуны тэрээр John
Madden-ын шилдэг борлуулалттай Captain Corelli's Mandolin зохиолоос сэдэвлэсэн
John Singleton-ын найруулсан Shaft кино тогложээ. 2002-2003 оны хооронд Bale 3
кинонд тоглов. Эхнийх нь шүүмжлэгчдээс магтаал сонссон, Kate Beckinsale-тэй
хамтран тоглосон Laurel Canyon хэмээх кино байсан бол удаах нь пост-апокалипит
фантааз жанрын Reign of Fire гэх кино байлаа. Уг кино нь Bale-ын анхны адал
явдалт "vehicle" бүтээл байсан бөгөөд Matthew McConaughey-тэй хамтран
гол дүрүүдийг бүтээж, тэд хамтдаа боксоор хичээллэж дүрдээ бэлдэж байсан ажээ.
Equilibrium кино бол 2002 онд Bale-ын тоглосон 3 дахь кино байсан агаад
харамсалтай нь кино санхүүгийн хувьд ашиг олсонгүй.
Bale dystopian нийгмийн
элит хууль сахиулагчийн дүрийг бүтээсэн бөгөөд энэхүү кинонд холимог тулаан,
гар тулаан, буу зэвсэгээр тулалдах зэргээр акшин элемент үлэмж агуулагдсан
ажээ. Тус кино нь дэлгэцнээ нэг дүр хамгийн олон хүн хөнөөж гарч байгаа түүхэн
дэх 3 дахь кино болсон буюу кинон дээр нийт 236 хүн үхдэгийн 118-г нь Bale
ганцаараа алсан байдаг ажээ. Үүнээс хойш жил завсарласны эцэст Bale 2004 онд
сэтгэлзүйн триллер төрлийн Machinist киногоороо эргэн ирж судлаач,
шүүмжлэгчдийн сайшаалыг хүртсэн буюу түүний тоглолт, дүрдээ хувирах чадвар,
байдлыг нь Raging Bull кинон дээрх Robert De Niro-ынхтой харьцуулж байлаа. Өөрөөр
хэлбэл Bale Trevor Reznik-ын дүрийг гаргахын төлөө кофе, алим л хэрэглэж маш их
хэмжээний жин хасаж өөрийгөө золиослосон байдаг билээ. Bale Hayao Miyazaki-ын
Spirited away бүтээлийн фен ажээ. Тэрээр Hayao Miyazaki-ын Howl's moving castle
анемшины Англи дуу оруулгад нь Howl-ын дүрийг бүтээсэн байдаг агаад уг анемшин
дэлхий даяар 235 сая долларын ашиг олжээ. The Machinist киноны амжилтын дараа
тэрээр Christopher Nolan-ын дахин бүтээх Batman-ын цуврал кинонд тоглох
боломжийг Jake Gyllenhaal-аас "булааж" чадсан байдаг.
Өмнөх кино дээр
маш их жин хасаад байсан Bale буцаад булчинлаг, сайхан биетэй болох хэрэг гарч,
Batman-ын биеийг гаргахын тулд 6 сарыг зарцуулсан бөгөөд энэ талаараа:
"буцаагаад булчингаа бий болгоход маш хэцүү байсан, би ямар ч хэрэггүй амьтан
болсон байсан бөгөөд би ганцхан өдөр л өөрийгөө хүчлээд энэ бүхэн бий болчихгүй
байсан, миний бүх булчин байхгүй болчихсон байсан тул би маш хүнд цагийг
булчингаа дахин бий болгоход зориулах хэрэгтэй болсон" хэмээжээ. Ингээд
цаг нь болоход түүний жин найруулагчийн хүсэж байсан хэмжээнд байсангүй, нэг
үгээр Bale илүүдэл жинтэй болсон байсан агаад дахиад жаахан жин хасах хэрэг
гарчээ. Batman-ын дүрд тоглоход Bale-ын хамгийн их санааг нь зовоож байсан зүйл
бол Batman-ын өмсгөл буюу Batsuit-тай байхдаа өөрийгөө хөгийн инээдтэй
харагдана гэж боддог байж. Тэрээр Batman-г зэрлэг араатны дүрээр бүтээхийг
хүссэн ба дүрээ сайн ойлгохын тулд Batman-ын тухай янз бүрийн комик ном уншдаг
байжээ. Тэрээр Bruce Wayne-ын талаар: "Batman бол түүний далд, чөтгөрийн
уур хилэнгээр дүүрсэн тал юм. Batman бол туйлын шударга байхаар бүтээгдсэн
бүтээл бөгөөд тэр Batman-ын үйлдлийг хянах ёстой нэгэн боловч энэ нь тохиолдлын
замаар явагддаг. Тэр хүчирхийллийг бий болгож бас хөнөөж чаддаг, тиймээс тэр
өөрийгөө байнга хазаарлаж байх ёстой" гэжээ.
Мөн Bale хувьд Batman-ын
дүрийг бүтээхэд хамгийн зовлонтой зүйл нь Batsuit байсан буюу энэ талаараа:
"өмсгөлөө өмсчихөөр маш их халууцаж хөлрөн, толгой өвддөг байсан, гэхдээ
би Batman-ын дүрийг бүтээх гэж байгаа болохоор гоншигноод байхыг хүсээгүй"
хэмээжээ. Мөн Bale кинондоо бэлтгэн Eric Oram-ын дор кун фугаар хичээллэсэн
байна. Batman Begins 2005 оны зун нээлтээ хийж нэгдсэн улсад болон олон улсад
үнэмлэхүй хит болов. Кино $135 саяар бүтээд дэлхий даяар нийт $370 саяын ашиг
олсон бол Batman-ын фенүүдээс, кино шүүмжлэгчид Bale-д алга ташсан байдаг.
Киноны үргэлжлэл болох Dark knight-д Bale үргэлжлүүлэн тоглов. Тэрээр keysi
тулааны аргад суралцсанаас гадна орлон тоглогчтой олон хэсэгт өөрөө тогложээ.
The Dark knight 2008 онд нээлтээ хийсэн эхний Долоо хоногт олсон ашгаараа бокс
оффисын рекордыг эвдэж, дэлхий даяар нийт $1 тэрбумыг олж, тухайн цаг үедээ
манай гаригийн хамгийн их ашиг олсон 4 дэх кино болж байв. Мөн The Dark
knight-г бүх цаг үеийн хамгийн шилдэг супер баатартай киноны нэг гэж шүүмжлэгчид
үзэх болсон билээ. 2012 онд The Dark Knight rises буюу Batman-ын трилогийн
сүүлчийн анги гарав, мэдээж Bale гол дүрийг дахин бүтээсэн бөгөөд тэрээр Batman
дүрийг хамгийн урт хугацаанд кинон дээр бүтээсэн жүжигчин болжээ.
Кино
санхүүгийн хувьд ч, судлаач шүүмжлэгчдийн зүгээс ч амжилт олсон буюу дэлхий
даяар $1 тэрбумын ашиг олсон агаад одоогийн байдлаар бүх цаг үеийн хамгийн их
ашиг олсон киноны 30-р байрт эрэмбэлэгдэж байна. Уг кино нь Bale-ын гол дүрд нь
тоглосон хамгийн их ашиг олсон кино болжээ. Batman Begins киноны дараа Bale
буцаад Independent кинонуудад тоглох болов. 2005 онд тэрээр David Ayer-ын гэмт
хэрэгт жанрын Harsh Times кинонд Афганистаны дайнд орж явсан ветераны дүрийг
бүтээсэн бол мөн ондоо Pocahontas-ын түүхээс сэдэвлэсэн нэрт кино найруулагч
Terrence Malick-ын The New World кинонд тоглосон, харин кино санхүүгийн хувьд
бүтэлгүйтжээ. 2006 онд Bale 4 кинонд тоглосон; Германы нэрт найруулагч Werner
Herzog-ын Rescue Dawn бүтээлд Америкийн сөнөөгч онгоцны нисгэгчийн дүрийг
бүтээв, Werner Herzog түүний талаар: "тэр бол өөрийн үеийнхнийхээ доторх
хамгийн аугаа авъяастнуудын нэг болохыг би олж мэдсэн" гэж хэлж байв.
Дараагийн кино нь Christopher Nolan-ын The Prestige хэмээх гайхалтай кинонд
Michael Caine, Scarlett Johansson, Hugh Jackman нарын хамт тоглов. Тэгвэл I'm
Not There киногоор Bale найруулагч Todd Haynes-тэй дахин хамтарсан агаад энэ
кино бол Bob Dylan-ын амьдралын тусгал болсон бүтээл ажээ. Вестерн жанрын 3:10
to Yuma кинонд тэрээр Russell Crowe-тэй хамт тоглож, кино ч ашиг сайн олж,
шүүмжлэгчдийн сайшаалыг хүртэв. Дараагийн 2 кино нь Michael Mann-ын Public
Enemies болон Terminator franchise-ын Terminator salvation бүтээлүүд байлаа.
2008 онд, Terminator salvation киноны зураг авалтын үеэр Bale-ын кино зураглаач
Shane Hurlbut руу уурлаж харааж, зохисгүй аашилж байгаа аудио бичлэг
санамсаргүй байдлаар цацагдаж бөөн шуугиан дэгдээлээ. Whoopi Goldberg, Darren
Aronofsky, Ron Howard болон бусад олон уран бүтээлчид Bale-г олон нийтийн өмнө
өмөөрсөн бөгөөд 2009 онд Bale албан ёсоор өөрийнхөө үйлдэлд олон түмнээс
уучлалт гуйв; "би маш зохимжгүй үйлдэл гаргасан бөгөөд тухайн өдрийн хүнд
зураг авалтаас үүдэлтэй байсан гээд би яг танхай этгээд шиг байсан, гэхдээ
Hurlbut-тай ярилцаад учраа олсон" гэжээ.
2010 онд тэрээр Mark Wahlberg-ын
хамтаар найруулагч David. O. Russell-ын The Fighter кинонд амжилттай тоглож
улмаар алтан бөмбөрцөг кино наадмаас, мөн Оскарын кино наадмаас шилдэг эрэгтэй
туслах дүр шагналыг хүртэв. Алтан бөмбөрцөг кино наадмын ёслолын ажиллагааны
төгсгөлд Bale Robert De Niro-д мэндчилгээ дэвшүүлэхдээ түүнийг новш гэж
хэлснийг NBC телевиз цензурдаж байжээ. 2010 онд Bale Хятадын алдарт найруулагч
Zhang Yimou-ын түүхэн драм, дайны тухай өгүүлсэн The Flowers of War кинонд
тоглохоо зарлав. Үүний дараа 2013 онд тэрээр Scott Cooper-ын Out of the Furnace
хэмээх триллерт тоглосон бол дараа жил нь Ridley Scott-ын Exodus: Gods and
kings туульсын кинонд тогложээ. American Hustle бүтээлээрээ (David. O.
Russell-ын кино) Bale дахин нэг удаа Оскарт шилдэг эрэгтэй гол дүрийн шагналд
өрсөлдсөн бөгөөд тэрээр дүрдээ хувирахын тулд үсээ хусч, их хэмжээгээр жин
нэмсэн байдаг, ямар сайндаа Robert De Niro түүнийг таниагүй гэдэг билээ. 2015
онд Adam McKay-ын намтарчилсан The Big Short кинонд тоглож ээлжит Оскар
наадамдаа шилдэг эрэгтэй туслах дүрд өрсөлдсөн ба уг кино нь 2007-2008 оны
эдийн засгийн хямралын тухай өгүүлэх Michael Lewis-ын ижил нэрт романаас
сэдэвлэсэн ажээ.
Knight of Cups бүтээлд Bale найруулагч Terrence Malick-тай
дахин хамтарсан бол Michael Mann-ын найруулах алдарт авто машин зохион бүтээгч
Enzo Ferrari-ын талаарх намтарчлсан кинонд тоглохоор байсан ч биеийн байдлаас
болж төслөөс гарсан байдаг. 2016 онд тэрээр Армены геноцидын үед ажиллаж байгаа
Америкийн сэтгүүлчийн дүрийг The Promise кинонд тоглов. Дараа жил нь Scott
Cooper-ын Вестерн жанрын Hostiles кинонд нэгдсэн улсын морин цэргийн дүрийг
бүтээсэн бөгөөд шүүмжлэгчид Bale-ын тоглолтыг өндрөөр үнэлсэн байдаг ажээ. 2018
онд Bale Оскарын наадмын шилдэгт 4 дэх удаагаа нэр дэвшсэн ба Adam McKay-ын
намтарчилсан комеди жанрын Vice хэмээх бүтээл түүнийг дахин анхаарлын төвд
авчирсан юм. Саяхан буюу 2019 онд тэрээр James Mangold-ын Ford v Ferarri хэмээх
бас нэгэн намтарчилсан драм кинонд тоглосон билээ.
Ингээд, эцэст нь, Bale-ын
хувийн амьдралын талаар товчхон өгүүлэхэд; тэрээр 2000 онд Серби-Америкийн
модел, жүжигчин Winona Ryder-ын хувийн туслах байсан Sibi Blazic гэх бүсгүй
хуримлаж, одоо ч хамт байгаа ба хосууд Emmalina, Joseph гэсэн охин, хүү хоёртой
ажээ. Одоо Bale гэр бүлийн хамт Los Angeles-д амьдарч байгаа бөгөөд 2010 онд
Америкийн иргэншил хүсээд 2014 онд давхар иргэншилтэй болсон байна. Тэрээр
байгаль орчноо хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, энэ салбарын
байгууллагуудад буяны гараа байнга сунгадаг нэгэн юм. 2008 онд Bale-г ээж болон
эгч нарыгаа зодож, хүч хэрэглэсэн гэж баривчилсан бөгөөд Bale үүнийг үгүйсгэж,
нотлох баримтгүй тул түүнд арга хэмжээ авахгүй гээд сулласан байдаг ажээ. 2011
онд Time сэтгүүл түүнийг манай гаригийн хамгийн нөлөө бүхий 100 хүний тоонд
багтаасан ба хэвлэл мэдээллийнхэн Bale-г ихэвчлэн секс симбол гэж нэрлэдэг; харин
өөрөө энэ талаар: "таны хийх ёстой зүйл бол улаан хивсэн дээр зогсох
бөгөөд ингээд л таныг секс симбол болгочихно, үүнээс чухал юм байдаггүй"
хэмээсэн байдаг буюу тэрээр секс симбол гэж хэлүүлэх дургүй байдаг ажээ.
Comments
Post a Comment