Гаднах төрхөөрөө хамгийн төгс оршихуйтай эмэгтэй жүжигчин хэн бэ?. Миний хувьд Monica Bellucci гэж боддог. Түүний гоо үзэсгэлэнд эргэлзэгчид байхгүйтэй адил жүжигчинийхэн авъяас чадварыг кино урлагийн ертөнц хүлээн зөвшөөрдөг билээ. Ингээд, Италийн кино жүжигчин, загвар өмсөгч Monica Bellucci-ын дотоод ертөнцөөр аялъя. Monica Anna Maria Bellucci нь 1964 оны 9-р сарын 30нд Италийн Umbria мужийн Citta di Castello хотод Brunella Briganti болон Pasquale Bellucci нарын ганц хүүхэд нь болон мэндэлжээ. Тэрээр San Giustino мужийн Rama хотод өсөж том болжээ. Monica 13 настайгаасаа орон нутгийн гэрэл зургийн студид зургаа авхуулж моделийн замналаа эхлүүлсэн ба 1988 онд Perugia-ын хуулийн факултетээ хаяж Европын загварын ертөнцийн төвүүдийн Миланд нүүж очиж Elite model management-тэй гэрээ байгуулав. 1989 он гэхэд тэрбээр Парисаас Нью Иорк хүртэлх загварын ертөнцийн тод модел болсон байв. Dolce & Gabbana, French Elle зэрэг манай гаригийн хамаг л том брендүүдийн нүүр царай болов. Тэр жилдээ Monica жүжигчнээр суралцаж эхэлсэнээр жүжигчиний замнал руу шилжсэн байдаг.
Сурвалжлагч: найруулагч Emir Kusturica
хамтран ажиллах ямар байдаг вэ? Тэр бусад найруулагчдаас юугаараа ялгаатай вэ?
Monica Bellucci: тэр маш олон
зүйлийг хийдэг учраас сонирхолтой байдаг.. тэр бол найруулагч, зохиолч,
жүжигчин, хөгжимчин. Ажиллах арга барил нь Fellini-тэй бага зэрэг төстэй. Бүх
зүйл нь гэрэлтэй холбоотой, энэ нь кино хийх бас Нэг арга юм. Нар зөв байх ёстой.. бүх зүйл өөрчлөгдөж болох
учраас кино зохиол нь үндсэн суурьтай ижил юм. Уур амьсгал нь онцгой байсан
болохоор энэ кинонд тоглох нь маш сонирхолтой байсан: миний байсан газар
үзэсгэлэнтэй ч бас гунигтай байсан. Миний бодлоор Kusturica уран зөгнөл ба
бодит байдал, уран зөгнөл ба өвдөлт хоорондох хоёрдмол байдлаар киногоо хийдэг.
Энэ бол түүний ертөнцийн хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг бөгөөд энэ төсөл
улс төрийн биш, хүмүүнлэг, уран бүтээлч талаас хандсан болохоор нь би энэ
кинонд тоглох шалтгаан болсон. Кинонд хоёр насанд хүрсэн хүмүүсийн хайрын
түүхийг өгүүлэх бөгөөд хайр болон сексийн харилцаанд нас бус эрч хүч чухал
болохыг нотолсоноороо сонирхолтой кино юм. Кинонд бид залуу биш хоёр хүнийг харна,
гэхдээ тэднийг уулзах мөчид үзэсгэлэнтэй, ид шидийн зүйлс өрнөж эхэлнэ. Би
Kusturica-тай "Time of the Gypsies" бүтээлээр нь танилцсан. Би энэ
киног олон жилийн өмнө үзсэн, энэ үнэхээр гайхалтай кино байсан. Түүний хийсэн
кино болгоны түүхүүд нь өөр өөр байдаг ч тэр уран зөгнөл хийгээд бодит байдлын
сэдэв рүүгээ эргэн ирдэг: тэр зүүдээр дамжуулан эх орныхоо шаналалаас зугтахыг
оролддог юм шиг санагддаг. Түүний кинонуудад хүчирхийлэл байдаг, гэхдээ нэгэн
зэрэг сэтгэл хөөрлийн мөчүүд байдаг.
С: таны тоглосон миний хамгийн
дуртай кино бол Alice Rohrwacher-ын "Le Meraviglie". Ийм жижиг
хэмжээтэй, хязгаарлагдмал кинонд тоглоход эерэг болон сөрөг тал нь юу вэ?
Monica: огт сөрөг зүйл байгаагүй.
Alice, Garrone, Sorrentino, Guadagnino нарын сайн Итали найруулагчид байгаад би
баяртай байдаг. Италиас найдвар төрүүлэм ийм найруулагчид гарч ирээд олон улсад
амжилт гаргаж байгааг харах сайхан байна. Учир нь бид Fellini, Rossellini,
Visconti, De Sica нартайгаа дэндүү удаан зууралдлаа шүүдээ, тиймээс залуухан
бас авъяаслаг найруулагчид гарч ирж байгааг харах сайхан байна. Авъяаслаг жүжигчид,
найруулагчид бол байна, заримдаа улс
төр, эдийн засгийн асуудал гардаг.
С: та саяхан Францын ТВ-ын
"Dix pour cent" цувралд тоглосон, бас Америкийн Mozart in the
Jungle" цувралд тоглосон. Магадгүй бага мөнгийг эс тооцвол Франц, Италийн
цувралыг Америкийнхтай харьцуулвал?
Monica: Италид Gomorra шиг сайн
цувралууд гарч байгаа. Францад ч бас сайн цувралууд хийж байна. "Dix pour
cent" Netflix дээр байгаа, мөн маш амжилттай ажилласан. Netflix боломж
олгодог, Франц, Итали цувралууд сайн бүтээл хийж чадаж байгаа бөгөөд энэ бол
харилцаа холбооны шинэ арга зам юм. Jean-Luc Godard хэлдэг байсан; чи ТВ
үзэхдээ доошоо хардаг, харин кино театрт чи дээшээ харж үздэг гэж. Гэхдээ минийхээр одоо бүх зүйл өөрчлөгджээ,
чи ТВ цувралыг үзээд юу хийж чадахаа харж байна, эмэгтэй жүжигчид ямар дүрд
тоглож чадаж байгааг харж байна, жишээн "Big Little Lies" байна.
Эдгээр эмэгтэй жүжигчид ийм гайхалтай дүр бүтээж байгааг харах сайхан байна.
Маш олон хүн кино театрт очдоггүй. Одоо кино театр гэр дотор байх боллоо. Кино
театр тэгж их явдаггүй хүмүүстэй харилцаа холбоо тогтоох гайхалтай арга юм.
Гэхдээ кино театр бол харилцаа холбоо. ТВ, кино театр хоёр хоёулаа ийм сайн
чадвартай байж яагаад болохгүй гэж?
С: танд театрт ажиллах хүсэл
эрмэлзлэл байдаг уу?
Monica: үнэндээ, үгүй ээ.. гэхдээ
би нэг л өдөр надад үдэш бүр давтахыг хүсэх тэр мэдрэмжийг төрүүлэх ямар нэгэн
зүйлээ олно гэдэгтээ итгэдэг. Театр бол онцгой зүйл гэж жүжигчид үргэлж надад
хэлдэг. Театрын тайзан дээр байх үдэш бүр өөр өөр байдаг, учир нь үдэш бүр танд
тэр урлагийн бүтээлийг илэрхийлэх шинэ боломж байдаг. Хэзээ нэгэн цагт би ийм
мэдрэмжтэй болно гэдэгтээ итгэж байна. Одоо бол зөвхөн кино. Жүжглэхийн сайхан
нь юунд байдаг вэ гэхээр зарим жүжигчдийн хувьд энэ нь дуусашгүй байдаг. Чи 70
настай байсан ч чамд жүжиглэх туршлага байдаг. Францад эмэгтэй жүжигчдийг
амьдралынх нь туршид "Mademoiselle" гэдэг, хэзээ ч "Madam"
болдоггүй, үргэлж "Mademoiselle" байдаг. Энэ бол ямар нэгэн байдлаар
эцэс төгсгөлгүй түүх юм.
С: та өмнө нь өөрийгөө загварын
ертөнцөөс ирсэн гэж хэлж байсан, загвар өмсөгч байх нь жүжиглэхтэй адил бие
бялдарын чадварыг шаарддаг, гэхдээ сэтгэл хөдлөлийн ямар нэгэн хэмжээс бий юу?
Monica: загвар надад өөртэйгөө
холбогдох боломжийг олгосон. Учир нь, миний хэлж Заншсанаар бие бол өөрийгөө илэрхийлэхэд маш чухал. Жүжигчин
байна гэдэг бол бүжигчин байхтай адил бүх зүйл биеэр дамжин илэрхийлэгддэг. Чи
бол өөрийнхөө зэмсэг юм. Тиймээс загварын ертөнц миний хувьд эдгээр
мэдрэмжүүдтэйгээ холбогдох сонирхолтой арга байсан бөгөөд мөн энэ нь миний
хувьд хүсэл тэмүүллийн асуулт байв. Би багадаа гэрэл зурагт дуртай байсан,
гайхалтай сайхан гэрэл зураг нь яг л кино шиг, ном шиг гайхалтай сэтгэл
хөдлөлийг танд өгнө гэж боддог байсан. Үүгээр дамжуулан жүжигчин байх нь онцгой
боловч хэврэг ажил болохыг би олж мэдсэн. Чи бол өөрийнхөө зэмсэг, тиймээс бүх
зүйл туяхан; эмзэг боловч үзэсгэлэнтэй. Заримдаа чи гайхалтай бүжиг хараад,
жишээн би Bolshoi-г үзэхэд, энэ бол миний амьдралдаа үзэж харсан хамгийн
үзэсгэлэнтэй зүйл байлаа. Таны бие хэрхэн ид шидийн зүйлс бүтээж байгааг харна,
нэг үгээр жүжигчин хүн дүрдээ биеэ өгөхөд ийм зүйлс тохиолддог. Бие ажлын
обьект болдог. Гэхдээ чи биеэ хүндэтгэх ёстой. Дүр чинь зүрх сэтгэлийнх байсан
ч гэсэн чи зүрх сэтгэлээ үргэлж хүндэлж байх ёстой. Энэ нь миний хувьд ажлын
илүү сонирхолтой болгодог; өөр өөр хүмүүстэй, өөр өөр соёлтой холбогдох
боломжийг олгодог. Өмнө нь хэлсэнчлэн энэ бол харилцаа холбоо юм.
С: та дэлхийн олон янзын кино салбарт
ажилласан, өнгөрсөн жил Harvey Weinstein-ын скандал бөөн шуугиан
дэгдээсэн, бэлгийн хүчирхийлэл хаана
хамгийн их байдаг вэ? Хамгийн их нь холливуудад уу?
Monica: би загварын ертөнцөөс
гаралтай, энэ ертөнцийн охид мэдээжээр тиймэрхүү нөхцөлд орж болно. Би кино
урлагт орохоосоо өмнө иймэрхүү нөхцөл байдлыг зохицуулах хэмжээний насанд
хүрсэн байлаа. Чамайг залуухан байхад чамтай холбоотой хүн өөрийн хүчээ чамайг
доромжлоход ашиглаад байгаа мэт мэдрэмж төрдөг. Ийм юм болдог. Гэхдээ энэ нь
сексийн харилцаа юмуу доромжлол эсэхийг би мэдэхгүй байна. Заримдаа хүмүүс хоёр
зан чанартай байдаг, нэг нь ухаалаг, авъяастай байхад нөгөө дүүрсэн тэнэг
байдаг. Энэ нь ямар ч салбарт, аль ч нөхцөлд байж болно. Эмэгтэйчүүд өнөөдөр
энэ талаар ярьж чадаж байгаа нь сайхан хэрэг юм. Эмэгтэйчүүд бага айдаг бөгөөд
тэд яг шувуутай төстэй юм. Тэд торондоо гацаад гадагш гарахыг хүсдэггүй бөгөөд
иймэрхүү зүйлд цаг хугацаа шаардлагатай байдаг.
С: дэлхийн хаана ч ийм байдаг уу?
Monica: тиймээ, энэ бүхэн кино
театрт, загварын ертөнцөд, бас өдөр тутмын албан тасалгаанд болж болно. Хүмүүст
эрх мэдэл буюу хүчийг өгөхөд энэ нь хувийн шинжтэй болж ирдэг. Энэ бол зөвхөн
хүч, эрх мэдэлтэй харьцах явдал бөгөөд тэдгээр хүмүүс нь өөрсдийнхөө тэнэгийг
хүч, эрх мэдлээр халхалдаг юм.
С: таны тоглосон хамгийн хүнд
кино ?
Monica: Irreversible.. энэ кино
маш хүнд боловч маш баялаг бүтээл. Gaspar Noe бол маш авъяаслаг найруулагч учир
түүнтэй хамтран ажиллах тун сонирхолтой байсан.
С: энэ кино 2002 онд гарсан даруй
шуугиан тарьсан?
Monica: тиймээ, тэгсэн. Гэхдээ
энэ кино өнөөдөр култ болжээ. Кино урлагийн сургуульд уг киног үздэг болж, энэ
бол кино хэрхэн бүтдэгийг заасан арга зам юм.
С: энэ танд ирэх дүрийн саналд
өөрчлөлт оруулсан болов уу?
Monica: энэ нь ямар дүр хайж
байгаагаас илүүтэй хамаарна. Жүжигчин хүний хувьд боломж чухал шиг эрх чөлөөт
орон зай бас чухал юм. Хэрвээ чи харанхуй бараан дүр сонгосон бол энэ нь ямар
нэгэн байдлаар чиний нэг хэсэг, чиний сонголт юм.
С: та өөрийнхөө тоглосон
кинонуудаас алинд нь хамгийн дуртай вэ?
Monica: мэдэхгүй юм даа, хэлэхэд
хэцүү юм. Магадгүй The Apartment байх. Энэ кино надад маш их зүйл өгсөн, бас
миний анхны Франц кино байсан. Энэ киногоор дамжин би анхныхаа Америк кинонд
тоглосон.
С: та ямар найруулагчтай хамтран
ажиллахыг хамгийн их хүсдэг вэ?
Monica: дэндүү олон (инээв).
Үүнийг хэлэх үедээ би ямар их аз жаргалтай байгаагаа ухаардаг, би одоо ч гэсэн
ажилдаа маш их хайртай, бас надад сурах зүйлс маш их байна. Энэ миний сэтгэлийг
хөдөлгөдөг, би энэ бизнест оролцохыг хүсэж байгаагаа мэдэрдэг. Би амьдралаа
ажил мэргэжлээрээ хөтлүүлж яваа даа жаргалтай байдаг.
С: таны тоглосон хамгийн мөнх
настай кино?
Monica: (хэсэг бодов).. хмм..
Giuseppe Tornatore-ын Malena. Энэ чинь 2000 он байхаа? Аль хэдийнээ 18 жил
өнгөрсөн ч гэсэн энэ кино хөгшрөөгүй байна. Энэ кино одоо ч үзэсгэлэнтэй
хэвээрээ байна.
Comments
Post a Comment