Nudes against a Red Background

 


Nudes against a Red Background (1923). Fernand Leger нь "Nudes in the Forest", "Contrast of Forms" болон "Soldiers Playing at Card" зургуудаараа өөрийгөө модерн урлагийн чухал зүтгэлтэн болохоо баталж байсан ч 1920-оод оны эхээр Leger анхаарлаа кубизмээс (эсхүл өөрийнхөө тубизмээс) неоклассик төрхтэй дүрслэл руу чиглүүлэх болжээ. Жишээлбэл, түүний "The Mechanic", "Two Sisters" зэрэг бүтээлүүдийг дурдаж болно. Дэлхийн 1-р дайны дараа Франц болон ер нь хаа сайгүй цуурайтаж байсан классик урлагийн дахин сэргэлтэд түүний өгсөн хариу нь эл бүтээл юм. Дайны дараах эмх замбараагүй байдал үүсэж, эртний мөнхийн идеалуудтайгаа дахин нэгдэх хэрэгтэй болж, улмаар Грекийн уран баримал, Ромын фреск зургийн зарчмуудыг гүн гүнзгий тусгах болсон байна. Тухайн үед Парис, Цюрих, Нью Иорк, Берлинд анти - арт эсэргүүцлийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан Dada хөдөлгөөний эсрэг жинтэй зүйл болж байв. Юутай ч олон модерн уран бүтээлчид дайны өмнөх эрс туршилтын арга барилаасаа татгалзаж классик дахин сэргэлтийг дагах болов. Энэ зураг нь 1923 онд Leger-ын бүтээсэн ганц бүтээл байсан бөгөөд тэр жилдээ тэрээр зөвхөн зураг зураад зогсохгүй зохиол бичиж, кино урлагт хүртэл хүч сориод авчээ. Эл бүтээл нь Leger-ын зурагт шинэ "цэвэр" хэв маягийг авчирсан. Зурагт дүрслэгдсэн нүцгэн байдал нь түүний "Le Grand Dejeuner" зургаас үүсэлтэй ба гэхдээ эхэн үеийн зургууд нь нарийн чимэглэлтэйгээс гадна харах өнцгийг байнга өөрчилж бол сүүл үеийнхэн энгийн драматик хэв маягтай байв. Зураг дээрх дүрүүд механик шинжтэй, хамтдаа нягт түгжигдсэн мэт харагдах агаад жигд ажиллагаатай нэг машины эд ангийн нэг хэсэг шиг харагдах болов ч "Le Grand Dejeuner"-г бодвол модерн чанар арай бага харагдана. 
Энэхүү зураг нь тухайн цаг үеийн академик урлагт суралцаж байсан оюутан болгоны мөнхийн амьдралыг зурж байсны адилаар энгийн бодролын обьектын гүйцэтгэлтэй юм. Leger Pablo Picasso-ын классикизмд ойртож, харин кубизмээс холдсон байдаг боловч тэрбээр Aristide Maillol-ын сэтгэл хөдлөлгүй, мөн илэрхийлэмжгүй чанар руу илүүтэй ойртсон агаад түүний зорилго нь техникийн хувьд туйлын бөгөөд эцсийн найрлагаар төгсгөхийг хүссэн болов уу. Зураг үнэхээр ариун дагшин, гялалзсан, бараг ид шидийн гэмээр улаан шүтээн шиг харагдана, энэ шүтээн нь хувиршгүй эрх мэдэлтэй юм шиг харагдана. Урлаг судлаачид 1923-1924 оны Leger-ын шинэ энгийн зурах хандлагыг түүний классикизмын оргил үе гэж сайшаажээ. Хөдөлгөөнгүй, хөшөө шиг дүрийн байдлыг Грекийн чимээгүй бөгөөд хоосноор элбэг дүрслэлтэй харьцуулдаг ажээ. Мөн зураг дээрх дүрүүдийг онцгой болгож буй зүйл бол нэн чухал, туйлын энгийн байдал юм. Тэд динамизмаас татгалзаж, нүцгэлсэн, нууцлаг, тайван хэлбэрийг эрэлхийлж байна.

Comments