Queen хамтлагийн студийн хоёрдахь цомог Queen 2-г хамтлагийн хамгийн хүнд цомог гэдгээс гадна хамтлагийн хамгийн бага танигдсан, олонд дутуу үнэлэгдэн цомог гэж дүгнэдэг. Цомог хамтлагийн замналд шинэ үе, шинэ уур амьсгал авчраад зогсохгүй бүтэцийн хувьд, хэмнэлийн хувьд цаг үеэсээ түрүүлсэн, ирээдүйд култ статустай болох цомог байв. Brian May: энэ цомгоос The Who, Led Zeppelin нар сонсогдоно, учир нь эдгээр хамтлагууд бидний дуртай хамтлагууд байсан бөгөөд бид өөрсдийн хөгжмийн дуугаралтаа тэднээс өөр байлгахыг зорьж байв. Бид рок хамтлагаас гарч болох хамгийн дээд дуугаралтыг гаргахыг хүсэж байсан ба энэ бол бидний мөрөөдөл байлаа. 1970 оны зун Queen анхны цомгоо гаргаагүй ч тоглолтуудад оролцоод явж байлаа. Анхны цомгоос хойш тэд сайжруулсан хэд хэдэн дууны материалтай болоод байсан ч студид эрх чөлөөтэйгөөр ажиллах боломж хязгаарлагдмал байв. Уг цомогт орсон зарим дуунууд Smile хамтлагийн болон Mercury-ын хуучин хамтлагаас үлдсэн "үлдэгдэл" байдаг. Хамтлаг Trident Studois-оос завсарлагааны цагаар биш энгийн тогтмол үед бичлэг хийх зөвшөөрөл олгохыг хүссэн, Queen анхны цомгоо маш хавчигдмал нөхцөлд бичүүлсэн байдаг билээ. Хамтлаг David Bowie-д хандахад David Bowie завгүй байж таараад тэдэнд татгалзсан хариу өгсөн бөгөөд Queen ямартай ч Trident Studios-д бичлэгээ бичүүлж чадсан байдаг. Дебют цомгийн Keep Yourself Alive сингл бүтэлгүйтсэний дараа хамтлагийнхан урт хэмжээтэй сингл гаргах хэрэггүй болохыг ойлгосон байна. Уг цомгийн жанрыг art rock, hard rock, glam rock болон heavy metal гээд олон рок жанрыг агуулсан цомог гэдэг ба ерөнхийдөн нэгтгэж дүгнэхдээ progressive арт рок руу хандсан гэж үздэг. Мөн төгс поп цомог, metal rock-ын эхлэл гэх мэтээр "маргадаг" ажээ. Цомог уламжлалт А болон Б гэж хоёр хэсэгт хуваагдахын оронд цагаан тал, хар тал гэж хуваагдан гарч байсан нь шинэлэг агаад цомгийн бүхий л дуунд May, Mercury нарын оролцоо давамгайлдаг.
Цомгийг концепт цомог мөн биш гэж маргасаар ирсэн агаад
зүгээр сэдвийн дагуух дуунуудаас бүрдсэн цомог гэж үзэгсэд олонх нь байдаг.
Цомгийн цагаан тал төрөл бүрийн жанраас бүрдэнэ; энэ талын 5 дууны 4-г нь May
зохиосон ба цагаан тал илүү сэтгэл хөдлөлийг илэрхийлэх бол хар тал фантааз,
хар бараан утгатай дуунаас бүрдэх бөгөөд Mercury хар талын бүх дууг зохиосон
байдаг ажээ. Рок хамтлагуудтай хамтран ажиллаж алдаршсан гэрэл зурагчин Mick
Rock эл цомгийн ковер дээр ажилласан ба Queen дебют цомгийнхоо бүтэлгүйтлийн
дараа заавал амжилт гаргах ёстой байсан буюу энэ амжилт мэдээж цомгийн нүүрнээс
эхлэх ёстой байв. Rock хамтлагийн glam жанрыг бодолцоод хамтлагийн гишүүдийн
толгойг л багтаахдаа диамонд байрлалд байршуулж авсан ба энэ байршил, сэдэв
болон хар цагаан өнгөтэй байдаг нь домогт Marlene Dietrich-ын 1932 оны Shanghai
Express киноны алдартай плантай төстэй, нэг үгээр шууд санаа авсан ажээ.
Mercury уг санаа хийгээд коверт дуртай байсан бол Mick Rock энэ ковер
хамтлагийн хөгжмийн толь болсон гэж үздэг. Уг ковер дээрх зураг хожим Bohemain
Rhapsody клипэнд "амь" ордог билээ. Queen 2 цомог 1974 онд нээлтээ
хийсэн бөгөөд цомог Их Британий чаартад 5-р байрт бичигдсэн бол нэгдсэн улсад
хамгийн дээд тал 49-р байрт жагсаж байжээ. Цомгийн реклам, сурталчилгааг
"сайны эсрэг муу" гэсэн өнгө төрхтэйгөөр хийж байжээ. 1974 онд алдарт
David Bowie "Top of the Pops" шоунд оролцох боломжгүй болж, Queen
орыг нь залган тоглосон бөгөөд маргаашнаас нь Queen-ын Seven Seas of Rhye дуу
хит болсон агаад энэ дуу бол хамтлагийн анхны хит сингл юм. Материал, тоглолт,
бичлэг өндөр түвшинийх ба дууны үг, хөгжмийн онцгой байдал гээд хамтлагийн
бүхий л авъяас чадвар уг цомгоор илэрхийлэгдэнэ гэж судлаачид үздэг. Тэгвэл
зарим нь уг цомгийг glam rock-ын хог, хэтрүүлэгтэй хөгжим болохоос гүн гүнзгий
утгагүй, хэрвээ энэ хамтлаг манай ирээдүй, Rock and roll-ын төлөөлөл гэвэл бид
ерөөсөө Rock and roll -г үхсэн гэж үзвэл таарна гэжээ. Roger Taylor: бараг
ингээд дууслаа гэж бодож байтал уг цомог маань өндөр амжилт гаргасанд үнэндээ
би гайхсан. Би үзэгчдэд л таалагдахыг хамгийн их хүсдэг байлаа. Энэ цомгийн ард
гарах гэж бид үнэнхүү зовсон, гэхдээ бид ард нь гарсан бөгөөд хийсэн зүйлээрээ
бахархадаг юмаа. Цомог анх гарсан даруй шүүмжлүүлж, ад үзэгдсэн байдаг.
Харин
санаа зовнисон би гэртээ ирээд хөгжмөө сонсоход, нээрээ л бид муу хөгжим
тоглосон байна, тэдний буюу шүүмжлэгчдийн зөв бололтой гэж бодсон. Гэхдээ хэдэн
долоо хоногийн дараа дахин сонсоход хөгжим надад таалагдсан хэвээр байв, энэ
бол үнэхээр шилдэг хөгжим гэж бодсон бодол маань хэвээрээ үлдсэн. Хэмээжээ. Уг
цомгийг Disc сэтгүүл тухайн оны шилдэг цомгийн 5-р байрт эрэмбэлжээ. Зарим
фенүүд, уран бүтээлчид, хөгжим судлаачид эл цомгийг Queen-ын хамгийн шилдэг
ажил гэж үздэг бөгөөд Post-Tribune сэтгүүлээс гаргасан танд заавал байх ёстой
цомгийн цуглуулга гэсэн жагсаалтынхаа 9-р байрт, харин Guinness all time top
1000 Albums-оос гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг рок цомгийн жагсаалтынхаа
202-р байрт тус тус жагсаажээ. Q magazine Их Британий хамгийн шилдэг 50 цомогт
багтаасан бол Kerrang! Уг цомгийг Их Британий хамгийн шилдэг рок цомог
жагсаалтынхаа 72-р байрт бичжээ. Judas Priest хамтлагийн дуучин Rob Halford уг
цомгийг өөрийнхөө дуртай цомгийн нэгээр нэрлээд бүх дуу нь сайн гэжээ. Тэгвэл
Guns N' Roses хамтлагийн дуучин Axl Rose: миний хувьд энэ цомог Queen-ын
хамгийн дуртай цомог гэсэн бол Smashing Pumpkins хамтлагийн дуучин Billy Corgan
энэ цомог миний амьдралыг өөрчилсөн хэмээжээ.
Comments
Post a Comment