Great Piece of Turf (1503) - Albrecht Durer бол хойд нутгийн сэргэн мандалтын үеийн эртний мастеруудын тоонд багтдаг бөгөөд Германы сэргэн мандалтын аугаа уран зураач юм. Тэрээр гайхамшигтай зурдаг шигээ мөн шилдэг сийлбэрчин байв. Түүний ихэнх бүтээл Италийн хуманизм болон "disegno"-г хойт нутгийнхаа харах байдалтай нарийн холбож синтез хийсэн байдаг. Durer-ын хамгийн онцгой шинж чанарын нэг бол ландшафтын зургийг байгаль хийгээд амьтантай хослуулж зурах дуртай байлаа. 1490 онд тэрээр тухайн үеийн уламжлал болсон боловсрол олохоор 4 жилийн аялалд гарчээ. Ингэж аялах явцдаа Durer Колмар хотод зочлон George Shongauer-ын удирдлага дор модон сийлбэрээр урлахад суралцжээ. 1494 онд Нюрнбергт удаан хугацаагаар буцан ирж дахин явахаасаа өмнө гэрлэсэн агаад энэ хугацаандаа тэрээр Италийн сэргэн мандалтын урлагт суралцав. Венец, Мантуа, Падуа болон Кремонад "түр зогссон" тэрээр Нидерландаас илүү Италид уран зургийн боловсрол хайж байсан анхны Герман зураач бөгөөд мөн Италийн сэргэн мандалтын урлагийн зарчмыг яг газар дээр нь судалсан анхны хойд нутгийн уран бүтээлчдийн нэг ажээ. Аялалынхаа үеэр тэрээр олон тооны судалгаа, мөн ландшафтын хийсэн байдаг бөгөөд уг судалгаанууд нь хожмын A Young Hare болон уг зургийнх нь үндсэн суурь болсон байна. Durer энэхүү гайхамшигт зургаа 1503 онд өөрийнхөө урланд зурж дуусгасан.
Байгалийг нягт нямбай ажигласны үндсэн дээрээс түүний
хамгийн бодитой байгалийн бүтээлийн нэг төрсөн бөгөөд энэ бол хэсэг зэрлэг
ургамлыг санаандгүйгээр агшин хоромд зурсан нь урлаг болчихсон бүтээл болох нь
илэрхий юм. Зурагт: тахианы хөл, хонин нүдэн цэцэг, багваахай цэцэг, том таван
салаа, нугын өвс болон олон навчит ургамлууд харагдана. Ботаникийн эмх
замбараагүй, үймээнтэй байдлыг ургамал бүрийн нарийвчлан тодотгож өгөхдөө
хоосон дэвсгэр ашигласан нь зургийг улам тодруулах ба ингэснээр төгс
боловсруулсан, үргэлжилсэн, ээдрээтэй "байгалийн зүсэм" болжээ.
Хэвлэсэн зургаар ижил төстэй зүйлийг бидэнд өгч болох хэдий ч Durer ургамал,
цэцэг, навч бүрийн бодит байдлыг бодитой дүрслэн харуулсан. Мөн бут сөөг
болгоныг тодорхой ялган таньж болох хэдий ч зурагт ургамал нь ургаж буй бөөн юм
хэвээрээ байна.
Comments
Post a Comment