Love (2015). Аргентины тэрслүү кино урлаач Gaspar Noe кино урлагаасаа 5 жил хөндий байсны эцэст 2015 онд "Хайр" киногоороо эргэн ирсэн бөгөөд энэ нь түүний 5 дахь бүрэн хэмжээний кино юм. Уг кино хайрыг сексийн өнцгөөс үзүүлсэн хамгийн шилдэг киноны нэгээс гадна магадгүй сексийг хамгийн ойр мэдрүүлэх кино болсон гэж би хувьдаа дүгнэж байна. Киноны бүх секс сцэн дүр эсгээгүй, хуурмаг биш, жүжигчид дэлгэцнээ бодитоор хурьцал үйлдсэн ба яг үүнийг л Gaspar Noe хүсэж, мөн хийжээ. Киноны секс сцэнүүдийг огтоос урьдчилан бэлтгээгүй шууд тухайн жүжигчдийн үйлдэл, мэдрэмжээр зурагласан нь киног нэг талаараа бодитой болгох ч нөгөө талаараа порно кино шиг үзэхэд эвгүй, тавгүй, санаа зовохуйц бөгөөд үзэгчийнхээ тав тухыг, мэдрэмжийг Gaspar Noe шиг алдуулан цочроох кино найруулагч ховор билээ.
Кино эхлэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр бие биедээ гар хангалга хийж байгаа харагдана; үзэгч цочин гайхаад үзэхээ байя гэж тэрхэн зуурт бодох ч киноноос холдож чадахгүй ба дээрх хосын дэлгүүр доторх аман секс, орцонд хийх хурьцал, угаалгын өрөө хийгээд ер нь л хаа таарсан газраа хийх ил тод сексээс үзэгч нүүр буруулж чадахгүй, харин ч уусан орж, секс аялалын нэг хэсэг болно. Кино хоёр цаг гаран үргэлжлэхэд бараг нэг цагт нь бид "порно" үзнэ.
Энэ бүтээл бохир, заваан, махан биеийн
хямдхан порно биш юм. Gaspar Noe порног сэтгэл зүйн драмтай гайхамшигтай
хуримлуулж, эротик жанр, энэ төрлийг дахин нэг шат ахиулахдаа хайр ба сексийн
зохицол, нийцэл, мөн хайр сексийн ялгаа хийгээд хайр болон сексээс үүдэлтэй
хардалт, жаргал, зовлон шаналал, бас үүрэг хариуцлагыг өөрийнхөөрөө, өөрийнхөө
арга барилаар харуулжээ. Кино гол дүр Murphy-ын дурсамж, эргэн саналт, бодол
маягаар явах ба ингэхдээ Murphy дурсамжаа санаж гаслан гашуудан, тарчлан зовох,
түүний гунигтай хүүрнэл киног шугаман бус өгүүлэмжтэй болгож, үнэхээр л хүний бодол
дурсамж мэт тасалдсан, гэнэтийн байх агаад үүнд киноны эвлүүлэг, зураглах хэв
маягийг онцлохгүй байж болохгүй.
Кино 3 гол дүртэй; цоорсон бэлгэвчнээс болж
насныхаа хайрыг алдаж, үзэгчдийг өөрийн шаналгаат дурсамжийн эргүүлэгтээ татан
оруулагч Murphy-ын дүрд Karl Glusman тоглосон бөгөөд энэ бол түүний хамгийн том
дүр бүтээлт болоод байна. Түүний насны хайр болох Electra-д Aomi Muyock, харин
эхнэр болох Omi-д Klara Kristin нар тоглосон бөгөөд эмэгтэй жүжигчдийн хувьд
анхных нь кино байсан ажээ. Gaspar Noe эмэгтэй жүжигчидтэйгээ парти дээр
танилцаж, улмаар кинондоо тоглуулах болсон бол Karl Glusman-г найзаараа
дамжуулан олсон байна. Gaspar Noe кино зохиолоо өөрөө бичсэн бөгөөд кино зохиол
нь 7 хуудас л байж.
Уг бүтээлийг найруулагчийн хамгийн дулаахан бөгөөд хувийн
шинжтэй кино гэж үзэж байна. Түрүүн хэлсэнчлэн кино Murphy-ын цуврал эргэн
дурссан дурсамжаар өрнөнө, харин киноны одооны хүүрнэл нь Murphy-ын сэтгэл
хөдлөлийг л харуулах бөгөөд энэ бол секс дур хүсэлдээ захирагдан амьдрагч хэдий
ч жинхэнэ хайр байдаг гэдэгт итгэдэг уран бүтээлч залуугаар дамжуулагдсан бүхий
л эрчүүдийн нэг шөнийн, нэг дур тавилтын алдаанаасаа болж сэтгэлээр хямарч,
шаналж байсан ч үр хүүхдээ бодоод харуусал гэмшилдээ живж буй дүр юм. Murphy
бол хайргүй гэрлэсэн эрчүүдийн, бэлгэвчтэй секс, бэлгэвчгүй секс хоорондын
зовлонг тээгч ба эрэгтэй хүний секс мэдрэмж, хүсэл, туршлагын эсрэг эрэгтэй
хүний хайр сэтгэл сэтгэл, ёс суртахуун болон үүрэг хариуцлагын аялал буюу энэ
кино бол секс Одессэй юм.
Murphy хайрыг туршлагаар олж авдагийг хожим ойлгоно,
энэ нь хүн жаргалыг үргэлж дараа нь өнгөрсөн хойно нь ойлгодог гэдэгтэй төстэй
юм. Murphy бол Gaspar Noe-ын өмнөх дүрүүд шиг өөрийнхөө хамгийн сул дорой үеийг
санаж гэмшиж явдаг дүр юм. Бид энэ киноноос өөрсдийнхөө хайранд болон секс-д
өгдөг утга учрыг дахин нэг эргэн харна; Gaspar Noe-ын уг бүтээлийг нэг үзсэн
байхад сайн муу олон талаараа, ядаж л секс сцэнүүдээрээ таны ой ухаанаас хэзээ
ч арилахгүй. Murphy бол хартай, шалиг, хошин шогийн мэдрэмжгүй дүр. Тэр
Electra-тай танилцахаасаа өмнө бүгдийг мэддэг гэж боддог, харин хүүхэн түүний
бодлыг буруу болохыг харуулдаг агаад Murphy бол хайр ярьж, сэтгэл хөдлөлийг
магтан дуулдаг ч үнэндээ өөрөөсөө бусдыг харах чадваргүй нэгэн байдаг. Киноны
секс сцэнүүд цэмцэгнүүр, түгшүүртэй зураглалаараа Адилхан ч тэсвэр тэвчээрийн
сорилт юмуу хүнд хүчир зовлонтой харагдахгүй. Gaspar Noe секс сцэнүүд дээр
жүжигчдээ ингэж хий, тэгж хий гэж зааварлаагүй, зөвхөн байрлалаа аваад камертэй
хүндлэлтэй харьцаарай л гэж хэлж байж.
Gaspar Noe уг нь энэ киногоо
Irreversible (2002) киногоо хийхээсээ өмнө бүтээхийг хүсч байжээ. Monica
Bellucci, Vincent Cassel төсөлд орохоо зөвшөөрөөд байсан ч киноны зохиолын
эцсийн хувилбарыг уншаад төслөөс гарсан байдаг ажээ. Киноны гол хоёр дүрийн нэр
далд утгатай; Murphy-ын нэр нь Murphy-ын хуультай холбоотой буюу энэ нь хэрвээ
аливаа юмс буруу тийшээ эргэвэл болох ёстой зүйл болж байна гэсэн санааг илтгэх бол
Electra гэдэг нэр Carl Jung-ын охин нь төрсөн эцэгтээ сексийн хувьд татагдахыг
хэлдэг онолын томьёо ажээ. Киноны турш бид маш олон классик кинонуудын постерыг
харна; Salo or the 120 days sodom, M, The Birth of a nation, Taxi Driver,
Freaks болон 2004: A space Odyssey нар болой. Жүжигчин Karl Glusman жинхэнэ
сексийн зураг авалтын талаар хэлэхдээ: анхандаа маш хэцүү байсан, камер бүрийн
цаана 3 техникчид байдаг байв, камерийн өмнө байнга нүцгэн гарах нь хэцүү
байсан ч сүүлдээ дассан хэмээжээ. Мөн тэрээр дүрийн бэлтгэл болгож маш их кино
үзсэнээ хэлээд Gaspar Noe-ын зөвлөснөөр In the Realm of the Senses, Don't look
Now Intimacy зэрэг "хүнд"
кинонуудыг үзэж өөрийгөө бэлтгэжээ.
Ингээд киноны үйл явдлын талаар товчхон:
Америкийн иргэн Murphy Парист кино найруулагчаар сурангаа амьдрах ба нэгэн
үдэшлэг дээр Electra гэх Франц хүүхэнтэй танилцаад улмаар хэн хэндээ таалагдсан
учир үерхэж эхэлнэ. Тэдний секс хүсэл энгийн байдлаас даван хар тамхи татан
секс хийхээс гадна Murphy-ын хүслээр гурвалсан секс хийх бөгөөд тэд гуравдагч
этгээдээ хажуу айлынхаа охиныг сонгоно. Гурвалсан секс гайхамшигтай байсныг
алгасаад Electra эзгүй нэг өдөр Murphy хөршийн охин Omi-той секс хийнэ. Гэтэл
гай болж бэлгэвч урагдаж Omi жирэмсэн болчихно. Үүнийг сонссон Electra Murphy-г
хаях агаад Omi хүүхдээ авхуулахгүй гэснээр Murphy хариуцлагаа хүлээн Omi-той
хамтран амьдрах болдог. Нэгэн бороотой өдөр Electra-ын ээж Murphy руу залгаад
Electra алга болоод 3 сар боллоо, үхсэн амьд нь мэдэгдэхгүй байна гэдэг.
Murphy-д тэртээ нэг өдөр Electra; би чамаас салвал ор сураггүй алга болно гэж
хэлж байсан нь санаанд нь орсноор Murphy хайрандаа, Electra-даа санаа зовон шанална.
Нэгэнт хэн хэнээ хайрлана гэсэн бол нэг биед хэдэн бие хэрэгтэй вэ?. Нэгэнт
дурлаж хайрласан тохиололд илүү шунан гаж секс буюу груп секс, свинг секс болон
хар тамхи, архи ерөөсөө хэрэггүй болохыг, хэрвээ эдгээрийг хүлээж авбал бүх
оюун санаа, зүрх сэтгэлээрээ төгсгөх болохыг энэ кино дүрсэлжээ.
Comments
Post a Comment