The Piano Teacher (2001). Кино эх, охин хоёрын зодолдож буйгаар эхэлнэ. Охин эхийгээ үсдэж, цохих бөгөөд үүнд гомдсон эх уйлахад охин мөн гэмшиж уйлна. Тэд тэгсгээд сайндацгаах нь иймэрхүү балмад явдал эх, охин хоёрын дунд хаа нэг гардаг нь илэрхий мэт. Эх хөгшин настай хүн бол охин 40 гаран насны, өөртөө итгэлтэй төрх байдалтай, даруухан байрын хүүхэн агаад түүнийг Erika гэдэг бөлгөө. Erika манай киноны гол баатар, энэ хүүхэн Венагийн хөгжмийн сургуулийн төгөлдөр хуурын багш, хүндлэл хүлээсэн хатуу багш билээ. Түүний эцэг сэтгэл мэдрэлийн асрамжийн газарт урт хугацаанд амьдарч байгаад нас барсан ба нөхөрт гараагүй, хүүхэдгүй, одоо хүртэл эхтэйгээ амьдардаг, гэрийнхээ үүдэн дээр хөгширч буй хүүхэн болой. Erika-ын одоо хүртэл ганцаараа яваа нь магадгүй хахир хатуу эхтэй нь холбоотой буюу киноны эхэнд гарах зодооны шалтгаан бол охиноо оройтож ирлээ гэсэн охиноо түрэмгийлсэн, эрх чөлөөгийн хавчсаны илрэл юм. Хөгшин эх охиныхоо бүхий л үйл хөдлөлийг нь хянаж, цагдан шалгана, ингээд зогсохгүй нэг оронд хамт унтах нь эвгүй. Хайраас айдаг, асар их ганцаардмал, төмөр мэт сэтгэлийн хөдлөлгүй Erika-ын сексийн тэвчилт парафилагаар илрэх буюу тэрээр войеуризм хийж, садомазохист фетиш болон өөрийгөө зэрэмдэглээр аргаар ганцаардал болон хүсэл тачаалаа "тайлна". Erika секс шопоор хэнэггүй үйлчлүүлэхдээ дэлгүүрт байх эрчүүдээс огтхон ч ичиж зовохгүй, яг л талх авч буй аятай хандана. Кабинд орж хамгийн зэвүүн порн үзэнгээ бусдын үрийн шингэнээ арчиж хаясан нойлын цаасыг хүүхдийнхээ өлгийг үнэртэх эх шиг ханамжтайгаар үнэрлэнэ. Мөн машинтай кино театрт зорьж очин машинд хурьцаж буй хүмүүсийг сэмхэн харж дур хүслээ хангах ба ингэж яваад ганц нэг баригдсаныг хэлээд яахав, мөн оройн хоолныхоо өмнө угаалгын өрөөндөө хийдэг аймшигт гаж үйлдлийг энд бичихээ байя. Нэгэн хүндтэй үдэшлэг дээр Erika аятайхан төрхтэй, өөрөөс нь хангалттай 10-аад насаар дүү инженер болох гэж яваа Walter гэгч залуутай танилцана. Тэднийг хөгжим буюу Robert Schumann, Franz Schubert нарыг биширдэг ижил тал нь холбох бөгөөд Walter мөн сайн төгөлдөр хуурчин байлаа. Танилцсан анхны мөчөөс л Walter эгч хүүхнийг илт сонирхож, шохоорхоно, харин Erika хандлагыг нь мэдсэн ч мэдээгүй юм шиг хүйтэн царайлна. Erika-тай ойртохын тулд Walter сургууль дээр нь очиж шалгалт өгөөд шавь нь болохоор оролдоно, тэрээр шалгалтаа ч сайн өгнө, гэвч Erika-аас бусад бүх багш түүний авъяасыг магтах бол Erika зориуд түүний эсрэг хандана, ингэхдээ Walter-г мэргэжлийн хөгжимчин болоход хөгшдөнө гэж үздэг ч Walter түүний шавь болдог. Энд ирээд бид Erika-ын бас нэгэн шавь Anna гэх охинтой танилцах шаардлагатай; энэ охин их сандрамтгай, байнга Erika-д загнуулах бөгөөд мөн л эхийнхээ хүсэл шаардлагаар сурч буй охин бөлгөө. Walter төгөлдөр хуурийн багшийнхаа анхаарлыг татах гээд янз бүрээр оролдов ч амжилт үл олно, Erika дотроо догдлон, сандран бас хүсэн байх ч гаднаа бол хад чулуу шиг л чанд хатуу дүр эсгэнэ. Үүнийг нь Walter гадарлаад харыг нь бас анхаарлыг нь татахын тулд Anna-тай аальгүйтэж эхэлнэ. Энэ явдлыг харсан Erika галзуурах шахаж, уур хорсолдоо шатаад Anna-ын хүрэмний халаасанд шил хагалаад хийчихнэ; ингэснээр Anna гараа гэмтээж баярын концертод тоглох боломжгүй болно. Anna-ын цусаар будагдсан гарыг харсан Erika эвгүйрхэн сургуулийн нойлд ороход Walter араас нь дагаж орох агаад тэд шуналтайгаар үнсэлцэнэ. Walter өмдөө тайлаад хүүхнийг дараад авах гэтэл Erika боль үгүй бол би явлаа гэдэг ч Walter-д аман секс хийж эхэлнэ, тэсэхээ байсан залуу секс хийх гэж удаа дараа зүтгэн оролдох боловч Erika тэр болгонд түүнийг хатуу тушаан болиулаад Walter-г нэгэн зэрэг тарчилгааж доромжилно. Хаалга онгорхой байхад Erika миний нүд рүү хар хэмээн сурагчдаа тушаан байж байгаад гар хангалга хийн дур тавиулдаг. Дараагийн уулзалтынхаа талаар захидалд бичиж өгүүлье гэж Erika хэлснээр тэд салцгаана. Erika-тай секс хийхийг хүссэн Walter-ын хүсэл минутаар өсөж, тэсэхээ байхаа больж, нэг өдөр гэрт нь урилгагүй зочлон очно. Erika түүнийг бушуухан өрөөндөө оруулаад хаалгаа түгжинэ, харин эх нь яаж уурлаж, галзуурах шахсаныг асуух хэрэггүй. "Аюулгүй" болсон хойно Walter хүүхэн рүү дайрахад Erika өөрт нь бичсэн захидлыг эхлээд унш гээд ер Ойртуулахгүй. Walter дуртай дургүй захидлыг уншихад, захидалд Erika өөрийнхөө хамаг сексийн, гаж хүслийн үнэн талыг бичсэн байх ба таны зөвхөн төсөөлж л болох, зөвхөн порн киноноос л харж болох тийм муухай, эвгүй зүйлсийг бичсэн байлаа. Тэр ийм л харилцааг залуугаас хүсч байв. Walter-г захиаг уншиж дууссаны дараа Erika орон доороосоо чемодан дүүрэн садист сексийн хэрэгсэл гаргаж ирнэ. Walter түүнийг гаж, солиотой болохыг шууд хэлээд эмчлүүл, чамайг жигшиж байна гэж хэлчихээд гараад явчихна. Walter чөлөөт цагаараа Хоккей тоглодог бөгөөд Erika түүнийг олж очоод түүнтэй агуулахад аминчлан уулзаад захианы талаар, өнгөрсөн бүхний талаар уучлалт гуйж боломж олгооч гээд шууд өвдөглөн сууж аман секс хийж эхлэх ба Walter аманд нь тавитал Erika шууд бөөлжчихнө. Үүндээ тэрээр ихээхэн ичиж зовох бол Walter түүнийг жигшиж, ой гутаж буйгаа шуудхан хэлнэ. Тэр өдрийн орой Walter Erika-нд дайрч ороод эхийг нь өрөөнд түгжчихээд охиныг зэрлэгээр зодож бас хүчиндэнэ. Явахдаа, энэ талаар хүмүүст яривал өөрийн тань л нэрэнд муу байх шүү гэж хэлдэг. Маргааш баярын концерттой өдөр байв. Erika Anna-ын оронд тоглох ёстой ба Erika гэрээсээ гарахдаа хутга цүнхэлдэг. Ингээд тоглолтод дээр ирэхэд Walter түүнийг хөгжилтэй, тавласан байдлаар угтаад амжилт хүсчихээд тун хөгжөөнтэйгөөр явж оддог. Энэ мөчид Erika өөрийнхөө цээж рүү хутгаа шааж орхино.
Австрийн кино
найруулагч Michael Haneke бол кино урлагийн түүхэн дэх хамгийн зэвүүн бөгөөд
шилдэг сэтгэлзүйн кино урлаачдын нэг билээ. Түүний сэтгэлзүйн драм, Эротик драм
төрлийн уг бүтээлийг садомазохист үлгэр гэдэг ба ямар ч хоррор киноноос илүү үзэгчийг
айлгаж, гүн тавгүйтэлт оруулдаг кино хэмээдэг. Хайраас айдаг, галзуу ууртай
төгөлдөр хуурийн багш хүүхэн Евро арт-шок порн гэгддэг ба эл бүтээл бүх цаг
үеийн хамгийн шилдэг мянган киноны 699-р байрт жагсаж байна. Кино маань
Австрийн зохиолч Elfriede Jelinek-ын ижил нэрт романаас сэдэвлэгдсэн бөгөөд
зохиолч нь 2004 онд Нобель уран зохиолын шагналтан ажээ. Найруулагч Michael
Haneke романыг уншаад кино болгох хүсэлтэй байжээ. Гэтэл Jelinek, Valie Export
нар аль хэдийн кино зохиол болгочихоод байсан ч яг төсөл болгоход хөрөнгө мөнгө
дутсан байдаг ажээ. Ингээд Jelinek хууль ёсны эрхээ Paulus Manker-д худалдсан
агаад Manker кино зохиол дээр ажиллаач гэж Michael Haneke-д санал тавьсан
байна. Haneke эхлээд зөвшөөрөөгүй байдаг ч ятгалын эцэст киног найруулахаар
болсон ба ингэхдээ гол дүрд заавал Isabelle Huppert тоглоно гэсэн тохиолдол
найруулагчийн суудалд сууна гэжээ. Haneke аль 1997 онд бүтээсэн Funny Games
киноноосоо хойш л Isabelle Huppert-тэй хамтран ажиллахыг хүсдэг ба уг кинон
дээр хүслэн биелсэн байдаг. Isabelle Huppert 12 настайгаасаа төгөлдөр хуур
тоглож сурсан байдаг нь уг кинонд тоглоход нь зовлон бага учруулжээ. Isabelle
Huppert-ын тоглолтыг судлаачид зоригтой, өөртөө итгэлтэй гээд замналынх нь
хамгийн оргил ажил гэж дүгнэдэг.
Кино тэр жилийнхээ Канны кино наадмаас Grand
Prix шагнал хүртсэнээс гадна шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй гол дүр
шагналыг хүртсэн буюу Isabelle Huppert Erika-ын дүрээр, Benoit Magimel
Walter-ын дүрээр Канны дээд шагнал хүртжээ. Michael Jackson романыг кино зохиол
болгохдоо өөрчлөлт хийсэн байдаг, тухайлбал; Anna-ын түүх хийгээд Erika түүний
эх хоёрын харилцааны өнгөрсөнийг хөгжүүлжээ. Бараг бүх кино судлаач,
шүүмжлэгчид уг киног үзэхэд хэцүү, маш хүнд сэтгэлзүйн драм гэдэг бөгөөд Haneke
муухай жижиг түлхүүрээр том амжилт оллоо гэж байв. Сонирхуулахад киноны Эх бол
зохиолч Jelinek-ын ээжээс сэдэвлэгдсэн юм байна. Бусдаас алслагдсан, өвдсөн,
огт инээдэггүй төгөлдөр хуурийн багш хүүхний амьдрал дэндүү нууц бас төсөөллийн
бөгөөд залуу оюутан түүнд киноны турш хайртай гэж хэлдэг ч үнэндээ тийм биш ба
Walter зүгээр эгч хүүхнийг үзье гэж бодож байсан нь эцэстээ хүсэмгүй гаж зүйл
рүү гулсан орсон ч эргэн гарахад хэцүү билээ..
Comments
Post a Comment