Strange Days

 


 Strange Days ~ нэгдсэн улсын хамгийн аугаа рок хамтлаг The Doors-ын студийн 2 дахь цомог ба 1967 оны 9 сард анх худалдаанд гарсан Psychedelic rock, acid rock жанрын цомог бөгөөд 35:25 хугацаанд үргэлжлэх уг цомгийн хэрхэн бүтсэн талаар товчхон өгүүлье. Уг цомгийг 1967 оны таван сараас найман сарын хооронд Sunset Sound Recorders-д буюу холливудад бичсэн бөгөөд продюсераар нь Paul Rothschild, инженерээр нь Bruce Botnick нар ажиллажээ. Хамтлаг шинэ хэв маяг, техник бий болгох гэж оролдож байсан ба The Beatles хамтлагийн Sgt. People's Lonely Hearts Club Band цомгоос багагүй санаа авчээ. Strange Days цомогт багтсан хэд хэдэн дуу хамтлагийн дебют цомог гарч байхад бичигдчихсэн байсан ба жишээн People are Strange дууг Morrison гүн гутралд автсан үедээ Laurel Canyon-ын оргил дээр явж байхдаа бичсэн буюу Densmore-ын дурсаж буйгаар Krieger, Densomere хоёр нэг өрөөнд байдаг байж, тэд нэг өдөр Morrison дээр ороход Morrison сэтгэл санаагаар бүр уначихаад байсан агаад тэд сэтгэл санаагийн өргөхөөр Laurel Canyon руу гарцгаая гээд дагуулж явсны ачаар Morrison уг дууг зохиожээ. Morrison хамтлагийн гол дууны үг зохиогч байсан бол Krieger хамтлагийн хэд хэдэн хит дууг зохиосон, жишээн Light My Fire г хэлж болохоос гадна Love Me Two Times дууг дурдаж болох бөгөөд эл дуун далайд гарахаасаа өмнө найз охинтойгоо сүүлийн удаа уулзаж буй усан цэргийн тухай билээ. Love Me Two Times дууг Manzarek Krieger-ын дууны зохиомжийг хуял тачаал юмуу ямар нэгэн дур ханалтын талаарх Blues rock, classic rock гэж дүрсэлсэн буй. 
Цомог 11 минут үргэлжлэх When the Music's Over дуугаар төгсөх бөгөөд нэгдсэн улсын чаартад 3-р байрт жагсаж, шилдэг аравт арван сар байжээ. Цомгийн хавтасны зургийг гэрэл зурагчин Joel Brodsky авсан бөгөөд Нью Иоркийн гудамжны бүлэг уран бүтээлчдийн зургийг авахдаа ихэр одойг хөлслөхаөс гадна коверт хамгийн цаана харагдах бүрээчинг хөлсөлсөн буюу бүрээчин бол мөнгө авсан таксины жолооч байжээ. Хөгжим судлаач Robert Christgau: бяртай ч эв хавгүй цомог гэсэн байхад Esquire сэтгүүл: Америкаас өндийж буй шилдэг рок хамтлаг гэсэн буй. Мөн цомог бүхэлдээ, дуу бүр нь Грекийн драм шиг гэж хэлжээ. Rolling stone сэтгүүл бүх цаг үеийн хамгийн аугаа 500 цомгийн жагсаалтынхаа 409-р байрт эрэмбэлсэн бол Slant Magazine сэтгүүл Strange Days цомгийг хамтлагийн өмнөх цомгоо бодвол  илүү амбицтай, нэгдсэн гэж дүгнэжээ. Энэ цомог бол үзэсгэлэнтэй, аймшигтай бөгөөд айдас болон идеализмыг зэрэг мэдрүүлэх цомог бөлгөө.

Comments