Манай Парисын хатагтай буюу "Парисын дарь эхийн сүм" бол Францын уран зохиолын чухал бүтээлд зүй ёсоор тооцогдож ирсэн бөгөөд Готик роман гэгддэг уг шедеврийг Виктор Хюго 1831 онд нийтлүүлжээ. Уг романаас сэдэвлэсэн уран сайхны кино хар мянга, мюзикл хийгээд Балет, театрын жүжиг, тэр бүү хэл видео тоглоом, мөн симфони найрал хөгжим хүртэл байдаг ба энэ бүтээл бол дэлхийн дахины мөлжөөд мөлжөөд бардаггүй оюуныг үргэлж тэтгэгч урлагийн мөнхийн бүтээл бөлгөө.
Романы нэрийг Парисын
алдарт Нотр Дамийн сүмээс авсан буюу романы түүх энэ сүмийг тойрон эргэлдэнэ.
1829 онд В. Хюго "Парисын дарь
эхийн сүм"-ээ бичиж эхэлж байхад түүний үеийнхэн орхигдсон бөгөөд ихэнхдээ
устгагдаж шинэ барилгаар солигдох юмуу эсвэл зарим хэсгийг нь шинэ маягаар
дахин засварлаж байсан Готик уран баримлын түүхэн үнэ цэнэ, гоо сайхны үнэлмжийг ухаарч байсан үе юм. Жишээлбэл; дундад зууны үе ийн Нотр Дамийн
толботсон шилэн хавтангуудыг сүмд илүү сайн гэрэл нэвтрүүлэхээр цагаан шилээр
сольж байж. Энэ талаар өгүүлэх түүхээсээ шаардлагатай хэмжээнээс давсан тайлбар
номын үлэмж хэсэгт дүрслэгд сэн бий. Хэдэн жилийн өмнө В. Хюго дундад зууны үед
баригдсан Парисын уран барилгуудыг аврах зорилготойгоор "Нураагчидтай хийх
дайн" гэдэг гарчигтай нийтлэл сонинд нийтлүүлж байв. Анхны нийтлэгчтэйгээ
хийсэн гэрээ ёсоор В. Хюго романаа тэр жилдээ дуусгах ёстой байсан болов ч
тэрээр өөр төслүүд дээр ажиллах шаардлага гарсан тул романаа түр хойшлуулжээ.
1830 оны зун хэвлэн нийтлэгч нь В. Хюгог 1831 оны 2-р сар гэхэд романаа
дуусгахыг шаардсан агаад В. Хюго 1830 оны 9-р сараас "Парисын дарь эхийн
сүм" бүтээл дээрээ тасралтгүй ажиллажээ. Нотр Дамийн сүм романы хамгийн
чухал аспект бөгөөд бүх үйл явдлын үндэс болохын сацуу өгүүлэх түүхийн үндсэн
санааг тус тус агуулдаг. Роман бичигдэж байх үед сүмийн барилга эвдрээд засварт
орж байсан нь В. Хюгод маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн байна. Энэхүү романд
Романтик эрин үеийг уран барилга, хүсэл тэмүүлэл хийгээд шашны хувьд хэт
туйлширсан үе хэмээн дүрсэлсэн байна. Романы детерминизмийн (хувь тавилан,
тодорхойлогдсон зүйл) сэдэв нь нийгмийн хувьсгал болон анги хоорондын тэмцлийг
судалдаг. "Парисын дарь эхийн сүм" бүтээлдээ В. Хюго уран барилгыг
маш чухалчлан авч үзсэн байдаг; сүм зөвхөн өөрийгөө илэрхийлээд зогсохгүй Парис
болон Европын урлагийн энэ төрлийг илтгэдэг. В. Хюго энэ үеийн уран барилгыг
аугаа уран бүтээлчдийн бий болгосон сүүлчийн цэцэглэлтийн илэрхийлэмж гэж үздэг
байв. Мөн түүнчлэн, тэрээр олон номондоо авч үзэж байсанчлан, энэ бүтээлдээ ч
тухайн цаг үеийнхээ нийгмийн хоёр төрлийн хоорондооо уулзах муруйлтын цэгийг
сонирхож судалсан байна. Романы 3-р бүлгийн үндсэн сэдэв бол цаг хугацаа
өнгөрөх тусам сүмийг засах хийгээд нэмэлт зүйлс хийх нь сүмийг дээрдүүлэх биш
харин ч дордуулж байгаа тухай байдаг.
Мөн тус бүлэгт Францын хувьсгалын дараа
сүмд засвар хийсэн ч онцгой чухал хэв маяг нэмэгдээгүй талаар авч үзээд шинэ
уран барилга үнэндээ засвар хийхээс өмнөх байдлаас улам муухай, улам дордуулсан
гэж хэлэхийг хүссэн мэт байдаг. В. Хюго энэхүү бүтээлээрээ роман гэсэн
ойлголтыг туульсын театрын бүтээл шиг байж болохыг харуулсан ба сүм нь түүхийн
чимээгүй баатар, түүхэн хүмүүсийн үйл хэргийг гэрчилсэн хүнчлэн үзүүлсэн аугаа
дүр шиг бөгөөд цаг хугацааны бүхий л санаа хийгээд үргэлжлэн буй амьдрал, оршин
буй бүхний төвд байгаагаар дүрслэгджээ. Мөн энэ роман нь гол дүрийн баатрууд нь
гуйлгачид байдаг анхны бүтээл юм. уг романы нэгэн чухал тал бол Францын Хаанаас
Парисын муу усны нүхэнд байх харх хүртэл бүхий л амьдралыг хамран харуулдаг
бөгөөд хожим энэ аргыг О. Бальзак, Г.
Флобер болон нэн ялангуяа Ч. Диккенс сонгосон байна. Роман асар их алдаршсанаар
Францад түүхэн барилгуудаа хамгаалах хөдөлгөөнийг үүсэн бий болж, Готик дахин
мандалтын уран барилгыг хүчтэй дэмжих болжээ.
Нотр Дамийн сүм нь В. Хюгогийн
зохиомол Парисын ёс суртахууны болон газарзүйн төв болдог. В. Хюго амьдралынхаа
туршид Готик урлаг хийгээд уран барилгыг сонирходог байсан тул Нотр Дамийн
сүмийн талаар бичих санаа төржээ. Тэрээр мөн дундад зууны христосын шашин
судлаач байсан агаад романы үйл явдлын шашин сүм, тамлагдагчид хийгээд
гэгээнтнүүдийг түүхэн Мэдлэгээсээ
ашиглажээ. "Парисын дарь эхийн сүм" романы ихэнх үйл явдал сүмийн
дотор юмуу эсхүл эргэн тойронд өрнөхөөс гадна энэ мөн орой дээрээс чиглэдэг
буюу Фролло болон Квасимодо нар сүмийн орой дээрээс хотыг бүхэлд тагнан харж
байдаг. Уран барилгын хувьд энэ нь Квасимодогийн гаж байдлын толин
"холбоо" ажээ.
В. Хюго 1789 оны Францын хувьсгалын хөдөлгөөнөөр бий
болсон анги хоорондын ялгааг ихээхэн анхаарч байсан бөгөөд лам нар, язгууртан
болон гуравдагч засаглалын сөргөлдөөн нь Хаант засаглалыг унагаж, сүм хийд
хийгээд язгууртнуудын онцгой давуу эрхийг хүлээн зөвшөөрөхөө больсон бүгд
найрамдах засаглалыг тогтоожээ. 1830 оны хувьсгалын үеэр В. Хюго бичихдээ
ангийн хуваагдлыг урьд өмнө нь байгаагүй ухамсартай байв гэжээ. Тэнүүлчдийн
Нотр Дам руу халдсан явдлыг 1789 оны Бастилийн шуургатай адилтгасан түүхэн
урьдчилсан сануулга болгон орчин үеийн уншигчддаа хүргэхийг В. Хюго зорьжээ.
Романы дүр бүхэн өнчин байдаг нь феодалын сисметийн доройтлыг сануулдаг.
Францын нийгэм Бурбон хаадын дор нэгэн том аз жаргалтай гэр бүл шиг харагддаг
байсан агаад романд уг гэр бүлийн нэгдлийн хагаралаар 1789 оноос эхтэй
үндэстнийг хоёр хуваах иргэний дайныг зөгнөсөн байна.
Детерминизмийн сэдэв нь
романд давамгайлдаг бөгөөд тухайлбал Фролло аалзны торонд баригдаж байгаа ялааг
харж байгаагаас харж болно. Романы олон дүр чөлөөт хүсэл гэгчид итгэдэггүй. Бас
нэг жишээ татахад; Пьер Эсмеральдаг дагахдаа өөрийнхөө чөлөөт хүслээс татгалзаж
Эсмеральдагийн сонгосон ямар ч замыг хүлээж авдаг. Үүнтэй адилаар Фролло бүх
үйл явдал урьдчилан тодорхойлогдчихсон бөгөөд Эсмеральдаг барихад нь түүнийг юу
ч зогсоохгүй гэдэгт итгэдэг. В. Хюго энэхүү романдаа хувь тавилан хүчирхэг
үүрэгтэй гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрдөг ч мөн чөлөөт хүсэл боломжтой гэж үздэг.
Фроллогийн детерминист үзэл хийгээд чөлөөт хүслээс татгалзах хандлага нь
түүнийг аймшигтай хүн болгож байгааг В. Хюго харуулжээ. Тэрээр бид ёс
суртахууны мэдрэмжээ санахын тулд чөлөөт хүслээ хэрэгжүүлж бас өөрсдийнхөө
үйлдлийн хариуцлыг хүлээх ёстой гэжээ.
Comments
Post a Comment