Aristotle Contemplating the Bust of Homer (1653) ~ 17-р зууны Нидерландын уран зураг дахь аугаа хөрөг зурагчдын нэг Rembrandt энэхүү хосгүй, ер бусын, төсөөллийн бүтээлээ Sicily-ын алдартай уран зураг цуглуулагч Don Antonio Ruffo-ын (тэрээр олон мастерийн 364 уран зурагтай байсан гэдэг) захиалгаар зуржээ. Энэ зураг Rembrandt-ын гадаад хүний захиалгаар зурсан цөөхөн бүтээлийн нэг бөгөөд 1654 оны зун бэлэн болгоод Amsterdam-аас Messina руу илгээж байсан агаад тухайн үедээ 500 guilders-ын үнээр зарж байсан бол эдүгээ $100 сая хүрч байна. Энэ Ruffo гэгч хэзээ ч аялж байгаагүй ба худалдааны төлөөлөгчид болон захидлаар дамжуулан цуглуулгаа бүрдүүлдэг байж; тэрээр Rembrandt-ын талаар бусдаас сонсоод холбоо барьснаар Rembrandt-аар 3 зураг зуруулахаар болсон нь Alexander the great (1661), Homer (1663), мөн тэгээд өгүүлэн буй эл зураг юм. Rembrandt эл 3 зургаа хамт нь өлгөхийг, Alexander the great-ыг дунд байрлуулах ёстой шүү гэж захидалдаа бичсэн байна. зурагт; Грекийн их философич сэргэн мандалтын хуманист нөмрөг өмсөн ажлынхаа өрөөнд зогсож байгаагаар дүрслэгдсэн. Түүний баруун гар Хомерийн цээж баримал дээр амарлингуй байх бол хүзүүнд нь Их Александрын медальтай үнэт чулуун гинж харагдана.
Rembrandt их философичийн төрхийг Amsterdam дахь еврей нарын
хороололд байх Аристотелийн хөрөг зурагнаас санаа авсан гэдэг. Caravaggism-ыг
дагагч Rembrandt нь зургийн чухал байдлыг илэрхийлэхийн тулд бараан драматик
аргыг хэрэглэж, бүр анхаарлыг Аристотелийн нүүр царайнд төвлөрүүлсэн ба
chiaroscuro арга нь нүд хийгээд царайг гүн болгож харагдуулна. Энэ бүхэн нь гүн
эрэгцүүлэлийн мартагдашгүй төрхийг бий болгоно. Уг зураг бүтээгдэхээс өмнө
хэзээ ч ийм зураг өмнө нь зурагдаж байгаагүй гэж судлаачид дүгнэдэг. Зургийн
утгыг судлаачид Аристотельтой холбогддог Physiognomics судлалтай холбож
тайлбарладаг буюу уг судлал бол нэг талаас бие махбодь, нөгөө талаас оюун ухаан,
зан чанарын хоорондын харилцааг судлах явдал юм. Үүний дагуу Аристотель
Physiognomic шалтгаанаар Хомерийн гавал дээр гараа байршуулжээ. Rembrandt
эртний Грекийн аугаа 3 хүнийг зурсан; домогт туульсын яруу найрагч Хомер, аугаа
дайчин Александр болон Философич Аристотель юм. Аристотелийн царай зурахад нь
хамгийн их тохирч байсан учраас түүнийг сонгосон гэдэг бол Александрын багш
Аристотель нь Хомерийг бишрэгч байлаа. Зурагт; Аристотель 2 үнэт зүйлийг
агуулна, нэгдүгээрт; Хомерийн эрхэм, төлөв даруу болон оюунлаг байдлыг
илэрхийлэх бол хоёрдугаарт; баян тансаг, материаллаг амжилтыг Александрын
домоглог төрх болох алтан гинжээр илэрхийлжээ. 19-р зуунаас эхлэн хөрөг
зургуудад сэтгэл хөдлөлийн агуулга чухал болж ирсэн ба Rembrandt хамгийн шилдэг
хөрөг зураачдын нэгээс бүх цаг үеийн хамгийн шилдэг зураачдын нэг болсон
бөлгөө.
Comments
Post a Comment