Young Woman Sewing in the Garden (1886) - Америкийн урлагт чухал уран
бүтээлч байсан Mary Cassat (1845-1926) Pittsburgh-ын чинээлэг гэр
бүлээс гаралтай ч аавынхаа талыг баривал Францаас гаралтай эмэгтэй юм..
тэрээр Pennsylvania-ын урлагийн академид суралцахаасаа өмнө залуу насаа
голдуу Европт өнгөрүүлсэн байдаг ба Францын урлаг, музей болон урлагийн
сургуулиуд түүний анхаарлыг татсан агаад Франко - Пруссын дайны дараа
буцаж Европт очин Парист урлагийн чиглэлээр сурч эхэлжээ..
Cassat Испани болон Луврын музейн мастеруудын бүтээлийг хуулбарлаж зурж
боловсрол мэдлэгээ улам тэлсэн бөгөөд академик аргаар зурж эхэлсэн
байдаг, мөн энэ үеэр Degas-ын нөлөөнд орж эхэлсэн ба Degas түүний ментор
болохын сацуу бусад импрессионист зураачидтай танилцуулсан байдаг.. тэд
хоеулаа хэвлэмэл модон сийлбэр болон бусад хэвлэмэл, хорын сийлбэрүүдэд
дуртай байсан.. Cassat-ын ихэнх ажил түүний шилжиж ирсэн тав тухтай
эмэгтэй хүн давамгайлсан ертөнцийн үзэгдлийг хөрөглөн зурдаг.. тэрээр
Америкт импрессионизмын сургуулийг бий болоход чухал үүрэгтэй ажиллаж,
хоёр улсын хооронд гүүр болж байсан анхдагч нэгэн юм.. Degas-ын нөлөөнд
автсан Cassat зургийнхаа хурц тод байдалд болон оригнол бүтцийг шаргуу
эрэлхийлдэг байсан агаад хожим түүнд Renoir үл ялиг нөлөөлсөн гэж
үздэг.. Cassat-ын дуртай сэдэв Эх хүн байв, гэхдээ тэрээр дуртай сэдвээ
сэтгэл хөдлөл багатай байдлаар дүрслэн зурдаг байсан ба энэ сэдэв нь
түүнд амьдрал хийгээд эрүүл саруул байдлын илэрхийлэмж болдог байжээ..
Cassat-ын өөр нэг дуртай сэдэв бол юм оёж буй эмэгтэй хүн байсан бөгөөд
мөн хүүхдээ харж буй юмуу эсхүл ганцаараа байгаа эмэгтэйг ихэвчлэн
зурдаг байсан бол уг зурагт дүрслэгдсэнчлэн гадаа юм оёж буй эмэгтэйг
дүрслэх нь ховор байсан ба түүний ихэнх зурагт байшин доторх үйл явдал
дүрслэгддэг.. уг бүтээл Cassat-ын эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн өдөр
тутмын хувийн амьдралыг хөрөглөн зурдаг гол сэдвийн нэгэн тод жишээ
агаад ямар ч эргэлзээгүйгээр уг зургийн будгийг өргөн тавьж өгсөн нь
харагдана.. тэрээр нарийн нягт дүрслэх аргыг Японы барлах урлагаас,
тэгэхдээ ялангуяа сийлбэр бичээсээс олж авчээ.. ар талын гоёл чимэглэл
нэмэлт өргөн диагнол замыг өгөх нь зургийг давхар гүн бөгөөд сонирхолтой
уусмал бүтэцтэй болгожээ.. зургийн наана байх залуу эмэгтэйн хөдөлгөөнт
аяг байдал нь статик боловч бат бөх биеийн байдалтай эсрэгцдэг..
эмэгтэйн өмссөн сул, эрс тунгалаг харагдах банзалыг түүний хатуу чанд
нүүрний төрх хийгээд хөхний даруулга арилгах ба энэ нь Cassat-ын нарийн
чимхлүүр зурах онцлогийг дүрсэлнэ.. уг зургаас хамгийн анхаарах зүйл бол
эмэгтэйн гарын хуруунаас хацрын дунд орших зургийн төв цэг бөгөөд энэ
цэг эмэгтэйн хувцаслалтай нийцэж, шүүныхан диагнол өнцөг болон доош
чиглэсэн харцны чиглэлд огтлолцол оршино..
Comments
Post a Comment