Weeping Woman

Weeping Woman (1937) ~ Pablo Picasso магадгүй 20--р зууны хамгийн аугаа уран зураач байх; тэрээр 2 зүйлээр хамгийн их алдаршсан: Goergo Brague--ын хамтаар кубизм болон коллеж буюу янз бүрийн элементүүдийг хоршил болсон модерн урлагийг үндэслэгчээс гадна олон бүтээлээрээ дайны эсрэг үзэл баримтлалыг илэрхийлж байсан. Уг зурагт эдгээр 2 зүйлс хамтдаа шингэсэн ба мөн энэ бүтээл нь ердийн реализмаас илүү бодит хэрнээ кубизмын аналитикаар чадамгай гүйцэтгэсэн Picasso-ын хамгийн алдартай хөрөг зургийн нэг билээ. Тус зураг Испаний уран зургийн сонгодог жишээ болдог агаад түүнчлэн Picasso-ын дайны эсрэг сэдэвтэй хананы "Guernica" зургийн үргэлжлэл гэж үздэг буюу "Guernica" бүтээлд Испаний иргэний дайны үед жирийн иргэдийг аймшигтайгаар бөмбөгдөж байсан үеийг хөнддөг. Хананы зургаа бүрэн дуусгасны дараа тэрээр олон сарыг "Weeping Woman" цуврал бүтээлүүд дээрээ ажиллаж эхэлсэн ба "Guernica" зурагт дүрсэлсэн нэг дүрээс сэдэвлэсэн гэдэг. Лондоны Tate музейд уг цуврал зургийн сүүлчийн болон хамгийн боловсронгуй хувилбар нь байдаг ажээ. "Weeping Woman" бүхий л цувралын үндсэн модел нь үнэнхүү сэтгэл татам, мэргэжлийн гэрэл зурагчин, 30-д оны сюрреалист урлагийн тэргүүлэгч уран бүтээлч Dora Maar юм. Picasso Maar нар 1936 онд Парист танилцсан цаг үеэс хойш хүүхэн түүний оюуны, урлагийн, мөн бие махбодийнх нь хамтрагч нь болжээ. Maar хүчирхэг бие хүн байв, тэрээр Picasso-ын улс төрийн мэдлэгийг өргөжүүлэх "зэмсэг" болж байсан агаад тэдний үерхэж байсан хугацаанд Picasso Maar-г олонтаа зурсан буй. Манай гаригийн хамгийн үнэтэй 10 зургийн нэг "Guernica"-ынхан Maar хэд хэдэн жижигхэн зүйлсийг зурсан байдаг ажээ. Зурагт нүүрэн дээгүүрээ урсах нулимсыг нусны алчуураараа арчих гэж буй зовлон гунигтаа мэгших бүсгүй дүрслэгджээ. Picasso эхэн үеийнхээ аналитик кубизмын налчгар хэлбэрээр энэхүү түгээмэл зовлонг дүрсэлсэн агаад субъектын царай нь давхцсан хэлтэрхийнүүд болон эв хавьгүйгээр амилуулахдаа нэгэн зэрэг өөр өөр өнцгөөс зурсан мэт харагдана. 
Зургийн хамгийн ойлгомжтой утга бол үргэлжлэн байсан Испаний иргэний дайныг эсэргүүцсэн үндсэн сэдэвтэй хэмээн тайлбарладаг бөгөөд уг санаа нь шув шулуухан байсан юм. Албаны хувцласан, оршуулгын газарт байгаа мэт дүрслэгдсэн эмэгтэй нь дайны цагт хайртай нэгнээ алдаад уй гашуудаа зовж буй ээжүүд, эгчүүд, эхнэрүүдийг төлөөлдөг гэж үздэг. "Guernica" зурагт мөн гэмгүй ардын өвдөлт болон зовлонг тодотгодог билээ. "Weeping Woman" цувралын бүх зургаас гол анхаарах элемент бол эмэгтэйн том бөгөөд цоо ширтэх нүд ба энэ нь эмэгтэйн гашуун уй гашууг симболчилдог. Мөн нэмэлт болон нарийн тайлбар байдаг нь энэ зураг нь иргэний дайнаас болж төрсөн газартаа байх аргагүй болсон Picasso-ын дотоод сэтгэлийн шаналлыг илчилсэн хөрөг гэдэг ба тэрээр Franco-г засгийн эрхэнд байгаа цагт Испанид эргэж очихгүй гэж тангараглаж байв. Уг зургийг бас шашны утгатай гэж үздэг; эмэгтэйн хүүгийнхээ аймшигт үхэлд цурхиран зовж буй ариун Мэриг бэлгэддэг гэж үздэг. Зургийн өнгөний схем нь нууцлаг гэдэг ч Picasso-ын байнга ашигладаг нэг өнгийн болон grisaille (хүрэн эсвэл саарал дэвсгэр дээр зурагдсан зураг) зургийн арга нь өвдөлт болон зовлонгийн сэтгэлийг мэдрүүлнэ. Зурагт өнгөний эсрэгцэл гаргахын тулд бүхий л үндсэн том өнгөнүүдийг ашигласан нь; улаан, шар, хөх, улбар шар, ногоон болон бор өнгийг хэлж болно.

Comments