"Water Lilies" бол Claude Monet-ын амьдралынхаа сүүлчийн 30 жилийн
турш туурвисан Импрессионист зураг бөгөөд ихэнх урлаг судлаачид уг
зургийг түүний хамгийн шилдэг ажил гэж үздэг. Судлаачид Monet-ын "гадаа
талбайд" зурах ер бусын авъяасыг, өнгө хийгээд гэрлийг мэдрэх мэдрэмжийг
нь хүндэтгэн үздэг байв. 1883 онд тэрээр Парисаас 50 бээрийн зайтай
орших Giverny-д гэх газарт байшин хөлсөлж суух болсон ба 7 жилийн дараа
байшинг худалдаж авсан агаад 1893 онд гэрийнхээ ойролцоох Seine
мөрний салбар, Ru голоор тэжээгдсэн цөөрөмтэй нугыг худалдаж авчээ.
Тэрээр Японоос сараанаа тэргүүтэй цэцэгс импортолж авчраад 6 цэцэрлэгч
хөлслөн худалдаж авсан нугаа үзэсгэлэнтэй цэцэрлэг болгон хувиргажээ.
Мөн түүнчлэн усан цэцэрлэгийнхээ нарийхан хэсэгт нуман хэлбэртэй "Япон"
модон гүүр бариулсан агаад Японоос импортолж авчирсан сараана цэцгүүдээ
амжилттай цэцэглүүлэхийн тулд Ru голын усны хэмийг өсгөхийн тулд голын
урсгалыг хянаж байв. Monet-ын "Япон цэцэрлэг" голын усыг нь бохирдууллаа
хэмээх орон нутгийн иргэд ихээхэн эсэргүүцэж байжээ. Monet
байшингийнхаа эргэн тойрондох цэцэрлэгүүдийг зурж байгаад түүний
сонирхлыг усан цэцэрлэг татаж эхэлсэн бөгөөд 1897 оноос 1926 онд нас
барах хүртлээ эл сэдвээр олон дахин давтаж зуржээ. Тэрээр өөрийнхөө
"Япон гүүр" болон сараана цэцгийн цөөрөмтэй 250 гаруй зураг зурсан ба
эдгээр зургууд нь өдрийн өөр өөр цагт, өөр өөр нарны туяанд зурагджээ.
түүний хөлслөсөн цэцэрлэгчдийн нэг нь тусгайлан Monet-ын зурах нөхцөлд
нь зориулан арчилж торддог байжээ.
1901 оны эхэн үеэс усны үзэмж хийгээд
тэдгээрийн тусгалд автах болсоноо тэрээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд
тэрээр үүнийгээ ухаарсан ч ухарч няцсангүй харин ч урагшилсаар байсан
буюу нүдний өвчиндөө зовж байсан ч өөрийгөө хориглоогүй байдаг. Хэдэн
жил өнгөрөхөд, нүд нь муудсаар тэрээр улам бүр хойд охин болон бэрийнхээ
асрамжаас хамаарах болсон байдаг агаад Monet 1923 онд хагалгаанд орсны
эцэст баруун нүднийхээ харааг бүрэн алджээ. Өнөөдөр, Францын энэхүү
сүрлэг уран зургийг орчин үеийн урлагийг хөгжилд хамгийн чухал хувь
нэмэр оруулсан бүтээл гэгддэг ба $50 үнэ хүрдэг ажээ. Мөн эл зураг нь
Monet-ын нүдээр зөвхөн харах биш бас түүний юу мэдэрсэнийг илтгэдэг.
Энэхүү бүтээл нь Импрессионизмыг Экспрессионизмтай бараг ижил тэнцүү
хэмжээгээр хольж, абстракт урлагт дөхөж очдог буюу Monet-ын байнга
өөрчлөгдөж байдаг гэрэл болон өнгийг буулгаж авах гэж оролддог нь бүх
орон зайд шингэн тархдаг. Monet ус болон тэнгэрийн хамтаар усаар
хүрээлэгдсэн цэцэгсээр амар тайванг мэдрүүлэх бясалгалын орчинг
бүтээжээ.
Comments
Post a Comment