Хөрөг зураач Johann Caspar Fussli-ын хүү Henry Fuseli (1741-1825) бол
Швейцарт төрсөн ч амьдралынхаа ихэнх хугацааг Их британид өнгөрүүлсэн
цаг үеийнхээ хамгийн шинийг эрэлхийлэгч романтик уран зураачдын нэг
байв.. Henry Fuseli 1764 онд 23 настайдаа Лондон руу нүүхээсээ өмнө
өөрийн зурах авъяасыг хөгжүүлсэн бөгөөд 1770-аад оны ихэнх үед Италид
байж Michelangelo-ын бүтээлүүдийг судалсан нь хожим түүний бүтээлүүдэд
голлох нөлөө үзүүлсэн гэдэг, мөн 16-р зууны маннеризм болон Shakespeare-ын
бүтээл нэрт зураачийн уран зургуудад арилшгүй толбо үлдээжээ.. тэрээр
арваннаймдугаар зууны Английн шилдэг зураачдын нэг болж мандсан ба
үхсэнийх нь дараа түүнийг мартсан байж байгаад 20-р зууны
экспрессионистууд болон сюрреалистууд Henry Fuseli-г дахин нээж аугаа
уран бүтээлч байсныг нь хүлээн зөвшөөрөх болжээ.. “The Nightmare” бол
Henry Fuseli-ын хамгийн шилдэг ажил агаад үзэсгэлэнд тавигдсан дороо л
амжилт олжээ.. “The Nightmare” бол үйл явдал, түүх юмуу хүнээс
илүүтэйгээр санааг дүрсэлсэн анхны уран зургуудыг нэг бөгөөд үнэндээ хар
дарсан зүүд буюу "nightmare" гэдэг үг нь дүрслэлийн хувьд үгэн тоглоом
байж болохуйц түвэгтэй байдаг.. зурагт эмэгтэй хүн унтаж байгаа
харагдана, эмэгтэй орныхоо захад хүчин мөхөс хэвтэх бөгөөд түүний дээр
"nightmare" болох мич шиг харагдах чөтгөр сууна.. түүнчлэн орсгор шүдтэй
морь сүүдрээс зухуйж харагдах нь зургийн нэрний хоёрдмол утга байж
болох "night-mare" буюу шөнийн-гүү (mare гэдэг нь гүү гэсэн үг) гэснийг
илтгэх мэт.. зурагт дүрслэгдсэн чөтгөр нь гэм зэмгүй нойрсож буй
хүмүүсийг тарчлаан зовохоор илгээгддэг сүнс "mara"-г илэрхийлж байх
магадлалтай бөгөөд "nightmare" гэдэг үг эртний Англи хэлний "mara"
хэмээх үгнээс үүсэлтэй ажээ..
уг зургийн утга болон симбол тодорхой бус,
учир нь Henry Fuseli зургийнхаа зорилго, тайлбарыг хэлж байсангүй..
иймээс судлаачид олон асуулт гарган тавьдаг, тухайлбал: эмэгтэйн сул
дорой төрх ямар утгатай? Мөн түүний дээр чөтгөр байршуулсан нь сексийн
ямар нэгэн агуулагтай?, харин зарим судлаачид уг зураг нь унтаж буй
хүмүүсийг эзэмддэг чөтгөрийн тухай өгүүлдэг Германы домгоос урам зориг
аван бүтээгдсэн гэж үздэг.. мөн зураач өөрийн бүтээгүй хайр Anna
Landholdt гэх бүсгүйд зориулж зурсан гэсэн тайлбар байдаг ба энэ
тохиолдолд унтаж буй эмэгтэй бол Anna Landholdt бол чөтгөр нь Henry
Fuseli өөрөө болж байна.. Henry Fuseli энэхүү бүтээлдээ эртний классик
үеийн уран зургийн дүрслэл болох чөтгөр, морь, мөн Италийн сэргэн
мандалтыг төлөөлөх унтаж буй эмэгтэй болон Германы мандалтын үеийг
илтгэх морыг багтаасан буюу олон аргачлалаар зуржээ.. цагаан бүтээлэг
шиг гялтагнааны эсрэгцэл нь бор шар, бараан улаан, шар өнгийн элемэнтүүд
болох ба хоррор, сюрреализм болон сексийн холимогийг хүчтэйгээр оруулж
өгчээ..
Comments
Post a Comment